• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүтцийн шинэчлэлийг баталж, төрийн өмчит компаниудын засаглалд томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд 14 төрийн өмчит компани татан буугдаж, заримыг нь толгой компаниудад нэгтгэн, чиг үүргийн давхардлыг арилгах ажлыг эхлүүлж буйгаа зарлав. Шинэчлэлийн үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдэл нь “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх бөгөөд баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэх, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага болон өөрчлөгдөж байна. Мөн “Эрдэнэс Критикал Минералс” төрийн өмчит үйлдвэрийн газрын нэрийг уламжлалт “Монголросцветмет” нэгдэл болгон сэргээж байгаа нь анхаарал татаж байна. 260 орчим давхардсан орон тоог оновчтой болгож, захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулснаар жил бүр 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах тооцоо гарчээ. Энэ нь төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх бодит алхам болохын зэрэгцээ Үндэсний баялгийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзжээ.  Гэхдээ энэхүү шинэчлэлийн хамгийн чухал ач холбогдол нь компанийн нэр солигдож байгаа явдал бус, харин түүний философи өөрчлөгдөж байгаа явдал юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Монгол” нь уул уурхайн төслүүдийг шууд удирддаг бүтэцтэй байсан бол цаашид баялгийн сангийн хөрөнгийг төвлөрүүлж, үнэ цэнийг өсгөх хөрөнгө оруулалтын чиг баримжаатай байгууллага болох зорилтыг дэвшүүлж байна. Өөрөөр хэлбэл, уурхай удирддаг тогтолцооноос баялаг удирддаг тогтолцоонд шилжих, төрийн өмчийг захирдаг арга барилаас төрийн өмчийн үнэ цэнийг өсгөдөг тогтолцоонд шилжих, өнөөдрийн орлогыг зарцуулдаг хандлагаас ирээдүйн баялгийг бүтээдэг тогтолцоонд шилжих гэсэн гурван үндсэн зорилтыг энэхүү шинэчлэл агуулж байна. Дэлхийн олон орон байгалийн баялгаас олсон орлогоо зөвхөн төсвийн хэрэглээнд зарцуулахаас илүүтэйгээр хуримтлуулж, өсгөж, ирээдүй үеийнхэнд өвлүүлэх тогтолцоог бүрдүүлсэн байдаг. Монгол Улс ч энэ жишгээр баялгийн сангийн менежментийг олон улсын түвшинд хүргэхээр зорьж байгаа юм. Үүний хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн байгууллагуудтай хамтран ажиллах, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг дэлхийн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Гэвч шинэчлэлийн амжилтыг зөвхөн бүтэц өөрчлөлтөөр хэмжихгүй. Ил тод байдал, мэргэжлийн засаглал, улс төрөөс хараат бус удирдлага, хөрөнгийн өгөөж гэсэн бодит үзүүлэлтүүдээр дүгнэх шаардлагатай. Хэрэв эдгээр зорилго хэрэгжиж чадвал энэ удаагийн өөрчлөлт нь төрийн өмчийн салбарын ээлжит реформ бус, харин Монгол Улсын баялгийн удирдлагын шинэ үеийн эхлэл болж үлдэх боломжтой юм.

Засгийн газрын тогтоолоор “Чингис хаан үндэсний баялгийн сан”, “Эрдэнэс Метан” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-д тус тус нэгтгэлээ. “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч” ХХК-ийг тус тус татан буулгалаа. “Эрдэнэс Монгол”  нэгдлийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа хамтарсан хөрөнгө оруулалттай “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгахаар шийдвэрлэлээ. ТӨК-ийн шинэчлэлийг эхлүүлж, 14 компани татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30 хувь буурч, 67,3 тэрбум төгрөг хэмнэж байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд  “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байгааг онцлов. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компанийн шинэчлэл тэр дундаа байгалийн баялгийг яаж ард иргэдэд илүү өгөөжтэй байх талаар чухал шийдвэр гаргалаа.Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас төрийн өмчит компанийн бодитой шинэчлэл хийх үүрэг чиглэлийг өгсөн.Иргэн болгоны дансанд байгаа 306 мянган төгрөгийг яаж өсгөж үржүүлэх вэ, байгалийн баялгийн үр өгөөжийг яаж иргэдэд илүү хүртээх вэ гэдэг асуудлаар шинэчлэл хийсэн гэж ойлгож болно.Энэ хүрээнд төрийн өмчит "Эрдэнэс Монгол" нэгдлийн дараагийн хөгжлийн шатыг эхлүүлж байна.Энэ компани 2007 онд байгуулагдаад 19 жил болж буй. Дээрх хугацаанд алдаа оноо, сургамж авах олон зүйл байгаа.Харин дараагийн шат нь илүү өгөөжтэй байх болно. Тиймээс "Эрдэнэс Монгол" компанийн нэрийг "Чингис хаан баялгийн сан" гэж өөрчилж байна. Агуулгын хувьд одоогийн байдлаар "Эрдэнэс Монгол" компанийн үйл ажиллагаа нь илүү уул уурхайн компанийн толгой компани буюу менежментийн удирдлагад анхаарч байгаа. Хоёрдугаарт Үндэсний баялгийн сангийн хуулиар зохицуулагддаг.Энэ хуульд зааснаар хөрөнгийн удирдлага гэсэн чиг үүргээ илүү хүртээмжтэй байлгахаар төлөвлөж байна. Шинэчлэлийн хүрээнд мэргэжлийн удирдлага буюу Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө томилгоог эргэж харна. Үүний тулд компанийн дүрмийг шинэчилнэ. Нийт 11 гишүүнтэй бол тав нь заавал хараат бус байх ёстой. Хоёрдугаарт компани болгонд дэмжих үйл ажиллагааны давхардсан орон тоо байх шаардлагагүй. 10 хүний хийж байгаа ажлыг таван хүн хийж болно. Компани бүрд нэгдсэн дундын үйлчилгээг нэвтрүүлнэ. Жил бүр хэмнэлт рүү шилжинэ. Үүний тулд цахимжилтыг эрчимжүүлнэ. Тиймээс өнөөдөр 14 төрийн өмчит компанийг татан буулгах шийдвэр гаргасан. Гэхдээ уг 14 компани бол давхардсан, үйл ажиллагаа нь дэмжих чиг үүрэгтэй заавал байх компани хэлбэрээр байлгах шаардлагагүй гэж үзсэн тул хааж байна. Эдгээр компанийг хаасан тул 230 ажлын байрыг цомхотголоо" гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 115 (7857)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон...
Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн...

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

БАТСАЙХАН 2026-06-18

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах