• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Монгол Ураниум Ресурс” ба Франц дахь Элчин сайд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нэр бүхий иргэд Улаанбаатарт шүүхдэж явна. Тэд хоёр жилийн өмнө нутгийнхаа гишүүдэд “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэж хандаж байсан. Түүнтэйгээ адил агуулгаар буюу “...“Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээнтолгой” ХХК нь ашиглалтын лицензийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байна. Эрдэнэцагаан сумын иргэдийн Үндсэн хуулиар баталгаатай эдлэх эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байна” гээд “...АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны “Хугацаа тооцох тухай” 186 дугаар шийдвэр, мөн 2019 оны наймдугаар сарын 8-ны 392 дугаар шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байна.

АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга нь “Монгол Ураниум Ресурс” ХХК болон “Эрээн толгой” ХХК-д ашиглалтын лиценз олгохдоо хуурамч баримтад үндэслэсэн. Энэ нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн. БОНБҮ-ний тухай хуулийн 10.5-д “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна” гэж заасан. Гэтэл дээрх компаниудад Эрдэнэцагаан сумын IV багийн 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 15 дугаар тогтоол, тэмдэглэл гэх хуурамч баримт бичигт үндэслэн ашиглалтын лиценз олгогдсон болох нь нэгэнт холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1-д “Захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй” гэж хуульчилсан. Гэтэл хууль бус үйл ажиллагааны үр дүнд олгогдсон ашиглалтын лицензийн дагуу үйл ажиллагаа явагдсанаар Эрдэнэцагаан сумын иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч, нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учирсаар байна. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зорилго нь нэхэмжлэгчид эрх зүйн урьдчилсан хамгаалалт бий болгох бөгөөд нэхэмжлэгчээс нийтийн ашиг сонирхлын төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа тул маргаан бүхий захиргааны актын биелэлтийг тус хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэх нь Эрдэнэцагаан сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, тухайн бүс нутгийн байгаль орчин доройтолд орж, дахин нөхөн сэргээгдэхгүй болох нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх юм” гэжээ. Тэгэхээр энэ асуудал удахгүй шүүхээр нэг тийш шийдэгдэнэ.

Нөгөөтэйгүүр БОАЖЯ, Усны газраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн “Эрээнтолгой” ХХК-ийн лиценз бүхий газар нутаг дээр холбогдох хуулиудын биелэлт хэр зэрэг хангагдаж байгаа талаар хяналт шалгалт хийхээр болж буй тухай мэдээлэл бидэнд ирээд байгаа юм.

Ер нь бол “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн ураны хайгуулын лицензээ хүрэн нүүрсний ашиглалтын лиценз болгуулж чадсан нь цаашид асуудал дагуулж мэдэхээр боллоо. Учир нь манай улс гадаадтай хамтарч уран ашиглах талаар ид ярьж хэлэлцэж байна. Гэтэл дээр хэлсэнчлэн ураны хайгуулын лицензээс хүрэн нүүрсний ашиглалтын лиценз рүү “хөрвөсөн” нь уран, нүүрс хоёрыг ижил түвшинд авч үзэж байгаа хэрэг юм. Гэхдээ энэ нь гадаад талд гэхээсээ дотоодод хамгийн ойлгомжгүй шийдвэр болж мэдэхээр байна.

Түүнээс гадна эхлээд “Монгол Ураниум Ресурс” ХХК, тэндээс үүсгэн байгуулагдсан “Эрээнтолгой” ХХК-ийн хувьцааг эзэмшигчдээс задарч буй холбоо сүлбээнээс анхаарал татаж буй хэд хэдэн зүйл байна.

Тодруулбал, “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК- ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч нь Х.Бүрэн-Эрдэнэ юм. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг 2007 оны долдугаар сарын 5-нд гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байгуулжээ. 2008 оны хоёрдугаар сарын 25-нд ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлтэй болсон.

Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд нүүрсний ашиглалтын лицензийг нь эзэмшдэг “Эрээнтолгой” /6645127/ХХК-ийг байгуулсан. Тус компани Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй. “Эрээнтолгой” ХХК-ийг “Монгол Ураниум Ресурс” ХХК буюу Х.Бүрэн-Эрдэнэ, иргэн М.Чингүн, Б.Батнягт, Гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Бао Тай Эс Си Эм” ХХК, Хятадын иргэн Gao Bo нар эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь Х.Бүрэн-Эрдэнэ юм байна.

Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн,  Б.Батнягт нар “Зүүн бүс майнинг” /6344267/ ХХК -ийг 2018 оны есдүгээр сарын 4-нд байгуулсан. Хувьцааг нь гурвуулаа эзэмшдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тэд мөн “Мустанг Андерграунд Ресурс” /6312624/ ХХК-ийг эзэмшдэг. 2018 оны тавдугаар сарын 22-нд уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр байгуулсан. Эцсийн өмчлөгч нь Х.Бүрэн-Эрдэнэ юм байна. Энэ компаниар дамжуулж  “Ийст Корридор Рэйлрөүд” /6764371/ ХХК-ийг эзэмшдэг. Тус компанийг 2021 оны есдүгээр сарын 30-нд авто машинаар ачаа тээвэрлэх, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. “Ийст Корридор Рэйлрөүд” ХХК-иараа Монголын стратегийн маш том төсөл авчихсан. Нэлээд асуудал болж буй мэдээлэл бий. Энэ талаар удахгүй хүргэнэ.

Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн,  Б.Батнягт нар гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Бао Тай Эс Си Эм” ХХК, Хятадын иргэн  Enhetamier нарын хамт тавуулаа “Зүүн бүс ложистикс” /6348688/ ХХК-ийг эзэмшдэг. Тус компанийг 2018 оны есдүгээр сарын 14-нд авто машинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байгуулсан.

Түүнчлэн Х.Бүрэн-Эрдэнэ нь иргэн Б.Баясгалан, М.Тэмүүжин,  Х.Бүрэн-Эрдэнэ, А.Даваадорж, Б.Батсайхан, Б.Отгон-Очир нартай хамт “Ийст коал майнинг” /6317391/ ХХК-ийг 2018 оны зургадугаар сарын 7-нд байгуулсан. Энэ компанийг авто машинаар ачаа тээвэрлэх,  гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын засвар хийх,  геологийн тойм судалгаа хийх чиглэлээр байгуулсан.

Х.Бүрэн-Эрдэнэ нь  “Грэйлинг лэнд”/8344353/ ХХК-ийг 2023 оны дөрөвдүгээр сарын 13-нд Аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулахаар байгуулсан. Тэрбээр гадаад худалдаа, тогтсон хуваарьгүй агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлтэйгээр 2011 оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан “Томас-Эйр” /5444632/ ХХК-ийг эзэмшдэг. Мөн Х.Бүрэн-Эрдэнэ нь Б.Гантулга, Н.Золбоо нартай хамт “Монгол такси солюшинс” /6936342/ ХХК-ийг 2022 оны аравдугаар сарын 17-нд байгуулсан. Энэ компани автомашины түрээс, автомашинаар ачаа тээвэрлэх, онлайн худалдааны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Бас БНХАУ-ын иргэн Guo Jianqiang, Xxx Enhetamier нартай хамт  “Шүгүүн сод” /6752322/ ХХК-ийг 2021 оны есдүгээр сарын 7-нд авто машины худалдаа, авто машинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, авто машины засвар, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгээр байуулсан. П.Энхболд, Б.Мөнх-Орших, Д.Ганзориг, Ж.Нарантуяа, Б.Батнягт, М.Мөнхтулга, Б.Болдбаяр, М.Чингүн нартай хамт “Мөнхийн эрчим хүчний нөөц” /6661297/ ХХК-ийг 2021 оны хоёрдугаар сарын 3-нд авто машинаар ачаа тээвэрлэх, авто машин, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн түрээс, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх зөвшөөрөлтэй байгуулсан.

Эдгээрээс нэг холбоос анхаарал ч, сонирхол ч татна. Тэр нь юу юм гэхээр Х.Бүрэн-Эрдэнэтэй хамт “Ийст коал майнинг”-ийн хувьцааг эзэмшдэг А.Даваадорж гэж бий. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд барилгын салбарынханд “Үүртээл”-ийн Даваадорж гэдгээрээ танигдсан. А.Даваадоржийн эхнэр нь Франц дахь Монголын Элчин сайд У.Нямхүү юм. У.Нямхүү нь 2020 оноос хойш буюу ГХЯ-ны Европын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга байхаасаа хойш “Ийст коул майнинг” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэдгээ АТГ-т тайлагнаж иржээ. Өөрөөр хэлбэл, “Монгол Ураниум Ресурс”-ийн Х.Бүрэн-Эрдэнэтэй бизнесийн хамтрагч болж таарч байгаа юм. Энэ юуг хэлээд байна вэ. Франц дахь Монгол Улсын Элчин сайдын томилгоо энэ компанитай хамаатай байж таарах уу.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 249 (7234)

Өдрийн сонин - 2023.12.14 Пүрэв № 236 (7356)

Өнөөдөр сонин - 2023.12.14 № Пүрэв №245 (7804)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний...
Хуванцар савны хэрэглээний...

“Монгол Ураниум Ресурс” ба Франц дахь Элчин сайд

Kuzmo 2023-12-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

19 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

19 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

19 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

19 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

19 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

19 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

19 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

19 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

19 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

19 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах