• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Эдийн засгийн хувьд бүс нутагтаа хүчирхэгжиж буй Казахстан улс

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлсэн. 1991 оноос дэлхийн казах үндэстнүүдийг язгуурын нутагтаа ирүүлэх бодлого явуулсан нь казах хэл, соёлын дархлааг нэмэгдүүлэх, казах хүн амыг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн. Казахстаны хүн амын 70 гаруй хувийг казах үндэстэн бүрдүүлж байна. Оросууд хасаг цэргээс ялгахын тулд казахуудыг киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Киргиз Улс” гэж байгуулсан ч 1925 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Казах Улс” болгон Киргизээс улсаа салгаж байгуулсан байдаг. 1936 онд автономит эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон түүхтэй. Өөрөөр хэлбэл, Казахстан улс ердөө 30 гаруй жилийн өмнөөс тусгаар улс болж, хөгжлийн гараанаас хөдөлсөн гэж хэлж болно.

Тэгвэл өнөөдөр 20.5 сая хүн амтай. Инфляц нь 12.3 хувьтай хүн ам эдийн засгийн хувьд бүс нутагтаа хүчирхэгжиж байна. 120 гаруй оронтой худалдаа хийдэг, үүнээс худалдааны гол түнш нь ОХУ байна. 2025 онд гадаад худалдааны нийт эргэлт 143.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 79.04 тэрбум ам.доллар, импорт 64.8 тэрбум ам.доллар байв.

Экспортын гол түнш нь Итали, БНХАУ, Нидерланд, ОХУ бөгөөд  Экспортод гол өнгөт метал, хүдрийн түүхий эд, түлш, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн гаргаж байгаа.

Импортын гол түнш нь ОХУ, Герман, БНХАУ, АНУ бөгөөд импортын гол бүтээгдэхүүн нь машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна.

Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байсныг 2022 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  долоон жил болгосон. Ерөнхийлөгч К.Токаев мөн онд долоон жилээр дахин сонгогдсон.

Казахстан Монгол хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд 58 сая ам.доллар давсан нь 2024 онтой харьцуулахад 7.2 хувиар өссөн үзүүлэлт. Манай улс Казахстанд хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, хивсэнцэр, транзит автомашин нийлүүлж, гурилан бүтээгдэхүүн, чихэр, жимс, цагаан будаа, тамхи, коньяк зэргийг авдаг.

Казахстаны 100 хувийн болон хамтарсан хөрөнгө оруулалттай 74 аж ахуйн нэгж манай улсад бүртгэлтэй байна.

Хоёр улс 18 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв. Хоёр улс Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа. "Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана. Хоёр улс харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Зургаадугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ.Баян-Өлгий аймгийн иргэдийн олон жил хүсэж, хүлээж байсан Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо.Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулна.Мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо. Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна.Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан тогтоож, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийнэ.

Наймдугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг өндөр түвшинд оролцохыг урилаа. Ерөнхийлөгчийн санаачилсан жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэх тогтоолыг Казахстан Улс дэмжлээ.

Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Алтан Бүргэд" одонгоор шагнав

Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Би таныг Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн дээд шагнал “Алтан Бүргэд”одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Энэхүү шагнал нь нийт Казах түмнээс танд болон ах дүү Монгол ард түмэнд үзүүлж буй онцгой хүндэтгэлийн илэрхийлэл юм. Казах, Монгол хоёр улсын найрамдал мөнх байх болтугай” гэлээ. "Алтан бүргэд" одон нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн дээд шагнал юм. Казахстан улсын хамгийн өндөр хүндэтгэлтэй шагналд тооцогддог.

Уг одонг тус улсын төрийн тэргүүнээс гадаад орнуудын төрийн тэргүүд, өндөр дээд хэмжээний зочдод, эсвэл Казахстаны өмнө гарамгай гавьяа байгуулсан хүмүүст олгодог.

Японы эзэн хаан, Английн хатан хаан, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, Испанийн эзэн хаан, Францын ерөнхийлөгч зэрэг дэлхийн нөлөө бүхий удирдагчдыг шагнаж байжээ.

Энэ нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хувьд нэгэн чухал үйл явдал болсон юм.

Айлчлалын үеэр У.Хүрэлсүх Астана хотын хиймэл оюун ухааны “Alem.AI” төвд зочиллоо. Казахстан Улс мэдлэг, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийг эрчимтэй дэмжиж, 2026 оныг “Цахимжилт, хиймэл оюун ухааны жил” болгон зарлажээ. 

Казахстаны хиймэл оюун ухааны салбарын анхны төрөлжсөн энэ төв шинжлэх ухаан, боловсрол, стартапын экосистем, төрийн удирдлагын салбарт хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлж, цахим салбарт өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Энэ хүрээнд хүүхдүүдийг 12 наснаас нь бэлтгэдэг шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлж, залууст хиймэл оюун ухааны чиглэлээр ажил олох, хөрөнгө оруулагчидтай холбох хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Мөн Их өгөгдөл /Big Data/ боловсруулах, үүнийг хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр хот төлөвлөлт, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг оновчтой, түргэн шуурхай хүргэх аргачлал боловсруулж, төрийн үйлчилгээний автоматжуулалтыг хөгжүүлж байна.

Хиймэл оюун ухааны төвийн тайлбарлагч “Астанагийн хиймэл оюун ухааны олон улсын төвийн үндсэн зорилго нь Казахстан улсыг цахимжуулах, хиймэл оюуны талаархи мэдээлэл дутмаг сургуулийн сурагчид, оюутнууд, ахмад үеийн хүмүүсээс авхуулаад хиймэл оюуны талаар ямар нэгэн судалгааны ажил явуулж байгаа стартап компаниуд болон энэ талын судалгааны чиглэлээр мэргэшсэн томоохон байгууллагууд хүртлэх Казахстаны хүн амын бүх л давхаргын төлөөллийг нэгтгэх тусгай талбар байгуулахад оршдог” гэлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтын нээлтэд оролцлоо

Манай улс энэ уулзалтад “Ус, Бэлчээрийн газрын менежмент, Байгальд суурилсан шийдэл” гэсэн гурван санаачилга дэвшүүлэн оролцлоо.Оролцогч талууд энэ уулзалтаар Уур амьсгалын шилжилтийг дэмжих, Байгаль, цаг уурын эрсдэлд дасан зохицох, эдийн засгийн уян хатан байдал, Бүс нутгийн экосистем ба хүнсний аюулгүй байдал, Байгалийн нөөцийн тогтвортой менежмент, Агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх механизм, Шударга, хүртээмжтэй шилжилт, Байгаль орчин ба дижитал шилжилт, чадамж гэсэн тэргүүлэх найман сэдвийн хүрээнд ярилцав.

Тухайлбал усны нөөцийн хомсдол, мөстөл, мөсөн голын хайлалт,  цөлжилт, агаарын бохирдол зэргийн эсрэг хамтын хариу арга хэмжээ авах бодлого, стратегиа тодорхойлж, нэгдсэн шийдэл гаргав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын нээлтэд оролцон улсынхаа байр суурийг илэрхийллээ.

Тэрээр дээд түвшний уулзалтыг зохион байгуулж буй Ерөнхийлөгч К.Токаевт талархал илэрхийлж, энэ уулзалт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг дэлхий нийтийг хамарсан сорилтыг хамтын хүчээр даван туулахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.    

Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд хангалтгүй байгаа энэ үед Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэн, газрын доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ.  

Манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд энэ салбарынхны үнэлэмжийг дээшлүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

Монгол Улс энэ уулзалтаас гарах санал, санаачилга, зөвлөмжийг ажил хэрэг болгохын төлөө бүх талаар хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Ерөнхийлөгч мөн ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд идэвхтэй оролцохыг улс орнуудад уриаллаа.

Мөн аравдугаар сард зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад төлөөлөгчдөө оролцуулахыг урилаа.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2023 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар хуралдаанд оролцохдоо, 2026 онд эх орондоо Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.

Энэ удаа Казахстан, Монгол, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Орос, Хятад, Итали, Герман, Япон зэрэг улсын төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, НҮБ, олон улсын байгууллага, банк, санхүү, түүний дотор Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, холбогдох салбаруудын  эрдэмтэн судлаач, иргэний нийгэм, бизнес, хэвлэл мэдээлэл гээд 1500 орчим төлөөлөл хүрэлцэн иржээ.

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, урт хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болсон энэхүү айлчлал амжилттай өндөрлөлөө.

Айлчлалын үр дүнгийн талаар хэн юу хэлэв?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Нэг сая тонн газрын түүхий тос авахыг зөвшөөрсөн

-Бид газрын тосны бүтээгдэхүүнээ хоёр хөршөөсөө 100 хувь хангаж явдаг. Ормузын хоолойн нөхцөл байдлаас ямар бэрхшээлтэй нөхцөлд буйгаа харж байна. Тавдугаар сар гэхэд дизель түлшний үнэ литр нь 6700 төгрөгт хүрэх хэмжээний эрсдэлтэй байна.Тиймээс төрөлжилтөө олон болгох, импортолж буй орнуудын тоог нэмэгдүүлэх, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бүрэн хангадаг болох хүртэл хагасыг нь гадаад улсаас нийлүүлэх чиглэлээр бусад орнуудтай ярилцаж байгаа. Үүний нэг нь Казахстан улс. 2008 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манайх нэг сая тонн газрын түүхий тос авъя гэдэг асуудал тавьсныг Казахстаны талаас зөвшөөрсөн. Хөршүүдтэйгээ ярилцаж байгаад энэ асуудлыг хэрхэн ажил хэрэг болгох талаар ярилцана.

Казахстан улс газрын тосны олборлолт, түгээлт, боловсруулалтын чиглэлд маш амжилттай ажиллаж байгаа. Энэ хүрээнд Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуул хийх боломжоор хангах, түүхий тос авах тухай асуудал яригдаж байна. Энэ улс өөрийн олборлож буй бүтээгдэхүүний 90 орчим хувийг экспортолдог.

Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга

М.Р.Каримсаков: Бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ

-2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосныг та бүхэн мэдэж байгаа.  Энэ хүрээнд бид зам, тээвэр, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллахаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнээс хойш бид идэвхтэйгээр хамтран ажиллаж байна.

Казахстан-Монголын Бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж, монголын 400-аад аж ахуйн нэгж, түүний дотор хамтарсан 20-иод аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн. Энэ нь 135 сая ам.доллар гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн. Учир нь манай улс монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх гүүр нь болох бүрэн боломжтой. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн, бараа эргэлтийг хурдасгах нь чухал байгаа.

Өнөөдрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ, хэлцэл байгуулах төлөвтэй байна. Тухайлбал, манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр, худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголд хөдөө аж ахуйн гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх гээд олон чухал баримт бичигт гарын үсэг зурна.  Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн маргааш манай үйлдвэрүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана. Харилцан ашигтай хамран ажиллах хүсэл сонирхол хаа хаанаа байна. Жишээ нь, манай зах зээлд төмс дутагдалтай байдаг бол танайд хэрэгцээтэй сайн чанарын улаан буудай манайд байдаг. Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 78 (7820)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу
Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй
Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •E-Sport
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт”...

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

БАТСАЙХАН 2026-04-24

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу
Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй
Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

15 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

15 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

15 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах