• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Уг нь эрхээ хамгаалах өдөр юм шүү дээ

Тэртээ 1857 оны гуравдугаар сарын 8-нд америкийн Нью-Йорк хотын оёдол,  гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авах шаардлага тавин жагссан нь эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө үгээ хэлж хүчээ нэгтгэсэн анхны  тохиолдол байж. Энэ өдөр мөн л олон хотод эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийнхээ төлөө жагсан байна. 

Харин 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй гуравдугаар  сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгох санал дэвшүүлжээ.

Манайд бол өнгөрсөн нийгмийн үед эмэгтэйчүүдийн бүү хэл хүний эрхийн тухай ярьдаггүй байсан болохоор энэ өдрийг зүгээр л баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн нь өнөө хүртэл үргэлжилсээр энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн тухай дурдах ч үгүй, ганц нэг газар  багахаан хурал болбол баярын дуулианд дарагдаад өнгөрдөг болсон нь нууц биш. 

Энэ жил ч мөн л энд тэнд баяр тэмдэглэж намынхан, УИХ-ын гишүүд ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийн улс орон цэцэглэн хөгжиж байгаа тухай  дуулиан болгон ярьж, өргөмжлөл, баярын бичиг, одон медаль бөөндөн тарааж явна. Тэдний яриагаар бол өнөөдөр Монгол Улс ачит МАН-ынхаа мэргэн бодлого, хайрт удирдагчдынхаа алсын хараатай бодлогын ачаар сэтгэл зовох зүйлгүй сайн сайхан байгаа гэнэ. 

Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, аж амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин ямар байгаа билээ. 

Уг нь эмэгтэйчүүд энэ өдөр эрхийнхээ төлөө сүрт жагсаал хийдэггүй юм гэхэд тус тусын аймаг сум орон нутагтаа эвлэлдэн нэгдэж,  хурал цуглаан хийж төр засаг, эрх баригчдад үгээ хэлж баймаар. 

Өнгөрөгч 2022 оны эхээр НҮБ-ийн илтгэлд 2021 онд  Монгол Улсад эхийн эндэгдэл 28 хувиар өссөн бөгөөд нийт эндэгдлийн 22 хувь нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах чадваргүй байдал болон цар тахалтай шууд холбоотой асуудлаас болсон гэжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын тоо 16 хүртэл хувиар өссөн нь өмнөх жилүүдэд тууштай буурч байсан уг үзүүлэлтийг эсрэгээр нь эргүүлсэн байна

Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан хэвээр байна. Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 17 хувь буюу 13 нь эмэгтэйчүүд байна” гэсэн байна. Саяхан л гэхэд энэ төр засаг хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож олон хүүхэд “баян гэр бүл” гэдэг нэрийн дор энэ халамжаас үлдэж хоцорлоо. Эрх баригчид яруу найрагч Ц.Хулангаас эхлээд үгээ хэлсэн бүхнийг, түүн дотроо эмэгтэйчүүдийг авлига өгөөгүй л бол барьж хорьж эхэллээ. 

Монгол Улсын Статистикийн Хорооны 2021 оны тайланд улсын хэмжээнд  903,4 мянга  хүн ядуу амьдарч байна гэжээ. Энд хэдэн эх, хэчнээн хүүхэд байгаа бол. ҮСХ-ны 2019 оны мэдээллээр гэхэд л  эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс даруй 30 хувь доогуур байжээ. Тэр дундаа 15-24 насны эмэгтэйчүүдийн 18.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа нь бусад насны бүлгүүд болон үндэсний хэмжээний дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм  гэсэн байна. 

Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа жишээ өдрөөс өдөрт нэмэгдсээр, хуримтлагдсаар байхад эмэгтэйчүүд маань эрчүүдээс бэлэг авах, найрлаж наргихаа л бодож яваа нь ямар вэ. Мэдээж эр нөхөр нь, хүү нь эхнэртээ, ээж, эгчдээ баяр хүргээд гэртээ ширээ засаад, бялуу тавьж, цэцэг бэлэглэхийг хориглох юун. Олон жил ар гэрийг нь авч явж, ар талыг нь дааж байгаа эхнэрээ, охиноо, ээжээ баярлуулах нь хувь хүний хэрэг. 

Эрүүл мэнд, боловсролын нийт ажиллагсдын ихэнхийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд маань хэдий цалин авч байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд хэд гурван хүн энэ талаар бичиж олон хүн дэмжин лайк дарж, доор нь сэтгэгдлээ бичихээс хэтрэхгүй л байгаа нь бодит үнэн. Гэсэн атлаа нэг удаа нэгдээд жагсчихгүй, жагссан / эмч нар / хэдийгээ бараг л ад үзэх шахаж байх нь ямар вэ. Ядаж л энэ өдөр өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд ямаршуухан амьдарч байгаа талаар сонин хэвлэлүүдэд ганц нэгхэн ч болтугай бодит үнэнийг дэлгэсэн нийтлэл нэвтрүүлэг харагдахгүй. 

Үүнийг нь  төр засаг, эрх баригчид овжноор ашиглан энэ өдрийн утга учрыг зориуд гуйвуулан, эрх ашгийнхаа төлөө жагсчих вий, элдэв үг яриа гаргах вий гэсэндээ төрөл бүрийн шагнал, өргөмжлөл тараан “Эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээжүүд, эгч нар энэ өдөр баярлах эрхтэй” хэмээн хөөргөн энэ өдрийн ач холбогдлыг бууруулсаар л яваа нь ямар вэ. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 09. Пүрэв. №037 (5765)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Бригадын генерал Г.Болор Олон...
Энэ оны анхны бороо Хөвсгөл...

Уг нь эрхээ хамгаалах өдөр юм шүү дээ

ӨЛЗИЙБАЯР 2023-03-09
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Уг нь эрхээ хамгаалах өдөр юм шүү дээ

Тэртээ 1857 оны гуравдугаар сарын 8-нд америкийн Нью-Йорк хотын оёдол,  гутлын үйлдвэрийн ажилчид ажлын цагийг багасгах, гэрэл гэгээтэй, цэмцгэр тохилог ажлын байр бvрдvvлэх, эрчүүдтэй адил хөдөлмөрийн хөлс авах шаардлага тавин жагссан нь эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө үгээ хэлж хүчээ нэгтгэсэн анхны  тохиолдол байж. Энэ өдөр мөн л олон хотод эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийнхээ төлөө жагсан байна. 

Харин 1910 онд Копенгагед болсон Олон Улсын Социалист эмэгтэйчүүдийн их хурал дээр Клара Цеткин гэгч эмэгтэй гуравдугаар  сарын 8-ны өдрийг Дэлхийн бүх эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэлд нэгдэхийг уриалан Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгох санал дэвшүүлжээ.

Манайд бол өнгөрсөн нийгмийн үед эмэгтэйчүүдийн бүү хэл хүний эрхийн тухай ярьдаггүй байсан болохоор энэ өдрийг зүгээр л баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн нь өнөө хүртэл үргэлжилсээр энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн тухай дурдах ч үгүй, ганц нэг газар  багахаан хурал болбол баярын дуулианд дарагдаад өнгөрдөг болсон нь нууц биш. 

Энэ жил ч мөн л энд тэнд баяр тэмдэглэж намынхан, УИХ-ын гишүүд ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийн улс орон цэцэглэн хөгжиж байгаа тухай  дуулиан болгон ярьж, өргөмжлөл, баярын бичиг, одон медаль бөөндөн тарааж явна. Тэдний яриагаар бол өнөөдөр Монгол Улс ачит МАН-ынхаа мэргэн бодлого, хайрт удирдагчдынхаа алсын хараатай бодлогын ачаар сэтгэл зовох зүйлгүй сайн сайхан байгаа гэнэ. 

Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, аж амьдрал, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин ямар байгаа билээ. 

Уг нь эмэгтэйчүүд энэ өдөр эрхийнхээ төлөө сүрт жагсаал хийдэггүй юм гэхэд тус тусын аймаг сум орон нутагтаа эвлэлдэн нэгдэж,  хурал цуглаан хийж төр засаг, эрх баригчдад үгээ хэлж баймаар. 

Өнгөрөгч 2022 оны эхээр НҮБ-ийн илтгэлд 2021 онд  Монгол Улсад эхийн эндэгдэл 28 хувиар өссөн бөгөөд нийт эндэгдлийн 22 хувь нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах чадваргүй байдал болон цар тахалтай шууд холбоотой асуудлаас болсон гэжээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын тоо 16 хүртэл хувиар өссөн нь өмнөх жилүүдэд тууштай буурч байсан уг үзүүлэлтийг эсрэгээр нь эргүүлсэн байна

Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан хэвээр байна. Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 17 хувь буюу 13 нь эмэгтэйчүүд байна” гэсэн байна. Саяхан л гэхэд энэ төр засаг хүүхдийн мөнгийг ялгаварлан олгож олон хүүхэд “баян гэр бүл” гэдэг нэрийн дор энэ халамжаас үлдэж хоцорлоо. Эрх баригчид яруу найрагч Ц.Хулангаас эхлээд үгээ хэлсэн бүхнийг, түүн дотроо эмэгтэйчүүдийг авлига өгөөгүй л бол барьж хорьж эхэллээ. 

Монгол Улсын Статистикийн Хорооны 2021 оны тайланд улсын хэмжээнд  903,4 мянга  хүн ядуу амьдарч байна гэжээ. Энд хэдэн эх, хэчнээн хүүхэд байгаа бол. ҮСХ-ны 2019 оны мэдээллээр гэхэд л  эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс даруй 30 хувь доогуур байжээ. Тэр дундаа 15-24 насны эмэгтэйчүүдийн 18.3 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа нь бусад насны бүлгүүд болон үндэсний хэмжээний дунджаас хавьгүй өндөр үзүүлэлт юм  гэсэн байна. 

Энэ тоо өнөөдөр нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа жишээ өдрөөс өдөрт нэмэгдсээр, хуримтлагдсаар байхад эмэгтэйчүүд маань эрчүүдээс бэлэг авах, найрлаж наргихаа л бодож яваа нь ямар вэ. Мэдээж эр нөхөр нь, хүү нь эхнэртээ, ээж, эгчдээ баяр хүргээд гэртээ ширээ засаад, бялуу тавьж, цэцэг бэлэглэхийг хориглох юун. Олон жил ар гэрийг нь авч явж, ар талыг нь дааж байгаа эхнэрээ, охиноо, ээжээ баярлуулах нь хувь хүний хэрэг. 

Эрүүл мэнд, боловсролын нийт ажиллагсдын ихэнхийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд маань хэдий цалин авч байгаа билээ. Олон нийтийн сүлжээнд хэд гурван хүн энэ талаар бичиж олон хүн дэмжин лайк дарж, доор нь сэтгэгдлээ бичихээс хэтрэхгүй л байгаа нь бодит үнэн. Гэсэн атлаа нэг удаа нэгдээд жагсчихгүй, жагссан / эмч нар / хэдийгээ бараг л ад үзэх шахаж байх нь ямар вэ. Ядаж л энэ өдөр өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд ямаршуухан амьдарч байгаа талаар сонин хэвлэлүүдэд ганц нэгхэн ч болтугай бодит үнэнийг дэлгэсэн нийтлэл нэвтрүүлэг харагдахгүй. 

Үүнийг нь  төр засаг, эрх баригчид овжноор ашиглан энэ өдрийн утга учрыг зориуд гуйвуулан, эрх ашгийнхаа төлөө жагсчих вий, элдэв үг яриа гаргах вий гэсэндээ төрөл бүрийн шагнал, өргөмжлөл тараан “Эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээжүүд, эгч нар энэ өдөр баярлах эрхтэй” хэмээн хөөргөн энэ өдрийн ач холбогдлыг бууруулсаар л яваа нь ямар вэ. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 09. Пүрэв. №037 (5765)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

17 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

17 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

19 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

21 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

21 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

21 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

21 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

21 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах