• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Баярхах хэрэггүй юм байна шүү, баячууд аа

Монголчууд хэзээний л баярхах дуртай улс. Өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэ цэнэтэй хөрөнгөөрөө бахдаж, ойр орчмын хүмүүстэй гайхуулж суух нь энүүхэнд. Гэхдээ орчин үед эд хөрөнгөө олон нийтэд ил гаргаж, баярхах хэрэггүй болжээ. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг дээ.

Эд хөрөнгөө гэрт нь зочилсон хүн болгонд зарлах нь өөрийгөө хулгайч нарын бэлэн зууш болгож байна гэсэн үг. Нэгэн жишээ дурьдахад, энэ сарын 13-нд Хэнтий аймагт оршин суух нэгэн иргэний гэрт хулгай орж, 400 сая төгрөгийн үнэтэй “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Уг бурхан нь XV-XVI зууны үед урласан бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан гэнэ.

Сармагчин дүрт бурханыг хохирогчийн гэр бүлийнхэн 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн бөгөөд Монголд тун ховор байдаг талаар цадаагийн газарт мэдүүлсэн байдаг.  Азаар цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж, бурханыг эздэд нь хүлээлгэн өгсөн.

Гэвч энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь гэрийн эзэд өөрсдөө гэхэд болно. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд хохирогчийн гэрт өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэтэй бурхан байдаг гэдгийг хүнээс сонссон учраас зохион байгуулалттайгаар үйлдсэн гэх мэдээлэл ч тухайн үед гарсан юм.

Хамгийн сүүлийн жишээг дурьдахад ийм байна. Өөрийнхөө амнаас болж хулгайч нарын бай болсон хэрэг үүгээр дуусахгүй. Ялангуяа манай улсын олны танил эрхмүүд телевизийн нэвтрүүлэг, сонины ярилцлагад орохдоо өөрийнхөө үнэт цуглуулга, өвөг дээдсээс уламжилж ирсэн эд хөрөнгөө зарлах нь бий. Үүнээс болж хулгайчдын нүдэнд өртөж, эд хөрөнгөө алдсан эрхмүүд цөөнгүй.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан “Солонгосын зартай хулгайч "Гацуурт"-ын Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэтэй бурхан хулгайлжээ” гэх гарчигтай мэдээлэл одоо ч хуучраагүй байна. Хэргийн талаар эргэн сануулахад, БНСУ-ын иргэн зартай хулгайч Пак гэгч этгээд Нүхтийн амны зургаан айлд орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан билээ.

Энэ мэтчилэн амнаасаа болж, хулгайч нарын золиос болсон үйл явдал олон. Тиймээс ойр орчмын хүмүүстэй өөрийнхөө эд хөрөнгийн талаар баярхах хэрэггүй юм байна шүү. Нэг үгээр хэлбэл, баярхах гэдэг зан чанарыг өнгөрсөн зуунд нь үлдээ. Баярхмаар байсан ч эд хөрөнгөөрөө баярхах шаардлага алга.

Эс бөгөөс хулгайч нарын бэлэн зууш болж л дуусах нь байна. Орчин цагийн хулгайч нар судалгаа тооцоотой, нарийн зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх болсон учраас алтан бурхантай байсан ч амаа тас жимийгээд л өнгөрдөг цөвүүн цаг ирсэн байна шүү, хөрөнгөтөнүүд минь.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Туул голын хоёр га бургасыг...
Г.Ариунбаатар маргааш эх...

Баярхах хэрэггүй юм байна шүү, баячууд аа

Батзаяа 2017-06-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Баярхах хэрэггүй юм байна шүү, баячууд аа

Монголчууд хэзээний л баярхах дуртай улс. Өвөг дээдсээс уламжилж ирсэн үнэ цэнэтэй хөрөнгөөрөө бахдаж, ойр орчмын хүмүүстэй гайхуулж суух нь энүүхэнд. Гэхдээ орчин үед эд хөрөнгөө олон нийтэд ил гаргаж, баярхах хэрэггүй болжээ. “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэдэг дээ.

Эд хөрөнгөө гэрт нь зочилсон хүн болгонд зарлах нь өөрийгөө хулгайч нарын бэлэн зууш болгож байна гэсэн үг. Нэгэн жишээ дурьдахад, энэ сарын 13-нд Хэнтий аймагт оршин суух нэгэн иргэний гэрт хулгай орж, 400 сая төгрөгийн үнэтэй “Сармагчин дүртэй бурхан”-ыг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Уг бурхан нь XV-XVI зууны үед урласан бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан гэнэ.

Сармагчин дүрт бурханыг хохирогчийн гэр бүлийнхэн 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн бөгөөд Монголд тун ховор байдаг талаар цадаагийн газарт мэдүүлсэн байдаг.  Азаар цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт этгээдүүдийг илрүүлж, бурханыг эздэд нь хүлээлгэн өгсөн.

Гэвч энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь гэрийн эзэд өөрсдөө гэхэд болно. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүд хохирогчийн гэрт өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэтэй бурхан байдаг гэдгийг хүнээс сонссон учраас зохион байгуулалттайгаар үйлдсэн гэх мэдээлэл ч тухайн үед гарсан юм.

Хамгийн сүүлийн жишээг дурьдахад ийм байна. Өөрийнхөө амнаас болж хулгайч нарын бай болсон хэрэг үүгээр дуусахгүй. Ялангуяа манай улсын олны танил эрхмүүд телевизийн нэвтрүүлэг, сонины ярилцлагад орохдоо өөрийнхөө үнэт цуглуулга, өвөг дээдсээс уламжилж ирсэн эд хөрөнгөө зарлах нь бий. Үүнээс болж хулгайчдын нүдэнд өртөж, эд хөрөнгөө алдсан эрхмүүд цөөнгүй.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан “Солонгосын зартай хулгайч "Гацуурт"-ын Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэтэй бурхан хулгайлжээ” гэх гарчигтай мэдээлэл одоо ч хуучраагүй байна. Хэргийн талаар эргэн сануулахад, БНСУ-ын иргэн зартай хулгайч Пак гэгч этгээд Нүхтийн амны зургаан айлд орж, алтан бурхан, соёлын хосгүй үнэт эдлэлийг хулгайлж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан билээ.

Энэ мэтчилэн амнаасаа болж, хулгайч нарын золиос болсон үйл явдал олон. Тиймээс ойр орчмын хүмүүстэй өөрийнхөө эд хөрөнгийн талаар баярхах хэрэггүй юм байна шүү. Нэг үгээр хэлбэл, баярхах гэдэг зан чанарыг өнгөрсөн зуунд нь үлдээ. Баярхмаар байсан ч эд хөрөнгөөрөө баярхах шаардлага алга.

Эс бөгөөс хулгайч нарын бэлэн зууш болж л дуусах нь байна. Орчин цагийн хулгайч нар судалгаа тооцоотой, нарийн зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх болсон учраас алтан бурхантай байсан ч амаа тас жимийгээд л өнгөрдөг цөвүүн цаг ирсэн байна шүү, хөрөнгөтөнүүд минь.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

3 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

3 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

3 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

4 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

4 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

4 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

4 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах