Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн хурц бадрангуй арслан Даваасүрэнгийн Алтанцоож Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Тулгар төрийн 2235 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд амжилттай барилдаж Монгол Улсын заан цол хүртсэн билээ.
Тэрбээр 2014 онд Сумын заан, 2019 онд Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Аймгийн харцага, 2020 онд Хэнтий аймгийн баяр наадамд Аймгийн арслан З.Наранбаатараар долоо даван түрүүлж Аймгийн арслан цолд тус тус хүрсэн. Харин энэ жилийн наадмаар Монгол Улсын заан Д.Хүдэрбулгыг давж Монгол Улсын заан цол хүртсэн.
Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн удирдлагууд ярилцаад Монгол Улсын заан Д.Алтанцоож цоожид хүндэтгэл үзүүлэх наадмыг 2026 оны наймдугаар сарын 15-17-нд Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулахаар болжээ.
Эх сурвалж: https://www.polit.mn/
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.