• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх: Агаарын температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт

“Ногоон санхүүжилт-Олон улсын форум” өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, 

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Та бид өнөөдөр хүн төрөлхтний хамгийн хүнд сорилт болсон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэн ярилцахаар хуран цуглаад байна. Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж, эрдэмтэн, судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэгүүд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Түүнчлэн улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл эрчимжсэн хэвээр. Аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш буюу сүүлийн 170 гаруй жилд дэлхийн гадаргуугийн дундаж температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын хомсдол зэрэг бусад сөрөг нөлөөллүүд нэмэгдсээр байгааг олон тооны судалгааны үр дүн харуулсаар байна. 

Зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд европ тив дэх цаг агаарын дулаарал, хойд америк тив дэх гал түймэр, африк тив дэх ган гачиг, ази тив дэх үер усны гамшиг гээд дэлхийн таван тивд байгалийн гамшиг тохиолоо. Өнгөрөгч тавдугаар сард дэлхийн цаг уурын байгууллагаас дэлхийн агаарын дундаж температур ирэх таван жилд өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг мөн зарлав. Үүнтэй зэрэгцээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй хэвээр байна. 

ОУВС-ийн сүүлийн судалгаанаас үзэхэд дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3.4 хувь байсан бол энэ онд 2.8 хувь болж буурахаар байна. Ялангуяа, европын эдийн засгийн идэвхжил ихээхэн саарахаар байна. Эрчим хүчний үнэ сүүлийн үед харьцангуй буурч байгаа хэдий ч эрчим хүчний аюулгүй байдлын асуудал ихээхэн анхаарал татаж байна. Энэ нь ногоон хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх асуудал урьд өмнөхөөс илүү чухал болж байгааг харуулж байна. Тиймээс дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засаг, геополитикийн олон сорилт, бэрхшээлүүд учирч байгаа ч гэсэн байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтаа Та бид улам эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн илүү өндөр зорилт дэвшүүлж, илүү үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, илүү их санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Тийм учраас Та бид өнөөдөр энэ чуулганаар ногоон санхүүжилтийн асуудлыг түлхүү ярилцах болно. 

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч энэхүү хүчин чармайлт, бодлого үйл ажиллагаагаа хэрхэн санхүүжүүлэх талаар олон асуудлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна. 

Уур амьсгалын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулаад зогсохгүй дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү тогтвортой, илүү хүртээмжтэй болгоход онцгой үүрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 650 тэрбум ам.доллар зарцуулж байгаа талаар ОУВС-ийн тайланд онцолжээ. Тэгвэл Парисын хэлэлцээр болон НҮБ-ийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн ханган хэрэгжүүлэхийн тулд жил бүр их наядаар тоологдох хөрөнгө санхүүжилт шаардлагатай байгаа билээ.Тухайлбал, 2019 онд 500 тэрбум ам.доллар байсан дэлхийн уур амьсгалын санхүүжилтийг 2030 онд 2.4 их наяд ам.доллар болгон бараг 5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Лондоны эдийн засгийн сургуулийн сүүлийн судалгаа харуулсан байна.

Санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ эрчим хүчний шилжилт хийх, иргэдийн амьжиргаа, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх, экосистемийг хамгаалах болон уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх улс орнуудын дэд бүтэц, чадавх, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд түлхүү чиглүүлэх шаардлагатай байна. Ийнхүү хүн төрөлхтний өмнө тулгараад буй энэхүү сорилт, бэрхшээлийг улс орнууд дангаараа даван туулах боломжгүй бөгөөд гагцхүү нэгдмэл зорилго, нэгдсэн бодлого, хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилтад хүрнэ. 

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө, 

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг юм. Тухайлбал, Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Мөн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөөд байна. Түүнчлэн сүүлийн 25 жилд цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж, энэ нь жил бүр манай улсын нийт хүн амын 8 хувийнх нь аж амьдралд нөлөөлж, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг гэсэн судалгааны үр дүн гараад байна. 

Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хувь нэмрээ тодорхойлж, энэ хүрээнд 2050 он гэхэд дэлхийн 70 гаруй улс хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн зөрүүг тэглэхээ амлаад байна. 

Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийтийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувьд хүрэхгүй хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. Тухайлбал, Монгол Улс нь хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулах зорилт тавьсан бөгөөд улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилтоо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын ээлжит 27 дугаар Бага хурал дээр илэрхийлсэн. 

Дээрх бодлого, зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудын бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачилж, улс орон даяар хэрэгжүүлж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ард иргэд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Тухайлбал, “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан ургуулснаар ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөц, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тогтвортой санхүүжилтийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай оронд айлчлах үеэрээ “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, хамтран ажиллахаа илэрхийлснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Уг хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр иргэд, олон нийтийн зүгээс байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх үйл хэрэгт хандах хандлагад сэтгэлгээний томоохон өөрчлөлт гарч байгаа нь хамгийн чухал эхний үр дүн гэж үзэж байна. Цаашлаад Монгол улс хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбараас гаралтай нүүрсхүчлийн хийн ялгарлыг эрс бууруулах шаардлагатай. 

Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулдаг. Тиймээс Монгол Улс цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, энэ салбарын бизнесийн орчныг  сайжруулж, хөрөнгө оруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах болно. Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих чиглэлд хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Тухайлбал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно. 

Эрхэм нөхөд өө, 

Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн билээ. Бидний энэхүү амьдралын хэв маяг нь онгон дагшин байгалиа хайрлан хамгаалахын зэрэгцээ үр шимийг нь урт удаан хугацаанд хүртэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх холч ухааныг агуулдаг. Тиймээс байгаль орчны бохирдол, экологийн доройтлыг эрс бууруулах, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, ногоон хөгжлийг цогцлооход эдийн засаг, нийгмийн бодлого бүрэн чиглэгдэх учиртай. 

Улс орнуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, сорилт, түүнд шаардагдах санхүүжилтийг дангаар шийдвэрлэж, даван туулах боломж хязгаарлагдмал тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд харилцан ашигтай хамтран ажиллаж, туршлага солилцох, цаашлаад энэ чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахал, бараа үйлчилгээний үнийн өсөлт, эрчим хүчний хямралаас шалтгаалан сүүлийн жилүүдэд ихэнх улс орнуудын төсвийн орон зай бага байгаа нь байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэхэд томоохон эрсдэл учруулж байна. Энэ утгаараа хоёрдох удаагийн “Ногоон Санхүүжилт-Олон Улсын Чуулган” нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого арга хэмжээгээ харилцан уялдуулахад чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү чуулганаар ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд шаардлагатай институтийн чадавхыг сайжруулах, эдийн засгийн салбаруудын уялдаа холбоо, үүрэг оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, ногоон, тогтвортой санхүүжилтийн олон улсын хандлага, стандарт, шинэ арга хэрэгслүүд, дэвшилтэт технологи, инновац болон ногоон хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбар зэрэг олон чухал тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцах болно. 

Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ бүрэн амжилттай хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэхүү санхүүжилтийн хэрэгцээг хангах хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ий 1 хувиас багагүй хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн.

Мөн манай хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж, үр дүн гаргаж байгааг дурдахад таатай байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон Санхүүжилт-Бүс Нутгийн Чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн Монгол Улс тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан ногоон санхүүжилтийн төрөлжсөн санхүүгийн байгууллага бий болгохоор ажиллаж байна. 

Мөн манай арилжааны банкнууд олон улсын зах зээл дээр анхны ногоон бондыг амжилттай гаргасан төдийгүй энэхүү чуулганы өмнөхөн дотоодын хөрөнгийн зах зээл дээр гарах анхны ногоон бондыг санхүүгийн зохицуулах хорооноос бүртгэж аваад байгааг хэлэхэд таатай байна. Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн цогц бодлогоо бүрэн тодорхойлж, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Мөн нүүрстөрөгчийн зах зээлд идэвхтэй оролцон, нүүрстөрөгчийн татвар, ногоон санхүүжилтийн орчныг тодорхой болгож, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслүүдийг оновчтой нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд санал санаачилгатай ажиллах нь зүйтэй юм. Дээрх бодлого зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, тэдний оролцоо дэмжлэгтэйгээр тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр улам эрчимтэй ажиллах болно. 

Чуулганы хүндэт зочид, төлөөлөгчид өө, 

Хүн төрөлхтний сайн сайхан амьдралыг тэтгэх эх ундарга нь цэвэр агаар, цэнгэг ус, ариун дагшин хөрс шороо билээ. Ногоон хөгжил бол хүн төрөлхтний тогтвортой хөгжлийн үндэс суурь юм. Ногоон хөгжлийн төлөө хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ нэг зүг харж, нэгдмэл санаа бодолтой хамтран ажиллаж, үр дүнтэй зоримог шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган хэрэгжүүлэх нь эх дэлхий, ирээдүйн төлөө Та бидний хүлээх ёстой үүрэг хариуцлага юм. Хүн төрөлхтний аюулгүй амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе!

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье! гэлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайхан: Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь хувьчилж болохгүй
Л.Энх-Амгалан: Компанийн сейфэнд байгаа мөнгөөр нь компанийг нь хувьчлаад авчихсан гашуун түүх байгаа шүү.
“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Засгийн газар
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Яам, Агентлаг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Хэн нь хэн бэ
  • •Ерөнхийлөгч
  • •Степпе Арена
  • •Ипотекийн зээл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Улаанбаатар Их Дуулга тэмцээнд...
Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээ...

У.Хүрэлсүх: Агаарын температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт

Kuzmo 2023-06-14

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
С.Амарсайхан: Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь хувьчилж болохгүй
Л.Энх-Амгалан: Компанийн сейфэнд байгаа мөнгөөр нь компанийг нь хувьчлаад авчихсан гашуун түүх байгаа шүү.
“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ
Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Өвлийн Олимпод оролцох эрхээ авсан А.Ариунбат Скай Резортод бэлтгэлээ хийж байна

15 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Эдийн засаг хямарсан, иргэдийн орлого хумигдсан энэ үед төрийн өмчийг бөөнөөр нь хувьчилж болохгүй

16 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Компанийн сейфэнд байгаа мөнгөөр нь компанийг нь хувьчлаад авчихсан гашуун түүх байгаа шүү.

16 цагийн өмнө өмнө

Мансуурсан иргэн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа бусдыг хутгалсан хэргийг шалгаж байна

16 цагийн өмнө өмнө

“Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна

16 цагийн өмнө өмнө

“Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ

17 цагийн өмнө өмнө

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэргээс гурав дахиа цагаатгав

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

17 цагийн өмнө өмнө

Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Сэрэмжлүүлэг: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Д.Цогтбаатар: Төрийн банк төрд байх ёстой л гэж байна

1 өдрийн өмнө өмнө

Ж.Галбадрах: МИАТ ТӨХК яагаад ашигтай ажиллаж чадахгүй байна вэ?

1 өдрийн өмнө өмнө

Цахимаар танилцсан эмэгтэйтэйгээ уулзахаар очоод бүлэг этгээдүүдэд дээрэмдүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойн сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа

1 өдрийн өмнө өмнө

Булган аймгийн Орхон сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Аи-92 автобензиний нийлүүлэлт сайжирчээ

2 өдрийн өмнө өмнө

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын ес дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2025-26)

2 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

2 өдрийн өмнө өмнө

Популистууддаа л “…Баяртай” гэе!

2 өдрийн өмнө өмнө

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

САНАЛ БОЛГОХ
2025-12-22 өмнө

Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

2025-12-22 өмнө

Орон сууцны зээл авсан мэдээллийг хаанаас авах вэ

2025-12-22 өмнө

“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэв үү?

2025-12-22 өмнө

Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ

2025-12-23 өмнө

Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон

2025-12-22 өмнө

Үс засуулвал хэл, ам, хэрүүл тэмцэл ирнэ

2025-12-22 өмнө

Цас орно, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2025-12-23 өмнө

Аи-92 үнэ нэмэгдээгүй, евро-5 үнэ 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна

2025-12-23 өмнө

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2025-12-23 өмнө

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

2 өдрийн өмнө өмнө

Популистууддаа л “…Баяртай” гэе!

2025-12-23 өмнө

Ч.Хишигдалай: Евро-5 стандартын шатахууны үнэ нэмэгдсэн

2025-12-23 өмнө

“Алтангадас зарна“ , “Хөдөлмөрийн хүндэт медаль зарна“ гэх хуурамч зараар иргэдийг залилж байна

2 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

2025-12-23 өмнө

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

2 өдрийн өмнө өмнө

Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Аи-92 автобензиний нийлүүлэлт сайжирчээ

2025-12-22 өмнө

“Оюутолгойн хяналтын сонсголын тогтоолыг нөлөөнд автахгүйгээр баталж өгөөрэй”

2 өдрийн өмнө өмнө

“Ачит Ихт”, “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” ХХК-д төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал, дүгнэлтийг хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын ес дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2025-26)

2025-12-23 өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2 өдрийн өмнө өмнө

Импортыг орлох үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийг дэмжинэ

2025-12-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2025-12-23 өмнө

М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

2 өдрийн өмнө өмнө

Д.Манлайбаатар: Дөрвөн иргэний дунд асуудал үүссэн, тэд бүгд нэг онд татагдсан цэргүүд

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2025-12-23 өмнө

NBA-ын ес дэх долоо хоногийн гайхалтай агшины бичлэг (2025-26)

2025-12-23 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 50 хувьтай байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах