• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хөрөнгө оруулагч зочидтой, төсвийн тодотголтой долоо хоног

Л.ОТГОНДҮҮ

Өнгөрсөн долоо хоногт манай улсад болсон эдийн засгийн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

БНХАУ-ын боомтуудтай Ляонин мужаар дамжин холбогдох гарц нээгдлээ

Монгол Улс-БНХАУ-ын Ляонин муж хоорондын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт өнгөрсөн мягмар гарагт “Кемпински” зочид буудалд боллоо. Уулзалтад БНХАУ-ын Ляонин мужийн Ардын Засгийн газрын дэд дарга Жинь Гуовэй тэргүүтэй тус мужийн худалдаа, бизнесийн газрын удирдлага, Шэньян, Аньшань, Жиньжөү хотын удирдлага, бизнесийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.

БНХАУ-ын Ляонин муж нь зүүн хойд бүсийн Манжуурт ордог, Ялу голоор БНАСАУ-тай, дотооддоо ӨМӨЗО болон Гирин, Хэбэй мужуудтайгаа хиллэдэг, 50 сая шахам хүн амтай, Шэньян буюу хуучнаар Мүгдэн, мөн Далянь, Аньшань, Фушинь зэрэг томоохон хотуудтай, Хятадын 23 мужийн нэг аж. Мөн Ляонин муж нь Монгол улстай хамгийн ойр далайн боомттой муж юм.

Манай улсын хувьд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх зорилт тавьсан байдаг. Түүний нэг нь Боомтын сэргэлт билээ. Тэгвэл манай улс нь БНХАУ-ын Тяньжин боомттой холбогдож, зөвхөн тус боомтоор импорт, экспортын ачаа тээврээ хийдэг. Монгол Улс Ляонин мужтай холбогдож харилцснаар БНХАУ-ын эх газрын болон далайн эргийн бусад боомтоор гарц нээгдэх боломжтой болох юм. Тэгвэл уулзалтаар БНХАУ-ын Ляонин мужийн Жинжоу боомтын удирдлагуудтай хамтарч ажиллахаар болов. Энэ талаар Монголын хуурай газрын боомтын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Ц.Энхболд “Ляонин мужтай дэд бүтцээрээ холбогдож, эдийн засгийн харилцааны хувьд бие биенээ нөхсөн байдлаар харилцан ашигтай хамтран ажиллахаар тохиролцоо. Тодруулбал, Монгол Улсын хуурай газрын боомтуудын нэгдсэн зөвлөл маань Хятад улсын зүүн хойд мужийн Жинжоу боомтын удирдлагатай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж буйтай холбоотойгоор хуурай боомтыг хөгжүүлэх гэрээний дагуу Монгол Улсад нийт найман олон улсын боомт байгуулахаар болсон байдаг. Үүний хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Бичигт боомтуудыг олон улсын боомт болгохоор ярьж байгаа. Тэгвэл Монгол Улстай хамгийн ойр байрлах хуурай газрын боомтын удирдлагатай бид урьдчилж уулзаж, өнөөдөр хамтарч ажиллахаар боллоо. Хуурай газрын боомтууд хөгжсөнөөр ачаа тээвэр саадгүй зорчих боломжтой болно. Цаашлаад манай улс Европ, Зүүн өмнөд Азийг холбосон бараа тээврийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болохоос гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Транзит гурав, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах, “Алсын хараа 2050” төслүүд амжилттай хэрэгжих боломжтой болно” гэсэн юм.

Харин Мөн БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй “Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт, импортын хоёр дахь гол гарц болгож ашиглах, Монгол Улсын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд зам тээврийн салбарт төмөр зам барих, хатуу хучилттай автозам тавих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.

Сингапур нь Монголын компаниудыг Зүүн өмнөд Азид гарахад хөрөнгө оруулж байна

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Монгол-Сингапурын бизнес форум МҮХАҮТ-д боллоо. Хоёр улсын хоорондын бизнесийн харилцаа, холбоо, хамтын ажиллагаа голчлон хөрөнгө оруулалтад тулгуурлаж байгаа бөгөөд Монголын компани, ААН-үүд Зүүн өмнө Азийн зах зээлд гарахад Сингапур нь нэг ёсны үүд хаалга болж байгаа юм. Ингэхдээ Сингапурын талаас зүгээр нэг хөрөнгө оруулахгүйгээр Монголын компани, ААН-үүдийг Зүүн өмнө Азийн зах зээлд гарахад нь менежмент хийж, бизнесийн түнш болоход туслан сургаж байгаа аж.

Тиймээс уулзалтад бизнесийн шууд боломжийг ашиглан хөрөнгө оруулах, худалдааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа компанийн төлөөлөл ирж оролцсон нь онцлогтой боллоо гэдгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын зөвлөх М.Билгүүндэмбэрэл хэллээ. Хоёр талын хооронд бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа ямар чиглэлээр, аль салбарт түлхүү хөгжиж байгаа талаар М.Билгүүндэмбэрэл “Монгол-Сингапурын хооронд тогтвортой хөгжил, барилга төлөвлөлт, тээвэр-ложистик, эрчим хүч зэрэг томоохон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжих боломжтой. Мөн Сингапурын хөгжлийн туршлагыг нутагшуулах зэргээр олон талын харилцаа хөгжинө. Түүнчлэн эрүүл мэнд, эм зүй, хүнсний үйлдвэрлэл, хөрсний нөхөн сэргээлт зэрэг 10 гаруй чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Монгол-Сингапур нь уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсад Сингапурын хөрөнгө оруулалттай 30 орчим компани байгаагийн ихэнх нь худалдаа, нийтийн хоолны салбарт, мөн геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, банк, санхүүгийн салбарт харьяалагдаж байна” гэсэн юм . Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ, “Либерти Поувер” компани хамтран зохион байгуулсан хоёр талын бизнес уулзалтад Сингапурын 20 гаруй компаний төлөөлөл, Монгол Улсаас 40 гаруй компани, ААН-ийнхэн оролцлоо.

Хамтарсан Засгийн газрын сайд нар татвар төлөгчдөөс 1.9 их наяд төгрөгийг төсөвтөө нэмж авна

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газар энэ долоо хоногт 2024 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хуралдаж, нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

МАН-ын 13, АН-ын найм, ХҮН намын хоёр сайдаар танхимаа бүрдүүлж, хамтарсан Засгийн газар байгуулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийн тодотголоор аль сайдад хэдэн төгрөг нэмж хуваарилж байгаа мэдээллийг хүргэе.

Сонгуулиас өмнөх Засгийн газар 17 яам, 22 сайдтай ажиллаж байсан. Харин сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар 17 яам, 23 сайдтайгаар ажиллаж байна. Энэ онд манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 27.4 их наяд төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа. Гэвч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн учраас ерөнхий сайд төсвөө өөрчлөхөөр боллоо. Өнөөдрийн байдлаар төсөв буюу төрд байгаа мөнгийг татвар төлөгчдийн өмнөөс ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй 39 сайд, дарга нар байна. Үүнд Засгийн газрын 23 сайд болон Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ тэргүүтэй төрийн томоохон 16 байгууллагын дарга нар багтдаг.

Үүнээс зөвхөн хамтарсан Засгийн газрын сайд нарын зардал хэрхэн нэмэгдэх мэдээллийг хүргэе. Учир нь ШЕЗ, ҮХЦ, ҮСХ, ТАЗ гэх мэт 14 байгууллагын төсвөөс тусгагдсан зардалд өөрчлөлт ороогүй байгаа юм. Хамтарсан Засгийн газрын сайд нар татвар төлөгчдөөс 1.9 их наяд төгрөгийг төсөвтөө нэмж авна.

Одоогийн засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй зургаан сайдын харьяа байгууллагууд улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй. Үндсэндээ улсын төсвөөс зардал гаргаж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд зөвхөн мөнгө авдаг гэсэн үг. Орлогогүй гэж болох тус зургаан сайд нийтдээ 255 тэрбум төгрөгийг хуучин төсөв дээрээ нэмж авч байгаа юм. Ингэснээр энэ удаагийн тодотголын дараа тэд төсвөөс 1.6 их наяд төгрөгийн зардал гаргана. Нэг ч төгрөгийн орлого оруулахгүй. Түүнчлэн УИХ-ын дарга 2024 оны улсын төсөвт 100 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 132 тэрбум төгрөгийн зардал гаргах ёстой байжээ.

Харин төсвийн тодотголоор орлогоо нэмээгүй бөгөөд зардал нь 10 тэрбумаар өссөн. Ийнхүү энэ онд улсын төсвөөс нийтдээ 142 тэрбум төгрөгийн зардал гаргахаар болсон байна.

Ерөнхий сайд төсөвт төвлөрүүлэх орлогоо 542 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлаа 44 тэрбум төгрөгөөр өсгөжээ

2024 онд батлагдсан хуулиар Ерөнхий сайд 648 тэрбум төгрөгийн орлогыг харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой байсан. Гэтэл энэ удаад өргөн барьсан төсвийн тодотголоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөвт төвлөрүүлэх ёстой орлогоо 105 тэрбум төгрөг болгож, бууруулжээ. Харин зардлын хэмжээгээ 44 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ерөнхий сайдын төсөвт төвлөрүүлэх орлогын дийлэнх буюу 644 тэрбумыг түүний харьяа Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газар бүрдүүлэх ёстой байсан. Үүний 520 тэрбум төгрөгийг Ирээдүй өв сан руу шилжүүлэх ёстой байжээ.  Гэхдээ уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбараас ерөнхий сайд 499 тэрбум, Сангийн сайд 789 тэрбум буюу нийт 1.2 их наяд төгрөгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тооцоолол гарсан байна.

Тэгвэл Зам, Тээвэр Хөгжлийн сайд 175 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан болов ч тодотголын дараа 105 тэрбум болж буурлаа.Харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт хамгийн их буюу орлого оруулдаг нь Сангийн яам. Тэд 2024 оны хуучин төсөвт 18 их наяд 181 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байсан бол тодотголын дараа 600 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх ёстой болжээ. Ингэхдээ татвар төлөгчдөөс 467 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ хэмээн тооцоолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 159 (7403)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар...
“Зориг” ба амбиц

Хөрөнгө оруулагч зочидтой, төсвийн тодотголтой долоо хоног

Kuzmo 2024-08-19

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 минутын өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

34 минутын өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

51 минутын өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

53 минутын өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

56 минутын өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

20 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

21 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

21 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах