• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Япон улсын эмч нар улаанбурхан өвчний дэгдэлт их байгааг анхааруулав

2024 он гарсаар дэлхий даяар улаанбурхан өвчний халдвар эрчимтэй дэгдэж байна.

Үүнээс улбаатай Япон улсын эрүүл мэндийн салбарынхан улаанбурхан өвчний халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах, эрүүл мэндийн байгууллагын үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж эмнэлэгт хандахыг иргэдэд уриалж байна.

Улаанбурхан нь өндөр дэгдэмхий, зүй зохистой эмчлэхгүй бол үхэлд ч хүргэж мэдэх халдварт өвчин юм.

Япон улсад өнгөрсөн сараас эхэлж улаанбурхан өвчний халдвар нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Одоогоор Японы эрх баригчид Осака мужийн Кансаи нисэх онгоцны буудалд гарсан улаанбурхан өвчний халдварын голомт дээр төвлөрч, цааш дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Киото хотын оршин суугч нэг эрэгтэй өнгөрсөн сард тус онгоцны буудал дээр очиж, Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн нэг зорчигчтой харилцан, ойрын хавьтал болсон байж болзошгүй, энэ долоо хоногийн эхээр шинжилгээ өгөхөд улаанбурхан өвчний вирусээр халдварласан байсан нь тогтоогдсон гэж мэдээлжээ.

Тус нислэгээр ирсэн өөр 8 хүн бас улаанбурхан өвчний шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Улаанбурхан өвчний халдвар авсан хүнд халуурах, ханиалгах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэлтэй. Мөн "Ковид-19" зэрэг халдварт өвчний вирусээс илүү өндөр дэгдэмхий чанартай. Улаанбурхөн өвчнөөр өвдсөн мянган хүн тутмын нэг нь нугасны үрэвсэл болж хүндрэх эрсдэлтэй.

Нугасны үрэвсэл болбол үхлийн аюултай гэдгийг эмч, эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.

Өнөөг хүртэл Япон улсад улаанбурхан өвчний вакцинжуулалтад бага насны хүүхдүүдийг хамруулдаг байсан. 2015 оны байдлаар Япон улс үндэсний хэмжээнд улаанбурхан өвчний вирусыг бүр мөсөн устгаж чадсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлж байсан байна.

Түүнээс хойш тус улсад гарсан улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрч байжээ.

Харин сүүлийн үед олон улс даяар улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа нь Японы эрх баригчдын санааг зовоож байна.

Өнгөрсөн 2023 онд л гэхэд дэлхий даяар улаанбурхан өвчний 300 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2022 оныхоос 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Японы Кавасаки анагаахын их сургуулийн эрдэмтэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх гол арга бол вакцин гэдгийг хэлж байна.

Бага ахуйдаа улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан хүн амьдралынхаа турш дархлаатай болсон байх нь элбэг. Энэ вакциныг хоёр удаа хийлгэсэн хүн вирусээр халдварласан хүнтэй хавьтсан байсан ч улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрдэггүй байна.

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой эрх баригчдын санааг зовоож байгаа бас нэг зүйл нь цахим орчинд тархаж байгаа худал мэдээлэл гэнэ. Зарим хүн улаанбурхан өвчнийг хөнгөн, вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн мэдээлэл тарааж байгаа аж.

Мөн улаанбурхан өвчний халдвар авч байгалиараа дархлаа тогтоохыг уриалсан эндүү ташаа мэдээлэл тараасан хүмүүс ч байгаа юм байна.

Тиймээс эрх баригчид иргэдийг эмнэлгийн байгууллагын албан ёсны мэдээллийг үзэж байхыг зөвлөсөн байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Өнгөрсөн долоо хоногийн Shaqtin' A...
“Цусны даралт ихсэлтээс...

Япон улсын эмч нар улаанбурхан өвчний дэгдэлт их байгааг анхааруулав

Kuzmo 2024-03-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Япон улсын эмч нар улаанбурхан өвчний дэгдэлт их байгааг анхааруулав

2024 он гарсаар дэлхий даяар улаанбурхан өвчний халдвар эрчимтэй дэгдэж байна.

Үүнээс улбаатай Япон улсын эрүүл мэндийн салбарынхан улаанбурхан өвчний халдвараас сэргийлэх вакцинд хамрагдах, эрүүл мэндийн байгууллагын үнэн зөв мэдээлэлд тулгуурлаж эмнэлэгт хандахыг иргэдэд уриалж байна.

Улаанбурхан нь өндөр дэгдэмхий, зүй зохистой эмчлэхгүй бол үхэлд ч хүргэж мэдэх халдварт өвчин юм.

Япон улсад өнгөрсөн сараас эхэлж улаанбурхан өвчний халдвар нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна.

Одоогоор Японы эрх баригчид Осака мужийн Кансаи нисэх онгоцны буудалд гарсан улаанбурхан өвчний халдварын голомт дээр төвлөрч, цааш дэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Киото хотын оршин суугч нэг эрэгтэй өнгөрсөн сард тус онгоцны буудал дээр очиж, Арабын Нэгдсэн Эмират улсаас ирсэн нэг зорчигчтой харилцан, ойрын хавьтал болсон байж болзошгүй, энэ долоо хоногийн эхээр шинжилгээ өгөхөд улаанбурхан өвчний вирусээр халдварласан байсан нь тогтоогдсон гэж мэдээлжээ.

Тус нислэгээр ирсэн өөр 8 хүн бас улаанбурхан өвчний шинжилгээ өгөхөд эерэг гарчээ. Улаанбурхан өвчний халдвар авсан хүнд халуурах, ханиалгах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хүндэрсэн тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэлтэй. Мөн "Ковид-19" зэрэг халдварт өвчний вирусээс илүү өндөр дэгдэмхий чанартай. Улаанбурхөн өвчнөөр өвдсөн мянган хүн тутмын нэг нь нугасны үрэвсэл болж хүндрэх эрсдэлтэй.

Нугасны үрэвсэл болбол үхлийн аюултай гэдгийг эмч, эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна.

Өнөөг хүртэл Япон улсад улаанбурхан өвчний вакцинжуулалтад бага насны хүүхдүүдийг хамруулдаг байсан. 2015 оны байдлаар Япон улс үндэсний хэмжээнд улаанбурхан өвчний вирусыг бүр мөсөн устгаж чадсан гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлж байсан байна.

Түүнээс хойш тус улсад гарсан улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрч байжээ.

Харин сүүлийн үед олон улс даяар улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа нь Японы эрх баригчдын санааг зовоож байна.

Өнгөрсөн 2023 онд л гэхэд дэлхий даяар улаанбурхан өвчний 300 мянган тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2022 оныхоос 80 хувиар өссөн үзүүлэлт юм.

Японы Кавасаки анагаахын их сургуулийн эрдэмтэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх гол арга бол вакцин гэдгийг хэлж байна.

Бага ахуйдаа улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан хүн амьдралынхаа турш дархлаатай болсон байх нь элбэг. Энэ вакциныг хоёр удаа хийлгэсэн хүн вирусээр халдварласан хүнтэй хавьтсан байсан ч улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрдэггүй байна.

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой эрх баригчдын санааг зовоож байгаа бас нэг зүйл нь цахим орчинд тархаж байгаа худал мэдээлэл гэнэ. Зарим хүн улаанбурхан өвчнийг хөнгөн, вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн мэдээлэл тарааж байгаа аж.

Мөн улаанбурхан өвчний халдвар авч байгалиараа дархлаа тогтоохыг уриалсан эндүү ташаа мэдээлэл тараасан хүмүүс ч байгаа юм байна.

Тиймээс эрх баригчид иргэдийг эмнэлгийн байгууллагын албан ёсны мэдээллийг үзэж байхыг зөвлөсөн байна.

ФОТО:

Сэдвүүд : #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

7 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах