• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

“Шилэн данс” ТББ-ын тэргүүн Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ж.Эпштейний хэрэг, түүнтэй холбоотой материалууд олон улсын анхаарлын төвд байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий хүмүүсийн нэр Эпштейний файлуудаас гарч,  зарим улс орон хариуцлага хүлээлгээд эхэлсэн нь сайн жишиг.  Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн, тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл Эпштейний файлд байгаа нь тогтоогдсон.  Та тэднийг яг ямар холбоо сүлбээтэй байсан тухай  холбогдох баримтуудыг олон нийтэд хүргээд эхэлсэн. Ер нь бид энэ асуудалд яагаад анхаарах ёстой гэж та үзэж байна вэ.  Энэ талаар яриагаа эхэлье?

-Ж.Эпштейнтэй холбоотой дуулиан бол зөвхөн нэг хүний гэмт хэргийн асуудал биш.  Харин дэлхийн хэмжээний мөнгө санхүү, улс төр, гэмт хэргийн сүлжээний асуудал болж хувирсан. Билл Гэйтсээс эхлээд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Д.Трамп, Английн хунтайж гээд нөлөө бүхий эрхмүүд энэ хэрэгт ороолцолдсон нь тодорхой боллоо.  Энд үндсэндээ гурван том асуудал харагдаж байна. Нэгдүгээрт, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн асуудал. Энэ хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх маш ноцтой баримтууд ил болсон. Дуу, дүрсний бичлэг, гэрчийн мэдүүлэг, хууль хяналтын байгууллагын материал зэрэг олон эх сурвалжаар баталгаажиж байгаа. Хоёрдугаарт, дэлхийн санхүүгийн сүлжээ, мөнгө угаалтын асуудал байна. Энд зөвхөн оффшор бүсэд мөнгө нуух тухай ойлголт яригдахгүй. Үнэт уран зураг, урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, шилтгээнүүд, үнэт чулуу, тансаг эд зүйлс, зарим тохиолдолд хурдан морийг хүртэл мөнгө угаалтын хэрэгсэл болж ашиглагддаг байж болзошгүй баримт мэдээллүүд гарч ирж байна. Гуравдугаарт, улс орны улс төрийн нөлөөллийн асуудал гарч ирдэг. Дэлхийн улс орнуудын сонгууль, улс төрийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх оролдлого, өндөр албан тушаалтнуудтай холбоо тогтоох зэрэг асуудлууд гарч ирдэг.  Дэлхий даяар ийм хэмжээний улс төр, санхүүгийн нөлөөлөл гэмт хэргийн сүлжээ ил боллоо. Манай улсын хоёр ч Төрийн тэргүүн энэ сүлжээтэй холбоо тогтоосон  байна.  Тэгэхээр Монгол Улс хууль бус санхүүгийн урсгал, улс төрийн ашиг сонирхлын энэ сүлжээнээс өөрсдийгөө ангид гэж үзэх боломжгүй. Ил болсон баримт, олон нийтэд нээлттэй материалуудыг судалж, Монголтой холбоотой улс төр, бизнесийн хүрээний ямар нэг холбоос, сэжүүр байгаа эсэхийг нягтлах нь иргэний хяналт, үндэсний аюулгүй байдлын хүрээнд чухал гэж үзэж байна.  Миний дэлгэж байгаа баримт материалуудад эргэлзэх зүйл байхгүй. АНУ-ын Хууль зүйн яамны сайт дээр бүгд нээлттэй ил тод байгаа баримтуудыг дэлгэж байна.

-Улс орны улс төрийн сонгууль, шийдвэр гаргалтад нөлөөлсөн баримтууд байна гэлээ.  Энэ талаар жаахан дэлгэрүүлж яриад дараагийн асуудалдаа оръё.  Монголын сонгуулиудад яаж нөлөөлсөн байдаг вэ?

-2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүд харилцсан е-мэйл болон холбогдох баримтуудад дурдагдсан байна. Тухайн үеийн сонгуулийн нөхцөл байдал, улс төрийн өрнөл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь дамжуулсан. Мөн “60 тэрбум”-ын бичлэгийг АНУ-ын студид шинжлүүлсэн асуудалд Ж.Эпштейн  оролцсон гэдэг нь тогтоогдсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга ялсны дараа түүнд баяр хүргэж, баяр талархал илэрхийлсэн байдаг. Мөн Ч.Ганбат гэх хуулийн фирмийн захирал тухайн үеийн улс төрийн мэдээллүүдийг тогтмол хүргэж, харилцан дэмжлэг туслалцаа авч байсан тухай е-мэйлүүд ч байна.  Тэгэхээр одоо хамгийн гол асуудал нь дэмжлэг, туслалцаа гэдэг нь чухам юу байв гэдгийг шалгах хэрэгтэй.  Парламент энэ асуудалд Хянан шалгах түр хороо байгуулж болно. Мөн Засгийн газрын түвшинд ажлын хэсэг байгуулан ажиллаж болно. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой  маш ноцтой баримтууд тэнд байна.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 60 тэрбумын хэргийн бичлэгийг шалгах асуудалд Ж.Эпштейн оролцсон юм байна. 2016 оны УИХ-ын сонгуульд яаж оролцсон тухай тодорхой баримт байна уу?

-2016 оны сонгуультай холбоотой баримтууд дотор саппорт буюу дэмжлэг үзүүлсэн агуулгатай олон емэйл байна. Тухайлбал, “Таны үзүүлсэн дэмжлэгт маш их баярлалаа”, “Та маш хүчтэй дэмжлэг үзүүллээ”, “Цаашид ч энэ дэмжлэгээ үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн агуулгатай харилцаанууд байна. Энд хамгийн чухал нэг асуулт бий. Дэмжлэг гэж яг юуг хэлээд байна вэ.  Манай Сонгуулийн хуульд гадаадын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс аливаа хэлбэрээр хандив, тусламж, дэмжлэг авахыг хатуу хориглодог.  Хэрэв тэр дэмжлэг нь энэ төрлийн дэмжлэг байсан бол маш ноцтой асуудал болж яригдана. Энэ бүхнээс харахад Ж.Эпштейн манай улсын 2016, 2017 оны төрийн сонгуулиудтай ямар нэгэн байдлаар холбогдож байна. Үүнийг төр, засаг, хууль хяналтын байгууллагууд албан ёсоор шалгаж тогтоох ёстой. Иргэн хүн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэрчээс мэдүүлэг авах, баримт бичигт шинжилгээ хийх эрхгүй. Харин ийм бүрэн эрх, боломж нь төрийн байгууллагуудад бий. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор тухайн үед улс төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан хүмүүсээс тайлбар, тодруулга авах шаардлагатай. Тухайлбал,  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, тэдний зөвлөх, хууль ёсны төлөөлөгч  нар нь болох Ч.Ганбат, Л.Пүрэвсүрэн нараас яагаад харьцаж байсан. Ямар төрлийн дэмжлэг авч байсныг нь ярих хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нэр дурдагдсан маш урт мэйл байсан.  Үүнийг би шинжлэн судлах ёстой гэж үзэж байгаа.

-Нэр холбогдсон улстөрчид “Ж.Эпштейнтэй санаандгүй таарсан”, “Хамт оройн хоол идсэн”, “Сайн танихгүй, мэдэхгүй” зэрэг тайлбар өгсөн байна лээ.  Ер нь улс төрийн мэдэгдлээр энэ асуудлыг хааж өнгөрөх боломжтой юу.  Та юу гэж харж байна вэ?

-Мэдээж боломжгүй. “Би холбоогүй”, “Би мэдэхгүй”, “Би буруугүй” гэсэн нэг өгүүлбэрээр хаагаад өнгөрөх асуудал биш. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан, Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой ноцтой асуудлууд ил болсон шүү дээ. Хэдэн зуун сая ам.долларын үнэлгээтэй уран зураг, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалтын шинжтэй саналууд илгээсэн байна.  Бүүр Ж.Эпштейн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарт “140 сая ам.долларын үнэ бүхий уран зурагнууд, 80 сая ам.долларын үнэ бүхий алмаз чулуунууд, 250 сая ам.долларын үнэ бүхий орд харшууд маш их хямдарсан байна гэж санал болгож байжээ. Эндээс логикийн хувьд нэг асуулт гарч ирж байгаа юм. Хүн зүгээр нэг танихгүй, ямар ч холбоогүй хүнд ийм хэмжээний хөрөнгө, үнэт эдлэл, орд харш худалдан авахыг санал болгоод байдаггүй. Өмнө нь ийм төрлийн сонирхол, харилцаа, эсвэл хөрөнгө оруулалтын яриа байжээ. Мөн Дубайд болсон морин тойруулгын тэмцээнтэй холбоотой харилцаанууд гарч ирдэг.  Монголын нөлөө бүхий хүмүүс оролцох гэж байгаа тухай. Урилга, тасалбар, суудлын захиалга гэсэн хүсэлтүүд явуулж байсан. Тухайн үеийн буюу 2014 оны “Dubai World Cup”-тай холбоотой VIP тасалбарууд маш өндөр үнэтэй байсан. 8- 23 сая төгрөгийн үнэтэй байжээ. Энэ тэмцээнийг манай хүмүүс үзжээ.  12 жилийн өмнө Төрийн өндөр албан тушаалтнууд нь тасарсан амьдралтай байжээ.  Бид түүнийг мэдээгүй байжээ.   Тэгэхээр энэ бүхнийг зүгээр нэг улс төрийн мэдэгдлээр хаах боломжгүй. Ялангуяа Ц.Элбэгдорж шиг Монгол Улсын төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан хүний тухай асуудал яригдаж байгаа нь зүгээр нэг хувь хүний асуудал биш, төрийн хэмжээний асуудал болж хувирна.  Ц.Элбэгдорж цалингаараа ийм хэмжээний хөрөнгийг бий болгож чадахгүй. Энд асар их хэмжээний хөрөнгө мөнгө, баялгийн асуудал байна. Монгол Улсын баялаг, төрийн шийдвэр, үндэсний эрх ашигтай холбоотой асуудал яригдаж байхад  бид үл тоогоод өнгөрөхгүй.

-Та одоогоор 11 пост, баримтыг цахим орчинд нийтэлсэн байна. Хуулийн байгууллагаас баримт мэдээллийн дагуу ямар нэгэн шалгалт эхлүүлсэн зүйл байгаа болов уу. Танд ямар мэдээлэл байна вэ?

- Одоогоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Энд анхаарах ёстой бас нэг чухал зүйл нь байгалийн баялагтай холбоотой асуудал юм. Ж.Эпштейн файлд Тугалгатайн ордтой холбоотой мэдээлэл байдаг.  Энэ мэдээллийг “Бодь” группийн нэг хэсэг болох Голомт банкнаас явуулсан байдаг.  Энэ ордын нөөц нь ойролцоогоор гурван тэрбум тонн нүүрс байна. Зарим томоохон стратегийн ордуудтай харьцуулахад маш их нөөцтэй. Одоогоор та бид энэ ордын мэдээллийг Ж.Эпштейн файлаас авч байна шүү ээ.  Улсын нууц ч юм бил үү.  Гэтэл яагаад тэнд энэ мэдээлэл очсон бэ.  Үүнийг шалгах ёстой.  Голомтын Ж.Эпштейнд очсон мэдээлэлд Менделеевийн үелэх системийн олон элемент Монголын нутагт байдаг тухай дурдсан байсан шүү дээ.  Ямар зорилго байна вэ. Ер нь томоохон хэмжээний орд, баялгийн мэдээлэл хаа хамаагүй ашигладаг зүйл биш. Улс орон ээлж дараатай, бодлоготой дэлгэх ёстой. Гэтэл бидний мэдэхгүй бидний баялгийг нэг компани, нэг бүлэглэл, эсвэл улс төрд нөлөө бүхий сүлжээ ашиглаж байна. Энэ өөрөө шалгах ёстой асуудал.  Тугалгатайн орд гэж нэрлэгдэж байгаа орд үнэхээр Монголын өмч мөн үү, биш үү гэдэг нь тодорхой байх ёстой.

- Ж.Эпштейн файлын хамгийн ноцтой нь хүний эрх, тэр дундаа охидтой холбоотой асуудал. Та зарим чат, харилцааны мэдээллийг олон нийтэд гаргасан. Тэнд Монгол охидтой холбоотой яриа, харилцааны шинжтэй ямар агуулгууд байна вэ?

-Маш олон байна.  Тухайлбал, нэг чат дээр “Удахгүй Нью-Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй ирнэ, тэр нь Монгол охин байна” гэх мэт агуулга байсан. Нөгөө тал нь ч “Сайхан мэдээ байна, тэсэн ядан хүлээж байна” гэх байдлаар хариу өгсөн байна. Үүнийг би хүний наймаатай холбоотой байж болзошгүй гэж хардаж байгаа. Мөн өөр нэг чат дээр “Тэр охин визээ хүлээж байна, би дахиад шалгаад мэдээлэл өгье” гэсэн утгатай яриа байсан. Үүнийг энгийн харилцаа гэж үзэхэд хэцүү. Харилцсан хүмүүсийн нэрийг бүрэн нийтлээгүй, зарим хэсгийг дарсан байсан. Энэ бүхэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, зөвлөх Л.Пүрэвсүрэн нартай холбоотой байж магадгүй байна.  Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ гэдгийг эхлээд шалгах хэрэгтэй. Энэ бол хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, хүний наймааны асуудал. Монгол охидын талаар хайлтын үр дүн гарч байгаа л бол Монголын төр, парламент, иргэд энэ асуудлыг зүгээр хараад сууж болохгүй. УИХ-ын эмэгтэй гишүүд маань ч яагаад дуугарахгүй байна вэ.  Би гайхаж байна.  Тэд Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл мөн биз дээ. Тэд өөрсдөө эмэгтэйчүүдийн квотын төлөө өрсөлдөж, парламентад орж ирсэн хүмүүс. Тэгвэл эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байхад дуугарах ёстой. Энэ асуудал өөрөө хувь хүнээс давсан асуудал болчихлоо.  Миний харж байгаагаар шалгалт эхлэх цэг нь тодорхой. Тухайлбал тухайн үед гадагшаа явсан, холбоотой байж болзошгүй охидын мэдээлэл, виз, зорчих хөдөлгөөн, гэр бүлийн мэдээлэл зэрэг зүйлсээс эхэлж шалгаж болно. Хамгийн чухал нь энэ бүхнийг хуулийн хүрээнд, баримтад тулгуурлаж шалгах хэрэгтэй.

-Та энэ асуудлыг нэлээн судалсан. Ер нь Ж.Эпштейн яагаад Монгол Улсыг “овоо хараа”-ндаа авч, Монголын улстөрчидтэй холбоо тогтоов.  Үүний цаана ямар ашиг сонирхол байна вэ.  Магадгүй байгалийн баялаг уу?

-Чиний харж байгаа өнцөг, миний харж байгаа өнцөг үндсэндээ адилхан байна. Гол асуудал нь баялаг. Баялгийг захиран зарцуулж байгаа, их хэмжээний хөрөнгөтэй, авлига үүсгэж болзошгүй, итгэж болохгүй хүмүүс юу ч хийхэд бэлэн. Ийм хүмүүсийн шунал өндөр түвшинд хүрсэн байдаг. Хэрэглээ, зардал, нөлөөллийн цар хүрээ нь асар том. Түүн дээр л тоглолт хийсэн. Зарим мэдээллээс харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нар бүх байрлалаа мэдээлж байсан байдаг. Эдгээр нь дэлхий даяар тархсан сүлжээ мэт дүр зургийг харуулж байна. Ер нь Монголын баялгийг гадагш чиглүүлэх, тодорхой ашиг сонирхлын сүлжээ байжээ гэсэн дүгнэлттэй байна. Тэр үед хийгдсэн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг ч Ж.Эпштейн хийсэн нь баттай шүү.  Одоогоор миний дэлгэсэн баримтууд тал хувьдаа ч хүрээгүй. Цаашид юу гарч ирэхийг таашгүй байна.  Тухайлбал, өмнө нь “Panama Papers” зэрэг олон улсын баримтуудаар олон орны хүмүүс ил болж байсан. Түүн шиг дахин шинэ баримтууд гарч ирж магадгүй. Иймээс энэ бүх асуудлыг зөвхөн нэг хэсэгт нь биш, цогцоор нь авч үзэж, Монгол Улсын хэмжээнд хууль хяналтын байгууллага, Засгийн газар, УИХ-ын түвшинд албан ёсоор шалгах шаардлагатай гэж би үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 85 (7827)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Улсын Онцгой Комисс
  • •ММ-ын тодруулга
  • •Ярилцлага
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн...
АН генсекээ жинхлэхээсээ өмнө...

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

БАТСАЙХАН 2026-05-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ
“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

1 өдрийн өмнө өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

1 өдрийн өмнө өмнө

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

KHARKHORUM BAZAAR - Яруу найргийн үдэш

2 өдрийн өмнө өмнө

Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2 өдрийн өмнө өмнө

Гүүрэн байгууламжийн ажлын явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй болголоо

2 өдрийн өмнө өмнө

"KHARKHORUM BAZAAR" VIII өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн шилжлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн газрын бодлогыг хэлэлцэх манлайллын төв болов

2 өдрийн өмнө өмнө

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо бороо орно

2026-08-17 өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

2026-08-17 өмнө

Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувийг шатахуунаар хангаад байна

2026-08-17 өмнө

Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна

2026-08-17 өмнө

“COP 17” бага хурлын үеэр машин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-08-17 өмнө

Б.Пүрэвдагва: Уур амьсгалын өөрчлөлт бол Монгол Улсын асуудал бус дэлхийн бүх улсын асуудал юм

2026-08-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-14 өмнө

Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

2026-08-14 өмнө

“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

2026-08-14 өмнө

Г.Дамдинням: Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна

2026-08-14 өмнө

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-15 өмнө

Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

2026-08-15 өмнө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

2026-08-15 өмнө

"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

2026-08-14 өмнө

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

2026-08-17 өмнө

Шатахууны түгээлтэд хойрго хандаж байгаа ААН-үүдэд хариуцлага тооцно

2026-08-15 өмнө

Fried peanuts давсгүй, хуурсан газрын самрыг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

2026-08-15 өмнө

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

2026-08-15 өмнө

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

2026-08-14 өмнө

Ачит Ихт ХХК нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэлийн хэрэглээний 50% хангахаар зорьж байна

2026-08-14 өмнө

"KHARKHORUM BAZAAR" IV өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна

2026-08-14 өмнө

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

2026-08-17 өмнө

“COP 17” бага хурлын үеэр машин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

2026-08-15 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2026-08-17 өмнө

Н.УЧРАЛ:Амлалтыг үр дүнтэй болгох орчныг хамтдаа бүрдүүлцгээе

2026-08-17 өмнө

Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

2026-08-14 өмнө

“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

2026-08-17 өмнө

Улаанбаатар хотын ШТС-уудын 90 хувийг шатахуунаар хангаад байна

2026-08-15 өмнө

Өнөөдөр “Kharkhorum BAZAAR”-т Diamond Circus-тэй

2026-08-15 өмнө

Өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

2026-08-15 өмнө

С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа

2026-08-16 өмнө

The MongolZ өнөөдөр paiN багтай тоглоно

2026-08-17 өмнө

Яармаг орчмын цэвэр усны шугам сүлжээний найдвартай ажиллагааг сайжрууллаа

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК нийт 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэхээр бэлтгэл горимд шилжээд байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах