• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ

Төрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хуульзүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан. Улмаар Хуульзүйн сайд нь өөрчлөгдөх бүрт доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, эсвэл ёсчлохгүй байсаар буцаадаг “алдарт” хууль бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төслийг эцэслэн батлах нь тодорхой болж байна. Зөрчлийн биш шоронжсон хууль боллоо гэх талцал, торгуулийн хэмжээг дааж давшгүй нэмснээс болсон маргаан мэтгэлцээн хангалттай өрнөсөн.

Бүр сүүлийн жилүүдэд гарч байгаагүй тэмцлийг хэвлэл мэдээллийнхэн хийж, иргэний мэдэх эрхийг хаасан зүйл заалтаар торгууль ногдуулах Ц.Гаравжав гишүүний саналын эсрэг нэгдсэн билээ. Энэ хуульд хулгай, дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс гадна үр хөндөх асуудлыг ч зөрчил гэж тооцох тухай санал гарч байв. Өөрөөр хэлбэл, үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй ч зориулалтын бус орчинд үр хөндсөн бол торгох асуудал ажлын хэсгийн төвшинд яригдсан ч дэмжлэг авч чадалгүй унасан.

Харин хулгай, танхайн асуудлыг зөрчилд тооцон шалгах ч шаардлагатай гэвэл хорих заалт тусгасан нь гишүүдийн маргааны сэдэв болсон юм. Зөрчлийн хуулиар гудамжинд нус цэрээ хаях, хашаандаа хог шатаах, гэр бүлээ зодож, хүчирхийлэх, хог хаях, хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо алдаа гаргасан зэрэг 1600 гаруй жижиг зөрчлийг хянаж торгууль ногдуулахаар оруулж ирсэн билээ. Мөн хүн гүтгэсэн гэж үзвэл торгох зүйл заалт ч хуульд бий. Мэдээж бидний амьдралдаа муу зуршил болгох шахсан энэ мэт асуудлыг хуульчилж, хотын соёлыг хуулиар ч болов далайлгаж төлөвшүүлэх нь сайн талтай.

Гэвч хэн хяналт тавих нь сонирхолтой байгаа юм. Хогоо гудамжинд хаяж, шүлсээ нулимж байгааг хэн хянах вэ. Гарцгүй газраар зам хөндлөн гарлаа гэхэд торгууль тавихын тулд тухайн хүнтэй заавал уулзаж таарна. Нэр усыг нь бичиж авах хэрэгтэй болно. Замын камер дүрсийг нь аваад нэр усыг нь мэдчихдэг өндөр төвшинд хүрчихээгүй бол энэ ажлыг Замын цагдаагийнхан хийж таарна. Гэтэл ачааллаа дийлэхгүй, согтуу жолоочоо хянаж чадахгүй байгаа цагдаа нар явган зорчигчийн араас гүйж явах нь юу л бол. Өмнө нь хоёр машин мөргөлдөж, зам түгжирч байхад машин сүлжиж яваа нэг явган зорчигчийн араас хөөцөлдөх боломж ч байхгүй юм. Мөн гудамжинд шүлсээ хаясан эсэхийг, машины цонхоороо хог хаясан гэдгийг мөрдөж суух боломж тун хомс.

Мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах байдлаар хуулийг хэрэгжүүлж болох ч тэр болгон иргэд гар утсаараа мэдээлэл өгөөд байх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллийг хүртэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн байдлаар ханддаг хайнга хүмүүс хэн нусаа хаяж, шүлсээ нулимж байгааг тоолоод суухгүй биз ээ. Энэ мэтээр хууль хэрэгжих талаар учир дутагдалтай зүйл бишгүй олон байна. Иргэний хяналт, цаашлаад байцаагч, хорооны ажилтан, цагдаа гэх мэтээр хэтэрхий нүсэр хяналт эргээд хийдэх, хариуцлага алдагдах үндэс болох вий гэдгийг хууль санаачлагчид анхаарч байгаа гэж найдъя.

Ер нь сүүлийн жилүүдэд хяналтгүй хуулийг УИХ-аар хэтэрхий их баталлаа. Өнгөрсөн парламентын үед батлагдсан Тамхины тухай хууль хэрэгжсэн гэхээс илүү дүр эсгээд өнгөрсөн. Ресторан бар, зоогийн газрууд л үүнийг хэрэгжүүлсэн ч гудамж талбай, олон нийтийн газарт татахгүй байх заалт хэрэгжээгүй. Зориулалтын тамхи татах цэг үлгэр болоод дуусч байв. Сургуулийн орчинд тамхи зарахгүй байх заалт ч хэрэгжээгүй, харин ч нууц далд байдалд шилжсэн. Энэ мэтээр хэн хяналт тавих нь тодорхой бус, эсвэл хэтэрхий өргөн хүрээг хамруулж хууль баталдгаас болж монголын хууль гурав хоног гэх үг буруу утгаараа хэрэгжээд байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
“Горхи-Тэрэлж”-ийн байгалийн...
Багшийн тухай бие даасан хууль...

Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ

Өнөртогтох 2017-05-11
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нус, шүлсээ хаясан гэдгийг хэн хянах вэ

Төрийн ордонд нэгэн дуулиант хуулийг хэлэлцээд сар гаруйн хугацаа өнгөрлөө. Яг тоолох юм бол энэ хуулийг батлах тухай яриа гурван жил орчим хугацаанд үргэлжилж байгаа. Хуульзүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллаж байх үеэс л гэмт хэрэгт тооцохгүй зарим хэргийг зөрчил гэж тооцох тухай асуудал яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан. Улмаар Хуульзүйн сайд нь өөрчлөгдөх бүрт доторх зүйл заалт нь өөрчлөгддөг, эсвэл ёсчлохгүй байсаар буцаадаг “алдарт” хууль бол Зөрчлийн тухай хууль юм. Тэгвэл өнөөдөр энэ хуулийн төслийг эцэслэн батлах нь тодорхой болж байна. Зөрчлийн биш шоронжсон хууль боллоо гэх талцал, торгуулийн хэмжээг дааж давшгүй нэмснээс болсон маргаан мэтгэлцээн хангалттай өрнөсөн.

Бүр сүүлийн жилүүдэд гарч байгаагүй тэмцлийг хэвлэл мэдээллийнхэн хийж, иргэний мэдэх эрхийг хаасан зүйл заалтаар торгууль ногдуулах Ц.Гаравжав гишүүний саналын эсрэг нэгдсэн билээ. Энэ хуульд хулгай, дээрэм, танхай, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс гадна үр хөндөх асуудлыг ч зөрчил гэж тооцох тухай санал гарч байв. Өөрөөр хэлбэл, үр хөндөх тусгай зөвшөөрөлтэй ч зориулалтын бус орчинд үр хөндсөн бол торгох асуудал ажлын хэсгийн төвшинд яригдсан ч дэмжлэг авч чадалгүй унасан.

Харин хулгай, танхайн асуудлыг зөрчилд тооцон шалгах ч шаардлагатай гэвэл хорих заалт тусгасан нь гишүүдийн маргааны сэдэв болсон юм. Зөрчлийн хуулиар гудамжинд нус цэрээ хаях, хашаандаа хог шатаах, гэр бүлээ зодож, хүчирхийлэх, хог хаях, хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо алдаа гаргасан зэрэг 1600 гаруй жижиг зөрчлийг хянаж торгууль ногдуулахаар оруулж ирсэн билээ. Мөн хүн гүтгэсэн гэж үзвэл торгох зүйл заалт ч хуульд бий. Мэдээж бидний амьдралдаа муу зуршил болгох шахсан энэ мэт асуудлыг хуульчилж, хотын соёлыг хуулиар ч болов далайлгаж төлөвшүүлэх нь сайн талтай.

Гэвч хэн хяналт тавих нь сонирхолтой байгаа юм. Хогоо гудамжинд хаяж, шүлсээ нулимж байгааг хэн хянах вэ. Гарцгүй газраар зам хөндлөн гарлаа гэхэд торгууль тавихын тулд тухайн хүнтэй заавал уулзаж таарна. Нэр усыг нь бичиж авах хэрэгтэй болно. Замын камер дүрсийг нь аваад нэр усыг нь мэдчихдэг өндөр төвшинд хүрчихээгүй бол энэ ажлыг Замын цагдаагийнхан хийж таарна. Гэтэл ачааллаа дийлэхгүй, согтуу жолоочоо хянаж чадахгүй байгаа цагдаа нар явган зорчигчийн араас гүйж явах нь юу л бол. Өмнө нь хоёр машин мөргөлдөж, зам түгжирч байхад машин сүлжиж яваа нэг явган зорчигчийн араас хөөцөлдөх боломж ч байхгүй юм. Мөн гудамжинд шүлсээ хаясан эсэхийг, машины цонхоороо хог хаясан гэдгийг мөрдөж суух боломж тун хомс.

Мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах байдлаар хуулийг хэрэгжүүлж болох ч тэр болгон иргэд гар утсаараа мэдээлэл өгөөд байх боломжгүй. Гэр бүлийн хүчирхийллийг хүртэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн байдлаар ханддаг хайнга хүмүүс хэн нусаа хаяж, шүлсээ нулимж байгааг тоолоод суухгүй биз ээ. Энэ мэтээр хууль хэрэгжих талаар учир дутагдалтай зүйл бишгүй олон байна. Иргэний хяналт, цаашлаад байцаагч, хорооны ажилтан, цагдаа гэх мэтээр хэтэрхий нүсэр хяналт эргээд хийдэх, хариуцлага алдагдах үндэс болох вий гэдгийг хууль санаачлагчид анхаарч байгаа гэж найдъя.

Ер нь сүүлийн жилүүдэд хяналтгүй хуулийг УИХ-аар хэтэрхий их баталлаа. Өнгөрсөн парламентын үед батлагдсан Тамхины тухай хууль хэрэгжсэн гэхээс илүү дүр эсгээд өнгөрсөн. Ресторан бар, зоогийн газрууд л үүнийг хэрэгжүүлсэн ч гудамж талбай, олон нийтийн газарт татахгүй байх заалт хэрэгжээгүй. Зориулалтын тамхи татах цэг үлгэр болоод дуусч байв. Сургуулийн орчинд тамхи зарахгүй байх заалт ч хэрэгжээгүй, харин ч нууц далд байдалд шилжсэн. Энэ мэтээр хэн хяналт тавих нь тодорхой бус, эсвэл хэтэрхий өргөн хүрээг хамруулж хууль баталдгаас болж монголын хууль гурав хоног гэх үг буруу утгаараа хэрэгжээд байгаа юм.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

4 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

7 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

7 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

8 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

8 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

8 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

9 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

9 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

9 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах