• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

Монголчуудын хувьд махны үнэ маш чухал асуудал. Гэвч мах магнаг болоод удаж байна. Нийслэлчүүд нэг кг махаа 40 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байгаа. Гэвч энэ үнэ бодит зах зээлийн ханш мөн үү, аль эсвэл зохион байгуулалттай үнийн хөөргөдөл үү гэдгийг ойлгож, арга хэмжээ авах нь чухал байв. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит хонхор” зах дээр өөрийн биеэр очиж ажилласан байдаг.  Улмаар тэр оройдоо холбогдох албаныхан болон хуулийн байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, Хотын дарга Х.Нямбаатарыг  үүрэг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдэв. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Тендер төсөл хулгайлдаг байсан бол одоо бүүр ард түмнийхээ амин зуулга, аягатай хоолноос хулгайлдаг боллоо” гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Ийнхүү  махны үнийн хөөрөгдөл болон бусад асуудлаас үүдэлтэйгээр 2023 оноос эхлэн Хотын даргаар ажилласан Х.Нямбаатарыг огцрууллаа.

Н.Учрал: Нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн үндэслэлүүд ч бий, шалга

Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллаж, иргэд, худалдаа эрхлэгчидтэй биечлэн ярилцсаны дараа АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нартай уулзаж үүрэг даалгавар өглөө.  Энэ уулзалтын үеэр тэрээр "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу дээд шатны албан хаагчийнхаа үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард түмний нуруун дээр  үнийн өсөлтийг авчирч, нийгмийг талцал хуваагдалд хүргэсэн тодорхой үндэслэлүүд бий болсон тул нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Дээрээс нь тусгай ажлын хэсэг байгуулж нийслэл дээр болсон төсөл, тендер,  бүх үйл явдлыг нэг бүрчлэн шалга. Одоо сүүлдээ зохиомол үнийн хомсдол үүсгэдэг болсон байна. Тэр Туулын хурдны замын төсөл юу болсон бэ, үүнийгээ эцэслээч. Ард нь ямар ашиг сонирхол үүсээд байгаа юм” гэв.

Нөөцийн мах: Есөн компани зургаан тэрбумын татаас авдаг

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх, хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой хангах үүрэгтэй. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан махны нөөц бүрдүүлдэг. 2025-2026 оны өвөл, хаврын улиралд нийслэлд есөн аж ахуйн нэгж 2017 тонн мах нөөцөлсөн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад бага байна. Нөөцийн махны борлуулалтын талаар авч үзвэл өнгөрсөн жил найман мянга орчим тонн мах нөөцөлж байсан бол энэ жил таван мянган тонн болгож бууруулжээ. Есөн бэлтгэн нийлүүлэгч компани арилжааны банкуудтай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд үхрийн махны үнийг 15 мянган төгрөгт барьж, тухайн үнээр борлуулах нөхцөлийг тусгасан байдаг.  Мөн ингэж үүрэг хүлээхдээ улсын төсвөөс зургаа орчим тэрбум төгрөгийн татаас авдаг.  Гэтэл өнөөдөр махны үнэ магнаг болж, ард иргэд зутарч байна.  Ерөнхий сайд Н.Учрал "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40 мянган төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй. Өнгөрсөн жил 8,000 орчим тонн мах нөөцөлжээ. Энэ жил 5000 орчим тонныг нөөцөлсөн. Ингээд есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийсэн. Ингэхдээ үхрийн махыг 15000 төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлж, 386 цэгээр борлуулж байгаа. Гэтэл нөөцийн мах нэг ч ирээгүй байна, би өнөөдөр явж шалгалаа. Энэ мах хааччихав. Жишээ нь иргэн Б буюу нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн. Иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болсон байна” гэсэн байдаг. 

Махны үнийг зориудаар хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан уу?

Хотын дарга асан Х.Нямбаатар “Энэ жил махны үнэ ханшийг нийслэлээс зохицуулж чадахгүй. Харин би эвдэрсэн, эвдрээгүй хамаагүй бродюроо солино” гэж мэдэгдэж байсан нь саяхан.  Нийслэлд нөөцийн мах бэлддэг компанийн тендерийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс”, түүний төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компани авсан нь Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан мэдээллээс харагдсан. Улмаар хуулийн байгууллагад шалгах үүрэг өгнө лээ. Ер 2500 тонн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой байгаа. 2500 тонн мах хаана байна, яагаад худалдаанд гаргахгүй байгааг шалгуулахаар болсон юм. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулахаар болсон.  Цаашлаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгын “Мах импекс” компани, төрсөн эгч Х.Цэнбаяр нарын компанид  хотын захирагч Х.Нямбаатар боломж олгосон уу  гэх асуудал ч яригдах байх.  Хэрэв тийм бол  Хотын дарга маань зориудаар махны үнийг хөөргөж, ашиг ологч нарын талд ажилласан хэрэг болно. Махны үнэ 2025 оны арван хоёрдугаар сараас огцом савлаж эхэлсэн. Гэрээтэй есөн аж ахуйн нэгж нөөцөө 2025 оны арван хоёрдугаар сард бүрдүүлсэн. Ингэхдээ “Хүчит шонхор” захаас нөөцөө бүрдүүлсэн тохиолдол гарсныг Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн хөндсөн байдаг.

Н.Учрал VS Х.Нямбаатар

Ийнхүү Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг дээд шатныхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж, ард иргэдэд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлсэн үндэслэлээр чөлөөлөв.  Мөн Ерөнхий сайд Н.Учрал Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, тендерийг шалгахыг үүрэг болголоо. Төсөл хэрэгжүүлэх нэрээр хулгай хийж байна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн нь анхаарал татаж байна.  Ерөнхий сайд Н.Учралын гаргасан шийдвэрийн дараа Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийсэн.  Ер нь Хотын дарга Х.Нямбаатарын нэгэн хариу үйлдэл үзүүлэхийг олон нийт гадарлаж байсан.  Өмнө нь Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаж,  “Тэдний гэрийн гадаа очиж бүгдээрээ буллидэе” гэж байсан Хотын дарга шүү дээ.  Тэр л зангаараа Ерөнхий сайд Н.Учралыг мэдэгдлээрээ “буллидэх” гэж оролдов. Ер нь аливаа асуудал дээр  улс төрийн мэдэгдэл хийхдээ гаршсан гэхэд болно.  Баримт биш мэдэгдлээр ам тагладаг технологи бараг л Х.Нямбаатарынх болчихсон гэхэд болно.  Тэрээр “Н.Учрал аа,  Бацаан аа, Чи бантсандаа намайг өнөөдөр зайлуулж байна. Туулын хурдны замын төсөл хэвийн явж байхад "Нямбаатарын нэр хүнд минийхээс илүү гараад байна" гэсэн атгаг санаагаар чи энэ төслийг зогсоосон. Өөр бусад тендерүүдийг хулгай гэж ярих гээд юм бол олон улсын байгууллагуудтай нь ярь. Толгой холбож, уянгалж ярина. Чиний толгой хүрэхгүй шүү дээ, энэ улс орныг удирдахад Монгол Улсад хууль ёс гэж байдаг бол хоёулаа тултлаа явъя. Би уушгиныхаа гурван судсыг тасартал чамтай тэмцэнэ.  Би ирэх даваа гарагт /өнөөдөр/ үүрэг ажлаа нэр төртэйгөөр өгнө”  гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 94 (7836)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
2024-2025 онд 16 сургууль, 38...
АНУ-Хятадын шинэ харилцааны төв...

Мега төслөөс махны хулгай хүртэл "гүрийсэн" Х.Нямбаатарыг огцруулав

БАТСАЙХАН 2026-05-18
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Мега төслөөс махны хулгай хүртэл

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийслэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах