"Рио Тинто" групптэй хэлэлцээр хийх ажлын хэсгийн зарим гишүүд өнөөдөр тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.
Уулзалтаар хэлэлцээрийг эрчимжүүлж, төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар санал солилцсон.
Ажлын хэсгийн зүгээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо хэмээн Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээллээ.