• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг тавилаа

Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шав тавих ёслол боллоо.

Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар  (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш  нарын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулж, улмаар салбар яам, байгууллагууд Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукын цогцолбор музейг барьж байгуулах хэлэлцээрийг байгуулж байсан юм.

Хэлэлцээрийн дагуу дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна.

Бүгд Найрамдах Турк улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй уг музей нь тухайн хөшөө дурсгал буй газар дээрээ баригдаж буйгаараа онцлог бөгөөд Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Хуучнаар БСШУЯ болон ТИКА-ын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 1997 оноос хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний ажлууд буюу уг дурсгалт газрын зураг болон геофизикийн зэрэг судалгаа хийгдэж, дурсгалуудыг сэргээн засварлаж, хадгалан хамгаалж ирсэн юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Засгийн газраас түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, баяжуулан хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлд онцгой анхаарч, бүтээн байгуулалтын олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Соёлын яамнаас соёлын салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтыг соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан олон агуулга хэлбэрээр хөгжүүлж, эдийн засагт оруулах үр өгөөжийг өсөн нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж  байна. Энэ бодлогын салшгүй нэг хэсэг бол хөдөө хээр байгаа түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дурсгалыг түшиглэн соёлын орон зайг бий болгон хөгжүүлэх явдал юм.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукын цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Реал Мадрид хэсгээ тэргүүллээ
Гудамжинд бохироо хаявал...

Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг тавилаа

Kuzmo 2022-11-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шавыг тавилаа

Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр нийслэлийн Налайх дүүрэгт Мэргэн Тоньюкукын цогцолбор музейн шав тавих ёслол боллоо.

Шав тавих ёслолд, Соёлын сайд Ч.Номин болон Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсоё, Туркийн хамтын ажиллагааны зохицуулах газар  (ТИКА)-ын Ерөнхийлөгч Сэркан Каяалар, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атэш  нарын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийг байгуулж, улмаар салбар яам, байгууллагууд Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукын цогцолбор музейг барьж байгуулах хэлэлцээрийг байгуулж байсан юм.

Хэлэлцээрийн дагуу дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар буюу Соёлын яам хариуцаж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Мэргэн Тоньюкукийн хөшөөний 65.58 кв.км хамгаалалтын бүс дотор 20 га талбайд музейн бүтээн байгуулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Ингэхдээ музей, түүний дагалдах барилга байгууламжийн бүс, музейг даган хөгжих худалдаа үйлчилгээний бүс, амралт зугаалгын бүс гэж хөгжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөг нь гарган ажиллаж байна.

Бүгд Найрамдах Турк улсын буцалтгүй тусламжаар баригдаж буй уг музей нь тухайн хөшөө дурсгал буй газар дээрээ баригдаж буйгаараа онцлог бөгөөд Туркийн талаас нийт 6.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Хуучнаар БСШУЯ болон ТИКА-ын хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах төсөл хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 1997 оноос хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний ажлууд буюу уг дурсгалт газрын зураг болон геофизикийн зэрэг судалгаа хийгдэж, дурсгалуудыг сэргээн засварлаж, хадгалан хамгаалж ирсэн юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсын Засгийн газраас түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа эрхэмлэн дээдлэх, баяжуулан хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлд онцгой анхаарч, бүтээн байгуулалтын олон томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Соёлын яамнаас соёлын салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтыг соёлын аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хослуулан олон агуулга хэлбэрээр хөгжүүлж, эдийн засагт оруулах үр өгөөжийг өсөн нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж  байна. Энэ бодлогын салшгүй нэг хэсэг бол хөдөө хээр байгаа түүх, соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дурсгалыг түшиглэн соёлын орон зайг бий болгон хөгжүүлэх явдал юм.

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Баянцогтын тал” гэх газарт оршин буй Мэргэн Тоньюкукын цогцолборыг музей болгон хөгжүүлэх нь соёлын өвийг хадгалж, хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын зорилтуудтай нягт уялдаж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Түүнчлэн, Монгол орны өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа үнэ цэнтэй бусад соёлын биет өвийг энэ жишгийн дагуу хөгжүүлэх сайн туршлагыг бий болгож байгаа нь төслийн ач холбогдлыг улам бүр өргөж байна” гэлээ.

ФОТО:

Сэдвүүд : #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

10 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах