• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг 300 дахин нэмсэн үү?

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тариф л шгэхэд нэг квт нь 140 орчим төгрөг байснаа 280 төгрөг болсон. Тэр үед энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан” гэж тайлбарласан. Мөн тэрээр “…Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан. Харин хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, “…Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн” гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор “…30 хувиас илүү нэмэгдүүлсэн” гэдэг шүүмжлэл явж байна.

Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголтыг гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна.

Мөн урьд авсан зээлийн хүүнд жилд 88 тэрбум төгрөг төлдөг. Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан” гэсэн. Б.Чойжилсүрэн сайд ч яахав, ингэсхийгээд тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл үүний ард ноцтой байдал үүсээд байгаа аж. Тэгж эрчим хүчний үнийг нэмэхэд аргачлал, тооцоолол дээр нь алдаа гарчээ. Шулуухан хэлэхэд, эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмчихсэн нь тодорхой болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооныхон буруу тооцоолол хийснээр төр эрчим хүчний үнийг 30-300 дахин нэмсэн байгаа юм. Ингэхээр эрчим хүчний үнийн нэмэгдэл үндэслэлгүй буюу хууль бус гэсэн үг.

Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооныхон бараг л хамт олноороо шахам хариуцлага хүлээх дээр тулаад байгаа бололтой юм. Сайд биш, тэд шүү. Хамгийн гол нь Эрчим хүчний зохицуулах хорооныхноос ингэж “бушуу туулай борвиндоо баастай” шийдвэр гарахад тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв санаж байгаа бол, дөнгөж намар нь ашиглалтад орж, хөлтэйхэн нээлт хийж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ил хүйтрэх үеэр гал гарч, үйл ажиллагаа нь саатчихсан.

Ингэснээр Улаанбаатар хотод байн байн эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэлсэн. Өвөл болж, хүйтний эрч чангарч байсан тул хотын иргэд ихээхэн бухимдсан. Тийм л үед эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Харин, удаж төдөлгүй 2025 он гарангуут Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаад эхэлсэн. Энэхүү засварын дараах “нээлт” дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эзэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэг үг хэлсэн. Тэрээр “…Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн.

Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан. Тэр тариф Орос, Хятадаас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал” гэсэн юм. Үүнийг зарим нь “…Эрчим хүчний үнэ нэмсэн гээд байгаа ч хүссэнд хүрээгүй шүү гэж байна” гэж тайлж байв. Ингэхээр, Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн байж ч мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Жагсаал цуглааны тухай хууль...
Аваргуудын лиг: Барселона клуб...

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг 300 дахин нэмсэн үү?

ГАРЬД 2025-04-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг 300 дахин нэмсэн үү?

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тариф л шгэхэд нэг квт нь 140 орчим төгрөг байснаа 280 төгрөг болсон. Тэр үед энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Эрчим хүчний зохицуулах хорооноос өртөгт нь ойртуулах шийдвэр гаргаснаар эхний 150 квт хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 квт хүртэлх хэрэглээг 256 төгрөгөөр, 300 квт-аас дээш хэрэглээг 280 төгрөг болгож өртөгт нь ойртуулсан” гэж тайлбарласан. Мөн тэрээр “…Эрчим хүчний зохицуулах хороо үүнийгээ тайлбарласан. Харин хүмүүс буруу ойлгоод байна. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу, “…Эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэгдүүлсэн” гэдэг ойлголт төрүүлээд, одоо болохоор “…30 хувиас илүү нэмэгдүүлсэн” гэдэг шүүмжлэл явж байна.

Хаанаасаа 30 хувь гэдэг ойлголтыг гаргаж ирээд шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүд, ахуйн хэрэглээний тарифыг дундажлавал 30 хувь болно. Тэрийг буруу ойлгосон юм уу, мэдэхгүй. Эрчим хүчний үнийг өртөгт нь хүргэхгүй бол Куба зэрэг орон шиг байдлыг сонгох юм уу, аль эсвэл бусад салбараа боомилохгүй шиг ойролцоо хурдтайгаар хөгжих юм уу гэдэг салаа замын уулзвар дээр байна. Сүүлийн 30-аад жилд эрчим хүчний салбар Халамжийн яам шиг явж ирсэн. 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар эрчим хүчний салбар богино хугацааны 320 гаруй тэрбум төгрөгийн, урт хугацааны 1.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй байна.

Мөн урьд авсан зээлийн хүүнд жилд 88 тэрбум төгрөг төлдөг. Хэрвээ эрчим хүчний үнийг өртөгт нь ойртуулах авах арга хэмжээ аваагүй бол дампуурах эрсдэл байсан” гэсэн. Б.Чойжилсүрэн сайд ч яахав, ингэсхийгээд тайлбарлаад өнгөрсөн. Гэтэл үүний ард ноцтой байдал үүсээд байгаа аж. Тэгж эрчим хүчний үнийг нэмэхэд аргачлал, тооцоолол дээр нь алдаа гарчээ. Шулуухан хэлэхэд, эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмчихсэн нь тодорхой болсон байна. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооныхон буруу тооцоолол хийснээр төр эрчим хүчний үнийг 30-300 дахин нэмсэн байгаа юм. Ингэхээр эрчим хүчний үнийн нэмэгдэл үндэслэлгүй буюу хууль бус гэсэн үг.

Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооныхон бараг л хамт олноороо шахам хариуцлага хүлээх дээр тулаад байгаа бололтой юм. Сайд биш, тэд шүү. Хамгийн гол нь Эрчим хүчний зохицуулах хорооныхноос ингэж “бушуу туулай борвиндоо баастай” шийдвэр гарахад тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдал нөлөөлсөн байх магадлалтай. Хэрэв санаж байгаа бол, дөнгөж намар нь ашиглалтад орж, хөлтэйхэн нээлт хийж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ил хүйтрэх үеэр гал гарч, үйл ажиллагаа нь саатчихсан.

Ингэснээр Улаанбаатар хотод байн байн эрчим хүчний хязгаарлалт хийгээд эхэлсэн. Өвөл болж, хүйтний эрч чангарч байсан тул хотын иргэд ихээхэн бухимдсан. Тийм л үед эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Харин, удаж төдөлгүй 2025 он гарангуут Бөөрөлжүүтийн цахилгаан станц ажиллаад эхэлсэн. Энэхүү засварын дараах “нээлт” дээр Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эзэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нэг үг хэлсэн. Тэрээр “…Төсөлтэй холбоотой хоёр зүйлийг хүмүүст зориулж хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, үнэ тарифыг 2016 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд тодорхой зааж өгсөн.

Тэр гэрээнд эрчим хүчээ 28 жилийн турш нэг тарифаар нийлүүлнэ гэж заасан. Тэр тариф Орос, Хятадаас худалдан авч буй тарифаас 30-35 хувиар хямд байгаа. Тэгэхээр төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь манай станцын үйл ажилллагаатай ямар ч холбоогүй, олон жилийн өмнө шийдсэн асуудал” гэсэн юм. Үүнийг зарим нь “…Эрчим хүчний үнэ нэмсэн гээд байгаа ч хүссэнд хүрээгүй шүү гэж байна” гэж тайлж байв. Ингэхээр, Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн байж ч мэдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

9 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

9 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

9 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

9 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах