• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төр түшилцэгчдийн насны босгыг нэмье

Монгол Улсын их хурлын сонгуульд 25, Ерөнхийлөгчийн сонгуульд 45 нас хүрсэн хүн өрсөлдөх эрхтэй. Хуулийнхаа дагуу шүү дээ. Тиймээс 25 нас хүрсэн л бол УИХ-ын сонгуульд өрсөлдөж, бүр гишүүн болох боломж байгаа, хүн бүрт. Ерөнхийлөгчийн сонгууль бол арай өөр зарчимтай.

Парламентад суудалтай намаас нэр дэвших боломжтой, тэгээд 45 нас хүрсэн байх ёстой гэх зэргээр шалгуур нь үл ялиг өндөр. Гэвч парламентын засаглалтай болж, сонгууль явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд болсон үйл явцаас харахад насны босго хэт намдаад байна уу даа гэлтэй. Монголчууд бид эрт дээр үеэс “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн сургаж ирсэн ард түмэн.

Энэ чинь эхлээд хувь хүн бол, амьдрал үз, босго, дараа нь улс орныхоо төлөө зүтгэ гэж байгаа хэрэг биз дээ, ерөнхийд нь ойлговол. Харин өнөө цагт бол  их, дээд сургууль төсгөөд, дипломтай болчихвол, тэгээд жаахан мөнгөтэй, орлого сайтай бол улс төр рүү ор гэсэн үг хэмээн ойлгодог болчихоод байна.

Тиймдээ ч дөнгөж 30 шүргэж яваа, жаахан татаастай, сонгуульд өрсөлдөхөд гарах зардлыг гаргачих боломжтой болсон залуучууд УИХ-ын гишүүн болохоор зүтгээд байна. Яг үнэндээ тэд биеэ, гэрээ засахын ухааныг мэдээгүй, ойлгоогүй л яваа шүү дээ. Тийм байж улс засалцах гэж хөөрцөглөөд л. Улс засалцах ч гэж дээ, төрд гарахаар баяждаг балай жишиг тогтчихсон болохоор тийшээ зүтгээд байхгүй юу.

Тийм болохоор УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн насны босгыг нэммээр байна. УИХ-ын сонгуульд гэхэд 35 нас хүрсэн хүн өрсөлддөг байя. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд 55 нас хүрсэн хүмүүсийг өрсөлдүүлье. Насны босгыг 10 жилээр нэмнэ гэсэн үг. Тэгж байж өөрийгөө олчихсон, үзэл бодол нь төлөвшсөн, амьдралд хөл тавьчихсан хүмүүс төрд гарна шүү дээ. Дунджаар 45-60 насны хүмүүс гишүүн болж, төрд ажиллах нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно. Одоо бол 40-55 насныхан голдуу УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа.

Цаашлаад 60 гарсан, 70 шахсан цөөн хэдэн гишүүн бий. Мөн 30-40 настай гишүүд цөөн хэд байна. Гэтэл 40 хүрээгүй, эсвэл дөнгөж 40 насны босго давж байгаа залуучууд тийм сүрхий ажиллаж байгаа бил үү. УИХ-ын хамгийн залуу Д.Гантулга гээд нэг нөхөр байна. Одоо л дөнгөж 30 нас хүрч байгаа юм гэнэ билээ. УИХ-ын чуулган, байнгын хорооны хурандаа суудаг ч юм уу, үгүй ч юм уу.

Хамгийн олон удаа хоцорсон, чуулган, хурал тасалсан гишүүдийг манлайлж яваа юм гэсэн. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нэг хэсэг хурал даргалахдаа түүнийг л жишээ татаж ярьсан. Өглөө ч орноосоо босож чадахгүй л нэг бацаан гай нь таараад гишүүн болчихоод, улс орны ажлаас хойш нь чирээд л явж байна.

За тэгээд, 40 хүрээгүй, эсвэл дөнгөж гарч яваа гишүүдийн хийж байгаа ажил, хэлж байгаа үгийг анзаараад нэг үзээрэй. Зүгээр л нэг гал халуун хүсэл, зоригоос цаашлахгүй. Үсчсэн шинжтэй л байгаа шүү дээ. Ядаж байхад сүүлийн үед баян, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд шууд автоматаар улс төрд орж ирдэг болчихсон. Гэр хорооллын гудамжаар алхаж ч үзээгүй. Гал яаж түлдэг талаар ч ойлголтгүй шахам нөхдүүд ард түмэн гэж худлаа яриад л саарал ордонд сууж байна. Ийм байхад яаж улс орон өөдөлж, дэвжиж, иргэдийн зовлон нимгэрч, жаргах вэ дээ.

Дээрээс нь өндөр албан тушаалд очихоороо залуучууд улсын ажил хийхээсээ илүүтэй хоцорсон, тасалсанаараа хошуучилж, элдэв хүүхэнтэй нэр холбогдож, эд хөрөнгө хураахын “дон тусаж” л байна. Өөр юу гийгүүлсэн юм, юугаар ч гийгүүлээгүй. Тэгвэл 50 гарсан, биеэ, гэрээ засчихсан, авах идэхийн хүсэл нь арай багасчихсан, улс орноо гэсэн сэтгэл нь арай илүү дэвэрчихсэн хүн гишүүн болбол арай өөр дөө.

Ядаж л шөнөжин шоудаад, маргааш нь шартаад хэвтээд байхгүй л байх. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг ч ялгаагүй өөрчилж, насны босгыг нэмье. Эд улс орны төлөө зүтгэж, оюун ухаанаа уралдуулж явах ёстой 50 гаруй насны хүмүүс Ерөнхийлөгч болоод л улс төрийн замналаа өндөрлөх болчихоод байна. П.Очирбат гуайгаас эхэлье л дээ. Ерөнхийлөгчийн албанаас буугаад л улстөрчийн замнал нь өндөрлөсөн гэхэд болно. Гэтэл нас нь яагаач үгүй байдаг.

Ингээд л Үндсэн хуулийн цэц рүү явсан. Ямар Ерөнхийлөгч байсан хүн дахиад гишүүн болоод яваад байлтай биш гэж бодоо байлгүй. Мөн хажуугаар нь хувийн компанид зөвлөх энэ тэр хийгээд байсан санагдана. Ерөнхийлөгч байсан хүн тэгж зөвлөх хийх ёстой ч юм уу, бүү мэд.

Н.Багабанди гэдэг хүн бас л ид ажиллах насандаа л Ерөнхийлөгчийн албанаас буусан. Дараа нь мөн зөвлөх хийж нэг хэсэг явсан байх. Сүүлдээ “Титэм үг” нэртэй нэвтрүүлэг хийж, ном хүртэл гаргасан. Хүмүүст мартагдахгүйн тулд хийж байсан ажил юм уу даа, янз нь. Гэтэл тэр хүн төрд ажиллаад, УИХ-ын гишүүн байсан бол бацаануудаас арай дээр шүү дээ. Н.Энхбаяр гэдэг хүн ч Ерөнхийлөгчийн албанаас буух үедээ 50 гаруйхан настай байсан. Улс орондоо ид ажиллаж байх ёстой цаг. Гэтэл улстөрчийн замнал нь дуусчих гээд байдаг.

Ингээд л МАН-ын ад үзсэн “Х” үсгэн дээр тоглолт хийж, шинэ нам байгуулж, бөөн юм болгоо биз дээ. Тэгээд одоо дахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг хайгаад, бужигнуулж л байна. Яаж ид насан дээрээ зүгээр л улс төрөөс холдоод, ном бичээд, орчуулга хийгээд суугаад байх вэ дээ.

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрх энэ жил дуусна. Гэтэл тэрбээр 55 нас хүрээгүй байна. Бас л төрд олон жил ажилласан, туршлагатай, чадвартай хүний улс төрийн замнал өндөрлөх гээд байдаг. Гэтэл Д.Гантулга мэтийн өглөө босоод, ажилдаа цагтаа ирчихэж чадахгүй “бацаан”-ы оронд 60 дөхөж яваа чадвартай хүмүүс ажиллавал арай дээр биз дээ.

Тэгээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч албанаасаа буугаад цэцэн үг хөөцөлдөж, шинэ нам байгуулж, хувийн компанид зөвлөх хийхгүй байх. Улс төрд буцаж ирж, гишүүн ч болж магадгүй. Ер нь тэр нь дээр байх. Гэхдээ Ерөнхийлөгч байсан хүн жижгэрлээ гэх тодотгол яах аргагүй дагана.

Тиймээс л насны босгыг нь нэмчихье. 55 настай хүн Ерөнхийлөгч боллоо гэхэд дөрвөн жил суухад 60 хүрчихнэ. Хэрвээ улирвал 63 настайдаа бууна шүү дээ. Энэ зэргийн настай байхдаа улс төрөөс хөндийрч, ном зохиол бичиж, цэцэн үг цуглуулсан шиг суухад яах вэ дээ. Харин 45-тайдаа Ерөнхийлөгч болчихоод, 50 хүрээд л буухаар жаахан харамсалтай байна. Яах вэ, Ерөнхийлөгч байсан хүн улс төрд дахиж орж, гишүүн болж болохгүй гэсэн юм байхгүй л дээ.

Гэхдээ л ёс зүй, утга учир талаасаа жаахан тиймхэн байгаа юм. Тиймээс аль аль талаа бодсон ч насны босгыг 10 жилээр нэмье. Залуучууд эхлээд бөгсөө зөв арчаад сурчихаг. Ядаж л гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө үүрэг хүлээгээд, өөрт оногдсон ачаагаа үүрэх чадвар сууг. Түүний дараа ард түмний өмнө үүрэг хүлээж, улсын ачаа үүрэх бага ч болов тэнхээтэй болох учиртай.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Тарагтай боов: Жүжигчин Батаа &...
Иргэдийн ухамсрыг дээшлүүл...

Төр түшилцэгчдийн насны босгыг нэмье

Пунцагболд 2017-01-10

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

10 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

16 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

17 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

17 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

18 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

18 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

18 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

18 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах