Био, нисэх, Өлзийтийн замд хяналт, шалгалт хийж байна
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хамтран тавдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хяналт шалгалт хийж байгаа ажээ.
Шалгалт энэ сарын 26-ныг дустал үргэлжилэх юм байна. Шалгалтын хугацаанд 2070 тээврийн хэрэгсэл шалгагдснаас "ЕС" зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 266, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 108, техникийн оношлогоо үзлэгт хамрагдаагүй 18, нийт 392 зөрчлийг илрүүлжээ. Улмаар 99 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.
Замын хөдөлгөөнд оролцож ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах үндсэн шаардлагуудыг хангасан байхаас гадна автозам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, зам талбай бохирдуулахгүй байх бүх нөхцөлийг хангаж тээвэрлэхэд нь хяналт тавьж ажиллан хүнд даацын тээврийн хэрэгслийг технологийн замаар зорчуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.
Түгээмэл тархацтай ашигт матмал олборлож буй 10 аж ахуйн нэгж, байгууллага хамтран хөрөнгө нийлүүлэн гаргаж “Тэгш плант” ХХК-иар технологийн замыг сайжруулан бетонон хучилттай болгож 2016 оны долдугаар сарын 04-ны өдөр ашиглалтад оруулахаар болжээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.