• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна

УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан:

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал хуралдаж байна гэх худал мэдээлэлтэй холбогдуулаад бид та бүхэнд бодитой мэдээллийг хүргэж байна. Ардчилсан намын Онц Их хурал хуралдаж ҮБХ-ын гишүүдээ баталгаажуулсан хамгийн сүүлд 2022.04.07-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Их хурлаас Их хурлын бүрэн эрхийг Их хуралд зөвхөн үлдээх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ҮБХ хуралдахгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймд өнөөдөр албан ёсоор Ардчилсан намаас зарлан ҮБХ-г хуралдуулаагүй гэдгийг мэдэгдье. Өнөөдөр хуралдаж байгаа гэх хуралд манай ҮБХ гишүүд хэрхэн оролцож байгаа вэ гэдгийг бүх аймаг, дүүргүүдтэй, ҮБХ-ны гишүүдтэйгээ нэг бүрчлэн холбогдлоо. Ингэхэд ҮБХ-ны гишүүдийн маань 91.7% нь оролцоогүй гэдгээ илэрхийлж байна. Жишээлэхийн бол орон нутгаас Архангай аймаг 15 ҮБХ-ны гишүүдээс 13 нь холбоо барьсан бөгөөд хуралд оролцоогүй гэдгээ илэрхийлсэн. Баян-Өлгий аймаг 14 ҮБХ-ны гишүүдээс 11 нь оролцоогүй. Баянхонгор аймаг ҮБХ-ны 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Булган аймаг 8-аас 8 оролцоогүй. Говь-Алтай 8-аас 7 оролцоогүй. Дорноговь, Говьсүмбэр аймаг 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Дорнод аймаг 10 гишүүнээс 9 нь оролцоогүй. Дундговь аймаг 7 гишүүнээс 7 оролцоогүй. Завхан аймаг 9 гишүүнээс 7 нь оролцоогүй. Өвөрхангай аймаг 15 гишүүнээс 15 оролцоогүй. Өмнөговь 10-аас 10 гишүүн оролцоогүй. Сүхбаатар 8-аас 8 гишүүн оролцоогүй. Сэлэнгэ аймаг 15 гишүүнээс 13 оролцоогүй. Төв аймаг 14-өөс 13 оролцоогүй. Увс аймаг 14-өөс 14 оролцоогүй. Ховд аймаг 15 гишүүнээс 11 нь оролцоогүй байна. Хөвсгөл аймаг 17 гишүүнээс 15 нь оролцоогүй. Хэнтий аймаг 15-аас 14 оролцоогүй. Дархан-Уул аймаг 15-аас 11 гишүүн оролцоогүй. Орхон аймаг 15 гишүүнээс 14 нь оролцоогүй гэсэн мэдээллийг ҮБХ-ны гишүүд маань өглөө. Тэгэхээр орон нутгийн 21 аймгийн 249 ҮБХ-ны гишүүдээс 223 гишүүн энэ хуралд оролцоогүй гэдгээ илэрхийллээ. Нийслэлээс 134 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр нийт ҮБХ-ны гишүүдийн 357 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр энэ хуралд оролцоогүй гишүүдийн тоо 91.7%-д хүрч байна.

Өнөөдөр буюу 2022.04.16-ны өдөр Ардчилсан намаас ҮБХ-ны хурал зарлаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын ҮБХ-г зарлан хуралдуулахаар болсон байна. Гэтэл уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг болох 30 нэгжийн төлөөлөл болсон ҮБХ гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнийг ҮБХ-ны гишүүд өөрсдийн тойрог, тойргоосоо мэдээлсэн бөгөөд уг дүнг Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мэдэгдэл хийж ҮБХ гишүүдийн 91.7% нь энэ хуралд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна.

Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш:

ҮБХ-г зарлан хуралдуулах эрх бүхий 3 субьект байдаг. Намын дарга, Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь зөвшөөрснөөр хуралдуулах эрхтэй болдог. Тиймд албан ёсоор ҮБХ хуралдаагүй гэж үзэж байна. 2021.01.10-ны өдөр намын бүртгэлээс С.Эрдэнийг 8 жилийн хугацаатай хассан бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар намын дарга биш, ҮБХ-г хуралдуулах эрх бүхий этгээд биш иргэн С.Эрдэнэ болсон үг юм. Ингэж хууль бус үйл ажиллагаа хийж түүнийгээ хурал цуглаан болсон мэтээр сошиалаар тарааж байна.

УТЗ-ийн гишүүн Б.Түвдэндорж:

Манай намын удирдах дээд байгууллага их хурал учир Их хурлыг хуралдуулаад нээлттэй орхисон тохиолдолд ҮБХ хуралдах эрхгүй. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 90 гаруй хувь нь энэ ҮБХ-ны хуралд оролцоогүй мөн зарлаагүй. Мөн сая хэлсэнчлэн ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь тус хуралд оролцоогүй байна. Мөн гуравны нэгээр зарлаж хуралдуулаагүй байхад шууд хуралдуулсан байна. ҮБХ-г хуралдуулах бүх эрх бүхий байгууллагууд хуралдуулах шийдвэр гаргаагүй тул энэ нь хүчин төгөлдөр бус хурал болохыг мэдэгдэж байна.

Нийслэлийн БГД-ийн АН-ын дарга Ц.Одонтунгалаг :

Нийслэлийн 9 дүүрэг дэх 148 ҮБХ гишүүдийн 134 нь ҮБХ-ны гишүүдийн хуралд оролцоогүй гэсэн дүн мэдээ ирсэн байна. Өнөөдрийн байдлаар УДШ дээр Ардчилсан намын дарга албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Энэ тохиолдолд АН-ын үндсэн дүрмээр ҮБХ-ны нийт олонхийн саналаар ҮБХ-г зарлан хуралдуулдаг байгаа. Нийт ҮБХ гишүүдийн 91,7% нь оролцоогүй байхад энэ хурал хүчин төгөлдөр биш гэдгийг мэдэгдэж байна. Мөн хуурамчаар ирц бүрдүүлэн оролцсон байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бейсен өөрсдийн биеэр болон цахимаар оролцоогүй байхад оролцсон мэтээр хуурамч ирц бүрдүүлсэн нь өөрөө хууль бус ҮБХ-ны хурал болохыг баталж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Паликансын залуучууд...
Лукагүй Даллас плэйоффын эхний...

С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна

Kuzmo 2022-04-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
С.Эрдэнийн зарласан хуралд АН-ын ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь оролцоогүй тул залилангийн энэ үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулна

УТЗ-ийн гишүүн Д.Батсайхан:

Өнөөдөр АН-ын ҮБХ-ны хурал хуралдаж байна гэх худал мэдээлэлтэй холбогдуулаад бид та бүхэнд бодитой мэдээллийг хүргэж байна. Ардчилсан намын Онц Их хурал хуралдаж ҮБХ-ын гишүүдээ баталгаажуулсан хамгийн сүүлд 2022.04.07-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Их хурлаас Их хурлын бүрэн эрхийг Их хуралд зөвхөн үлдээх шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд ҮБХ хуралдахгүй гэсэн шийдвэр гарсан. Тиймд өнөөдөр албан ёсоор Ардчилсан намаас зарлан ҮБХ-г хуралдуулаагүй гэдгийг мэдэгдье. Өнөөдөр хуралдаж байгаа гэх хуралд манай ҮБХ гишүүд хэрхэн оролцож байгаа вэ гэдгийг бүх аймаг, дүүргүүдтэй, ҮБХ-ны гишүүдтэйгээ нэг бүрчлэн холбогдлоо. Ингэхэд ҮБХ-ны гишүүдийн маань 91.7% нь оролцоогүй гэдгээ илэрхийлж байна. Жишээлэхийн бол орон нутгаас Архангай аймаг 15 ҮБХ-ны гишүүдээс 13 нь холбоо барьсан бөгөөд хуралд оролцоогүй гэдгээ илэрхийлсэн. Баян-Өлгий аймаг 14 ҮБХ-ны гишүүдээс 11 нь оролцоогүй. Баянхонгор аймаг ҮБХ-ны 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Булган аймаг 8-аас 8 оролцоогүй. Говь-Алтай 8-аас 7 оролцоогүй. Дорноговь, Говьсүмбэр аймаг 12 гишүүнээс 11 нь оролцоогүй. Дорнод аймаг 10 гишүүнээс 9 нь оролцоогүй. Дундговь аймаг 7 гишүүнээс 7 оролцоогүй. Завхан аймаг 9 гишүүнээс 7 нь оролцоогүй. Өвөрхангай аймаг 15 гишүүнээс 15 оролцоогүй. Өмнөговь 10-аас 10 гишүүн оролцоогүй. Сүхбаатар 8-аас 8 гишүүн оролцоогүй. Сэлэнгэ аймаг 15 гишүүнээс 13 оролцоогүй. Төв аймаг 14-өөс 13 оролцоогүй. Увс аймаг 14-өөс 14 оролцоогүй. Ховд аймаг 15 гишүүнээс 11 нь оролцоогүй байна. Хөвсгөл аймаг 17 гишүүнээс 15 нь оролцоогүй. Хэнтий аймаг 15-аас 14 оролцоогүй. Дархан-Уул аймаг 15-аас 11 гишүүн оролцоогүй. Орхон аймаг 15 гишүүнээс 14 нь оролцоогүй гэсэн мэдээллийг ҮБХ-ны гишүүд маань өглөө. Тэгэхээр орон нутгийн 21 аймгийн 249 ҮБХ-ны гишүүдээс 223 гишүүн энэ хуралд оролцоогүй гэдгээ илэрхийллээ. Нийслэлээс 134 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр нийт ҮБХ-ны гишүүдийн 357 гишүүн оролцоогүй гэдгээ илэрхийлснээр энэ хуралд оролцоогүй гишүүдийн тоо 91.7%-д хүрч байна.

Өнөөдөр буюу 2022.04.16-ны өдөр Ардчилсан намаас ҮБХ-ны хурал зарлаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс Ардчилсан намын ҮБХ-г зарлан хуралдуулахаар болсон байна. Гэтэл уг хуралд 21 аймаг, 9 дүүрэг болох 30 нэгжийн төлөөлөл болсон ҮБХ гишүүд хуралд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнийг ҮБХ-ны гишүүд өөрсдийн тойрог, тойргоосоо мэдээлсэн бөгөөд уг дүнг Ардчилсан намын Улс төрийн зөвлөл мэдэгдэл хийж ҮБХ гишүүдийн 91.7% нь энэ хуралд оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна.

Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаш:

ҮБХ-г зарлан хуралдуулах эрх бүхий 3 субьект байдаг. Намын дарга, Улс төрийн зөвлөл, ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгээс дээш хувь нь зөвшөөрснөөр хуралдуулах эрхтэй болдог. Тиймд албан ёсоор ҮБХ хуралдаагүй гэж үзэж байна. 2021.01.10-ны өдөр намын бүртгэлээс С.Эрдэнийг 8 жилийн хугацаатай хассан бөгөөд энэ нь өнөөдрийн байдлаар намын дарга биш, ҮБХ-г хуралдуулах эрх бүхий этгээд биш иргэн С.Эрдэнэ болсон үг юм. Ингэж хууль бус үйл ажиллагаа хийж түүнийгээ хурал цуглаан болсон мэтээр сошиалаар тарааж байна.

УТЗ-ийн гишүүн Б.Түвдэндорж:

Манай намын удирдах дээд байгууллага их хурал учир Их хурлыг хуралдуулаад нээлттэй орхисон тохиолдолд ҮБХ хуралдах эрхгүй. Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 90 гаруй хувь нь энэ ҮБХ-ны хуралд оролцоогүй мөн зарлаагүй. Мөн сая хэлсэнчлэн ҮБХ-ны гишүүдийн 91.7% нь тус хуралд оролцоогүй байна. Мөн гуравны нэгээр зарлаж хуралдуулаагүй байхад шууд хуралдуулсан байна. ҮБХ-г хуралдуулах бүх эрх бүхий байгууллагууд хуралдуулах шийдвэр гаргаагүй тул энэ нь хүчин төгөлдөр бус хурал болохыг мэдэгдэж байна.

Нийслэлийн БГД-ийн АН-ын дарга Ц.Одонтунгалаг :

Нийслэлийн 9 дүүрэг дэх 148 ҮБХ гишүүдийн 134 нь ҮБХ-ны гишүүдийн хуралд оролцоогүй гэсэн дүн мэдээ ирсэн байна. Өнөөдрийн байдлаар УДШ дээр Ардчилсан намын дарга албан ёсоор бүртгэгдээгүй байгаа. Энэ тохиолдолд АН-ын үндсэн дүрмээр ҮБХ-ны нийт олонхийн саналаар ҮБХ-г зарлан хуралдуулдаг байгаа. Нийт ҮБХ гишүүдийн 91,7% нь оролцоогүй байхад энэ хурал хүчин төгөлдөр биш гэдгийг мэдэгдэж байна. Мөн хуурамчаар ирц бүрдүүлэн оролцсон байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Бейсен өөрсдийн биеэр болон цахимаар оролцоогүй байхад оролцсон мэтээр хуурамч ирц бүрдүүлсэн нь өөрөө хууль бус ҮБХ-ны хурал болохыг баталж байна.

ФОТО:

Сэдвүүд : #Намууд   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

15 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

15 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

15 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

15 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

15 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

15 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах