• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Кондо Ами: М.Уранцэцэгтэй таарч барилдахад миний нүдний өнгө өөр болчихсон байлаа

Японд спортын бүхий л төрлийн шилдэг тамирчид бий. Гэхдээ монголчуудад жүдо, чөлөөт бөхийн тамирчид нь илүүтэй танигдсан байдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Саяхан Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээний өмнөхөн Риогийн олимпийн хүрэл медальт Кондо Ами хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр  Риогийн олимпийн тэмцээний талаар болоод ирээдүйн зорилгынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энэ удаа орчуулан хүргэж байна. Японы эмэгтэй жүдочдын хувьд нэлээд рейтинг өндөртэйд тооцогдох тамирчин Кондо Амигийн тухайд 21 настай. Оролцсон тэмцээн бүрээсээ алт шүүрдэг тамирчин бүсгүй Риогийн зуны олимпоос хүрэл медаль хүртсэн удаатай билээ.

-Риогийн олимп таны хувьд анхны олимп байсан. Тэмцээнийг  эргэн дурсвал ямар вэ?

-Сандрал байгаагүй.  Татамид гарахдаа би зүгээр л барилддагаараа л барилдана гэж боддог. Гэтэл тэр үед алтан медаль авахыг маш их хүссэн. Олимп түүгээрээ л өөр.

-Кондо Ами тэмцээний дэвжээн дээр ихэнхдээ л инээмсэглэж харагддаг. Харин олимпийн үеэр бараг инээмсэглээгүй байх шүү?

-Бусад тэмцээний үеэр ч гэсэн мэдээж ялагдая гэж хэн бодох билээ. Гэхдээ олимпод эелдэг зан гаргавал ялагдана. Анхны олимп байсан учраас юу ч үгүй хоцрохыг хүсээгүй.

-Медалийн төлөөх барилдааны талаар яриач?

-Манайх багаараа ялж байсан учраас би түрүүлж мэх хийх бодолтой байлаа. Гэтэл өрсөлдөгч маань үүнийг мэдчихсэн. Дараа нь ч гэсэн намайг мэх хийх оролдлого хийх бүрт мэдчихээд зайлаад байсан юм. Харин яг ялах тэр мөчийг ялах, ялагдах эргэлтийн цэг байсан гэж одоо боддог.

-Өрсөлдөгчөө нэлээд ядрааж байж эцэст нь ялсан байх аа?

-Цөхөрсөн, ядарсан  хүн нь өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр би өөрөө байсан. Завсарлага авч болохгүй л байх даа гэх бодол төрж байсан шүү. Ялагдаж уйлаад, тэр байдлаасаа гарч чадаагүй байхдаа хүрлийн төлөөх барилдаанд орсон.  М.Уранцэцэгтэй таарч барилдах тэр  үед миний нүдний өнгө өөр болчихсон байсан байх.  Би энд заавал ялах ёстой гэж л бодож байлаа.

-Тэмцээний дараа ч гэсэн харамссаар байсан уу?

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялаад баярласан. Гэхдээ хөгжөөн дэмжигчид рүү харах үедээ гэр бүл, багш нараа баярлаж байгааг хараад “Гуравдугаар байрт орчихлоо” гэж бодсон. Үнэндээ алтан медаль авахыг л хүсч байсан.

-Риогийн олимпийн дараа янз бүрийн нэвтрүүлэг, парадад оролцож харагдсан. Тэмцээний талаар дахиж бодох үе байсан л биз дээ?

-Юуны өмнө медаль авсан тамирчин, медаль аваагүй тамирчныг нийгэм ялгаатай хүлээж авдаг. Хэдийгээр би медаль авсан ч гэлээ, хүрэл медаль бол хамгийн доод медаль учраас медальтнууд дундаа хамгийн доогуур байрыг эзэлж байлаа. Надад янз бүрийн л бодол төрж байсан. Медаль бол медаль, авч чадсан нь л яамай гэж бодох ч үе байлаа. Яах вэ, ялагдал бол ялагдал шүү дээ.

-Медалиа одоо хаана хадгалж байгаа вэ?

-Байрныхаа  ширээн дээр хадгалж байгаа.

-Ханандаа өлгөөгүй хэрэг үү?

-Байрныхаа хананд өлгөчихье гэж бодсон л доо. Медалиа янз бүрийн газар руу авч явж хүмүүст харуулсаар байгаад урд тал нь халцарчихсан юм.  Хүрэл медаль алтыг бодвол халцарсан нь илт мэдэгддэг. Тийм болохоор хүнд харуулахаас санаа зовоод одоо ширээн дээрээ тавьчихсан байгаа.

-Дөрвөн жилийн дараа болох Токиогийн олимпод тавьсан зорилго тань юу вэ?

-Одоогоор ДАШТ-үүдээс алтан медаль авах зорилго тавьж байгаа. Дөрвөн жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хоёр жилийн дараагаас эхлээд олимпод бэлтгэнэ. Тиймээс одоогоор Токиогийн олимпийн талаар төлөвлөсөн зүйл алга.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Backstage нэвтрүүлэг - дуучин...
Club America vs Real Madrid

Кондо Ами: М.Уранцэцэгтэй таарч барилдахад миний нүдний өнгө өөр болчихсон байлаа

Даваахүү 2016-12-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Кондо Ами: М.Уранцэцэгтэй таарч барилдахад миний нүдний өнгө өөр болчихсон байлаа

Японд спортын бүхий л төрлийн шилдэг тамирчид бий. Гэхдээ монголчуудад жүдо, чөлөөт бөхийн тамирчид нь илүүтэй танигдсан байдаг гэвэл хэтийдсэн болохгүй. Саяхан Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга ангиллын тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээний өмнөхөн Риогийн олимпийн хүрэл медальт Кондо Ами хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр  Риогийн олимпийн тэмцээний талаар болоод ирээдүйн зорилгынхоо тухай сонирхолтой ярилцлага өрнүүлснийг энэ удаа орчуулан хүргэж байна. Японы эмэгтэй жүдочдын хувьд нэлээд рейтинг өндөртэйд тооцогдох тамирчин Кондо Амигийн тухайд 21 настай. Оролцсон тэмцээн бүрээсээ алт шүүрдэг тамирчин бүсгүй Риогийн зуны олимпоос хүрэл медаль хүртсэн удаатай билээ.

-Риогийн олимп таны хувьд анхны олимп байсан. Тэмцээнийг  эргэн дурсвал ямар вэ?

-Сандрал байгаагүй.  Татамид гарахдаа би зүгээр л барилддагаараа л барилдана гэж боддог. Гэтэл тэр үед алтан медаль авахыг маш их хүссэн. Олимп түүгээрээ л өөр.

-Кондо Ами тэмцээний дэвжээн дээр ихэнхдээ л инээмсэглэж харагддаг. Харин олимпийн үеэр бараг инээмсэглээгүй байх шүү?

-Бусад тэмцээний үеэр ч гэсэн мэдээж ялагдая гэж хэн бодох билээ. Гэхдээ олимпод эелдэг зан гаргавал ялагдана. Анхны олимп байсан учраас юу ч үгүй хоцрохыг хүсээгүй.

-Медалийн төлөөх барилдааны талаар яриач?

-Манайх багаараа ялж байсан учраас би түрүүлж мэх хийх бодолтой байлаа. Гэтэл өрсөлдөгч маань үүнийг мэдчихсэн. Дараа нь ч гэсэн намайг мэх хийх оролдлого хийх бүрт мэдчихээд зайлаад байсан юм. Харин яг ялах тэр мөчийг ялах, ялагдах эргэлтийн цэг байсан гэж одоо боддог.

-Өрсөлдөгчөө нэлээд ядрааж байж эцэст нь ялсан байх аа?

-Цөхөрсөн, ядарсан  хүн нь өрсөлдөгч гэхээсээ илүүтэйгээр би өөрөө байсан. Завсарлага авч болохгүй л байх даа гэх бодол төрж байсан шүү. Ялагдаж уйлаад, тэр байдлаасаа гарч чадаагүй байхдаа хүрлийн төлөөх барилдаанд орсон.  М.Уранцэцэгтэй таарч барилдах тэр  үед миний нүдний өнгө өөр болчихсон байсан байх.  Би энд заавал ялах ёстой гэж л бодож байлаа.

-Тэмцээний дараа ч гэсэн харамссаар байсан уу?

-Хүрэл медалийн төлөөх барилдаанд ялаад баярласан. Гэхдээ хөгжөөн дэмжигчид рүү харах үедээ гэр бүл, багш нараа баярлаж байгааг хараад “Гуравдугаар байрт орчихлоо” гэж бодсон. Үнэндээ алтан медаль авахыг л хүсч байсан.

-Риогийн олимпийн дараа янз бүрийн нэвтрүүлэг, парадад оролцож харагдсан. Тэмцээний талаар дахиж бодох үе байсан л биз дээ?

-Юуны өмнө медаль авсан тамирчин, медаль аваагүй тамирчныг нийгэм ялгаатай хүлээж авдаг. Хэдийгээр би медаль авсан ч гэлээ, хүрэл медаль бол хамгийн доод медаль учраас медальтнууд дундаа хамгийн доогуур байрыг эзэлж байлаа. Надад янз бүрийн л бодол төрж байсан. Медаль бол медаль, авч чадсан нь л яамай гэж бодох ч үе байлаа. Яах вэ, ялагдал бол ялагдал шүү дээ.

-Медалиа одоо хаана хадгалж байгаа вэ?

-Байрныхаа  ширээн дээр хадгалж байгаа.

-Ханандаа өлгөөгүй хэрэг үү?

-Байрныхаа хананд өлгөчихье гэж бодсон л доо. Медалиа янз бүрийн газар руу авч явж хүмүүст харуулсаар байгаад урд тал нь халцарчихсан юм.  Хүрэл медаль алтыг бодвол халцарсан нь илт мэдэгддэг. Тийм болохоор хүнд харуулахаас санаа зовоод одоо ширээн дээрээ тавьчихсан байгаа.

-Дөрвөн жилийн дараа болох Токиогийн олимпод тавьсан зорилго тань юу вэ?

-Одоогоор ДАШТ-үүдээс алтан медаль авах зорилго тавьж байгаа. Дөрвөн жил гэдэг урт хугацаа шүү дээ. Хоёр жилийн дараагаас эхлээд олимпод бэлтгэнэ. Тиймээс одоогоор Токиогийн олимпийн талаар төлөвлөсөн зүйл алга.

Сэдвүүд : #Ярилцлага   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

3 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

6 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

6 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

7 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

7 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

7 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

8 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

8 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

8 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах