• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Багшийн тухай бие даасан хууль батлуулна гэв

Өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, тус байнгын хорооны харьяалагдах Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийн дүн мэдээ, аудитын тайланг тус тус хэлэлцлээ. Эдгээр гурван яамны үндсэн чиглэлийн биелэлт 67.9 хувьтай гарчээ. Гэсэн ч улс орны хэмжээнд хүүхдийн өвчлөл, эндэгдэл их, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байхад Үндсэн чиглэлийн биелэлт өндөр байгааг Л.Энх-Амгалан гишүүн шүүмжилж байлаа. Тэрбээр, “Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт гарч, шуурхай арга хэмжээ авч чадаагүйгээс 80 гаруй хүүхэд амиа алдсан. Эхийн эндэгдлийн төвшингээр манай улс дээгүүрт бичигдэж байна. Өнгөрсөн онд 38 эх эндсэн байна. Нас барсан 10 гаруй мянган хүний нэрээр тэтгэвэр авч байсан, боловсролын салбарт олон зуун аж ахуйн нэгжийг хохироосон тендерийн асуудал гарсан гээд ярьвал олон зүйл байна. Ийм байтал Үндсэн чиглэлийн биелэлт нь өндөр, Үндэсний аудитын газрын дүгнэлт ч бөөрөнхий. Цаашдаа ингэж явж болохгүй гэж бодож байна” гэв. Мөн Их дээд сургуулиудыг нүүлгэх тухайд ямар нэг шийдэл гарсан эсэхийг Д.Гантулга гишүүн тодруулсан юм. Салбарын сайд энэ талаар олон жил ярьсан ч дэргэдээ лаборатори, шинжлэх ухааны төвтэй ШУТИС, ЭМШУИС зэрэг сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх боломжгүй, нөгөө талаар 100 гаруй мянган оюутан, олон мянган багш, ажилтнуудын сурч, ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд маш их хөрөнгө, мөн цаг хугацаа шаардлагатай гэсэн хариулт өглөө. Хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж дэмжсэний дараа хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжиж, шаардлагатай үед нэмэлт тэжээл сүү өглөө гэхэд шаардлага хангасан байх асуудлыг хуульчилсан Нялх балчир хүүхдийн хоол хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, чуулганы хуралдаанд шилжүүлэв. Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын бодлого, эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхи дэмжлээ.

М.Оюунчимэг: Сайд та худлаа яриад байна

Энэ өдрийн хуралдааны үндсэн сэдэв боловсролын салбарыг чиглэж байсан гэхэд болно. Тодруулбал, Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан нэлээд анхаарал татаж байлаа. Тайлангийн талаар тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.  Ажлын хэсэг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл” сургууль, Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль, “Орчлон” олон улсын дунд сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 29, 116 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр дунд сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, боловсролын салбарын хууль тогтоомжийн болон “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлыг нь сонсчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт их, дээд сургуулийн төлбөр өндөр байгааг шүүмжиллээ. Тэрбээр “Мөнгөтэй нь их, дээд сургуульд ордог боллоо” гэсэн шүүмжлэлд Ж.Батсуурь сайд “Их, дээд сургуулийг төлбөргүй болгох боломж нөхцөл бий. Гэхдээ төлбөргүй болговол төсвөөс санхүүжүүлэх шаардлага гарах байх. Гэтэл санхүү эдийн засгийн хувьд боломж тааруухан байна” гэсэн хариулт өглөө. Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр иргэд бага, дунд боловсролын шинэчлэлийг хүлээж байгаа. Түүнээс ганц нэг сургуулийн барилга, үдийн цай хөтөлбөр гэдэг бол хоёрдогч асуудал гэж бодож байна. Бага, дунд боловсролыг шинэчлэхийн тулд багш нартайгаа ажиллах ёстой. Боловсролын салбарт 45 мянган багш, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тэдний хөдөлмөрийн үнэлэмж бусад салбарынхаас үнэхээр доогуур. Тэгэхээр Монгол Улс багш бэлтгэх тогтолцоогоо эргэж харах ёстой” гэсэн юм.  Мөн ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Сайд өөрөө худлаа яриад байх юм. Хотын боловсролын газартай нягт хамтарч ажиллаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Та хүчээ авч, байдал хурцдаж байхад 29 дүгээр сургуулийн захирлыг сольсон. Монгол хүүхэд өөрсдөө их авъяастай. Дэлхийн олимпиадад оролцоод медаль авсан хүүхдүүдийг дэлхийн томоохон сургуулиудад үнэгүй сургах эрхийг төр өөрөө хангах ёстой. Гэтэл өнөөдөр мөнгөний асуудал тулгамдсан гээд байдаг. Мөн шилдэг эрдэмтэн багш нарынхаа зөвлөгөөг ч сонсох хэрэгтэй” гэх мэтээр хэлэлцүүлэг өрнөлөө. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийг хөгжлийг чухалчилж, бие даасан хуультай болох тухай санал гаргалаа. Тэрбээр, ард түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэгч багш нар төрийн үйлчилгээний ажилчидтай адилхан цалин авч байгааг шүүмжлээд, бие даасан хууль гарвал багш нарт тулгардаг асуудлыг шийдэж болно гэж үзэж байгаа учраас гишүүдийг дэмжихийг уриаллаа.
“Залуусыг хөгжүүлэх ажлыг хэвлэл мэдээлэл хийнэ”

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөлд энэ санааг тусгаж өгчээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал энэхүү хуулийн төслийн ажлын хэсгийг ахалсан бөгөөд ажлын хэсгээс ийм санал гарсан аж. Уг хуульд залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд чиглэсэн амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн дагуу цэргийн мэргэжил олгох сургалтад 18-27 насны залуучуудыг хамруулахаар мөн 18-27 насны эмэгтэйчүүд сайн дурын үндсэн дээр хамрагдаж болохоор тусгасан байна. Мөн залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөрийг хэвлэл, мэдээллийн байгууллагын мэдээллийн агуулга, хөтөлбөрт тусгах, түүнийг зохицуулах журмыг Засгийн газар тогтоохоор оруулсан байх аж.  Өөрөөр хэлбэл, залуусыг хөгжүүлэх асуудлаар хэвлэл мэдээлэлд Засгийн газар чиглэл өгнө гэсэн үг. Нөгөө талаар цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан, их, дээд сургуульд элсэн суралцах болзол хангасан залуучуудыг дэмжин оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах, оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөдөлмөрийн болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хэрэгжүүлэх, гадаад улсад өндөр технологи, нарийн мэргэжил, ур чадвар эзэмшсэн залуучуудыг эх орондоо эргэн ирж ажиллахыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн байгууллага нь /100 ба түүнээс дээш ажилтантай/ нийт ажилтнуудын таван хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргахаар тусгажээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн...
Ману Жиноблигийн хожлын шидэлт...

Багшийн тухай бие даасан хууль батлуулна гэв

Өнөртогтох 2017-05-11

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

9 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

10 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

10 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

11 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

11 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

11 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах