• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хавдрын эсрэг иргэн бҮрийг нэгдэхийг уриалав

Монгол Улс жилд 500 иргэнээ зөвхөн хорт хавдрын улмаас алдаж байна. Хатуухан хэлэхэд, энэхүү баримт мэдээллийг өнөөдөр та сонсоод “Өө тийм үү” хэмээн зүгээр л хараад өнгөрч болох ч маргааш танд, таны ойр дотны хэн нэгэн энэ аймшигт өвчнөөр хорвоог орхиж ч болох хэцүүхэн нөхцөл байдал бий болжээ. Тэр дундаа манай улсын иргэдийн дунд ходоодны хорт хавдарын өвчлөл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон гэнэ. Нэгэн жишээ дурьдахад, Хавдар судлалын үндэсний төвд жилд 300 хүн ходоодны хорт хавдарын хагалгаанд ордог байна. Ийнхүү хүн амын ихэнх хувь нь өвчлөх болсон ходоодны хорт хавдар үүсэх олон нөхцөл шалтгаан байдаг. Хоол унд, амьдралын хэв маяг чухал нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна ходоодны хорт хавдараас сэргийлэх хамгийн эхний арга бол эрт илрүүлэх хэмээн эмч мэргэжилтнүүд төдийгүй олон улсад ч үздэг аж.

Манай улсын иргэд ихэвчлэн ходоодны хорт хавдарыг хожим буюу эцсийн шатанд нь орсон хойно мэддэг байна. Харин энэ үед зайлшгүй хагалгаа хийх, бүр хүндэрвэл хагалгаа хийх ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байдаг ажээ. Тиймээс “Хавдрын эсрэг-2017” аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Солонгосын хорт хавдрын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа өнгөрсөн бямба гарагт “Чингис” зочид буудалд боллоо. Хамтран ажиллах гэрээнд Солонгосын хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн Хан Ван Ян, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц нар гарын үсэг зурсан юм. Тус гэрээний хүрээнд хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулахаар болсон тухай манай улсын эмч, мэргэжилтнүүд онцолж байв. Тухайлбал, Монгол, Солонгос хоёр улсын эмч нараас бүрдсэн хорт хавдар судлалын баг байгуулагдаж, улмаар ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой аж. Манай улсын хувьд ходоодны хорт хавдартай иргэд хожуу эмнэлэгт ханддаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэхүү гэрээнд тусгагдсанчлан ходоодны хорт хавдарыг эрт илрүүлэх ажил амжилттай хийгдвэл уг өвчнөөр амиа алдах иргэдийн тоо буурах юм. Мэдээж үүнд иргэдийн оролцоо маш чухал. Өөртөө болон ойр дотны хүндээ ходоод хорт хавдар байгаа эсэхийг мэдэхийн тулд зайлшгүй дурангийн оношлогоонд орох шаардлагатай аж.

Ингэснээр эрт мэдэж, тохирох эмчилгээг хийлгэснээр учрах эрсдлээс өөрийгөө хамгаалах юм байна. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах үеэр иргэд жилд 1-2 удаа хорт хавдрын оношлогоо хийлгэн, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байлаа. Мөн “Хавдрын эсрэг-2017” аянд МУГЖ Т.Дэлгэрмөрөн нэгдсэн юм. Тэрбээр “Хорвоог орхиж  буй хүмүүс үхлийн талаар мэддэггүй. Харин үлдэж хоцорсон хүмүүс нь үхэл хагацлыг мэдэрдэг. Бидний амьдралд харамсмаар маш олон зүйл тохиолдсон. Үүний нэгэн жишээ нь би. Харин өнөөдөр баярлахаар зүйл бидэнд ирж байна. Энэ бол боломж. Манай эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран энэ бүхний гарц, шийдлийг эрэлхийлж байгаад талархаж байна. Тийм учраас өөрөөс чинь илүү өөрийг чинь мэддэг бурхан ч байхгүй. Өөрийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг хэлье” гэв. Мөн тэрбээр ходоодны хорт хавдарыг эрт илрүүлэх оношлогоонд орохыг иргэдэд уриалсан юм. Түүнчлэн манай улсын баруун аймгуудад амьдардаг иргэдийн дунд ходоодны хорт хавдар их илэрч байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны үеэр манай улсын иргэдийн дундахь ходоодны хорт хавдарын өвчлөл болон өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх арга хэмжээний талаар холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьсан. Энэ үеэр бид эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, зарим зүйлийн талаар ярилцсан юм.

Хан Ван Ян: Ходоодны хорт хавдарыг хожуу оношловол эмчилгээний зардал өндөр

/БНСУ-ын Ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн тэргүүн/

-Хамгийн түрүүнд ходоодны хорт хавдраа эрт үедээ илрүүлбэл цаашид амьдрах хугацаа их байдаг гэдэг нь батлагдсан. Зардал ч бага гарна. Хорт хавдрыг хожуу үедээ эмчлүүлбэл мэс засал, хими эмчилгээний зардал өндөр гардаг. Тийм учраас Солонгосын Засгийн газрас ходоодны хорт хавдрыг дурандаж, эрт илрүүлэх хөтөлбөрийг баталсан юм. Хөтөлбөр ч үр дүнгээ өгч байна.

Ж.Чинбүрэн:Ходоодны хорт хавдар нийт хорт хавдрын 16 хувийг эзэлж байгаа

/Хавдар судлалын үндэсний төвийн захирал/

-Манай улсын нөхцөл байдлаас харахад, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх нь хамгийн чухал байна. Эхний удаад бид элэгний хорт хавдартай тэмцэх ажиллагааг цэгцтэй болгосон. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт элэгний хорт хавдрыг бууруулах, түүнтэй тэмцэх чиглэлд төр бодлогоор оролцохоор болж, зорилт дэвшүүлсэн нь маш том амжилт юм. Элэгний хорт хавдрын дараа ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа. Тэгэхээр хорт хавдартай тэмцэх бэлтгэл ажлыг энэ удаагийн аянаар эхлүүлж байна. Элэгний хорт хавдар нь нийт хорт хавдрын 40 хувь, ходоодны хорт хавдар нийт хорт хавдрын 16 хувийг эзэлж байгаа. Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлснээр улаан хоолойн хорт хавдрыг давхар илрүүлэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр бид 60-аас их хувийн хавдрыг эрт илрүүлж, нас баралтын тоог бууруулах боломж бүрдэнэ.

Я.Эрдэнэ-Очир:Манай улс хорт хавдарын баралтаар дэлхийд тэргүүлдэг

/Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын клиникийн удирдагч/

-БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байна л даа. Гэхдээ өвчнийг эрт илрүүлж, эмчилж чаддаг учраас нас баралтаараа дэлхийд 18 дугаар байранд ордог юм. Энэ нь эрт үеийн илрүүлэлт, эмчилгээ сайн байгаагийн үр дүн шүү дээ. Манай улс дэлхийд ходоодны хорт хавдраараа хоёрдугаарт бичигдэж байгаа атлаа нас баралтаараа нэгдүгээр байранд ороод байна. Тийм учраас бид эрүүл мэнддээ анхаарч эрт үед нь оношлуулах хэрэгтэй байна.

Д.Долгор:Ходоодны хорт хавдрын шалтгаан буруу хооллосноос болдог

/Ходоодны хорт хавдраа эмчлүүлсэн иргэн/

-Би 68 настай. Ходоодны хорт хавдраа авахуулаад таван жил болсон. Ер нь ходоодны хорт хавдрын шалтгаан нь хоолны буруу дэглэм баримталж, буруу хооллосноос болдог юм билээ. Мөн би хеликобактертай байсан. Миний хавдар одоо бүрэн эдгэрсэн. Эмч маань хавдар гэдэг өвчинг толгойноосоо авч хаях хэрэгтэй гэж зөвлөсөн л дөө. Манай Монгол эмч нар их чадалтай, мундаг шүү дээ. Хамгийн гол нь иргэд маань эрт үедээ эмчид хандаж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Одоогоос таван жилийн өмнө нойр булчирхайгаа үзүүлсэн чинь хавдар үүссэн байна гэдгээ мэдсэн. Тэгээд л алтан гартай эмч нарынхаа ачаар хавдаргүй болсон. Би их баяртай байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
"СЛАМ ДАНК-2017"-ын үзүүлбэрүүдийн...
Генерал Т. Алтангэрэлд хотын...

Хавдрын эсрэг иргэн бҮрийг нэгдэхийг уриалав

Батзаяа 2017-02-20

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

5 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

11 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

11 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

12 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

13 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

13 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

13 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах