• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Номтойбаяр: Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё

Ирэх дөрвөн жилд Монголын ард түмэн бүсээ чангална. Цалин хөлс, санхүүгээс гадна хөдөлмөрийн чадвараараа ч бүсээ чангалж, улам л хичээх шаардлагатай болж буй тухай өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон билээ. Учир нь Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн өртгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг бүлэгт үргэлжлүүлэн олгоно, цалинг ирэх дөрвөн жилд нэмэхгүй, шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, НДШ, ЭМДын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх зэрэг долоон төрлийн татварыг нэмэгдүүлнэ.
 
Тэр бүү хэл  тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гаргасан. Тодруулбал, тэтгэврийн насыг 2027 он гэхэд 60, 65 болгох юм. Тэгвэл Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг иргэд эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд жагслаа. Энэхүү жагсаалыг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал болж буй талаар жагсаалд оролцогчид онцлов. Жагсаалд оролцогчид Засгийн газраас долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн  “Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаал хийсэн юм.
 
Тэд энэ үеэр тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр уул уурхай, төмөр зам, авто зам зэрэг салбарын хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэлж байлаа. Жагсаалыг нээж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн  газар 2017 оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн заалтыг зөрчиж энэхүү цуглааныг зохион байгуулах нөхцлийг бий болгосон. 
 
Засгийн газар ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, долоон төрлийн татварыг нэмэх, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг олон чухал заалтуудыг зөрчиж ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийж, УИХ-д өргөн барьж 2017 оны төсвийн тодотголыг олны хүчээр хүч түрэн батлуулж чадсан. Иймд МҮЭХ Монгол Улсын Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна.
 
Ард иргэдийнхээ амьдралыг доройтуулан байж ОУВС-тай хамтрах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд УИХ, Засгийн газарт ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрөө эргэн  харах шаардлагыг хүргүүлнэ” гэв. Түүнчлэн жагсаалд оролцогчид “250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, “Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, “Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна” “УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьж, эрх ашгаа хамгаалж байлаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаалд оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
 
Тэрбээр “Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ бүхнийг хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоодог байх ажлуудыг хийхээр ажиллаж байна.
 
Засгийн газар байгуулагдснаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн. Та бүхэнд загнуулах зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байна. Хамгийн гол нь соёлтой шаардахыг хүсье. Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё. Түүнээс биш энэ жагсаалыг үймүүлэх хэрэггүй юм шүү. Та нарын бухимдалтай байгааг ойлгож байна. Амьдралд нь болж бүтэхгүй байгаа бүхэн та бүхнийг өнөөдөр Сүхбаатарын талбайд хөтөлж авчирсныг маш сайн ойлгож байна.
 
Тиймээс гурван талт хамтын хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц гэж байхгүй ээ. Жагсаал цуглаанаас үүдэлтэй шаардлагыг би гардаж авна. Тиймээс нөгөөдөр өглөө яаманд дээр 09.00 цагаас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг та бүгдийн төлөөлөл болгож хамтдаа ширээний ард сууж асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя. Ажил хэрэгч байдлаар тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг хүсье” гэв. Мөн жагсаалд оролцогчид салбарын сайдаа уул уурхайн ажилчдын нэг өдөртэй танилцахыг урьсан юм.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
“Говийн Чоно” сургалт, дадлага...
Маттео Ренци дахин Ерөнхий сайд...

Н.Номтойбаяр: Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё

Батзаяа 2017-05-02
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Н.Номтойбаяр: Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё
Ирэх дөрвөн жилд Монголын ард түмэн бүсээ чангална. Цалин хөлс, санхүүгээс гадна хөдөлмөрийн чадвараараа ч бүсээ чангалж, улам л хичээх шаардлагатай болж буй тухай өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих болсон билээ. Учир нь Монгол Улсын Засгийн газар ОУВС-ийн өртгөсөн хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдийн мөнгийг бүлэгт үргэлжлүүлэн олгоно, цалинг ирэх дөрвөн жилд нэмэхгүй, шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах, хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх, НДШ, ЭМДын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх зэрэг долоон төрлийн татварыг нэмэгдүүлнэ.
 
Тэр бүү хэл  тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гаргасан. Тодруулбал, тэтгэврийн насыг 2027 он гэхэд 60, 65 болгох юм. Тэгвэл Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг иргэд эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд жагслаа. Энэхүү жагсаалыг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг тохиолдуулан МҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн төв талбайд 12-16 цагийн хооронд тайван жагсаал болж буй талаар жагсаалд оролцогчид онцлов. Жагсаалд оролцогчид Засгийн газраас долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн  “Эрх ашгаа хамгаалъя” тайван жагсаал хийсэн юм.
 
Тэд энэ үеэр тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр уул уурхай, төмөр зам, авто зам зэрэг салбарын хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэлж байлаа. Жагсаалыг нээж, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн  газар 2017 оны нэгдүгээр сард байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын гурван талт хэлэлцээрийн заалтыг зөрчиж энэхүү цуглааныг зохион байгуулах нөхцлийг бий болгосон. 
 
Засгийн газар ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, долоон төрлийн татварыг нэмэх, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг олон чухал заалтуудыг зөрчиж ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийж, УИХ-д өргөн барьж 2017 оны төсвийн тодотголыг олны хүчээр хүч түрэн батлуулж чадсан. Иймд МҮЭХ Монгол Улсын Засгийн газраас гурван сарын өмнө байгуулсан хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж байна.
 
Ард иргэдийнхээ амьдралыг доройтуулан байж ОУВС-тай хамтрах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд УИХ, Засгийн газарт ОУВС-тай хамтарч эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрөө эргэн  харах шаардлагыг хүргүүлнэ” гэв. Түүнчлэн жагсаалд оролцогчид “250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, “Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна”, “Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна” “УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьж, эрх ашгаа хамгаалж байлаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаалд оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
 
Тэрбээр “Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Энэ бүхнийг хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоодог байх ажлуудыг хийхээр ажиллаж байна.
 
Засгийн газар байгуулагдснаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн. Та бүхэнд загнуулах зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байна. Хамгийн гол нь соёлтой шаардахыг хүсье. Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё. Түүнээс биш энэ жагсаалыг үймүүлэх хэрэггүй юм шүү. Та нарын бухимдалтай байгааг ойлгож байна. Амьдралд нь болж бүтэхгүй байгаа бүхэн та бүхнийг өнөөдөр Сүхбаатарын талбайд хөтөлж авчирсныг маш сайн ойлгож байна.
 
Тиймээс гурван талт хамтын хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц гэж байхгүй ээ. Жагсаал цуглаанаас үүдэлтэй шаардлагыг би гардаж авна. Тиймээс нөгөөдөр өглөө яаманд дээр 09.00 цагаас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг та бүгдийн төлөөлөл болгож хамтдаа ширээний ард сууж асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар ярилцъя. Ажил хэрэгч байдлаар тулгамдаж байгаа асуудлыг хамтдаа шийдвэрлэхийг хүсье” гэв. Мөн жагсаалд оролцогчид салбарын сайдаа уул уурхайн ажилчдын нэг өдөртэй танилцахыг урьсан юм.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

16 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

16 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

16 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

16 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

16 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

16 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

16 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах