“Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Тус уулзалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 14 хүртэл үргэлжлэх аж.
Тус зөвлөлдөх уулзалт нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байна. Уулзалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг тус ашиглаж байна.
Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь бие засах газрын асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байдлаар төгс шийдэх шаардлагатай байгааг харуулж байна.
Иймд бид энэхүү зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилтэт технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох болно” гэв.
Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, СЯ, БХБЯ, НЗДТГ, барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ болон АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЗМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.