• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Э.Мөнхбаатар: А.Баттөр ах, Шамуло ээждээ баярлаад ханашгүй

Тун азтай хийгээд сонин учрал. Одоогоос 27 жилийн өмнө Э.Мөнхбаатар хүү дөрвөн настай, төрөлхийн сэтэрхий уруултай, тагнай цоорхой учраас ярьж хөөрөх байтугай идэж уусан нь эргэж гардаг аюулт өвчнөөр шаналж байв. Энэ хүү одоо 31 настай цоо эрүүл залуу болжээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Дөрвөн настай байсан үеэ санадаг уу? Ямар учралаар эрүүл саруул болох хувь тохиосон юм бэ?

-Сайн санадаггүй ээ. Гэхдээ аав ээжийн ярьсан, хэвлэлд гарч байсан нийтлэлийг хараад өөрийнхөө тухай мэддэг. Францад суугаа Элчин сайд А.Баттөр, франц ээж нартаа маш их баярлаж явдагаа дахин дахин хэлмээр байна.

-Ямар тохиолоор тэр франц хүмүүстэй таарсан юм бэ?

-Франц улсын Сайнточи хотын бүжгийн сургуулийнхан Монголын “Мандухай” чуулгынхантай  гэрээ хийж групп солилцон тоглолт хийдэг байж. “Мандухай” чуулгынхан Францад очиж, Сайнточи хотын бүжигчид ч Монголд ирдэг байсан гэсэн. Францын хэсэг Монголд ирэх үедээ Төв аймаг дахь Манзуширийн хийдийг үзэхээр явж. Тэдний дунд тус улсын өмнөд хэсгийн Бордо хотод амьдардаг хижээл настай хатагтай Дюброка явж байж. Хатагтай замдаа монгол айлаар буухад нь сэтэрхий уруултай, өвчиндөө шаналсан хүү анхаарлыг нь татсан гэсэн. Юутай ч намайг өрөвдсөн үү, эсвэл сэтгэл нь эмзэглэсэн үү ямар ч атугай сэтгэлд нь үлдсэн хэрэг. Энэ бүхэн 1994 оны зун болсон гэсэн.

-Тэгээд эргэж холбоо барьсан хэрэг үү?

-Дюброка хатагтай нутагтаа очоод нөхөртөө болон найз нөхөддөө миний тухай хэлсэн юм билээ. Тэд ярилцаад Францад авчирч эмчлүүлэхээр зөвшилцсөн гэсэн. Хатагтайн нөхөр нь эмч хүн. Тэд Бордо хотынхоо их сургуулийн дэргэдэх төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч профессор Мишелетэй уулзаж ярилцахад нутгийнхан нь тэдний саналыг хүлээн авсан байна. Энэ эмч “Эмчилгээг нь үнэгүй хийж өгье, харин Францад авчрах болон байлгах асуудлыг өөрсдөө шийд” гэсэн хариу өгсөн гэсэн. Хэний ч санаанд үл ором цөөн тохиолдох сайн санаа, сайхан сэтгэлийн эхлэл ингэж үргэлжилсэн. Францууд намайг хэн гэдгийг ч мэдэхгүй байж. Манайхаар буугаад мордохдоо нэр усыг нь ч асуугаагүй юм билээ. Монгол руу юу гэж ярих, яаж олох учраа ч мэдэхгүй байж.  Дюброка хатагтай Франц дахь Монголын Элчин сайдын яамны ажилтан, соёлын атташе хийж байсан А.Баттөр ахтай / Одоо Францад суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/ уулзаж, учрыг хэлсэнд нутгийнх нь бяцхан иргэнд туслах энэ сайхан санааг уухайнтас дэмжиж, хүлээн авчээ.

Тэгээд Монголоос Франц улсад очих зардал зэргийг зохицуулсан юм байна лээ. Манайхны хувьд боломжгүй гэдгийг сайн ойлгуулсан байх.  А.Баттөр ах удалгүй эх орондоо ирж, Гадаад харилцааны яамны найзууддаа учраа хэлж, тэд Төв аймгийг зорьж. Зураг, нэр ус ч байхгүй ч хайхаар явж. Зуунмодод очоод гудамжинд хүмүүсээс асуугаад явж. Тэр нь их инээдтэй гэсэн. Уучлаарай, нэг юм асууя. Өнгөрсөн зун францууд энд ирж нэг уруул нь эмгэгтэй хүүг харсан юм. Тэр хүүхдийн гэрийг мэдэхгүй биз, танихгүй биз. Эцэг эхийг нь таних уу, заагаад өгөх хүн байна уу гээд л яваад байж. Зарим нь тэднийг шоолж, эгдүүцэж, эгээтэй л солиотой амьтад вэ гэх нь холгүй байсан гэсэн. Тийм сэтэрхий уруултай хүүхэдтэй хэд хэдэн айл ч зааж өгсөн гэсэн. Үнэхээр миний хувь тавилан тэднийг манай гэрийг олоход хүргэсэн байх. Аав ээж маань өвчтэй, ууж идсэн нь цаашаа ордоггүй хүүхдээ хүн амьтны нүднээс хол өвөө дээр байлгадаг байсан юм билээ. А.Баттөр ах манай ээжтэй уулзаж, учрыг дуулгаж, зөвшөөрч байвал Франц явах зардал бэлэн, долоо хоногийн дараа явах боломжтой гэж хэлж.   

-Тэгээд л франц явж, сайн санаат франц, монгол ах эгч нарын буянаар өвчнөөсөө салжээ.

-Гэхдээ манайхан эргэлзээд байсан юм байлгүй. Долоо хоногийн дараа А.Баттөр ах виз авчихсан хүлээгээд очихгүй болохоор найз нартаа хойноос явуулаарай гэж захиад онгоцны тийзийг хүртэл үлдээсэн гэсэн. Француудад хүүг олсон гээд хэлсэн байдаг. Францууд ч нөгөө хүү хэзээ ирэх вэ гээд л байн байн асуудаг, А.Баттөр ах ч удахгүй гээд л байдаг  байсан гэсэн. Бүр нэхдэг байсан гэсэн. Нэг жил өнгөрч. Тэгээд тэд аргаа бараад уруул сэтэрхий хүүхдийг Францад үнэгүй эмчлэх тухай зар тавьсныг аав ээж олж хараад Гадаад харилцааны яаман дээр очиж, тэгээд л явсан гэсэн. 

-Францад хэр удсан бэ, хагалгаа амжилттай болсон биз мэдээж?

-Хагас жил болсон. Ямартаа л ээж хүү болох вэ дээ. А.Баттөр ах ч их тусалдаг байсан. Би гурван удаа хагалгаанд орсон гэсэн. Уруул оёх, тагнай оёх, жижиг мэс засал хийгдсэн гэсэн. Нэгдүгээр эмнэлгийн Нарантуяа эмч  намайг Францад авч очоод, сахиж байгаад буцсаны дараа Шамуло ээж намайг асарсан юм билээ. Би азтай шүү. Парисаас 600 км-ийн зайд байх Жонзак хотод хүүтэйгээ амьдардаг Сандрим Шамуло хатагтайд А.Баттөр ах миний тухай ярьж, тэгээд л намайг асарсан гэсэн. Шамуло ээж намайг 16 нас хүртэл үрчилж авья, том болоод хаана байхаа өөрөө шийднэ биз гэхэд манай аав ээж зөвшөөрөөгүй юм билээ. Өмсөх хувцаснаас өөр юмгүй Франц явсан хүү буцахдаа 3-4 чемодан дүүрэн хувцас тоглоомтой, бүр шүд ургуулах, сорви арилгах тос хүртэл нөөцтэй явуулсан байсан гэсэн. Үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс байгаа биз.

Хэрвээ ингэж мэс засал хийлгээгүй бол миний өвчин том болох тусам хүндрэх байсан юм билээ. Тэгэж бодохоор аймаар санагддаг. Тэгээд л франц ээж, хамгийн том буян хийж намайг эрүүл саруул болгосон А.Баттөр ахдаа насан туршдаа баярлаж явдаг. Баярлаад ч ханашгүй. Саяхан А.Баттөр ахтай хайж очоод уулзсан. Шамуло ээжтэй уулзуулна гэсэн. Ээжийгээ санаж байна. Би Франц явмаар байна гэдгээ хэлсэн. Надад насан туршид минь тусалж дэмжиж байна даа. Намайг Фанцаас ирэхэд аав ээж А.Баттөр ахад баярлаж байгаагаа сонин дээр хүртэл бичүүлж байсан байна лээ.

-Одоо юу хийдэг вэ? Сургууль соёл төгсөв үү?

-Дунд сургуулиа төгсөөд Техник технологийн коллеж сурсан. Дараа нь цэргийн албаа хаасан. Тэгээд Туркт 2-3 жил сурч, дараа нь Өмнөд Солонгост 3-4 жил ажилласан. Одоо Монголдоо байна.

                                                                                                                                     Б.ИРЭЭДҮЙ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Халуун сэдэв
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •ММ-ын тодруулга
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
ХУРААХ
Орон нутаг явах иргэдийг ПСР...
Фото мэдээ: Иргэн та гэрээ......

Э.Мөнхбаатар: А.Баттөр ах, Шамуло ээждээ баярлаад ханашгүй

Ирээдүй 2021-04-14

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

8 цагийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

8 цагийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

8 цагийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

8 цагийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

8 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

8 цагийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

8 цагийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

8 цагийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

8 цагийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

8 цагийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

8 цагийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

8 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

8 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-25 өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах