• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.

Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, уруйн үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ гэдгийг хэллээ.  

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Юуны өмнө үерээр битгий улс төр хийгээч гэж хүсье. 3000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж, эхнээсээ зарим нь гэдэсний халдварт өвчин тусаж байхад үүнийг улс төр болгож байгаад харамсаж байна” гэсэн юм. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд буусан иргэдэд дүүрэг харгалзахгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг санал болгож байгааг хэлж байлаа. Түүнчлэн иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.

Давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-НОК, Баянзүрх дүүргийн онцгой комисс тусгай горимд шилжин, өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Холбогдох байгууллагуудын 3371 ажилтан, алба хаагч 491 техник хэрэгсэлтэйгээр лаг, хагшаас цэвэрлэх, зам чөлөөлөх, цахилгаан холбох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үерийн дараа Монелийн зам дагуу хоёр метр орчим өндөр лаг, хагшаас, хайрга, дайрга бууж ирсэн байсныг цэвэрлэсэн. Тодруулбал, 537 удаагийн рейсээр 12,100 орчим тонн хог, шаврыг цэвэрлэлээ. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн хашаанд үүссэн лаг, хагшаасыг цэвэрлэж дууссан. Одоо 11 айлын хашаа үлдээд байна. Мөн авто зам, хөвөө эвдэрснийг засах, хүчитгэх ажлуудыг хийж, 8000 орчим хайрга, дайрга зөөж авчирсан. Үерийн далан, сувгууд бөглөрсөн тул Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 530 метр орчим сувагчлал татаж, үерийн далан, сувгийг нээсэн. Цаашид хүчитгэх ажлуудыг зохион байгуулна. Түүнчлэн ариутгал, халдваргүйжүүлэлтийг таван удаа хийж, давхардсан тоогоор нэг сая ам метр талбайг ариутгалаа. Ариутгалын ажил цаашид үргэлжилнэ. Тэрчлэн  гэрэлтүүлгийн 18 шон эвдэрч, 10 орчим нь дахин ашиглах боломжгүй болсон. Авто замын үйл ажиллагаа жигдэрсний дараа эдгээрийг шийднэ. Цахилгааны найман тулгуур багана унасныг босгож, хоёр трансформатор сольсон зэргээр цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн гэлээ.

Э.Баярбат: 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй байна

Үерт өртсөн айлуудын тоон мэдээлэл, хандив, тусламжийн талаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Баярбат мэдээлэл өгөв. Тэрбээр:

-Бид Ажлын хэсэг байгуулан гурван хороон дээр гурван баг болж хуваагдан, айл бүрээр орж, нөхцөл байдлын мэдээллийг авсан. Ингэхэд 360 айлд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй. Үүнээс 47 айл орон гэргүй болсон байна. Дүүргийн ЗДТГ-ын хандивын дансанд 28.7 сая төгрөг цуглаад байгаа. Үерт өртсөн өрхүүдэд иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүнс, хувцасны хандивыг хүргэсэн. 127 дугаар сургуульд 150 хүн байрлах боломжтой түр байрыг бэлтгэсэн. Энэ байраар 189 иргэн үйлчлүүлээд байна. Үүнээс 109 нь хонож үйлчлүүлсэн. Эдгээр иргэнийг тав тухтай байлгахад анхаарч, хоол, хүнс, хувцас, шаардлагатай зүйлээр хангаж ажилласан гэв.

Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:

-Газрын зөвшөөрөлтэй 228 айл, зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн. Энэ 46 айлын асуудлыг яаралтай шийдэхээр амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Богдын давааны орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

Түүнчлэн НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан байдаг. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох бүрэн боломжтой гэв.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:

-Үерт автсан өрхүүдийн дотор зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд байна. Гэхдээ бид нийт иргэдийнхээ үерийн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэд хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмших, ашиглах эрхээ эдэлж, цаашид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа.

Үерт өртсөн нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:

-Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан. Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулвал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Н.Баярмөнх: Үерээр улс төржихгүй...
Үерт өртсөн нэг өрхөд таван сая...

Газрын зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн

Kuzmo 2023-08-11

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулвал өлзийтэй сайн
Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна
“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн эрх барих дээд байгууллага ПАРЛАМЕНТ байдаг болохоос ЕРӨНХИЙЛӨГЧ биш

11 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

12 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Шэй Гилжус Александр 20-иос дээш оноог дараалж авсан тоглолтын тоогоор Уилтыг гүйцлээ

2 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "ESL Pro League S23" тэмцээний шигшээ шатанд "Navi" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

Хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь /2026.03.13/

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-03-12 өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12 өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2026-03-12 өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2026-03-12 өмнө

Федерико Вальверде хэт-трик хийж, Реал Мадрид хожлоо

2026-03-12 өмнө

“Нэг ч гэсэн монгол компани үйлдвэр барих хэрэгтэй, түүнийг бид бодлогоор дэмжинэ”

2026-03-12 өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2026-03-12 өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг барина

2026-03-12 өмнө

Баянгол зочид буудлын ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

2026-03-12 өмнө

Боловсролын асуудлыг бодитоор эрэмбэлэх хэрэгтэй

2026-03-12 өмнө

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа

САНАЛ БОЛГОХ
2026-03-11 өмнө

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрч байгаа хүнд ачаа

2026-03-09 өмнө

49 хувьд маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг ирэхээр болжээ

2026-03-09 өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр (E-9 виз) ажиллах хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД

2026-03-09 өмнө

2027 оны сонгуулийг Т.Бадамжунай “чиглүүлж”, Ж.Мөнхбат удирдах уу?

2026-03-08 өмнө

Г.Занданшатар: Өсөлтийг хүртээх бодлогын тэргүүнд хүүхэд байна

2026-03-08 өмнө

У.Хүрэлсүх бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэв

2026-03-08 өмнө

Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-03-09 өмнө

"Том бүтээн байгуулалтад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр хэрэглэнэ"

2026-03-10 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

2026-03-10 өмнө

АН “ардчиллын дайсан” болов уу?!

2026-03-10 өмнө

Бага тэнгэр болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-09 өмнө

Өчигдөр 88 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

2026-03-10 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-03-10 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-03-09 өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Бодь”-ийн 500 мянган ам.долларын гэрч нь хэн байсан бэ?

2026-03-11 өмнө

Э.Бат-Үүл: Монголын шүүхийг зайдалсан МАН-ыг хандыг нь дарах хэрэгтэй

2026-03-08 өмнө

"The MongolZ" баг "Aurora"-г хожиж, "MOUZ" багтай тоглохоор боллоо

2026-03-09 өмнө

27 иргэний амь насыг авран хамгаалав

2026-03-11 өмнө

Г.Занданхүү:“Дээрэлхүү” гэгддэг Оросын урлагийн сургуулиуд яадгийг мэдэх үү

2026-03-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

ХҮН нам боловсролын сайдаа өгч Эрчим хүчний яамыг авахаар ярьж эхэлжээ

2026-03-12 өмнө

Туулын хурдны замын барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна

2026-03-11 өмнө

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-09 өмнө

Монголын хүүхдийн ордон, Гурван гал ХХК болон ойр орчмоор цахилгаан хязгаарлана

2026-03-12 өмнө

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

2026-03-12 өмнө

Г.Занданшатар:Иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, хаана ч хүрэхийг харууллаа

2026-03-12 өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг дэмжинэ

2026-03-10 өмнө

“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?

2026-03-10 өмнө

“Оюу Толгой” төсөл 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах