• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу?

Б.НЯМСҮРЭН, Ч.БЯМБАХАЖИД

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээлийнхээ энэ удаагийн нийтлэлийг УИХ-д өргөн бариад байгаа Жагсаал цуглаан хийх журмын тухай хуультай холбогдуулан манай улсад аливаа төрлийн жагсаал, цуглаан хийхэд иргэдийн эрх ашгийг зөрчихгүй зохион байгуулагдаж чадаж байна уу гэсэн сэдвийг сонгон бэлтгэлээ.

Саяхан Иргэний нийгмийн төлөөллүүдийн нэгэн хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчныг хамгаалах холбооны зохицуулагч “....Би иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн хувьд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлмээр байдаг. Гэвч сүүлийн үед аль нэг жагсаалд оччихвол тэрний, энэний хүн гэдэг нэр хоч өгдөг хандлага илт бий болсноос ямар ч жагсаал цуглаанд оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чадахаа больсон...” хэмээн ярьсан нь энэхүү нийтлэлийг бичих шалтгаан болсон хэрэг.

Товчхондоо бол жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх нь заяагдмал мэт боловч энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломж манай улсад хэр хангалттай байж чадаж байна хэмээн гүн рүү нь өнгийхөөс өөр аргагүйд хүрсэн юм.

Та, би, бид бүгдээрээ Ардчилсан Үндсэн хуульт Монгол Улсын иргэн. Бид нийгэм улс төрийн аливаа асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураар эвлэлдэн нэгдэх, тайван жагсаалд оролцох эрхээ Үндсэн хуулиар ч, Жагсаал цуглааны тухай бие даасан хуулиар ч эдлэх боломжтой. Харамсалтай нь цаасан дээр байгаа энэ боломж амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй. Бүр эсрэгээрээ бусадтай нэгдэн санаа бодлоо илэрхийлж, жагсаал цуглаанд очсоноороо улс төрийн ямар нэг хүчнийг дэмжсэн үзэл баримтлалтай гэж шууд ойлгогдох “тэр, энэний хүн” гэж цоллуулдаг байдал байсаар байгааг дээрх иргэний ганцхан жишээ харуулж байна. Уг нь Монгол Улс ардчилсан үнэт зүйлтэй, “Жагсаал цуглааныг зохион байгуулах журмын тухай хууль” гэж бие даасан хуультай.

Энэ хуулийн 7.1-д “...Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага энэ хуулийн 10.1-д зааснаас бусад газарт тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн аливаа үйлдэл гаргахгүйгээр жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлахыг хориглоно. 7.2. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” хэмээн заасан нь нэг талдаа энэ эрхийг хангалттай эдлүүлж байгаа мэт боловч нөгөө талд жагсаалд оролцсоныхоо төлөө ямар нэгэн хууль хяналтын байгууллагын овоо хараанд орж байгаа юу гэсэн болгоомжлолыг дагуулж байна.

Манай улс Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталж түүнээс хойш 30 жилийн хугацаанд нийт долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хачирхалтай нь дээрх нэмэлт, өөрчлөлтүүд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хязгаарлах чиглэлээр, албадан тараах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлсэн агуулгаар шинэчлэгдэж ирсэн байх юм. Аливаа зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөх нь сайн тал руугаа байх ёстой боловч энэ хуулийн хувьд эсрэгээрээ, улам хуулийн нөхцөл байдал иргэдэд халтай болон өөрчлөгдсөн байна.

Бид энэхүү нийтлэлээрээ Хүний эрхийн гол бодлогыг зангидаж УИХ, Засгийн газарт зөвлөмж өгдөг Хүний эрхийн Үндсэний комиссоос энэ асуудлыг хэрхэн мэргэжлийн түвшинд дүгнэдэг талаар анализ хийхийг хичээлээ.

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс жил бүр хүний эрхийн илтгэлийг боловсруулан, сайжруулах арга замын талаар зөвлөмж, саналыг холбогдох байгууллагад өгсөөр ирсэн. Энэ жил 23 дахь удаагийн илтгэлийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Гэвч сүүлийн таван жилийн хугацаанд гэхэд жагсаал цуглаантай холбоотой санал зөвлөмжид эрс анхаарахуйц үг өгүүлбэр дараалан орох болсон нь өмнөх жишээнд гарсанчлан жагсаалд оролцсоноороо буруутгагдах, шүүмжлүүлэх бүр цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл байдалд орж болзошгүй байгааг анхааруулсаар иржээ.

Жишээ 1:

Иргэн М.Э-ээс ХЭҮК-д ирүүлсэн гомдол:

  • “2022 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдөр болсон “Монголдоо сайхан амьдаръя” уриатай цуглаанд оролцсон эсэхийг Төрийн тусгай хамгаалалтын газраас тодруулж, надад жагсаал, цуглааны хуулийн талаар мэдээлэл өгөхдөө миний гар утасны дугаарыг ааваас авч холбогдсон нь хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувийн нууцаа хамгаалуулах, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөнд халдсан” хэмээжээ.

Жишээ 2:

  • “Хууль сахиулах байгууллагын шаардлагыг биелүүлээгүй хэмээн таван хүн Ковид-19-ийн хориг хязгаарлалтын үед эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцсоны улмаас нэг жилийн хугацаанд оршин суугаа нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хүлээсэн”.

Жишээ 3:

ТЕГ-т гэрчээр дуудагдсан иргэн:..

  • “2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр МЭМАҮЭХ-ны хурлаас хэлэлцсэн асуудлын талаар С-ийн Засгийн газарт бичсэн гомдлын мөрөөр би ТЕГ-т гэрчээр байцаагдсан. Өмгөөлөгч гэж бодсон хүн ийм зүйл хийнэ гэж бодоогүй. Эрүүгийн хуулийн 19.2-т заасан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэгт шалгагдсанаас хойш өнөөг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй байна. Монгол Улсын хилээр гарах хориг тавигдсан. Энэ хэргийн талаар нэг ч мэдээлэл хийж болохгүй гэсэн, миний фейсбүүкийг бас шалгаж байгаа. “Ажлаа хийж болохгүй, ажлаа хийвэл шоронд явуулна” гэж сүрдүүлдэг. “Ажлаа хийж болохгүй” гэдэг нь жагсаал, цуглаан зохион байгуулахыг хэлдэг гэж ойлгодог...”

Жишээ 4:

  • ...2022 оны дөрөвдүгээр сарын 07-нд “Монголдоо сайхан амьдаръя” уриатай цуглаан Д.Сүхбаатарын талбайд өрнөсөн. Цуглаан үргэлжилж, жагсагчдын зарим нь шөнийн 00 цагийн орчимд “Их тэнгэр” цогцолбор руу алхаж, зарим хэсэг нь Д.Сүхбаатарын талбайд үлдсэн. 2022 оны дөрөвдүгээр сарын 08-нд шилжих шөнийн 03.40 цагийн орчимд цагдаагийн байгууллагаас жагсаал, цуглааныг албадан тарааж, жагсагчдыг баривчилж, саатуулах ажиллагааг эхлүүлсэн. Энэ үеэр цуглаанд оролцоогүй хүмүүсийг албадан саатуулсан талаарх мэдээллийг дараах иргэд ХЭҮК-т хүргүүлжээ.

24 настай иргэн “М:

  • “Хүмүүнлэгийн сургуулийн хажуу талын интернэт тоглоомын газар шөнийн хоёр цаг хүртэл тоглож байгаад харьж явахдаа Германы ЭСЯ-ны дэргэдээс саатуулагдсан”,

33 настай иргэн Б:

  •  “Эхнэр, хүүхэдтэйгээ машинаар явж байхад талбайн хажууд хүмүүс орилолдоод байхаар нь эхнэр, хүүхдээ машиндаа орхиод сонирхоод очсон. Намайг талбай дээр очих үед 3-4 цагдаа хоёр хүүхдийг бүчээд авсан байхаар нь “хүүе, яаж байгаа юм бэ” гэсэн, тэгээд намайг саатуулсан, эхнэр, хүүхэд машиндаа үлдсэн”,

24 настай иргэн “Ж”:

  • “МУИС-ийн нэгдүгээр байрны дэргэд дөрвөн найзтайгаа машинтай явж байхад цагдаа зогсоогоод шууд баривчилсан. Бид Сүхбаатарын талбай ороогүй, 32-ын тойрог уруу явж байсан”

Энэ бол 2022 онд ХЭҮК-д хаяглан ирүүлсэн гомдлын цөөн хэдэн жишээ. ХЭҮК жил бүр иргэдээс 1000 гаруй гомдол, өргөдлийг хүлээн авдаг.

Зөвхөн өнгөрсөн онд жагсаал цуглаантай холбоотойгоор эрх нь зөрчигдсөн тухай зургаан гомдол хүлээж авчээ. Гомдол гаргаж байгаа зургаан иргэн тооны хувьд цөөн ч тэдгээр шиг хэдэн мянган хүн гомдол гаргаагүй эрхээ хязгааруулаад эсвэл үг хэлэх эрх чөлөөгөө өөрөө өөртөө цензур тавин чимээгүй өнгөрч байгаа нь анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал.

Яагаад гэвэл дээрх гомдол зөвхөн жагсаал цуглаантай холбоотой заалтад хамаарч байгаа зөрчил юм. Үүний цаана үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийгөө хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадаагүй олон эрх давхар яригдсаар байна. Зөвхөн 2024 онд гэхэд ХЭҮК иргэд болон байгууллагаас 1314 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэжээ.

Тэгвэл хэчнээн жагсаал цуглаан болдог вэ. 2020-2023 онд манай улсад нийт 736 удаагийн жагсаал, цуглаан зохион байгуулагдсаны 649 нь нийслэл Улаанбаатар хотод, 87 нь орон нутагт зохион байгуулагджээ. Тэгэхээр энэ олон жагсаал цуглаанд оролцсон иргэн бүрт дээрхтэй ижил сэтгэгдэл төрж, тэр нь бүр мэдэгдэхүйцээр анхаарал татаж эхэлснийг ХЭҮК-ын 2022 оны илтгэлийн дүгнэлтээс харж болно.

600 шахам хуудас бүхий энэ илтгэлийн хувьд үг хэлэх эрх чөлөө, жагсаал цуглааны тухай асуудлыг нарийвчлан шалгасан 40 гаруй хуудас дүгнэлт бий.

Улаанбаатар хотод 2020-2022 онд зохион байгуулагдсан томоохон цуглаанд хийсэн ажиглалтад үндэслэн “Монгол Улсад хүний тайван жагсах, хуран чуулах эрх чөлөөгөө эдлэх баталгаа хэврэг, энэ орон зай хумигдах эрсдэлтэй байна” гэж ХЭҮК дүгнэсэн бөгөөд энэ байдал нь жагсаал, цуглаанаас цэрвэх, үл дэмжих төрийн албан хаагчийн хандлагаас улбаатай болохыг танилцуулж байсан.  Засгийн газар, төрийн байгууллага, эрх баригч улс төрийн намыг шүүмжилсэн, олон нийтийн анхаарлыг татсан эсвэл нийгмийг талцуулж болзошгүй асуудлаарх жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, бүртгэсэн боловч түүнийг намжаах, хязгаарлах шууд бус арга хэмжээ зэрэгцүүлэн авах тохиолдол гарч байна” хэмээн илтгэлд бичжээ.

Харин энэ талаар Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага болох “Эмнести интернэшнл” ижил агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байна.

“…Жагсаал, цуглаанд оролцсон, эсхүл жагсаал, цуглааны шаардлагыг дэмжиж цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүстэй хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагаас гэрчээр асуух, тайлбар авах гэх зэргээс холбогддог нь айдас түгшүүр төрүүлэх, үзэл бодол илэрхийлэх хүсэл зорилгыг мохоох зорилготой гэх агуулга бүхий ХЭҮК-т иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгахад үйл баримт нийтлэг тогтоогдож байна. “Үзэл бодлоо илэрхийлсэн, тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан иргэдийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгах, шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчин зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй олон сар болж байгаа нь шударгаар шүүлгэх эрхийг зөрчиж байна” хэмээн тус байгууллага дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан болж байгаа нь ардчилсан нийгэм байгааг, иргэд эрх чөлөөтэй, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хэвээр байгаа мэт харагдавч үнэн хэрэгтээ жилээс жилд энэ эрх маань дарагдан, бүдгэрсээр байгааг холбогдох байгууллагууд ч онцлон анхааруулсаар байна. Тэгвэл жагсах нь ямар хэрэгтэй гэж бид “адарч” болно. Тайван жагсаж, цуглах нь Монгол Улсын иргэний үндсэн эрх чөлөө төдийгүй төрийн хэрэгт оролцох эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, бусад үндсэн эрхээ хэрэгжүүлэх арга зам, төрийн бодлого, үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, оновчтой байдлыг хангадаг механизм юм. Олон нийт үзэл бодлоо илэрхийлэх боломжтой улс орнуудад ноцтой үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл бага болохыг судалгаа харуулдаг.

Улсын хэмжээнд 763 жагсаал цуглаан болсон нь өндөр тоо мэт харагдаж байгаа ч нөгөө талаар 2020-2022 оны хооронд нийт 203 жагсаал, цуглаан хүсэлт зөвшөөрөл гэдэг босгонд бүдэрч бүртгэгджээ.

Жагсаал цуглааны асуудлыг хөндөхөд олон улсын хэмжээнд нэршсэн хүний эрх хамгаалагчийн тухай асуудал ч давхар яригддаг.

Фронт Лайн Дефендэрс байгууллагын 2022 оны судалгааны төлөв байдлын дүгнэлтэд “…хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчлийн эхний тавд баривчлах, хорих явдал 19.5 хувь, хууль сахиулах, шүүх байгууллагад тэдний эсрэг гомдол, нэхэмжлэл гаргах тохиолдол 14.2 хувь, биед нь халдах явдал 12.8 хувь, амь насанд заналхийлэх тохиолдол 10.9 хувь, мөрдөн мөшгөх явдал 9.6 хувьтай байна. Түүнчлэн 2022 оны байдлаар 26 улс оронд 401 хүний эрх хамгаалагчийн амь нас хохирсон байна. Мөн хүний эрх хамгаалагчийн эсрэг халдлага, зөрчил хамгийн их гардаг таван салбарт байгаль орчин, газар, уугуул иргэдийн эрх зөрчигдөх байдал 11 хувь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөх байдал 10 хувь, эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал, цуглаан хийх эрх чөлөө зөрчигдөх байдал есөн хувь, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх байдал долоон хувь, ял завшихтай тэмцэх, шударга ёсыг шаардах эрх зөрчигдөх байдал зургаан хувьтай байна” гэжээ.

Манай улсад ч хүний эрхийн төлөө дуугардаг төрийн бус байгууллагын судалгаанаас үзэхэд жагсаал цуглаанд оролцсоны төлөө дарамт шахалтад өртөх байдал талаас дээш хувьтай буюу 66 хувьтай байгаа нь өөрөө энэ асуудал нийгэмд ямар бат оршсоор байгааг илэрхийлж байгаа тоон үзүүлэлт юм. Иргэний нийгэм, хүний эрх хамгаалагчдаас авсан судалгаанд оролцогчдын 66 хувь нь жагсаал цуглаанд оролцсоныхоо төлөө дарамт мэдэрч байсан гэсэн хариултыг өгчээ.

Дээр хэлсэнчлэн Жагсаал цуглааны тухай хуулийг шинэчлэхээр Хууль зүйн яамнаас өргөн бариад хаврын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байгаа. Тэгвэл иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг хангах энэ хуулийг чамбайруулахаар хэлэлцэх гэж байгаа л юм бол иргэдийнхээ энэ мэт зөрчил гомдлыг анхаарахгүй орхиж болохгүй.

Жагсаж цугласныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх, тэр байтугай очоогүй жагсаалынхаа буруутан болох нөхцөл бүрдэх нэгэн гол шалтгаан нь Жагсаал цуглааны журмын тухай хуульд өөрт нь бий. Энэ хуулийн 8.1.2 дахь заалтад “үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох” зорилгоор жагсаал, цуглаан зохион явуулахыг хориглож, ийм жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл аливаа төрлийн жагсаж цугласан үйл явдал бүрийг олон нийтийн эрх ашгийг хөндсөн хэмээн шалтаглаж Зөрчлийн хуулиар айлгаж шийтгэх оролдлого газар авч байгаагийн илрэл дээрх жишээнүүд юм. Энэ нь Монгол Улсын эрх зүйн практиктч, олон улсын эрх зүйд ч нийцэхгүйг ХЭҮК мөн дүгнэчихсэн байна. “…Жагсаал, цуглааны агуулгад тогтоосон дээрх хязгаарлалт нь Монгол Улсын олон улсын гэрээний заалтаас өргөн хүрээтэй байна. Энэ заалтад иргэд тайван замаар  зорилгоор жагсаал, цуглаан зохион явуулахыг хориглож, ийм жагсаал, цуглааныг бүртгэхгүй байх, зохион байгуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохоор хуульчилсан нь бүх төрлийн жагсаал цуглааныг, тайван замаар явагдаж байгааг ч зөрчил хэмээн хориглох нөхцлийг бүрдүүлсэн байна” хэмээн тус комиссын 2022 оны Хүний эрхийн илтгэлд тодоос тод бичиж, сануулга, зөвлөмж, анхааруулгыг ч мөн илэрхийлсэн байна.

2024 онд бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хоёр дахь чуулганаа эхлээд удаагүй байна. Энэ чуулганд өргөн баригдан хүлээгдэж байгаа хуулийн эн тэргүүнд бичигдсэн Жагсаал цуглааны тухай хуулийг батлахдаа ч шинэ парламент шинэдэхгүйгээр, өмнөх алдааг давтахгүйгээр иргэдийнхээ үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг амьдралд нийцтэй, алдаа багатай хуульчлан батлахыг сануулан энэ нийтлэлээ өндөрлөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 70 (7567)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Удирдах албан тушаалтнуудад...
Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг”...

Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу?

НЯМСҮРЭН 2025-04-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах