• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Арчаагүй МАН-ынхан

УИХ-ын ээлжит сонгууль 2016 оны зургадугаар сард болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Бүр 65 суудал авсан. Ард түмэн яагаад ч тийм сонголт хийсэн юм бүү мэд. Бүр оюутны холбооны дарга байсан ч бил үү нэг нөхөр гишүүн болчихсон, хуралдаа суудаггүйгээрээ дуудуулаад л гүйж явна. Гэх мэтээр МАН-аас нэр дэвшсэн хэн ч хамаагүй ялалт байгуулж, саарал ордонд залрах эрхтэй болсон билээ. УИХ-д 65 суудалтай нам гэдэг ямар ч саад тээггүйгээр ажлаа хийж, бодлогоо боловсруулж, хуулиа баталж чадах хүчтэй гэсэн үг.

Тэд хийх ёстой ажлаа, шийдэх хэрэгтэй асуудлаа гэрлийн хурдаар хийгээд, хэний ч оролцоогүй шийдээд явчихаж болно. Хэн ч гүйж явахад нь хөл тавиад унагаж чадахгүй. Өнгөрсөн жилүүдийнх шиг хүчтэй сөрөг хүчин, барьцаалах гуравдагч нам гэж байхгүй. Гэтэл МАН Засгийн газраа бүрдүүлж, ажлаа эхэлснээс хойш нэг л удаашралтай ураг­шилж байна.

Удаашралтай гэдэг тодорхойлолт ч дэндүү гоёдож магадгүй. Яст мэлхийн хурдаар ажиллаж байгаа гэхэд болно.  Тэрийг ч бид шийднэ, энийг ч явуулна гээд яриад байгаа мөртлөө үнэн хэрэг дээрээ ажлаа хийхгүй байгаа. Хэнээс айгаад байгаа юм, бүү мэд. Зоригтойхон хөдлөөд, шийдчих чадвар үнэхээр алга гэж үү. Уг нь байх ёстой. Байгаа ч байх.

Гэхдээ МАН-ынхан арай л арчаагүй байна. Тэр дундаа МАН-ын болоод УИХ-ын дарга М.Энхболд үнэхээр унтаа байгаа.  Ядаж байхад УИХ-ын чуулганых нь ирц хүрэхгүй, гишүүд нь бусдын кнопыг дарж гүйгээд байна. МАН УИХ-д 65 суудал авсан нам шүү дээ. Гэтэл чуулганы үеэр ирц хүрэхгүй, бусдын кнопыг дарна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Ийм байж таарах уу даа. Намынхаа 40 гаруй гишүүнийг цуглуулаад, чуулганд суулгачихад л ирц хүрэхгүй энэ тэр гэсэн асуудал байхгүй биз дээ.

Гэтэл гишүүдээ олигтойхон зангидаад, шавдуулаад, базаад чуулганд суулгачихаж чадахгүй л байна, дарга нь. Түрүүчийн дөрвөн жилд гурван намын төлөөллөөс парламент бүрдэж байхад УИХ-ын дарга нь яаж ийж ирцээ хүргэж байгаад асуудлаа шийдээд, ажиллаад л байсан. Яах вэ, бусдын кнопыг дардаг тохиолдол байсан, үгүйсгэхгүй. Гэхдээ эрх баригч нам нь 40 хүрэхгүй гишүүнтэй, сөрөг хүчин нь 30-аад хүнтэй. Гуравдагч хүчний 10 гаруй гишүүн байсан. Нэг талаараа үнэхээр зовлонтой парламент л даа. Сөрөг хүчнийх нь гөжүүдлээд суучихвал үлдсэн хэдийнхээ ирцийг яаж ийж хүргэж байж асуудлаа шийдэх болно.

Тийм болохоор гадагшаа, дотогшоо томилолтод явсан, эсвэл хуралдаа суудаггүй мэр сэр нөхдүүдийн кнопыг дарахгүй бол болохгүй байсан байх. Тэгж байж л улсын ажил урагшаа явна шүү дээ. Ингэж нэг өмөөрч болмоор. Харин одоо бол байдал огт өөр. Дахиад сануулъя, МАН УИХ-д 65 суудалтай шүү дээ. АН-ын ес, МАХН-ын нэг, бие даагч С.Жавхлан саарал ордонд, чуулганы танхимд байх байхгүй нь тэдэнд ёстой пад ч байхгүй. Хуралдаа суугаад, зөв, буруу яриад, ард түмэндээ харагдаад байж байвал тэр л биз. Үгүй бол өрөөндөө суугаад, зурагтаар чуулган үзнэ үү. Эсвэл хаа нэг төрийн ордонд ирчихээд, гэртээ хэвтэж байна уу, МАН-ын 65-д хамаа ч байхгүй.

МАН 20 гишүүнээ ийш тийш нь тараагаад тавьчихсан байсан ч үлдсэн хэдээрээ хууль батлаад, цуцлаад, ер нь яаж ч “тоглосон” болно. Бүр хуваарь гаргаад гишүүдээ 20, 20-иор нь ээлжлүүлээд амраасан ч болно. Тэдэнд хүн дутаад, сөрөг хүчний хавчлаганд ороод, ирц хүрэхгүй балраад байх шалтгаан байхгүй. Хууль санаачлаад, олигтой ажиллах чадвартай гишүүн цөөхөн байж болно, МАН-д. Шинэ гишүүд болохоор одоохондоо сураагүй ч байж болох.

Гэхдээ кноп дарчих чадвар бол бүгдэд нь байгаа. Гэтэл тэд яаж байна, хуралдаа суугаад, өөрийнхөө мэдлийн кнопыг дарчихаж ч чадахгүй байна шүү дээ. Пүрэв, баасан гарагт чуулган хуралдахад хурлын дарга нь “Гишүүд ээ, одоо санал хураах гэж байгаа тул орж ирээрэй” гээд сууж байх жишээтэй.  Тэгээд аргаа барахаараа 20 гаруйхан хүн суучихаад, ирц нь 40 гарсан тоотой харагдаад, хууль батлаад байгаа юм. Бусдын кнопыг дараад, дараад л явчихна. Жаахан хурдан хөдөлгөөнтэй, хэдэн залуу гишүүнээ суулгачихвал бүр хурдан дараад байх шиг байгаа юм.

Уг нь бид чинь нэг хүнийг сонгоод, биднийг төлөөлөөд УИХ-д суугаад, бодлого шийдвэр гаргахад тусал гэж илгээдэг биз дээ. Гэтэл бидний төлөөлөл болсон хүний өмнөөс нэг нөхөр шийдвэр гаргаад, кноп дараад л яваад байна. УИХ-ын зарим гишүүд бусдын кнопыг дарж байгаагаа бараг л тусалсан мэтээр ярьж байна билээ. “Цайгаа уух гээд явах, эсвэл бие засах шаардлага гардаг.

Тэр хооронд санал хураах тохиолдол байна. Тэгээд гарахдаа захиад явдаг. Би энэ асуудал дээр дэмжсэн байр суурьтай байгаа шүү. Хэрвээ намайг ирэхээс өмнө санал хураавал дэмжээд дарчихаарай гэдэг. Тэр тохиолдолд л дардаг” гэх мэтээр хоёр, гурван гишүүн ярьсан байсан. Хууль батлах, шийдвэр гаргах гээд хүний амьдрал ахуйг шийдсэн чухал асуудлуудыг хүнд захиад л шийдчихдэг болж байна. Зарим гишүүн болохоор олон хүн үг хэлэхээр залхаад гараад явчихдаг маягийн юм ярьсан.

Тэгэхдээ бас ширээнийхээ “найз”-д кнопоо захиад үлдээчихдэг бололтой юм. Гишүүд ч гэсэн хүн, тэдэнд бие засах, хоол идэх, цай уух хэрэгцээ гарна л даа. Гэхдээ чуулган үдээс өмнө хуралдаад, 2-3 цаг завсарладаг. Хоол, цай уух нь битгий хэл ямар ч ажил амжуулаад ирэхэд хүрэлцэхүйц хугацаа. Гэтэл “Цай  унд уух гээд гарахдаа захихаар нь кнопыг нь дардаг. Түүнээс биш бусдын кнопыг дарж болохгүй л дээ” гэж яриад байж таарахгүй биз дээ.

Цайны цагаараа өөр юм хийж явж байгаад, яг ажил эхлэхээр бөөн бөөнөөрөө хоол, унд эргүүлээд яваад байдаггүй л юм бол. Уг нь ард түмэн нэг намд итгэл үзүүлж, 65 суудал “бэлэглэсэн”. Сөрөг хүчний элдэв саадгүй, хурдтай ажиллах боломж бүрдлээ гэж нэг талаасаа баярлаж байсан хүн олон. Гэтэл өнөөх 65 нь хоол, цай, 00-ын өрөө яриад, чуулганы хуралдаа суухгүй байдаг. Тэднийг хоол эргүүлээд явж байхад нь танхимд байгаа 10, 20-хон гишүүн нь кнопыг нь хувааж аваад л дарж гүйлдээд байх ч гэж дээ.

Ийм арчаагүй байвал нэг намын 76 гишүүн сонгоод ч хэрэг алга. МАН-ынхан, УИХ-ын дарга нь арай арчаагүй, сулбагар байна. Ард түмний хувь заяаг ердөө л 10, 20-хон хүн шийдээд байж болохгүй биз дээ. Тийм болохоор цаашид хурууны хээ мэдэрдэг товчлууртай болох нь зөв. Тэгээд хуралдаа суудаггүй, өглөө нойроо дийлдэггүй, хувийн ажлаа улсынхаас өндөрт тавиад алга болчихдог гишүүддээ хариуцлага тооцмоор юм, МАН. Өөрсдөө чадахгүй бол УИХ-ын гишүүнд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг хууль батлаад аль. Нойроо дийлэхгүй, хоол ундаа зохицуулж чадахгүй, байнга гэдэс нь өвдөж 00-ын өрөө рүү гүйж байгаа гишүүдийг чинь ард түмэн эргүүлээд татаад өгье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Фалькао 2012-2013 оноос хойш анх...
Харамсахгүйн тулд идэвхтэйхэн...

Арчаагүй МАН-ынхан

Пунцагболд 2017-02-06

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

17 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

18 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

18 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

18 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

18 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

19 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

19 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

20 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

20 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

20 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах