• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Шинэ он эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад хэд хэдэн хууль мөрдөгдөж эхэлнэ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт гараанаас гарлаа. Эдгээр хуулийн агуулга, ач холбогдлыг тус  бүрд нь танилцуулъя.

Зөвшөөрлийн тухай хууль

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001) хүчингүй болж улмаар төрийн эрх бүхий байгууллагуудаас баталсан олон төрлийн журмаар зохицуулагдаж байгаа бүх тусгай зөвшөөрөл болон бусад зөвшөөрлийг нэгтгэж нэгдсэн нэг тогтолцоог бий болгох юм. Одоогийн байдлаар ойролцоогоор 914 тусгай болон бусад зөвшөөрөл байгаа нь Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор 363 болж багасах ба бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулах юм. 

Зөвшөөрлийн тухай хууль нь тодорхой төрлийн харилцаанд үйлчлэхгүй. Эдгээрт газар өмчлөх эрх, виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, оюуны өмчийн эрхүүд, жагсаал цуглаан хийх, сүм хийд болон шашны байгууллага үүсгэн байгуулах, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үүсгэн байгуулах зэрэг орно.

Онцлох өөрчлөлтүүд

Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийн зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны онцлог болон эрсдэлийн түвшнээс нь хамааруулан хоёр ангилалд хуваасан. 

Тусгай зөвшөөрөл
Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар нь тусгай зөвшөөрлийг жагсаах байдлаар тусгасан. Ерөнхийдөө, энэхүү тусгай зөвшөөрлийн нарийвчилсан жагсаалтыг гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд (2011) заасан үйл ажиллагаануудыг оруулснаас гадна тухайлсан хуулиар бий болгон зохицуулж байсан тусгай зөвшөөрлүүдийг мөн нэгтгэж өгсөн.

Энгийн зөвшөөрөл
Тусгай зөвшөөрөл болон энгийн зөвшөөрөл хоорондын гол ялгаа нь тухайн эрхлэх үйл ажиллагааны эрсдэл болон Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу байгалийн баялгийг ашиглаж байгаа эсэхээс шалтгаалж байна.Одоогийн байдлаар энгийн зөвшөөрөл нь өөр өөр хууль тогтоомж, дүрэм журмаар зохицуулагдаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хууль нь энгийн зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны жагсаалтыг гаргаж өгснөөр бизнесүүд тухайн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхэд зөвшөөрөл шаардагдах эсэхийг шалгах боломжийг бий болгож байгаа юм.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль

Тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.

Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.

18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртлэх хугацаанд хамаарахгүй.

2023 оны нэгдүгээр сарын нэгнээс 34 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг 50 хувиар нэмэх бөгөөд дараа жилээс нь бага хатуулагтай архи, согтууруулах ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттайгаар нэмнэ.

 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28.2-т Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглосон. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтуурсны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно хэмээн заасан юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 

Монгол Улсад жилдээ 1 тэрбум төгрөгөөс дээш цалингийн орлоготой 57 иргэн байдаг. ХХОАТ-ын нэмэлт өөрчлөлтөөр 1300 иргэний татвар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл 10 сая 100 мянган төгрөгний орлоготой иргэн 10 сая төгрөгдөө 10 хувиар татвар төлнө. Харин давсан орлого 100,000 төгрөгт 15 хувиар татвар ногдуулж эхэлнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулинд: 

25.7.Суутган төлөгч нь албан татвар төлөгчийн энэ хуулийн 21.1-д заасны дагуу ногдох албан татвар, 23.1-д заасны дагуу эдлэх хөнгөлөлтийг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож тайлагнан, холбогдох татварыг төсөвт шилжүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг ингэж өөрчлөн найруулсан. Үүнд:

21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна болгож өөрчилсөн аж.

Шүүх шинжилгээний тухай хууль

Хэргийн бодит үнэнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, шүүхийн шатанд яллах, цагаатгах шийдвэрийг гаргах, хүний эрхийг хангахад  Шүүх шинжилгээний тухай хуулийн ач холбогдол оршиж буй. 

Хуульд шүүх шинжилгээ хийх процессыг илүү нарийвчлан зохицуулагдаж, олон нийтийн дунд сэтгэл санааны хохирол гэж яригдаж ирсэн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээгээр тогтоох, шүүх мөнгөн дүнгээр үнэлэх, хохирлыг барагдуулах үйл ажиллагааг тусгаж, эрүү, иргэний зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан.

Гэмт хэргийн хохирогчид сэтгэл санааны хохирлыг ялгамжтай тогтоож ирсэн байдал арилж, хүн бүрд хууль тэгш, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдэж, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, эдийн болон эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэх харилцаанд ахиц дэвшил гарах боломжтой болно. 

Мөн энэ хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль экологи, хүрээлэн байгаа орчинд учруулсан хохирлыг шүүх шинжилгээгээр тогтоож, үнэлгээг тооцох, цахим технологи, инженер техникийн шинэ төрлийн шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагад нэвтрүүлж байна. 

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ

2023 оны улсын төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдад олгох цалин, урамшуулалд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгосноор 165 ялгаатай цалингийн систем байсныг 20 болгож байна. Түүнчлэн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгон өөрчилжээ. Төрийн албан хаагчид 5-10, 10-15 гэсэн жилээр нэмэгдлээ авдаг байсан бол уг өөрчлөлт орсноор жилд нэг хувиар цалин нь нэмэгдэнэ.

Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж.

Цалингийн тогтолцооны шинэчлэлд 168 мянга орчим төрийн албан хаагч хамрагдах бөгөөд үүнд 266 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилнэ

 Цар тахлын тухай хуулийн хүрээнд хоёр жилийн хугацаанд хойшлуулаад байсан ипотекийн зээлийн эргэн төлөлт 2023 оноос сэргэж байна. Монгол Улсад нийт 100 мянга орчим иргэн ипотекийн зээлтэй. Тэдгээрийн 60 хувь нь буюу гурван зээлдэгч тутмын хоёр нь өнгөрсөн хугацаанд эргэн төлөлтөө хойшлуулсан аж. Анх зээлийн эргэн төлөлт хойшлуулах шийдвэр гарах үед буюу 2020 онд 38 мянган өрх зээлээ хойшлуулж байжээ. Харин одоо энэ тоо 63 мянган хүрээд буй.  Тэгэхээр ирэх сараас 60 гаруй мянган өрх зээлийн эргэн төлөлтөө төлж таарах нь.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж, нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө, сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор болсон юм. 

2023 оны улсын төсөвт тусгаснаар хүүхдийн мөнгийг зөвхөн нийгмийн халамж шаардлагатай өрхүүдэд буюу амьжиргааны түвшинг харгалзан 0-18 насны нийт хүүхдийн 91 хувьд олгох болсон. 

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Чуулган
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
ХУРААХ
У.Хүрэлсүх: Бидний цөөхөн...
Сүхбаатарын талбайд “Мөнгөн...

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хуулиуд

Kuzmo 2023-01-01

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

21 цагийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

21 цагийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

21 цагийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

21 цагийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

21 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

21 цагийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

21 цагийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

21 цагийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

21 цагийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

21 цагийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

21 цагийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

21 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

21 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

1 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-26 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах