• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно

2023 оны хаврын ээлжит чуулганыг нээж, , УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Улсын Их Хурал цар тахлын аюул цаашилж, эдийн засаг тогтворжин, сэргэлт эхэлсэн тааламжтай үед хаврын чуулганаа эхлүүлж байна.

2022 оны намрын чуулган 2 сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөлөө. Гишүүд маань тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, санаа бодлыг нь сонслоо.

Иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.  

Нэгдүгээрт. Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ 4 үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсон.

Эхний шатанд “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн судлаачид тулгамдсан асуудлуудаар илтгэл хэлэлцүүлж, гарц гаргалгаа шийдлийн талаар ярилцсан.

Дараа нь улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаж цугласан иргэдийн төлөөлөл оролцсон Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулж санал санаачилгуудыг хэлэлцсэн. Улмаар, ард иргэдийн оролцоог хангасан эдгээр уулзалтуудаас хамгийн олон давтамжтай гарсан асуудлуудаар 3, 4 дэх шатанд оролцогчдоос санал асуулга авсан юм. 

Зөвлөлдөх санал асуулгын гурав дахь шатанд Монгол орон даяар, социологийн шинжлэх ухааны санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцсон. Дөрөв дэх шат буюу Төрийн ордонд болсон Зөвлөлдөх уулзалтад мөн санамсаргүй түүврийн аргаар иргэдээ төлөөлөн сонгогдсон 20-89 насны 801 иргэн эх орныхоо 4 зүг 8 зовхисоос хүрэлцэн ирж, сэдэв тус бүрээр тэнцвэртэй мэдээлэл авч, жижиг бүлгээр нарийвчлан хэлэлцэж зөвлөлдсөн. Тэд Зөвлөлдөх зөвлөлөөс 4 багц сэдвийн хүрээнд боловсруулсан 22 асуулт тус бүрийг нарийвчлан хэлэлцсэний эцэст саналаа өгсөн юм.

Санал асуулгад оролцогчид авлига хээл хахуультай тэмцэх асуудлыг бүх сэдвийн хүрээнд онцлон ярьж байсан бөгөөд төсөв мөнгө, төрийн өмчийн хяналтыг сайжруулахын тулд ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хянан шалгах бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг өндөр хувиар дэмжсэн.

Ийм тогтолцоо нь төрд сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ тогтоох, авлигаас ангижрах чухал хөшүүрэг болно гэж дийлэнх олонх нь үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Санал асуулгад оролцогчид 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хуулиудыг хэлэлцэн баталж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг үзэх шаардлагатай гэж үзсэн.

Жишээлбэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан байгалийн баялгийн ашиглалтаас ард иргэд тэгш хүртэх, Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Үндэсний баялгийн сангийн удирдлага нь мэргэжлийн байж, төрөөс хараат бус, олон нийтийн хяналтад ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж 90 хувиар буюу үнэмлэхүй өндөр хувиар дэмжсэнийг Улсын Их Хурал, Засгийн газар анхааралдаа авах ёстой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг Засгийн газар, холбогдох сайд нар онцгой анхаарах хэрэгтэй байна.

Түүнчлэн парламентын төлөөллийн чадавхыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах, улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгохыг 80-аас дээш хувиар дэмжсэн. Мөн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төрийн алба хаагчид хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хоёрдугаарт. Ард иргэдийн элч төлөөлөгч гишүүд та бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Зөвлөлдөх санал асуулгад урьж, санаа бодлыг нь сонссон. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна. Улсын хөгжил дэвшил, иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг үгүй хийж, хуулийн засаглал, төрт ёсыг үнэгүйдүүлж буй хорт үзэгдэл бол авлига мөн.

Иймээс энэ хаврын чуулган АВЛИГЫН ЭСРЭГ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.

Хэдийгээр манай улс авлигын индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа ч шүүхээр шийдэгдсэн авлигын гэмт хэргийн тоо 2018 оныхоос 10 дахин өссөн байна.

Тиймээс зөвхөн индекс хөөцөлдөх бус авлигын уг үндэс, шалтгаан нөхцөлтэй тэмцэх цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Ийм учраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг өргөн хүрээнд хэлэлцүүлнэ. Мөн саяхан Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг эхлүүлснийг Улсын Их Хурал хуулийн бодлогоор дэмжиж, Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгаж ажиллах шаардлагатай.

Ёс зүйг төлөвшүүлэх нь авлигагүй нийгмийн үндэс суурь юм. Иймд Авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийг хэлэлцэнэ.

Авлигыг үл тэвчиж, хууль бус үйлдэл, авлигын гэмт хэргийг илчлэн мэдээлэгчийг хамгаалж, иргэдийн оролцоонд түшиглэх явдал нийгмийг эрүүлжүүлэхэд чухал юм. Ийм хүсэл зориг, үзэл баримтлалаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлэг хийгдэнэ.

Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг бүгдээрээ мэдэж байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтнуудыг тойрсон авлигын хэрэг байсхийгээд илэрч байна. Иргэд эмнэлэгт үзүүлж, сургуульд хүүхдээ оруулахдаа хүртэл “Өгөх ёстой. Өгч байж сайн эмчлүүлнэ, хүүхдээ сайн сургана” гэсэн үзэл хандлагатай болжээ. Иймд Зөвлөлдөх санал асуулгад оролцогчдын дэмжсэн төрийн хянан шалгах хараат бус, бие даасан тогтолцоо бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Авлигатай тэмцэхэд төрийн бүх байгууллагуудын манлайлал,  хүчин чармайлт чухал.

Парламентын ардчиллын үнэт зүйлийг тодруулахад тустай гэж үзсэн тул хууль тогтоох ажлын нэгэн бодит түүхийг өгүүлье гэж бодож байна. Энэ хуулийн түүх ард түмний хүсэл зоригийг зөв тусган авч, шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлбэл ямар бодит үр дүн гаргаж болдгийн жишээ юм.

2017 оны үндэсний хэмжээний анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын үеэр ард иргэдийн төлөөлөл “Хууль батлаад л байдаг, харин хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтын механизм алга байна” гэсэн санал гаргасан. Улмаар олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хуулийн биелэлт, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан энэ заалтыг амилуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль парламентын хянан шалгах чиг үүргийг цоо шинэ шатанд гаргалаа. Олон жил далд бугшсан асуудлууд ил болж, Байнгын хороод, чуулганы хуралдаануудаар шүгэл болон үлээгдэж, олон нийтийн анхаарлын төвд орсон. Тухайлбал, энэ хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Улмаар дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороо байгуулагдаж, ажиллаж эхэлсэн. Гэрч, холбогдогчдыг тогтоох, шинжээч томилж нотлох баримт цуглуулан шинжлэх үйл ажиллагаа үргэлжилсэн.

Хөгжлийн банкны, нүүрсний гэх мэт дуулиант хэргүүдийн талаар чухамдаа Улсын Их Хурлын гишүүд л эхэлж шүгэл үлээж, олны анхааралд оруулсныг зориуд цохон тэмдэглэе.

Чуулганы завсарлагаанаар буюу 2023 оны 1, 2-р сард Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо нотлох баримт шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай хийж, одоо гурав дахь шатны сонсгол явагдаж байна.

Энэ сонсголоор Хөгжлийн банкны нийт 7.8 их наяд төгрөгийн зээлийг хэн ямар зорилгоор авсан тухай мэдээллийг олон нийтэд ил тод болгож, ард иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж байна.

Эхний 2 шатны сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд болон улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 6.2 их наядын зээл, түүний ашиглалт, зарцуулалт, зээлдүүлэгч, зээлдэгчид, хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах зорилгоор 432 зээлтэй холбоотой асуудлаар 365 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудаж сонссон. Харин 3 дахь шатны сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалтын талаар нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудан, оролцуулж байна.

Олны анхаарал татсан асуудлыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг ханган, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амь оруулж, Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоож буй нийт гишүүддээ, Эрхэм гишүүн Баттөмөрийн Энхбаяраар ахлуулсан Түр хорооны гишүүдэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Энэхүү 3 шатны сонсголын эцэст Түр хорооны хуралдаанаас гаргах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шуурхай хэлэлцэж иргэдийн мэдэх эрхийг хангаж, шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх нь бидний зорилго байх болно.  

“Нүүрсний” хэргийн асуудлаар байгуулагдсан Түр хороо өнгөрсөн хугацаанд хил, гааль, тээврийн асуудлаар томоохон хяналт шалгалт явуулсан. Олон мянган хуудас нотлох баримт бүрдүүлж, шинжээч томилон ажиллуулж байна. Уг асуудлаарх нийтийн сонсголыг энэ сард зохион байгуулна. Ажлын хэсгийн ахлагч, Эрхэм гишүүн Гочоогийн Ганболд, Ажлын хэсгийн нийт гишүүдэд амжилт хүсье. 

Эрхэм нөхөд өө,

Бид улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрд эрх зүйн шинэчлэл хийх 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Тэдгээрээс авлигатай тэмцэх, улс төр, засаглалын чиглэлээр хийх шинэчлэлийн бодлогын үндсэн агуулгыг дээр дурдлаа.

Нийгмийн бодлогын хүрээнд 3 багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах цогц бодлогын хүрээнд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа батлан гаргах, засаг захиргааны шинэчлэлийг нэг мөр хийх цаг болсныг Зөвлөлдөх санал асуулгын дүн нотолсныг тэмдэглэе. Энэ хууль бэлэн болсон ч жалга довны үзлээсээ салж чадахгүй байгаа нь нийслэлийн төвлөрөл, түгжрэлийг өөгшүүлж байна.

Гуравдугаарт. Сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэллээ.

Тухайлбал, улсын эдийн засаг 2022 онд хүлээлтээс харьцангуй өндөр буюу 4.8 хувийн өсөлттэй гарч, өсөлт энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан тооцооллоор 10.6 хувьд хүрлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт сэргэснээр оны эхний 2 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 1.0 тэрбум ам.долларыг давсан. Үүний үр дүнд өмнөх оны нэгдүгээр сард 400 гаруй сая ам.долларын алдагдалтай байсан урсгал дансны тэнцэл 50 сая ам.долларын ашигтай гарлаа.

Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өслөө. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч байна.  Стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэллээ.

Хэдийгээр эдийн засагт энэ мэт эерэг үр дүн гарч байгаа боловч ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй валютын ханш, үнийн өсөлтийг нэн тэргүүнд хязгаарлаж, гадаад өрийн дарамтыг бууруулан, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх бодлогын цогц арга хэмжээ авах нь Та бидний өмнө тулгамдсан хамгийн чухал шийдвэрлэх асуудал болоод байна. Тухайлбал:

Сүүлийн 18 сар дараалан хоёр оронтой тоонд хадгалагдаж, иргэдийн худалдан авах чадвар, бодит орлогод сөрөг нөлөө үзүүлж буй үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг хугацаа алдагдалгүй авах шаардлагатай байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын өнгөрсөн хаврын чуулганаар баталсан “Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг үнэлж, улмаар төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах замаар Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанк хамтран инфляцыг бууруулах чиглэлд бодлогоо нэгтгэх шаардлагатай байна.

Аж үйлдвэр хөгжөөгүй, халамж, хэрэглээнд суурилсан эдийн засгийн бүтэцтэй, уул уурхайн цөөн бүтээгдэхүүнд экспорт маань тулгуурладаг, импортоос хэт хараат эмзэг байдал цаашид удаан үргэлжилж болохгүй.

Тиймээс шийдвэртэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Хувийн хэвшлээ дэмжих, үйлдвэрлэлээ дэмжин хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж, экспортлогч улс орон болох нь нэн тэргүүний зорилт мөн. Экспортын цогц бодлого, хөтөлбөр баталж, төрөөс татвар, зээлийн бодлогоор тусгайлан дэмжих хэрэгтэй байна. Ингэж байж төлбөрийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлтөө бататгана.

Эдийн засагт гарсан өнөөдрийн хүндрэлийг даван туулахаас гадна Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны суурь өрсөлдөх чадварыг сайжруулах эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд энэ хаврын чуулган анхаарна.

Төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг болох ёстой. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах ажил хүлээгдэж байна. Эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйхан хугацаа үлдээд байна. Улс орны улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдал бидэнд багагүй сорилт бэрхшээл үүсгэж ч мэднэ.  

Дэлхий дахины болон улс орны геополитикийн нөхцөл байдал, гадна дотнын эрх ашгийн огтлолцлыг сайтар тооцож, Монгол хэмээх улс, үндэстний язгуур эрх ашгийг бид эн тэргүүнд бодолцох ёстой. Гагцхүү хуульд захирагдан, эв нэгдэл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа эрхэмлэх нь зүйд нийцнэ. Аливаа шийдвэрийг Монгол төр, Монгол Улсын ирээдүйн эрхэм зорилгод нийцүүлэн, олон талаас нь нухацтай тунгаан бодож гаргах нь төр түшиж буй бидний үүрэг мөн.

Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай.

Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна. Ингэж ажиллаж чадна гэдэгт Та бүхэндээ итгэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны...
Турк Улсад эрэн хайх, аврах...

Г.Занданшатар: Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно

Kuzmo 2023-03-15

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

15 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

15 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

15 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

15 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

15 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

15 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

15 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах