• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ШТС, зам хаасан гудамж байгууламжуудыг цэгцлэх нь

Х.ӨЛЗИЙ

Нийслэлийн Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутагт  байгалийн хий тээвэрлэж авсан машин осолд орж  дэлбэрэн ойр орчмын барилга байгууламж, энэ орчимд зорчиж явсан олон авто машинд гай удаж, гурван ч хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолоо. 

Замаар зорчиж явсан машин  шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан машиндтай шүргэлцсэн, түүнийг нь төрийн нэг албан хаагч, албан тушаалтан жолоодож явсан л гэнэ. Гал түймэр эсэргүүцэх машин галд автсан орон сууц руу ойртох гэтэл орох замыг нь хаагаад машин орох аргагүй гүүрэн байгууламж барьсан л гээд олон олон мэдээлэл ар араасаа хөвөрлөө.  

Энд ард иргэдийн анхаарал хандуулж, онцгойлон хэлж байгаа нэг зүйл бол бүүр эртнээс хэлээд яриад, эрх баригчид, нийслэлийн удирдлагуудад хандуулаад байсан нийслэлийн иргэд олноороо суурьшиж байгаа бүс, орон сууцны хороолол, албан байгууллага, ялангуяа  сургууль, цэцэрлэгийн ойр байгаа Шатахуун түгээх станцуудыг нүүлгэе, “энэ аюултай шүү” гэсэн шаардлага байсан. 

Ард иргэдийнхээ дэргэд дарьтай торх байрлуулчихсан атлаа энэ бусармаг үйлдлийг улс эх орны, нийслэлийн өмнөх удирдлагууд анхаарах нь байтугай ард иргэдийн шаардлагаар засч залруулах, хүн ам олноороо суурьшсан газраас нүүлгэн шилжүүлж зайлуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй өнөө хүрсэн. 

Харин энэ Засгийн газар, Нийслэлийн удирдлага энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч татан буулгахыг нь буулгана, нүүлгэхийг нь нүүлгэнэ, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана гэдгээ энэ аймаар  ослын дараа албан ёсоор мэдэгдчихлээ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар ар араасаа залгаад хүн ам олноороо суурьшсан бүсээс Шатахуун түгээх станцуудыг зайлуулах, орон сууцны хорооолол, гэр хороолол руу орох замыг хааж барьсан хашаа байгууламжуудыг буулган цэгцэлнэ гэдгээ албан ёсоор ахин дахин мэдэгдчихлээ.

Авлигачидтай шийдвэртэй тэмцэж, таван Ш хөтөлбөр хэрэгжүүлэн, төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө төгрөг авч, оймсондоо хэд гуравхан төгрөг нуусан, гэрийнхээ сейфэнд долоо наймхан тэрбум төгрөг хадгалсан хүнийг илчлээд бариад хориод шийтгээд байгаа энэ Засгийн газар  хотод хүн ам шигүү суурьшсан газруудад байгаа Шатахуун түгээх станцуудыг нүүлгэх бол энүүхэн энд. 

Яахав одоохондоо монгол­чуудын ирэх жил, оныхоо өнгийг хардаг, ахмад нас­тан хүндэт буу­рай нараа дээдэлдэг билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн хаяанд ирчихээд байгаа боло­хоор л  энд тэндэхийн аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг буулгаад яахав гээд хүлээж азнаж байгаа байх. 

Түүнээс биш гудамжинд барьж, нэг гэр бүлийн амьжиргаа залгаж байсан  Түргэн үйлчилгээний цэг ТҮЦ байтугай, гудамжинд самар зарж байгаа иргэний түмпэнтэй самрыг шууд хураагаад, бороохойдон хөөгөөд зайлуулдаг цагдаа нар юм чинь, гэр хороолол,  хүн ам олноор зорчдог гудамж талбайд байрласан Шатахуун түгээх станцуудыг буулгаад зайлуулах бол юм ч байхав дээ, ёстой энүүхэнд. 

Юутай ч  энэ сард нийслэл хотноо болсон аймшигт ослоос үүдээд өнөөгийн Засгийн газар, нийслэлийн удирдлагх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар шийдвэртэй арга хэмжээ авч эхлэх нь ээ. Магадгүй энэ том ажиллагаа маргааш бүр ядахнаа нөгөөдөр  ч эхэлж магадгүй. 

Гэхдээ бас зөвшөөрөлтэй эсэх, энэ тэрийг нь нягтална гэсэн шүү, энэ нь юу гэсэн үг юм бол.....МАН-ын засаглалын үед зөвшөөрөл авсан байвал  яах юм бол.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 29. Даваа. №009 (5927)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
ФОТО: Эр зоригт хөвгүүдээ эгнэгт...
АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд...

ШТС, зам хаасан гудамж байгууламжуудыг цэгцлэх нь

ӨЛЗИЙБАЯР 2024-01-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ШТС, зам хаасан гудамж байгууламжуудыг цэгцлэх нь

Х.ӨЛЗИЙ

Нийслэлийн Баянзүрх дүүрийн 26 дугаар хорооны нутагт  байгалийн хий тээвэрлэж авсан машин осолд орж  дэлбэрэн ойр орчмын барилга байгууламж, энэ орчимд зорчиж явсан олон авто машинд гай удаж, гурван ч хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолоо. 

Замаар зорчиж явсан машин  шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан машиндтай шүргэлцсэн, түүнийг нь төрийн нэг албан хаагч, албан тушаалтан жолоодож явсан л гэнэ. Гал түймэр эсэргүүцэх машин галд автсан орон сууц руу ойртох гэтэл орох замыг нь хаагаад машин орох аргагүй гүүрэн байгууламж барьсан л гээд олон олон мэдээлэл ар араасаа хөвөрлөө.  

Энд ард иргэдийн анхаарал хандуулж, онцгойлон хэлж байгаа нэг зүйл бол бүүр эртнээс хэлээд яриад, эрх баригчид, нийслэлийн удирдлагуудад хандуулаад байсан нийслэлийн иргэд олноороо суурьшиж байгаа бүс, орон сууцны хороолол, албан байгууллага, ялангуяа  сургууль, цэцэрлэгийн ойр байгаа Шатахуун түгээх станцуудыг нүүлгэе, “энэ аюултай шүү” гэсэн шаардлага байсан. 

Ард иргэдийнхээ дэргэд дарьтай торх байрлуулчихсан атлаа энэ бусармаг үйлдлийг улс эх орны, нийслэлийн өмнөх удирдлагууд анхаарах нь байтугай ард иргэдийн шаардлагаар засч залруулах, хүн ам олноороо суурьшсан газраас нүүлгэн шилжүүлж зайлуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүй өнөө хүрсэн. 

Харин энэ Засгийн газар, Нийслэлийн удирдлага энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч татан буулгахыг нь буулгана, нүүлгэхийг нь нүүлгэнэ, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангана гэдгээ энэ аймаар  ослын дараа албан ёсоор мэдэгдчихлээ. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар ар араасаа залгаад хүн ам олноороо суурьшсан бүсээс Шатахуун түгээх станцуудыг зайлуулах, орон сууцны хорооолол, гэр хороолол руу орох замыг хааж барьсан хашаа байгууламжуудыг буулган цэгцэлнэ гэдгээ албан ёсоор ахин дахин мэдэгдчихлээ.

Авлигачидтай шийдвэртэй тэмцэж, таван Ш хөтөлбөр хэрэгжүүлэн, төрөөс ард түмэнд үзүүлэх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө төгрөг авч, оймсондоо хэд гуравхан төгрөг нуусан, гэрийнхээ сейфэнд долоо наймхан тэрбум төгрөг хадгалсан хүнийг илчлээд бариад хориод шийтгээд байгаа энэ Засгийн газар  хотод хүн ам шигүү суурьшсан газруудад байгаа Шатахуун түгээх станцуудыг нүүлгэх бол энүүхэн энд. 

Яахав одоохондоо монгол­чуудын ирэх жил, оныхоо өнгийг хардаг, ахмад нас­тан хүндэт буу­рай нараа дээдэлдэг билгийн улирлын цагаан сарын шинийн нэгэн хаяанд ирчихээд байгаа боло­хоор л  энд тэндэхийн аж ахуйн нэгжийн барилга байгууламжийг буулгаад яахав гээд хүлээж азнаж байгаа байх. 

Түүнээс биш гудамжинд барьж, нэг гэр бүлийн амьжиргаа залгаж байсан  Түргэн үйлчилгээний цэг ТҮЦ байтугай, гудамжинд самар зарж байгаа иргэний түмпэнтэй самрыг шууд хураагаад, бороохойдон хөөгөөд зайлуулдаг цагдаа нар юм чинь, гэр хороолол,  хүн ам олноор зорчдог гудамж талбайд байрласан Шатахуун түгээх станцуудыг буулгаад зайлуулах бол юм ч байхав дээ, ёстой энүүхэнд. 

Юутай ч  энэ сард нийслэл хотноо болсон аймшигт ослоос үүдээд өнөөгийн Засгийн газар, нийслэлийн удирдлагх, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар шийдвэртэй арга хэмжээ авч эхлэх нь ээ. Магадгүй энэ том ажиллагаа маргааш бүр ядахнаа нөгөөдөр  ч эхэлж магадгүй. 

Гэхдээ бас зөвшөөрөлтэй эсэх, энэ тэрийг нь нягтална гэсэн шүү, энэ нь юу гэсэн үг юм бол.....МАН-ын засаглалын үед зөвшөөрөл авсан байвал  яах юм бол.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 29. Даваа. №009 (5927)

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах