• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгаж байна. Тиймээс Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Ингэж “ажил хаялт” зарлаад 14 хоносон. Энэ долоо хоногоос чуулганы үйл ажиллагаанд оролцож эхэлж байна. Гэхдээ, дээрх “ажил хаясан” 14 хоногийн хугацаанд намынхаа дотоод сонгуулийг зохион байгуулсан юм. Тус намынхан ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Гэвч, энэ сонгуулийнх нь явц дундаас л “…Намын дотоод сонгууль будилаантай боллоо”, “…Сонгуульд царцаа ашиглаж байна”, “…Намын удирдлагууд худалдагдсан байна” гэх гомдлууд гарч эхэлсэн.

Улмаар, энэ нь эсэргүүцлийн хэлбэрт орж, дотоод сонгуулиа эсэргүүцсэн АН-ын гишүүд одоо ч гомдол санал тавьсаар байна. Гэхдээ АН-ын удирдлагууд дотоод сонгуулийнхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “…АН-ын дунд шатны байгууллагын аймаг дүүргийн намын хорооноос ирсэн ирцийн мэдээллээр гишүүд 72 хувьтай оролцсон. Нийт 4250 хүний 2550 нь эрэгтэй, 1700 эмэгтэй байна.  ҮБХ-нд 378 гишүүн сонгогдсон. ҮБХ-ны гишүүдээс 60 хувь нь 40-өөс доош насны залуус сонгогдсон байна. Энэ нь АН-д өмнө нь байгаагүй асар том шинэчлэл боллоо” гэсэн юм.

Одоогоор тус намын дотоод сонгууль үргэлжилж, Хяналтын ерөнхий хороо гэх мэт бүтцийн байгууллагуудаа бүрдүүлэх үйл ажиллагаагаа зарлаад байна. Хуанли ёсоор гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулаад, дөрөвдүгээр сарын 7, 8-нд АН-ын Их хурал болно. Түүгээр шинэ бүтцээ батламжилж, албан ёсны ҮБХ болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох юм. Харин сүүлийн өдрүүдэд АН-ын гишүүдийн зүгээс “…Дотроо тэмцэлдэхээ больё” гэсэн уриалгыг намынхандаа хандаж гаргах болжээ.

Тухайлбал, АН-ын гишүүн Б.Мөнхболор “…Би 2002 онд МУИС-ийн оюутан болоод АН-д гишүүнээр элссэн. 24 жил үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө үнэнч явна. Тиймээс АН-ын эрхэм журмын нөхөддөө уриалга гаргаж байна” гээд “…Миний бие сая болсон намынхаа дотоод сонгуульд Дундговь аймагтаа ҮБХ-ны гишүүнд өрсөлдөөд уналаа. Гэлээ гээд нэг үг ч ган хийж, бусдад буруугаа чихэж гоншгоносонгүй. Өөртөө л дүгнэлт хийв. Яахав дээ, сум орон нутгийн залуучууд маань ҮБХ-ны гишүүн болж үзэг л дээ.

Ялсан нь “…Шударга сайхан сонгууль боллоо”, ялагдсан нь “…Шудрага бус мөнгөний сонгууль боллоо” гэж нам руугаа дайрах юм. Мэдээж, улс орон даяар нэгэн зэрэг болсон дотоод сунгаанд алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ, том зургаар нь харвал энэ чинь л шинэчлэл, энэ чинь л ардчилал, энэ чинь л манай нам юм биш үү, нөхөд өө. Магадгүй, энэ ялагдал чинь маргаашийн ялалт чинь ч байж мэднэ. Тиймээс, одоо хэдүүлээ урагшаа харж, улс төрийн үндсэн ажилдаа орвол яасан юм бэ. Эхнээсээ бид ялаад эхэллээ. “…УИХ-ын толгойд аль нэг намын дарга байж болохгүй. гэсэн эсэргүүцэл маань үр дүнгээ өгч байна. Энэ мэт Монголын төрийн систем, салбар бүрт буй алдаа бүрийг засаад явах ёстой.

Дараагийн удаа Туулын бургасыг хядаж байгаа буруу бодлого, буруу төлөвлөлтийг засах ёстой. Манай намын хамгийн сул тал бол дотоод тэмцэл, эв нэгдэлгүй байдал гэж хувьдаа хардаг. Үүнийгээ л засаад янзлаад явчихвал олон олон ялалт биднийг хүлээж байна. Улс орноо зөв бодлого, зөв хөгжилд нь аваачих бидний үндсэн том эрх ашиг биш гэж үү, эрхэм журмын нөхөд өө. Хувийн эрх ашгаа түр хойш нь тавьж, урагш харж намын дотоод асуудлаа хурдан дуусгаж, эдийн засгаа тэлж, хувийн хэвшлээ сэхээнээс гаргаж, ахмадынхаа тэтгэвэрийг нэмж, залуустаа сурах, амьдрах тэгш боломжийг нь олгох гээд олон чухал асуудлууд биднийг хүлээж байна. Иймд та бүхэндээ энэхүү уриалгыг гаргаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй
Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
ХУРААХ
Туул гол уу, Туулын хурдны зам...
“Бодь”-ийн оффтейкийн...

Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

ОЧИР 2026-03-31
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гишүүн намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болохгүй гэдэг шийдвэрт санал нэгдсэн. Олон намаас бүрдсэн УИХ-ын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгаж байна. Тиймээс Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Ингэж “ажил хаялт” зарлаад 14 хоносон. Энэ долоо хоногоос чуулганы үйл ажиллагаанд оролцож эхэлж байна. Гэхдээ, дээрх “ажил хаясан” 14 хоногийн хугацаанд намынхаа дотоод сонгуулийг зохион байгуулсан юм. Тус намынхан ҮБХ-ны гишүүдээ сонгосон. Гэвч, энэ сонгуулийнх нь явц дундаас л “…Намын дотоод сонгууль будилаантай боллоо”, “…Сонгуульд царцаа ашиглаж байна”, “…Намын удирдлагууд худалдагдсан байна” гэх гомдлууд гарч эхэлсэн.

Улмаар, энэ нь эсэргүүцлийн хэлбэрт орж, дотоод сонгуулиа эсэргүүцсэн АН-ын гишүүд одоо ч гомдол санал тавьсаар байна. Гэхдээ АН-ын удирдлагууд дотоод сонгуулийнхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаа бололтой. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “…АН-ын дунд шатны байгууллагын аймаг дүүргийн намын хорооноос ирсэн ирцийн мэдээллээр гишүүд 72 хувьтай оролцсон. Нийт 4250 хүний 2550 нь эрэгтэй, 1700 эмэгтэй байна.  ҮБХ-нд 378 гишүүн сонгогдсон. ҮБХ-ны гишүүдээс 60 хувь нь 40-өөс доош насны залуус сонгогдсон байна. Энэ нь АН-д өмнө нь байгаагүй асар том шинэчлэл боллоо” гэсэн юм.

Одоогоор тус намын дотоод сонгууль үргэлжилж, Хяналтын ерөнхий хороо гэх мэт бүтцийн байгууллагуудаа бүрдүүлэх үйл ажиллагаагаа зарлаад байна. Хуанли ёсоор гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-нд дотоод сонгуулиудаа явуулаад, дөрөвдүгээр сарын 7, 8-нд АН-ын Их хурал болно. Түүгээр шинэ бүтцээ батламжилж, албан ёсны ҮБХ болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүдийг томилох юм. Харин сүүлийн өдрүүдэд АН-ын гишүүдийн зүгээс “…Дотроо тэмцэлдэхээ больё” гэсэн уриалгыг намынхандаа хандаж гаргах болжээ.

Тухайлбал, АН-ын гишүүн Б.Мөнхболор “…Би 2002 онд МУИС-ийн оюутан болоод АН-д гишүүнээр элссэн. 24 жил үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө үнэнч явна. Тиймээс АН-ын эрхэм журмын нөхөддөө уриалга гаргаж байна” гээд “…Миний бие сая болсон намынхаа дотоод сонгуульд Дундговь аймагтаа ҮБХ-ны гишүүнд өрсөлдөөд уналаа. Гэлээ гээд нэг үг ч ган хийж, бусдад буруугаа чихэж гоншгоносонгүй. Өөртөө л дүгнэлт хийв. Яахав дээ, сум орон нутгийн залуучууд маань ҮБХ-ны гишүүн болж үзэг л дээ.

Ялсан нь “…Шударга сайхан сонгууль боллоо”, ялагдсан нь “…Шудрага бус мөнгөний сонгууль боллоо” гэж нам руугаа дайрах юм. Мэдээж, улс орон даяар нэгэн зэрэг болсон дотоод сунгаанд алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх гэсэнгүй ээ. Гэхдээ, том зургаар нь харвал энэ чинь л шинэчлэл, энэ чинь л ардчилал, энэ чинь л манай нам юм биш үү, нөхөд өө. Магадгүй, энэ ялагдал чинь маргаашийн ялалт чинь ч байж мэднэ. Тиймээс, одоо хэдүүлээ урагшаа харж, улс төрийн үндсэн ажилдаа орвол яасан юм бэ. Эхнээсээ бид ялаад эхэллээ. “…УИХ-ын толгойд аль нэг намын дарга байж болохгүй. гэсэн эсэргүүцэл маань үр дүнгээ өгч байна. Энэ мэт Монголын төрийн систем, салбар бүрт буй алдаа бүрийг засаад явах ёстой.

Дараагийн удаа Туулын бургасыг хядаж байгаа буруу бодлого, буруу төлөвлөлтийг засах ёстой. Манай намын хамгийн сул тал бол дотоод тэмцэл, эв нэгдэлгүй байдал гэж хувьдаа хардаг. Үүнийгээ л засаад янзлаад явчихвал олон олон ялалт биднийг хүлээж байна. Улс орноо зөв бодлого, зөв хөгжилд нь аваачих бидний үндсэн том эрх ашиг биш гэж үү, эрхэм журмын нөхөд өө. Хувийн эрх ашгаа түр хойш нь тавьж, урагш харж намын дотоод асуудлаа хурдан дуусгаж, эдийн засгаа тэлж, хувийн хэвшлээ сэхээнээс гаргаж, ахмадынхаа тэтгэвэрийг нэмж, залуустаа сурах, амьдрах тэгш боломжийг нь олгох гээд олон чухал асуудлууд биднийг хүлээж байна. Иймд та бүхэндээ энэхүү уриалгыг гаргаж байна” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй
Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2 цагийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

8 цагийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

12 цагийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

12 цагийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

12 цагийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

13 цагийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

13 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

13 цагийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

13 цагийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

14 цагийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

14 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

14 цагийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

14 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

14 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Зээлийн хүү 60 хувь хүртэл өсөж байхад зохицуулах чиг үүргээ гүйцэтгээгүй Санхүүгийн зохицуулах хорооны бүх удирдлагуудыг чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-13 өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-13 өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-13 өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-13 өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-13 өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2026-11-13 өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-13 өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-13 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах