• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Есүй: Олимп, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргах л миний хамгийн том зорилго

Рио-2016 Олимпийн наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцсон Монголын шилдэг залуу тамирчдын нэг, Спортын мастер  Б.Есүйтэй ярилцлаа.

-Хэдийгээр  Олимпийн наадам өндөрлөөд удаж байгаа ч гэсэн ярилцлагаа хоёулаа Риогоос эхэлье. Олимпийн наадамд оролцсон үеэ эргээд дурсвал?

-Олимпийн өмнө дөрөвдүгээр сард Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнд оролцож, амжилтаа бататгасны дараа Олимпийн наадамд оролцох болсноо сонссон. Тухайн үедээ маш их сэтгэл хөдөлж, баярлаж байлаа. Улмаар Олимпийн өмнөх бэлтгэлээ АНУ-д базаасан. Америкт хийсэн бэлтгэл үнэхээр их үр дүнтэй болсон. Би жилийн өмнө 50 метрийн өврөөр сэлэлтэд 29:51 секунд сэлж, улсын рекордыг шинэчилж байлаа. 2008 онд Олимпийн наадамд оролцож байсан Сайнцэцэг эгчийн тогтоосон  найман жил эвдэгдээгүй байсан рекордыг нь шинэчилсэн. Харин Олимпийн наадмаас 28:40 секундын амжилт үзүүлж, улсын рекордыг дахин шинэчилсэн. Өөрийнхөө амжилтыг 1.11 секундээр ахиулсан. Нэг секунд гэдэг усанд сэлэлтийн 50 метрийн төрөлд маш их хугацаа. Ерөнхийдөө нэг секундээр амжилтаа ахиулна гэдэг тийм ч амар зүйл биш л дээ.

-Усанд сэлэгчид маань Олимпийн наадамд цагаан хуудсаар орж байгаа. Эрхээ авч оролцох  боломж хэр ойрхон байгаа юм бол?

-Афины олимпийн наадмаас хойш цагаан хуудсаар орж байгаа. Ер нь бол эрхээ авч оролцох боломж тун ойрхон байгаа гэж би боддог. Өнгөрсөн даваа гарагт Эрдэнэт хотод Монголын усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд оролцож, 27:46 секундын амжилт үзүүлж, Олимпийн наадмаа амжилтаа ахиулсан. Энэ бол Олимпийн наадмын эрх авах цагийн үзүүлэлтийг биелүүлэхэд ердөө ганцхан секунд дутаж байна гэсэн үг. Тийм болохоор би дараагийн Олимпийн наадамд цагаан хуудсаар биш эрхээ авч оролцох боломж ойрхон байна гэж л бодож байгаа шүү дээ. 2018, 2019 оноос Олимпийн эрх олгох тэмцээнүүд болно. Тэр тэмцээнүүдэд оролцож, 26 секундын амжилт үзүүлж чадвал Олимпийн наадамд оролцох эрхтэй болно. Би ерөнхийдөө тэр тэмцээнүүдээс л эрхээ авах төлөвлөгөөтэй байгаа.

-Олимпийн наадам Бразилд болсон. Цагийн зөрүү, цаг агаарын байдал гээд тамирчдад нөлөөлөх хүчин зүйл их байсан. Чамд яаж нөлөөлсөн бол?

-Америкт бэлтгэл хийсэн болохоор цагийн зөрүү гарчихсан байсан. Америк чинь Бразилаас цагийн зөрүүгүй шүү дээ. Харин Олимпийн наадамд явахаас өмнө Монголдоо ирчихсэн нь буруудчихсан юм. Америкаас Монголд ирээд, хоёр хоночихоод буцаад Бразил руу нисэх байсан. Тэр хооронд маш их ядарсан. Цагийн зөрүү гардаггүй. Монголынхоо цагаар байх уу, Америкийнхаар байх уу гэж явж байгаад л Бразил явсан. Гэтэл Бразилд очоод ханиад хүрчихсэн. Бразилийн өвөл эхэлчихсэн байсан болохоор нэлээд сэрүүн байсан. Тэмцээнийхээ үеэр ханиадтай оролцсон.

-Монголд усан спортын хөгжил муу байгаа. Хамгийн чадвартай тамирчид маань гадны шилдэг сэлэгчидтэй уралдахад хаана нь ч хүрэхгүй байна шүү дээ. Чухам юу дутаад байна вэ?

-Манай улсад дэлхийн стандартад нийцсэн 50 метрийн бассейн байдаггүй. Тамирчид бэлтгэл хийх газаргүй л гэсэн үг шүү дээ. Монголд байгаа бассейнуудын ихэнх нь 25 метрийнх. 50 метрийн хоёр замтай бассейн нээгдсэн л дээ. Гэхдээ дэлхийн стандартынх биш, сонирхогчдын ордог л бассейн, дээрээс нь төлбөр маш өндөр. Гэтэл дэлхийн стандартын 50 метрийн бассейн гэдэг хамгийн багадаа л зургаан замтай байх жишээтэй. Дээрээс нь төр засгаас тамирчдаа дэмждэггүй. Олон улсын том тэмцээнээс медальтай ирж байж л бага сага дэмжлэг авах болдог. Уг нь миний бодлоор тамирчдаараа Олон улсын тэмцээнээс медаль авахуулахын тулд эхнээс нь дэмжих хэрэгтэй баймаар. Гэтэл тийм биш. Энэ бүхнээс шалтгаалаад усан спорт хөгжиж чадахгүй байна. 25 метрийн бассейнд бэлтгэл хийхээр  хэцүү шүү дээ. Мэдрэмжээс авахуулаад бүх зүйл өөр байгаа юм чинь. Стандарт бассейны тал дээр нь л бэлтгэл хийхээр яаж дэлхийн шилдэг тамирчидтай зэрэгцэж уралдах юм бэ.

-Чиний хувьд бэлтгэлээ яаж хангадаг вэ. Бэлтгэл хийх орчин байхгүй гэж байна шүү дээ?

-Эрдэнэтийн “Хангарьд” спорт  клубын Алтантуяа багш дээр бэлтгэлээ хийдэг. Багштайгаа хамт бэлтгэлээ хийчихээд орой нь хувиараа бодибилдингийн бэлтгэл хийнэ. Ингэсхийгээд л болно доо. Ямар системгүй, өөрийгөө дайчлаад л  зүтгэдэг юм. Хэрвээ стандартын бассейнтай болоод, системтэй бэлтгэл хийгээд эхэлбэл арай л өөр болох байх. Ер нь Монголд усан спорт хөгжих боломж өндөр байгаа. Шинэ залуу тамирчид хүч түрч гарч ирж байна. Жаахан дэмжээд өгөхөд л амжилт үзүүлэх боломж өндөр байна.

-Америкт нэг сарын бэлтгэл хийсэн гэсэн. Жинхэнэ утгаараа системтэй бэлтгэл хийгээд ирэхээр өөрчлөлт яаж мэдрэгдэж байх юм?

-Тэнд бол жинхэнэ утгаараа системтэй бэлтгэл хийсэн. Үнэхээр огт өөр юм билээ. Бэлтгэл хийе гэсэн зорилготой болоод, үнэхээр гоё байсан. Үр дүнгээ ч сайн өгсөн. Усанд сэлэлтийн спортод, тэр дундаа 50 метрийн зайд нэг секунд ахина гэдэг маш их хугацаа.

-Манайтай ойрхон Хятадад гэхэд усан спорт өндөр хөгжсөн. Тийшээ яваад бэлтгэл хийвэл болох байх даа. Гэхдээ зардал мөнгө гэж нэг том асуудал байгаа байх, тийм үү?

-Америкт нэг сар бэлтгэл хийхэд 15 сая төгрөг шаардлагатай болсон. Аав маань л хамаг боломж бололцоогоо шавхаад л намайг Америк явуулсан. Бүхэл бүтэн Олимпийн наадамд оролцох гэж байж яаж бэлтгэл муутай явах вэ дээ гэж бодоод л хувиараа зардлаа шийдээд л явсан. Ёстой яаж ийж байгаад л явсан даа. Өнөөдөр гадаадын бүхий л улс оронд стандартын бассейн байна шүү дээ. Гэтэл Монголд л алга.

-Усан спорт бол Монголд тийм ч их хөгжөөгүй, залуу спортын төрөл. Чиний хувьд энэ спортоор хичээллэх болсон шалтгаан юу вэ?

-Аав маань Орост суралцаж байхдаа бассейнд сэлж сурсан юм билээ. Тийм болохоор намайг зургаан настай байх үеэс эхлээд “Хангарьд” спорт төвийн бассейнд дагуулж явдаг болсон. Анх бассейнд явахад өлмийгөө өргөөд ч уснаас толгой цухуйдаггүй л жаахан байлаа. Гэхдээ надад бассейнд явах үнэхээр их таалагдаж, шаргуу хичээллэж эхэлсэн. Уг нь би зургаан настайдаа бүжиг, төгөлдөр хуурын дугуйланд явдаг, IQ сургалтад суудаг хүүхэд байлаа. Тэр дундаас надад усан спорт маш их таалагдаж, бусад дугуйлангаа орхиж, энэ чиглэлээрээ дагнасан даа. Тэгээд Эрдэнэтэд болдог тэмцээнүүдэд оролцоод л явдаг байлаа. Харин тухайн үед Алтантуяа багш маань надтай уулзаад, “Чи их ирээдүйтэй хүүхэд байна. Ингэж явж байхаар системтэй бэлтгэл хийгээд, Эрдэнэтийн шигшээ багт ор” гэсэн. Тэр үедээ би нэг их сайн ойлгоогүй. Аав, ээждээ очоод хэлсэн чинь оролгүй яах вэ гээд л оруулсан. Нэг хэсэг бэлтгэлийн ачааллаа даахгүй, муухан сэлдэг байлаа. Харин яваандаа гайгүй суралцаж, улсын аваргад анх удаа оролцоод хүрэл медаль авсан. Үнэхээр их баярлаж байлаа. Сүүлдээ мөнгө, алтан медаль хүртэж, амжилтаа ахиулсаар 2014 оноос  Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2014 онд Азийн наадамд оролцож байсан юм. Энэ спортоор хичээллэх эхлэлийг аав, ээж маань л тавьж өгсөн дөө. Намайг үнэхээр их дэмждэг.  Энэ хугацаанд Азийн наадам, Азийн аварга, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимпийн наадам гээд томоохон тэмцээнд оролцоод байна даа.

-Саяхан Японд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон шүү дээ. Тэр тэмцээний талаар ярьвал?

-Азийн аваргад тун дажгүй оролцоод ирсэн гэж өөрийгөө үнэлээд байгаа. Олимпийн медальтай шилдэг тамирчидтай уралдаад, чамлахааргүй амжилт үзүүлсэн. Би Олимпийн наадамд 50 метрийн өврөөр даллах төрөлд оролцоод 28:40 секундын амжилт үзүүлсэн. Харин Азийн аваргад тэр амжилтаа бататгаж, 28:42 секундын амжилт үзүүллээ. Азийн аваргад түрүүлж байгаа тамирчны хувьд 26 секундын амжилт үзүүлдэг. Хэрвээ би системтэй бэлтгэлээ хийгээд явбал тэдний хэмжээнд хүрэх боломж байгаа.

-Олимп, Азийн аваргад үзүүлсэн цагаа сая улсын аваргаар ахиулж, амжилтаа шинэчилсэн гэсэн. Ямар бэлтгэл хийгээд амжилтаа ахиулчихав. Өмнөхөөсөө арай өөрөөр бэлтгэл хийж дээ гэж бодогдлоо?

-Өмнө нь хийж байсан бэлтгэлийнхээ ачааллыг нэмсэн. Өргөж байсан жингүүдээ 5-10 кг-аар нэмж, өргөж эхэлсэн. Усны бэлтгэлээ ч гэсэн илүү хүндрүүлж хийж байгаа. Тэр бүхэн нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

-Усанд сэлэлтийн тамирчдын амжилтад нас нөлөөлөх үү. Олимпийн наадамд оролцож байгаа шилдэг тамирчид 20 гарчихсан, 30 хүрчихсэн хүмүүс л байх юм. Гэтэл чиний хувьд 16 настайдаа л том тэмцээнд оролцож, шилдгүүдтэй уралдлаа шүү дээ?

-Мэдээж нас нэмэгдэхийн хэрээр ур чадвар, туршлага сайжирна. Гэхдээ миний биеийн хэмжээ дэлхийд дээгүүр уралдаж байгаа тамирчидтай адилхан. Өндрийн хувьд тэднээс нэг их ялгараад байхгүй. Заримаас нь бага зэрэг намхан байхад нөгөөдөхөөс нь өндөр байх жишээтэй. Тийм болохоор насаар бага гээд тэднээс дутна гэсэн юм байхгүй. Гагцхүү системтэй бэлтгэлийг стандарт орчинд нь хийх л хэрэгтэй байна. Мэдээж би залуу байна, цаашид илүү сайн хичээллээд, амжилт гаргах хугацаа надад хангалттай байгаа шүү дээ. 2020 оны Токиогийн олимпийн наадам миний хамгийн том зорилго. Олон хүн надад итгэл найдвар тавьж байгаа. Тэр хэрээрээ ч надад маш их үүрэг, хариуцлага оногдож байгааг мэдэрч, бэлтгэлээ ч эрчимтэй хийх болсон.

-Одоо өөрийн чинь хувьд цагийн үзүүлэлтээ 26 секунд л болгох хэрэгтэй юм байна. Гэтэл Монголд бэлтгэл хийгээд энэ амжилтыг үзүүлж чадах уу. Хийж байгаа бэлтгэлийнхээ эрчмийг нэмээд явахад боломжтой гэж хараад байна уу, яаж амжилтаа ахиулахаар төлөвлөж байна?

-Амжилтаа ахиулна гээд хэтэрхий их нүдэж болохгүй л дээ. Яаж ч бодсон системтэй бэлтгэл хийх л хэрэгтэй байна. Тийм болохоор гадагшаа явж суралцангаа л бэлтгэл хийе гэж төлөвлөж байгаа. Би энэ жил дунд сургуулиа төгсөнө. Төгсөөд гадаадад суралцангаа 2020 оныхоо Олимпийн наадамд бэлтгэнэ дээ. Гадаадын тамирчид өдөр нь хичээлээ хийгээд, оройдоо бэлтгэлдээ явдаг системтэй юм билээ. Би ч бас энэ замыг л сонгох бодолтой байна. Одоогоор АНУ, Хятад, Японы тамирчид усанд сэлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Би аав, ээж, багштайгаа ярилцаад Япон руу явсан нь зөв юм байна гэж төлөвлөж байгаа. Японд очоод Токиогийн Олимпийн наадамдаа бэлтгэнэ дээ.

-Эрдэнэтэд болсон улсын аваргад мэдээж түрүүлсэн байх. Харин өрсөлдөж байгаа тамирчдын хувьд чадвар ямар байна. Олон хүчтэй өрсөлдөгчид байхын хэрээр хувь тамирчны амжилт өсдөгшүү дээ?

-Улсын аваргад түрүүлсэн. 6-8, 9-11, 12-14, 15-аас дээш насны ангиллаар улсын аварга болсон. Урьдчилсан сэлэлт, финал гэж байна. Урьдчилсан сэлэлтэд олон хүүхэд уралдаад, тав нь финалд үлддэх маягаар явна. Урьдчилсан шатанд миний хажуу замд уралдсан охин надтай яг адилхан цаг үзүүлсэн. 27:76 секундэд хоёулаа зэрэг орсон, энэ бол маш ховор тохиолдол. Тэгэхээр миний хэмжээнд хүрч сэлэхээр тамирчин охид Монголд байгаа биз дээ. Гагцхүү стандарт бассейнд системтэй бэлтгэл хийгээд эхэлбэл тамирчдын ур чадвар дээшилж, өрсөлдөөн ч нэмэгдэнэ. Тэр хэрээрээ тамирчдын чадвар эргээд нэмэгдэх учиртай. Сая харин тэмцээний үеэр барианд орохдоо би гараа эвгүй тулаад, гэмтээчихсэн. Тухайн үедээ гар хөдөлгөөнгүй болчихсон. Гэтэл орой нь финалын уралдаан болох гээд байдаг. Энэ тэмцээн миний 50 метрийн өврөөр сэлэх төрөлдөө нэг номероо авч үлдэх хариуцлагатай уралдаан байсан. Тийм болохоор шүдээ зуугаад сэлсэн. Ингээд финалд уралдаад, 27:46 секундын амжилт үзүүлж, Монголынхоо рекордыг шинэчилж, нэгдүгээр байрт шалгарсан. Маргааш нь 100 метрээр араар сэлэх уралдаантай байсан. Гэтэл орой нь гар хавдаад, аймаар болсон. Эмчид үзүүлтэл шөрмөс нь сунаад, үе хоорон дахь холбоос нь гэмтчихсэн байсан. Нэлээд хүнд бэртэл авчихсан байсан юм билээ. Түүнийгээ мэдэхгүй сэлээд, Олимпийн наадамд оролцсон тамирчин гэдэг түрүүлэх л ёстой гэдгийг харуулсан. Хэрвээ гар зүгээр байсан бол би финалд 27:46-гаас ч бага цаг үзүүлэх боломжтой байсан.

-Чиний үндсэн хичээллэж байгаа төрөл чинь 50 метрийн өврөөр даллах. Харин гадны шилдэг тамирчид их олон төрөлд оролцоод байгаа харагддаг. Чиний хувьд тэмцээнд оролцож байгаа төрлүүдээ нэмэх боломж байгаа юу?

-Бид бэлтгэл дээр бүхий л төрлөөр хичээллэдэг. Дөрвөн төрлийн сэлэлт байгаа. Өврөөр, араар даллах, мэлхий, дельфин гээд. Энэ бүх төрлийн сэлэлтээр хичээллэж байж бие жигд хөгждөг, ур чадвар нэмэгддэг. Түүнээс биш ганцхан өврөөр даллах төрлөөр л хичээллэнэ гэвэл ахиц гарахгүй шүү дээ. Миний хувьд  100 метрийн араар даллах төрөлд спортын мастер хийсэн. Тэгсэн мөртлөө миний үндсэн хичээллэдэг, тэмцээнд оролцдог төрөл нь 50 метрийн өврөөр сэлэх. Ер нь болж өгвөл олон төрлөөр Олон улсын тэмцээнд оролцох нь сайхан л байх. Гэхдээ Олимпийн наадамд ч юм уу олон төрлөөр оролцоно гэвэл тэр болгонд эрхээ авах ёстой. 50 метрийн өврөөр даллах төрөлд 26 секундын амжилт үзүүлж байгаа тамирчид Олимпийн наадамд оролцох эрхтэй болдог гэж ярьсан даа. Түүнтэй адил араар даллах төрөлд тодорхой цаг биелүүлж байж л эрхээ авна. Тийм болохоор хэцүү л дээ. Манайх шиг усан спорт хөгжөөгүй оронд бол нэг л төрлөөрөө сайтар бэлдэж, амжилт гаргахын төлөө хичээхээс өөр боломж бага байна. Тийм болохоор 50 метрийнхээ төрөлд л илүү сайжрахын төлөө хичээнэ дээ.  

-Манай шилдэг тамирчдыг гадны орнууд өөрийн нэр оролцуулахаар урих тохиолдол гарч байгаа. Чамд тийм санал ирсэн үү?

-Буриадаас санал тавьсан юм. Манай багт ороод 2020 оны олимп хүртэл бэлтгэл хийгээд яваач. Цалинжуулаад явъя гэсэн. Тэгээд л Буриадын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох юм байна л даа. Миний хувьд тэр саналыг хүлээж аваагүй. Аав, ээж маань хүртэл 10 жил Монголынхоо төлөө бэлтгэл хийчихээд одоо гадагшаа явна гэж байхгүй гэсэн. Би Монголынхоо л нэрийг гаргахын төлөө энэ спортоор хичээллэж яваа шүү дээ. Хэдийгээр Монголд энэ спортыг дэмжиж байгаа хүн бага, аав, ээжийнхээ цалингаар бүхнийг болгож байгаа  ч гэсэн зорилготой байвал би хүрэхийг хүссэн зүйлдээ хүрэх байх аа.

-Одоо өөртөө тавьж байгаа хамгийн том зорилго чинь юу вэ?

-Дараагийн Олимпийн наадамд амжилт үзүүлэхийг л зорьж байна. Монголынхоо нэрийг дэлхий, Олимпийн тавцанд гаргах, эх орныхоо тугийг мандуулахыг хүсч байгаа. Энэ бол миний өөртөө тавьсан хамгийн том зорилго.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ
Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө
Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо
Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гэмт хэрэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ц.Мөнх-Оргил: О.Баасанхүү гишүүн...
Г.Занданшатар: Захирал...

Б.Есүй: Олимп, дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг гаргах л миний хамгийн том зорилго

Пунцагболд 2016-12-02

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ
Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө
Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо
Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ

5 цагийн өмнө өмнө

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо

7 цагийн өмнө өмнө

Нүүрс-пиролизын үйлдвэрийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна

7 цагийн өмнө өмнө

Sky Shuttle төслийг Улаанбаатарт хэрэгжүүлэх боломжийг танилцууллаа

7 цагийн өмнө өмнө

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

10 цагийн өмнө өмнө

АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

10 цагийн өмнө өмнө

С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

10 цагийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг өгөв

10 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Газрын тосны эрэл, хайгуулын ажилд АМГТГ анхаарал хандуулж ажиллахыг үүрэг өглөө

1 өдрийн өмнө өмнө

Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн замыг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт 95 хувьтай хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Волейболын Үндэсний шигшээ баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38-р олимпиадад оролцохоор замд гарлаа

1 өдрийн өмнө өмнө

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

1 өдрийн өмнө өмнө

Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

1 өдрийн өмнө өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-07 өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-07 өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-07 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-07 өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2026-08-07 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-07 өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-06 өмнө

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2026-08-06 өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2026-08-06 өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2026-08-06 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах