• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо.  Үдээс өмнө болсон хуралдаанаар чөлөөлсөн бол үдээс хойш болсон хуралдаанаар МАН-ын дарга Н. Учралыг Ерөнхий сайдаар томилсон юм. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр танхимын сайд нараа томилж, маргааш Засгийн газрын анхны хуралдаанаа зарлан хуралдуулах товтой байна.  Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учралаас асуусан онцлох асуултуудыг тоймлон хүргэе.

Эдийн засгаа илүү халаах бодлого хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийн ноцтой нөхцөл байдал угтаж байгаа. Персийн булангуудын дайнтай холбоотойгоор маш их хүндрэл бий болж байна. Ормузын хоолойгоос болж нефть гацаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл болон хүнсний хомсдол бий болно. Нефтийн үнэ хоёр дахин өсөж байгаа. Улмаар төмөр, хүдэр, нүүрс болон зэс алтны олборлолтын зардал өснө. Үүнээс үүдэж төсвийн орлого гацах нөхцөл байдал үүсэж байна. Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: 

-Газрын тосны үнийн үнэ өсөхөөр бүх зүйлд нөлөөлнө. Биднийг томоохон сорилт хүлээж байна. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байгаа. Сорилтыг давж туулахын тулд ажиллана.  УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ болон ОХУ-д ажилласан. Хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийгээд явна. Нийлүүлэлтийг зогсоохгүй. Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд Засгийн газраас шаардлагатай гэж үзвэл зарим салбарт тодорхой татаасыг өгнө. Эдийн засгаа илүү халаах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, ажлын байр болон өрхийн орлого нэмэгдүүлэх салбарууд дээр Засгийн газраас баталгаа гаргаж эргэлтийн хөрөнгийн зээлийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарна.

“Нүүдэл суудал, халаа сэлгээ үүсэх вий гэсэн болгоомжлол байна”

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Гадаад байдал эдийн засаг хүнд байна. Та энэ үед сайд нараа солиод сандал суудлын хэрүүлтэй болгочих вий гэж бодож байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын бүтцээ хэрхэн харах вэ гэдэг сорилт бий болоод байна. Орон нутгаар иргэдтэй уулзахаар есөн хувийн цомхотгол нүдээ олохгүй байна гэсэн. Үнэхээр экспортоо нэмэгдүүлье гэж байгаа бол зарим газар орон тоо нэмэх хэрэгтэй юм билээ. Үндсэн хуульд Засгийн газар бүтцийг тусгаагүйгээс Засгийн газрын бүтэц шинэчлэгддэг. Үүнээс бол төрийн албан хаагчид халагддаг. Нүүдэл суудал, халаа сэлгээ үүсэхээс болгоомжилж байгаа. Томилогдсоныхоо дараа байр сууриа илэрхийлье.

“Хувийн хэвшил төртэй хамааралгүйгээр бизнесээ явуулдаг болно”

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал байгаа. Г.Занданшатар даргын танхим төрийн өмчит компанийг цэгцлэх бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр далайцтай ажил эхлүүлсэн. Эдийн засгийн хувьд төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал  хувийн бизнесийн орон зай руу хэт орж, өрсөлдөөнийг боомилдог. Тиймээс төрийн өмчит компаниудын менежментэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Төрийн өмчит компани төсвийн эдийн засаг дахь харьцаа 61 хувьд хүрсэн байна. Нэг ёсондоо хувийн хэвшил төртэй хамааралгүй бизнесээ явуулах нөхцөл алга. Энэ дуусдаггүй яриа болсон, үүнийг дуусгана.

“Манай намын мөрийн хөтөлбөрийн 60 орчим хувь нь хэрэгжээгүй байгаа дээр үнэлэлт дүгнэлт хийх ёстой”

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

- 2024 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:-2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны эцсээр үнэлэхэд дунджаар 33.2 хувьтай байгаа. Мөрийн хөтөлбөрийн 152 заалт хэрэгжиж эхлээгүй, 225 буюу 37 орчим хувь нь хэрэгжилт хангалтгүй, 206 заалт буюу 34 хувь нь хэвийн хэрэгжиж байгаа. 31 заалт буюу таван хувь нь хэрэгжилт сайтай байна. Мөрийн хөтөлбөрийн заалтын 60 орчим хувь нь хэрэгжээгүй байгаа дээр үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Хэрэгжилт хангалтгүй байгаа тул би ажилдаа шуурхайлан орж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорино. Би шаардлагатай төслүүдийг урагшлуулахад хариуцлагатай, хурдтай ажиллах болно.

“Парламентын үйл ажиллагаа хэвийн явагдаасай гэж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан”

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Намын дарга нь Ерөнхий сайд болно гээд УИХ-ын даргын албан тушаалаа голонгуй маягтай өргөдлөө өгч байна гэж ойлгож байгаа. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Дорнод аймгийн Засаг дарга, ИТХ-ын машин, Дархан-Уул, Архангай аймгийн Засаг дарга нарын машинууд танай намын байрны гадна бүтэн эргэлдлээ. Намын хуралд яагаад төрийн машиныг унаж ирээд, төрийн мөнгөөр бензин хийгээд байгаа юм бэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Зарчмын хувьд УИХ-ын даргын хариуцлагатай албыг хүлээлгэж өгч байж парламентаар хэлэлцэх үйл явц явах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа. Сөрөг хүчний зүгээс таван нам эвслээс бүрдсэн парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй байна гэдэг шаардлага тавьсан. Төрийн ажил цаашид тасралтгүй тогтвортой явагдах ёстой. Энэ утгаараа намын бага хурал хуралдаад улс төрийн шийдвэр гаргасан. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар бол улс төрийн албан тушаалтнууд учраас намынхаа бага хуралд оролцох ёстой.

Дугаар шилжих мөчид Ерөнхий сайдыг томилох чуулганы нэгдсэн хуралдаанаас  АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан байв.  Улмаар ээлжит бус бүлгийн хуралдаан зарлаж, нэр дэвшигч Н.Учралаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар тайлбар, мэдээлэл авахаар болсон юм. Улмаар Ерөнхий сайд нэр дэвшигч Н.Учрал АН-ын бүлгийн хуралд дуудагдан, орж мэдээлэл өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •E-Sport
  • •Сурвалжлага
  • •Эрүүл мэнд
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Ярилцлага
  • •Нийтлэл
ХУРААХ
“Бодь”-ийн оффтейкийн...
NBA-ын 23 дахь долоо хоногийн...

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

БАТСАЙХАН 2026-03-31

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

17 цагийн өмнө өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

18 цагийн өмнө өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

18 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

18 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-08-19 өмнө

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

2026-08-19 өмнө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

2026-08-19 өмнө

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

2026-08-19 өмнө

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2026-08-19 өмнө

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

2026-08-19 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-08-19 өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

2026-08-19 өмнө

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

2026-08-19 өмнө

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

2026-08-19 өмнө

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

2026-08-19 өмнө

Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2026-08-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно

2026-08-18 өмнө

KHARKHORUM BAZAAR - Яруу найргийн үдэш

2026-08-18 өмнө

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

2026-08-18 өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2026-08-18 өмнө

Гүүрэн байгууламжийн ажлын явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй болголоо

2026-08-18 өмнө

"KHARKHORUM BAZAAR" VIII өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2026-08-18 өмнө

Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-18 өмнө

Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

2026-08-18 өмнө

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжлээ

2026-08-18 өмнө

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

2026-08-18 өмнө

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

2026-08-18 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-08-18 өмнө

Үдээс хойшдоо бороо орно

2026-08-17 өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

САНАЛ БОЛГОХ
2026-08-19 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-08-17 өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

2026-08-17 өмнө

Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувийг шатахуунаар хангаад байна

2026-08-19 өмнө

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

2026-08-19 өмнө

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2026-08-19 өмнө

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

2026-08-19 өмнө

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

2026-08-17 өмнө

Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

2026-08-19 өмнө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

2026-08-18 өмнө

Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

2026-08-19 өмнө

Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2026-08-18 өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2026-08-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно

2026-08-18 өмнө

Гүүрэн байгууламжийн ажлын явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй болголоо

2026-08-19 өмнө

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

2026-08-17 өмнө

“COP 17” бага хурлын үеэр машин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-08-18 өмнө

Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-19 өмнө

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

2026-08-17 өмнө

KHARKHORUM 360°: “Найзуудын багц” тасалбар дуусахад дөрвөн хоног үлдлээ

2026-08-18 өмнө

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

2026-08-17 өмнө

Н.УЧРАЛ:Амлалтыг үр дүнтэй болгох орчныг хамтдаа бүрдүүлцгээе

2026-08-19 өмнө

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

2026-08-18 өмнө

"KHARKHORUM BAZAAR" VIII өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2026-08-18 өмнө

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

2026-08-18 өмнө

KHARKHORUM BAZAAR - Яруу найргийн үдэш

2026-08-19 өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

2026-08-17 өмнө

Б.Пүрэвдагва: Уур амьсгалын өөрчлөлт бол Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын асуудал юм

2026-08-17 өмнө

Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа

2026-08-17 өмнө

The MongolZ баг EWC-2026 тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

2026-08-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах