• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

Монголчууд нүүрсний хулгайч нартайгаа заамдалцаастай 2023 оны босгыг давлаа. Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаалтай, Төрийн ордонд фракц, бүлэглэлүүд хийгээд төрийн институциудын тулаантай шинэ оноо угтав. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайд Монголын улс төрийн нөлөө бүхий этгээдүүд холбогдож, тэр нь нийгэмд ил болсноор хахир өвлөөр улс төрийн халуурал үүсгэсэн. Тэр нь үргэлжилж байна.

Угаасаа ийм хулгайг таслахгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Хэрвээ ингэж хулгайлаагүй бол Монгол Улс өнөөдөр ийм царайтай байхгүй. Гайхаж шогшроод байдаг Дубай, Сингапурын зэрэгт хүрэх байсан нь дамжиггүй. Харамсалтай нь муу болгоноороо дэлхийн сүүлийг мушгиж сууна. 

Ер нь бол ганц нүүрсний хулгай ч бус Хөгжлийн банк, ЖДҮ, за тэгээд Эрдэнэт, Оюу толгой гээд зорилтот боломж, уул уурхайн баялаг дагасан хулгай бараг 30 жил үргэлжилсэн. Нийтийн болох хөрөнгө мөнгө хэдхэн хүний ашиг орлого болсоор ирсэн. Харин энэ хүртэл дуугүй суусан монголчууд өнгөрсөн оноос арай өөрөөр сэрж эхлэв. Цаг нь болсон л доо.

Ямартай ч нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэргүүд урьд өмнөх хэргүүд шиг “ууршаад” үлдчих боломжгүй. Олон нийт дээд зэргээр хянаж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг шүүхэд шилжсэн. Хөгжлийн банкны хэрэг одоо л шүүхэд шилжиж байна. Нүүрсний хулгайн олон салбар хэргийг хууль хяналтынхан өргөтгөсөн бүрэлдэхүүнээр шалгаж байгаа юм.

Дээрээс нь УИХ-аас 2022 оны сүүлчээр Эрүүгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулсан. Үүгээр урьд нь хэргийг “хялбар”-аар шийддэг, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог байдал халагдсан. Бас авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялын хэмжээ нэмэгдсэн. Энэ хуулийн өөрчлөлт албажихаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх удирдлагууд, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авчирсан хүмүүс амжиж “хялбарших”-аар мэдүүлгээ өөрчилж, шуурхайлж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхийдөө Монголын улс төр дээрх мэтийн гэмт хэргээс шууд хамааралтай болов. Улстөрчид олноороо эдгээр хэрэгт холбогдсон. Гэхдээ энэ хэргүүдэд хамаатай улстөрчдөд хариуцлага тооцсон ч дараагийн хэрэгтнүүд гараад л ирнэ. 

Одоогийн тогтолцоо нь ийм. Тэр утгаараа, энэ жилийн улс төр цаашдаа нүүрсний хулгай, ер нь нийтийн эрх ашгийн хулгай гарахгүй байх, бас төрийн институциудын “мөргөлдөөн”-ийг эцэс болгоход чиглэх хандлагатай байна. “...Ядахад яр” гэдэг шиг парламентын нэр хүнд урьд өмнө байгаагүйгээр унасан. Учир нь УИХ-ын олон гишүүн болох, болохгүй хэрэг түвэг, тодруулбал, Хөгжлийн банк, нүүрсний хулгайд холбогдсон. Тэдний ёс зүйн асуудал ч “хөндөх сэдэв”-ийн хэмжээнд очсон. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн явж явж тогтолцооны өөрчлөлт хийхээс өөр сонголт үлдээгүй аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэр дээрээ “...Парламентын засаглалтай” гэх авч нэдэр дээрээ хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Ийм зутан болсон засаглалтай улс орон дэлхийд байдаггүй аж. Үүнийг улс төрийн хүрээнд ойлгочихсон бололтой. Учир нь 2022 оны сүүлийн өдрүүдэд УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа.  

Хамгийн гол нь улс төрийн намууд үүнийг дэмжиж буй. 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд хуралдсан МАН-ын Бага хурлын гишүүд Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлийг яаралтай хийх, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тооцох хариуцлагыг чангатгах талаар ярьжээ. Тэр үеэрээ “...Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор зарлагдсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний санал асуулгыг үр дүнтэй зохион байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлэх, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, тогтолцооны болон хууль эрх зүйн зохих өөрчлөлт шинэчлэлийг хийх нь зүйтэй” хэмээн үзжээ. 

АН ч Эвлэрлийн ажлын хэсэг байгуулчихсан байн байн хуралдаж байна. Үүнд сүүлийн хоёр жил энд тэнд явсан зарим “тамганы эзэд” уг ажилд оролцоогүй. Гэхдээ АН-ын ганц эрх зүйн чадамжтай субьект болох УИХ дахь АН-ын бүлэг, түүний дарга О.Цогтгэрэл идэвхтэй оролцож байгаа юм. Тиймээс тэдний эвлэрэл тодорхой үр дүнд хүрнэ гэсэн үг. 

Дашрамд дурдахад МАН, АН-аас дээр дурдсан хэрэгт холбогдсон нөхдүүд утуулсан оготно шиг гүйлдэх болсон. Тэднийг “...Амьд үлдэх” эрх ашиг нь нэгтгэж эхэлсэн. Бүр тодруулбал, АН-ыг нэгтгэж, шинэ даргыг нь “түрэх” замаар одоогийн Засгийн газрыг унагах талаар шаргуу ярьцгааж байгаа аж. Тэдгээр хүний нэр ус нь тодорхой болчихсон байна.

Гэвч ингэж гүйж буй хүмүүс нь 200 гаруй мянган гишүүнтэй МАН, 100 гаруй мянган гишүүнтэй АН-ын өчүүхэн хэсэг нь гэсэн үг. Тиймээс томоохон намууд тогтолцооны өөрчлөлтөд оролцохоор болжээ гээд байгаа юм. Жижиг намууд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ч энэ санал асуулга, хэлэлцүүлэгт нэлээд нөлөөтэй байх талтай. 

Ямартай ч Монголын улс төрийн бүхий л түвшинд “...Тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй” гэдэг дээр санал нэгдэж буй бололтой байна.

Төрийн институциудын тухайд Ерөнхий сайд, эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүнд хамгийн идэвхтэй оролцож байна. 

Тэрбээр нийтийн эрх ашиг, боломжийг хулгайлсан гэх томоохон хэргүүдийг “нийтийн хүртээл” болгосон. “...Тэр байр сууриа хадгална” гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсээр байгаа юм. Түүний хэлснээс хамгийн ихээр анхаарал татсан нь “...Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно” гэсэн үг байв.

Учир нь 2022 оны сүүлийн хоёр сарын хугацаанд нүүрсний хулгай тойрсон улс төр, иргэдийн эсэргүүцэл чинээндээ тулсан. Нийтийн өмнө хэрэлдээгүй ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын зөрчил нэлээд хурцадсан. Энэ талаар улс төрийн хүрээнд хоёр сарын турш ярив. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх санал асуулгыг дэмжиж буйгаа шинэ жилээр хэлчихлээ. Тэрбээр 2023 оныг угтсан шинэ жилийн мэндчилгээ хүргэхдээ “...Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн нь гашуун үнэн билээ.  

Тиймээс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засч, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна” гэчихэв. 

Ер нь бол нүүрсний хулгайтай Засгийн газар, олон нийт бодитой тэмцэж эхэлсэн сүүлийн хоёр сар гаруйхны хугацаанд улсын эдийн засагт эерэг, огцом өөрчлөлт авчирчээ. Энэ талаар “...Цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр дөрвөн хувь болж сэргэсэн.14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан. Монгол Улсын экспортын нийт орлого анх удаа 11 тэрбум ам.доллар болж, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрсэн. Монгол Улсын валютын нөөц энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжиж эхэлсэн. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёртэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдсэн” гэв. 

Түүнчлэн энэ 2023 онд “...Эдийн засгийн өсөлтийн жил байх болно” гээд “...Хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэнэ. 2023 оны эхний улиралд Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжинэ. Нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС-ын ажлыг эхлүүлж, Амгалангийн ДЦС, Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орно” гэсэн амлалтыг өгчээ.

Тэгвэл Ерөнхий сайдтай өөд уруугүй зөрчилдөөд Төрийн ордонд багтахаа больтлоо муудалцаад байгаа гээд байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Парламентын засаглалыг сонгоно” гэдгээ бараг хэлчихэв. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ “...Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг хөгжлийн үйл явц юм. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна” гэсэн байна. 

Эндээс үзэх нээ, ямартай ч 2023 оны улс төрийн шийдэл тогтолцооны өөрчлөлт буюу Ерөнхийлөгчийн, эсвэл парламентын засаглалын аль нэгийг сонгох ёстой болж байгаа юм. Алийг нь сонгосноос хамаараад Монголын улс төрд томоохон өөрчлөлт ирэх нь бараг л тодорхой болж байна. Товчхондоо, “атаман”-аа улстөрчид, хулгайч нараа хууль шүүхийнхэн шийднэ гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Зөвлөлдөх зөвлөлд нэр...
Хөгжлийн банкны хэргийн 80...

2023 оны улс төр: Ерөнхийлөгч үү, парламент уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-01-03

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

8 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах