• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жэк Ма, Алибаба хоёроороо гоёх ханжоучууд

Бээжингийн  нисэх буудлаас  хөөрөхийн өмнө хөтөч маань “Тэнгэрт диваажин, газарт Ханжоу” хэмээн Хөх мөрний эрэгт орших  хотоор гайхуулаад амжсан.   Яагаав  өмнөх дугаарт онцолсон БНХАУ-ын дарга Си Зиньпиний ажиллаж амьдарч байсан хот  шүү дээ.  Алсын хараатай удирдагчийнхаа буянаар Хан-Жоу хот эдүгээ  дэлхийн анхаарлыг татахуйц   эдийн засаг, соёл, боловсрол, тээвэр, санхүүгийн төв болтлоо өсч дэвжжээ. Газрын диваажин гэгдэх   Ханжоу хот үзэсгэлэнтэйн дээр гудамж талбайгаа  бидний ширхэгийг нь 2500 төгрөгөөр худалдаж авдаг сарнайгаар, тэгэхдээ бут бутаар нь   гоёсон байх юм.
Үргэлжлэл нь VI нүүрт

Зам дагуу  ургасан сарнайн бут өнгө алаглан салхины аясаар ишин дээрээ найгаад л. Болдогсон бол автобусаа зогсоож байгаад бутан дунд хэсэг амсхиймээр  л санагдаж байлаа. Торго, цайгаараа алдартай Ханжоуд жирийн хятад залуу мөрөөдлөө биелүүлэхээр хөл тавьсан нь   хожим дэлхийд алдар суугаа мандуулсан  нэгэн  болох юм гэж тэр үед хятадууд зүүдлээ ч үгүй биз.  Тэр эрхэм бол дэлхийн   нөлөө бүхий 30  бизнесмений нэг,  та  бидний сайн мэдэх Жэк Ма. 

Гадаадын жуулчдад хөтөч хийж явсан Жэк Ма гурван нөхрийн хамт  “Алибаба” группыг  1999 онд орон сууцны нэг өрөөнд  байгуулсан түүхтэй юм билээ.  Түүхэн агшныг өгүүлэх фото зураг   “Алибаба” группын  төв оффисын үүдээр оронгуут өөдөөс чинь тосох вий.   Тэр үед  ноён Жэк Ма  дөнгөж хорь гарч яваа  дэлчгэрхэн хүү байсан нь  фото зургийн хальснаа мөнхрөн үлджээ.   Дэлхийг араасаа дагуулж буй “ Алибаба” групп 2014 оны есдүгээр сарын 19-нд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид  хувьцаагаа анх гаргаж,  тэр өдөртөө 230 тэрбум ам.долларт хүрсэн удаатай.

“Нарт тэнгэрийн дор бидэнд хийж чадахгүй бизнес гэж үгүй” хэмээсэн  түүний  үг  зөвхөн  “Алибаба” группынхны уриа бус бизнес эрхэлж буй хэн бүхний хамгийн түрүүнд санаж явах зүйл  болсон талаар тус группын хөтөч бидэнд омог бардам өгүүлсэн.  Тиймдээ ч  алибабачууд  эцэс төгсгөл гэж үгүй   цахим ертөнцийн сүлжээнд “хаанчлах” болсон буй за. Хөтөч менежерийн өгүүлснээр, сүүлийн жилүүдэд жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг тив, тивийн сая сая хэрэглэгчид тэсэн ядан хүлээдэг болсон гэнэ.   Монголын цахим худалдаачид ч ялгаагүй.  “Алибаба”  групп тэр өдөр тэрбум юанийн орлогот олсон аж.  Аж ахуйн нэгжийн хувьд энэ бол  маш том амжилт.   Бас гайхамшиг ч гэж нэрлэж болно. “Алибаба” групп өнгөрсөн жилийн яг энэ өдөр тодруулбал 120 тэрбум юанийн орлоготой ажиллажээ.

Нэгхэн өдөрт шүү дээ.  Тус группээс гаргасан статистик мэдээллээр,  уг их наадамд нийт 235 орны  бизнесмэнүүд  хүрэлцэн ирж оролцдог юм байна.   Энэ оны зургаан сарын байдлаар   376 тэрбум 7 сая задгай бараа зарагджээ.  “Та худалдан авч чадвал бид хүргэж чадна” гэсэн уриатайгаар ажилладаг алибабачууд  эх орондоо 24 цаг, дэлхийн бусад оронд 72 цагийн дотор бараа бүтээгдэхүүнээ  хүргэдэг гэдгээрээ бахархаж байсан. Монголын сэтгүүлчдэд  цаст Гимлай дахь  худалдан авагчийг ч мартаагүй хэмээн тэрүүхэндээ томорсон нь Улаанбаатар бол асуудал биш гэсэн санааг давхар агуулсан хэрэг. Гимлайд хүрэхийн тулд  Алибабагийн   улаач өртөөгөөс өртөө дамжин довтолгодог аж. 

Улаа нэхэх гэдэг чухамдаа  бидний өвөг дээдсийн санаа шүү дээ. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд шатанд яваа ч Чингисийн Монголын  ухааныг барж идэх болоогүй гэдэг нь энэ мэтээс  харагдах юм даа. Тус компанид эдүгээ    830 мянга хүн ажилладаг  юм байна.  Жэк Ма ажлын байрны тоог 100 саяд хүргэх зорилго тавьжээ.   Алибабачууд  цахим худалдааны  хаан болох  хүсэлдээ хөтлөгдөж,  хэн хүний санаанд багтамгүй  үүлэн тооцооны аргыг дэлхийд нэвтрүүлэхээр  зорьж байгаагаа сонирхуулсан.  Монголчуудын хувьд шинэ нэр томъёо. Магадгүй зарим нь үүл гэхийг бодвол хий хоосон хийсвэр тооцоо гэж ойлгохыг үгүйсгэхгүй.

Нэдэр дээрээ энэ нь   дэлхийн хэмжээнд ашиглаж буй статистик тоо  баримтыг  хэдэн “настай”, үнэн зөв эсэхийг магадлан шинжлэх гэнэ.  Мөн банкны системийг ашиглаж том, жижиг аж ахуйн нэгжүүдэд  зээл олгох боломж олгон,  анкет бөглөснөөс хойш гурван минутын дотор данс руу  нь мөнгө шилжиж орох, гар утсаараа  захиалга өгөөд урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр зээл авах зэрэг шинэ  үйлчилгээ юмсанж.  Дашрамд сонирхуулахад,   2014 онд  байгуулагдсан КТМ компани  17 сая 600 мянган юаний орлого олсон   бол  “Алибаба” сайттай хамтарч ажилласнаар орлого нь 2016 онд 180 сая юань болтлоо өссөн гэдгийг  аялалын төгсгөлд онцлон дурьдсан.

Эцэст нь дүгнэж хэлэхэд,  Бээжингийн гудамжаар ажил эрэн бэдэрч явсан залуу гурван найзаа дагуулан  Ханжоуг зорьж байсан тэр цаг түүх болон үлдэж,   Жэк Ма,  Алибаба хоёр дэлхийд танигдсан төдийгүй Хятад улс энэ хоёроороо гоёж байгааг  харж, мэдэрч явах сайхан байлаа.  

Буудайн агуулахаас мэдээллийн инкубатор

Бидний   дараагийн маршрут “Мөрөөдөл”-ийн  хотхон байлаа.  Аялалын маршрутад  “Dream” балгастай танилцана гэж тэмдэглэсэн байсан юм. Үүнийг уншаад  балгастай танилцах хэрэг  үү.  Балгас  атлаа юун гоё нэртэй юм. Мөрөөдөл энэ тэр гээд л.  Хэддүгээр зууны үеийнх юм бол. Манай Хубилай хааны үеийнх юм биш байгаа гэж ирээд л донгосч явсныг  яана. Гэтэл балгас гэдэг маань бидний мэдэх сөнөсөн эртний  барилгын туурь биш  хотхоныг хэлдэг юмсанж.

“Dream” балгас чухамдаа  амар амгалангийн туйл болсон газар байлаа. Бээжингээс эх аван   мянган бээр замыг туулан  Ханжоу хотын дундуур урсах  их голын түрлэг,  модод  дамжин шулганалдах шувуудын жиргээтэй хослоод  л. Хүн ийм л нөхцөлд бүх анхаарлаа хийж байгаа зүйл рүүгээ төвлөрүүлж чаддаг байх. Тэр хэрээр  хятад  нөхдийн  зорьж, зүтгээд байгаа  инноваци нь ч төрөлгүй ч яах вэ. Цагтаа амуу буудайн үтрэмийн  агуулах  байсан энэ газар  эдүгээ Хятадын мэдээллийн технологийн  инкубатор  болжээ. 

Агуулах байсных  нь гэрч болгож байшингийн дээврийн  хэлбэр дүрсийг өөрчлөлгүйгээр  тэр хэвээр нь үлдээсэн байна лээ.  Манайхан  үтрэмийн агуулах байсан гэж хэлэхээсээ ч ичиж үхэх  байх даа. Гэтэл тэд бахархаж  байх  жишээний. “Мөрөөдөл”-ийн хотхоны  гол хаалганы өмнө олон сая шувуудын дүрс бүхий далавч дэвэн байх нь  хотхоныхны бэлгэдэл аж.  Албан ёсоор өгсөн мэдээлэлд дурдсанаар,  “Мөрөөдөл” хотхон 990 гаруй төслийг  Засгийн газартаа өргөн бариад байгаа бөгөөд уг төсөлд  9400 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Он гарсаар  сая гаруй юанийн санхүүжилтыг  110 гаруй төсөлд олгожээ.   Ингэхдээ   Засгийн газар дэмжсэн төслүүддээ санхүүжүүлэхийн зэрэгцээ  хэрэгжүүлэх  аж ахуйн нэгжүүдээ  байрыг нь  үнэгүй хангадаг гэсэн. “Bay west-Best way буюу Баруун эрэг-Хамгийн хүчирхэг зам” гэсэн уриа бүхий   логон дээр АНУ-ын баруун эргийг дүрсэлсэн  нь хятад хүний холыг харсан нүүдэл буй за. Мөрөөдөл нь ч гэж болох байх.  

Тайлбарлагч бүсгүйн хэлснээр, “Мөрөөдөл” хотхон 280 гаруй  интернэт компанийг инкубаторт бойжуулсанаас 50   нь   Хятад улсын хэмжээнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа хэмээсэн.  Дотроо 30 гаруй салбартай тус хотхоны улсынхаа өмнө хүлээсэн бас нэг үүрэг нь  ухаалаг программыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх явдал.  “Мөрөөдөл” хотхоны менежерээс  “Та бүхэн  санхүүжүүлэх компаниа хэрхэн сонгодог вэ” гэж  сонирхоход  “Тухайн компаний хөрөнгийн үнэлгээ  50 сая юаниас доош  тохиолдолд  санхүүжилт үзүүлдэг” гэсэн юм. Үүнийг манайхан бодолцоход гэмгүй.

Газрын диваажин болсон Ханжоугийн бас нэг бахархал бол  Дунчон инновацийн хотхон.  Өмнө нь цементийн үйлдвэр байсан гэж хэлэхэд  гайхах хүн олон байсан. Нарсан  ойтой тун төстэй модон дунд орших хотхоныхон  үүлэн тооцооны үйлчилгээг дэлхийд санал болгохоор ажиллаж байгаа аж.  Сүүлийн үед  Хятад улс үүлэн тооцоогоор  амьсгалж буйг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу.  Дунчон инновацийн хотхоны хувьд  үүлэн тооцооны  үйлчилгээ хаана хэрэгтэй  байна тэнд   хүрч үйлчилнэ гэсэн үг.

Дунчон инновацийн хотынхон  үүлэн тооцооны үйлчилгээнээс гадна олон гайхамшигтай  бүтээгдэхүүнийг санал болгож байна лээ.  Тухайлбал,  14.8 грамм хөнгөхөн ухаалаг балыг нэрлэж болно.   Хэрэглэгч  та суудал дээрээ буруу суугаад энэ балаар бичих гэвэл хошуу нь яаж ч оролдоод гарч ирэхгүй зовооно. Харин   зөв цэх суух аваас  хошуу тэр дороо  гарч ирнэ. Зүгээр суу, хичээлээ хий гэж байнга үглэж байдаг эцэг, эхчүүдэд мөн ч хэрэгтэй зүйл байгаа биз.

Бас ширээ байна лээ.  Үйлдэл нь ялгаагүй. Хичээл хийж буй тохиолдолд ширээний тавцан 90 хэм байх бол зөгнөлт хийгээд утга зохиолын ном унших аваас автоматаар налуу болдог гэж байсан.  Үнэ нь хоёр сая юань. Хэрэв авахыг хүсвэл Алибабагийнханд хандахад л асуудал шийдэгдэж таарна.   Үүнээс гадна  савтай усан дотор утас цэнэглэж буй  залгуурыг дүрсэн байлаа.  Уг  залгуур ямар ч тохиолдолд ажиллах гэнэ. 

Цахилгаан цохих, утас шатах аюулгүй гээд төсөөл дөө.   Ус гоожих  юу ч биш бололтой.  Бас нами будаагаар үсийг нь хийсэн шүдний сойз,  эзэнтэйгээ зэрэгцэн “алхах” ухаалаг чемодан, ухаалаг самбар  гээд  амаа  ангайн гайхах зүйлийг тэнд  дэлгэжээ.  Унадаг дугуй битүү болсон байх жишээний.   Ухаалаг самбарын тухайд   хил, гааль, хуулийн байгууллагынханд тун чиг хэрэгтэй эд байна лээ.  Хулгай хийсэн, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн авч орохыг оролдсон хүнийг царайных нь хувирлаар  дор нь илрүүлдэг шидтэй эд аж.   Гэмт хүн гэлбэлздэг болохоор ямар нэг  байдлаар сандарч тэвдэг л байх. 

Бас жолоочгүй машиныг бидэнд сонирхуулсан.  Машиндаа суугаад л хүрэх газраа хүртэл унтаж ч болох аж. Хүний машинд дайгдсантай адил юм уу даа. Түүнд гэрэл чийдэн гэж ер алга.  Замын хөдөлгөөнд оролцож байх үед урдуур нь явган зорчигч гарвал автоматаар зогсоно гэнэ.  Энэ мэтчилэн хүнд, нийгэмд хэрэгтэй, шаардлагатай дээрх  оюуны бүтээлүүд бүгд ХХI зууны хятад залуусын сэтгэлгээний чадавхийг харуулж байлаа. 

Гэхдээ уншигч авгай та миний бичсэнийг уншаад     Дунчон  хотхонд дандаа л техник технологийн инноваци  хөгжиж гэж бүү бодоорой.  Энд бүх Хятадын урлагийн их сургууль бий гэдгийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Бүр  бодлогоор байгуулсан  гэж хөтөч, орчуулагч маань тодотгосон шүү. Дашрамд өгүүлэхэд, Хятадын  орчин цагийн нэртэй зураачид бүгд л Ханжоу хотоос төржээ. Тэгэхээр шинжлэх ухаан технологийн хөгжилд урлаг ч үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тэд хэдийнэ  олж харсан хэрэг.  Үүнийг батлах мэт   “Хөшгөө хэзээ ч хаахгүй” хэмээх уриатай урлагийн хотхоны зоогийн газарт сэтгүүлчдийг урив. 

Манай томоохон ресторанаас дутахааргүй тус зоогийн газрын хаалгыг татахад  номын санд орж ирсэн мэт сэтгэгдэл төрсөн.  Дэлхийн бүх хэл дээр  хэвлэгдсэн сонгодог зохиолууд тэнд байгаа гээд төсөөл дөө. Зоогийн газрын менежер  “Заан уулын урлагийн бүсэд дэлхийн урлаг соёлын алдартнуудыг урьж,   бүтээлээ туурвихад нь  туслах нь бидний  зорилго” гэсэн юм.   Тун удахгүй , Дунчон инновацийн хотхон “Азийн Холливуд” болсон байхад гайхах зүйлгүй. 

Дунчон хотынхон чадварлаг, туршлагатай эрдэмтэд, бичгийн хүмүүс, урлаг соёлынхны өмнө “хөшиг”-өө үргэлж нээлттэй байлгахаар  хичээн ажиллаж байгааг монголчууддаа дуулгахад таатай байна.  Монголын  кино оддыг  алс холын Америк тив сонирхоод эхэлснийг  урд хөршийнхөн  маань анзаарсан байлгүй.  Эсвэл хэн нэг маань хэдийнэ оччихсон бүтээлээ туурвиж байж ч мэдэх юм.  Гадны зочид ч цөөнгүй байгаа гэсэн.  Нөгөөтэйгүүр,  биднийг  гар утастайгаа ноцолдон, тоглоом тоглож, цахим ертөнцөөр өөр зуураа хэрэлдэж байх зуур шинэ зууны хятад залуучууд минут секунт бүрийг шинэ содон санаа буюу инновацид зориулж, тэр хэрээр улс орон нь хөгжиж байгааг хараад атаархахгүй байхын аргагүй. Заримдаа ч  өөрсдийн салгар наазгай байдлаа бодоод уур хүрч явлаа.

Монголын сэтгүүлчид “Их-20”-дсон нь

“Их гүрнүүдийн буюу  “Их 20”-ийн уулзалт Хятадын Ханжоуд болж өнгөрснийг та бүхэн мартаагүй нь лавтай.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АСЕМ-ийг  эх орондоо  амжилттай зохион байгуулсан шиг БНХАУ-ын дарга Си Зиньпин   дэлхийд нөлөө бүхий хорин улсын төрийн тэргүүнийг  ажиллаж амьдарч байсан хотдоо  хүлээн авсан юм. 

Нүсэр их ажлын ард амжилттай гарсан ханжоучууд 2020 оны өвлийн олимпод бэлдээд завгүй байгаа бололтой. “Их 20”-ийн уулзалт болсон газартай залгаад шахуу  цэцгийн дэлбээ бүхий хийц загвартай спортын орднуудыг барьж байна лээ. Эхний хэсэг нь ашиглалтад орсон байх гэмээр харагдаж байсан. Хараа булааж, уулга алдах ч юу ч биш тийм сайхан орд харшийн үүдийг Монголын 22 сэтгүүлч татсан. Тодруулбал,  МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй   сэтгүүлчид  “Их 20”-ийн морилсон ордонд монгол хүний хөлийн  мөрийг  үлдээж амжсан. 

Өндөр өртөг зардлаар боссон  нь хаалга, хана туурганых нь   гоёл чимэглэл, хээ хуар, тавилга сэлт, хивс  зэргээс нь харагдах энэхүү ордныг  эртний Хятадын  сонгодог хэв маягийг орчин цагтай  хослуулан чимэглэжээ.   Ханжоугийнхны хувьд  гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх юм нэгээр нэмэгдсэн нь ойлгомжтой.   Нөгөөтэйгүүр,  Хятад улс  юуг эдийн засгийн эргэлтэд оруулахаа тун сайн мэдэх юм.  Манайхан шиг шинээр бүтээсэн зүйлээ эвдэрч хэмхэрхэхээс нь айгаад таг цоожилчихдоггүй юм байна. Уг ордныг үзэж сонирхохыг хүссэн хэн бүхэн 100 юаний такс төлөөд л дотогш нэвтрэх эрхтэй болно.

Залуус хуримаа ч хийж болох аж. Хийж ч байгаа байх.  Ингэж орд харшаа хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж гэмээнэ гаргасан зардлаа  нөхдөг  биз.  Хятад улс хэдэн миллард хүнтэй билээ. Тэдний 30 хувьд нь энэ боломжийг олгоход л  болоод явчихаж байгаа юм. Төсгөлд нь Ханжоугийн нэрийн хуудас болсон  хоолны музей буюу “Ханбан” рестораны тухай цухас өгүүлье.   Магадгүй газрын диваажин гэдэг нь Ханбан ресторан ч байж ч болох талтай. Хоол хийх нь зөвхөн гэдэс цатгах зүйл бус урлаг гэдгийг  Ханбан рестораны  тогооч нар харуулсан.  Гүн тайгын дунд орших бяцхан цөөрмийн дэргэд   үүдээ нээсэн  “Ханбан” рестораныг зорьж  очиход гэмгүй шүү.  Хоол ч чухамдаа  инноваци гэдгийг тэнд мэдэрсэн.     

Улаанбаатар-Бээжин-Хан Жоу хот. Үргэлжлэл бий

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хүүхдээ хайрлахад мөнгө...
X Tuts - ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГ

Жэк Ма, Алибаба хоёроороо гоёх ханжоучууд

Чулуунцэцэг 2017-06-13

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах