• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шинээр оруулж ирсэн автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Шинээр оруулж ирсэн автобусуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобусуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобусууд хуучин байна гэхчилэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа гэдгийг хэллээ.

АВТОБУС ХУДАЛДАХ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НУУЦАД ХАМААРУУЛААГҮЙ

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

-Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобусуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Энэ заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байгаа. Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй гэв.  

ШИНЭ АВТОБУСУУДЫГ 218-625 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй хэмээлээ.

С.ЖАВХЛАНТБААТАР: АВТОБУСУУДЫГ ҮЙЛДВЭРЭЭС ГАРАХААС ХҮЛЭЭЖ АВАХ ХҮРТЭЛ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.

Бид цахилгаан автобусуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн. Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобусууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна. Гэхдээ хуучин автобусууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий хэмээлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Согтуугаар тээврийн хэрэгсэл...
"Ногоон нуур-1008" айлын орон...

Шинээр оруулж ирсэн автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Kuzmo 2023-09-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Шинээр оруулж ирсэн автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байна

Шинээр оруулж ирсэн автобусуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд гараад байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийж, “Daewoo” компаниас албан ёсны мэдээллийг ирэх даваа гарагт өгнө гэдгийг хэлсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:

-Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүд үе шаттай хэрэгжиж байна. Эдгээр төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл. Есдүгээр сард орж ирэх 100 дизель автобусны гаалийн мэдүүлгийг мэдүүлсэн, гүйцэтгэгч байгууллагын зүгээс захиалагчид хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна. Шинэ автобусуудыг хүлээж авахад Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хууль бусаар хийсэн, шинээр оруулж ирж байгаа автобусууд хуучин байна гэхчилэн хардлага, гомдол гарч байна. Хуулийн байгууллагад шаардлагатай бүх мэдээллийг өгч буй. Шинээр оруулж ирж байгаа автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгаж байгаа гэдгийг хэллээ.

АВТОБУС ХУДАЛДАХ АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НУУЦАД ХАМААРУУЛААГҮЙ

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадулам:

-Нийслэлийн Засаг даргын Нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх 2022 оны А/1600 тоот захирамж гарсан. Уг захирамж болон автобусуудыг худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг нууцад хамруулсан зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг үндэслэсэн. Энэ заалтад “Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэсэн байгаа. Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй гэв.  

ШИНЭ АВТОБУСУУДЫГ 218-625 САЯ ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван:

-Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй хэмээлээ.

С.ЖАВХЛАНТБААТАР: АВТОБУСУУДЫГ ҮЙЛДВЭРЭЭС ГАРАХААС ХҮЛЭЭЖ АВАХ ХҮРТЭЛ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобус орж ирсэн. Эдгээр автобусыг үйлдвэрээс гарсан цагаас хойш хүлээж авах хүртэл Ажлын хэсэг ажиллаж байгаа. Тус автобуснууд хуучин уу, үгүй юу гэх асуудал дээр ч шинжээчид болон техникийн эрдэмтэн, багш нарыг оролцуулсан буюу давхар Ажлын хэсэг гаргах шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-1987 оноос хойш үйлдвэрлэсэн бүх автомашинд арлын дугаар гардаг болсон. Аливаа тоо, үсэг хэмжээтэй тул 30 жилийн хугацаанд давтагддаг.

Бид цахилгаан автобусуудын халаалтын системийг цахилгаанаар бус, нэмэлт халаалтын төхөөрөмжтэй байхаар захиалсан. Өмнөх дизель автобуснууд гурван халаалтын паартай байсан бол сүүлийн захиалгаар таван халаалтын паартай байхаар захиалга өгсөн. Тиймээс өвөл, зуны аль ч улиралд автобусууд маань саадгүй зорчино. Шалгалтын явцад хуучин автобус гарч ирвэл Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу автобусыг буцаах ажиллагааг нэн яаралтай зохион байгуулна. Гэхдээ хуучин автобусууд гарч ирэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нийслэлийн Нийтийн тээврийн газар нь Авто тээврийн оношилгооны төвтэй. Нийтийн тээвэрт шинээр орж ирсэн автобусуудыг нэг бүрчлэн, деталь бүрээр шалгадаг. Мөн захиалагчийн хяналтыг тогтмол тавьдаг. Түүнчлэн гаалийн мэдүүлэг бий хэмээлээ.

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах