• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН татвар дээр талцаж, АН цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт эхлэв.  Хуралдааны эхэнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн олонх саналаар  дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Төрийн нууцын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн 45 хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжив. Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэх батлах хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн нууцын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн 46 хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад 87 гишүүн оролцож, олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас санаачилсан Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийв. Хууль санаачлагчийн итгэлийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Гишүүд асуулт асууж, хариулт авав. 

“Засгийн газар Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй”

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Монгол Улсад эрчим хүчний бие даасан байдал онцгой ач холбогдолтой. Газрын тосны үйлдвэр байгуулах нь эдийн засгийн өсөлтийн тулгуур байх болно. Иймээс уг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа. "Петрочайна дачин тамсаг" компанийн олборлолт жил бүр буурсан байна. Үйлдвэр байгуулагдаад, түүхий эдээ хангаж чадах уу. Мөн газрын тосны хайгуулын ажил ямар түвшинд байгаа вэ. Үйлдвэр байгуулаад, ажиллуулах хүний нөөцийн бэлтгэл хангагдсан уу.

АҮЭБ-ын сайд Г.Дамдинням:

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. ШУТИС-д дотоодын мэргэжилтнүүдээ бэлдэх чиглэлээр 30 оюутны квот тэтгэлэг өгөөд явж байна. Одоо ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудаас сургаж эхэлсэн. Хүний нөөцөө Энэтхэгт ажиллаж байгаа үйлдвэрүүдэд дадлагажуулна. Газрын тосны нөөцийн тухайд үйлдвэр өөрөө 1.5 сая тоннын хүчийн чадалтай. Бид оргил үедээ 1.2-1.4 саяыг олборлож байсан. Одоо 380 орчим мянгыг олборлож байна. Их газрын хайгуулд оролцох сонирхол илэрхийлж буй компани цөөн байдаг. Бид "Петрочайна" компанийн удирдлагатай уулзсан. Тэдний талаас гэрээний үүргээс гадуур байр сууриа тодорхой болгоод өг гэдэг. Одоогийн байдлаар газрын тосны хайгуулын 10 талбай, уламжлалт бус газрын тос буюу занар долоон талбайд хайгуулын ажил явж байна. Газрын тосны олборлолт буурах хандлагатай байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад, Монгол Улсын хэрэглээний 50 хувийг хангана.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Энэ хууль батлагдсанаар газрын тосны хайгуул олборлолт нэмэгдэнэ гэж байна. Яаж нэмэгдэх вэ?

Шадар сайд Ж.Энхбаяр: 

-Монгол Улс 1.4 сая тонн газрын тос олборлож байсан өнөөдөр дөнгөж 200 мянган тонн руу буурсан. Шалтгаан нь хууль эрх зүй, татварын орчин тодорхойгүй. Монгол Улс Засгийн газар анх байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд ашигт тосны 40 хувийг Монгол Улс, 60 хувийг нь хөрөнгө оруулагч авна гэж маш тодорхой заасан. Үндсэндээ газрын тосны салбар асар эрсдэлтэй гэдэг нь үүнээс харагдаж байна. 30 гаруй жилд 4 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Буцаан нөхөлт нь 40 гаруй хувьтай яваа юм билээ. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн газрын тос олборлон экспортлож,  Монгол Улсын төсөвт 3 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийн орлого тушаасан байгаа юм. Хөрөнгө оруулалтаа 30 жил нөхөөгүй. Газрын тосны салбарт хууль эрх зүйн орчноос хамаараад дахин хөрөнгө оруулагч татаж чадсангүй. 1990 оны хуулиар Америк, Австралийн компаниуд орж ирж байсан.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлын санал хураалтыг хойшлуулав.

Үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах ёстой гэв

Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хийв.

Энэ төсөлд УИХ дахь АН-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. УИХ-ын гишүүн С.Цэнгүүүн төрийн өмчит зарим компани алдагдалтай ажилладаг атлаа захирал нь өндөр цалинтай. Тухайлбал "Төрийн үнэт цаас" компанийн захирал 38 сая, Диспетчерийн үндэсний төвийн дарга 25 сая, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал 20 сая төгрөгийн цалинтай. Гүйцэтгэх захирлуудын сонгон шалгаруулалт дутуу, ил тод биш. 

ТУЗ болон гүйцэтгэх захиралд УИХ хяналт тавьж чадахгүй байна. Би эрчим хүчний салбарын байгууллагууд руу албан бичиг илгээсэн ч надад ТУЗ-ийн гишүүдийнхээ мэдээллийг 12 байгууллагаас бусад нь өгөөгүй. Ийм л хаалттай байдаг.  Энэ хүмүүсийн бүтээмжид суурилж урамшуулал өгдөггүй гэв.   Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал Б.Даваадалайгийн сарын цалин 20 мянган ам.доллар буюу 64.9 сая төгрөг гэсэн юм.  Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалсан. Тэрээр, захирлуудын цалинг улс төрчид их ярьдаг. Үүрэг хариуцлага хүлээсэн бол тэр хэрээр өндөр цалин авах ёстой гэв.   

“Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй, адилхан татвар авах ёстой”

Үргэлжлүүлэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхидалттай тэмцэх үндсэн арга гэж үзэж байна. Хуулийн төсөлд татварыг нэмэгдүүлэх ямар зохицуулалт тусгасан бэ Энэ дээр томоохон бодлого гаргахгүй бол Тамхины хяналтын тухай хууль олон жил яригдсан ч шийдэгддэггүй. Электрон амхитай холбоотой ямар зохицуулалт тусгасан бэ. Хуулийн төсөл өргөн барьснаас хойш санаачлагч руу маш их дайрч байна. Мушгин гуйвуулж хамрын тамхийг хорих гэж байна гэсэн хөөрөгний зурагтай суртал ухуулгыг нийгмийн сүлжээгээр явуулж, хуулийн төсөл өргөн барьсан алгын чинээ эмэгтэй рүү сүрэглэн дайрч байна. Үүнийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүс л хийж байгаа байх. Тэр нөхдүүдэд ашиг л хэрэгтэй, Монголын хүүхэд залуусын ирээдүй ямар ч хамаагүй. Тиймээс төр бодлогоо гаргах хэрэгтэй. Электрон тамхины хайрцаг сав дээр анхааруулга зураг тавихыг төсөлд тусгасан уу?

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хуулийн төслийн гол зорилго нь өсвөр насны хүүхэд, залуусыг никотины хамааралтай бүтээгдэхүүнд донтох эрсдэлийг бууруулах үндсэн агуулгатай. Тамхин бүтээгдэхүүний амт, үнэр, үзэмж зэргээр хүүхэд, залуус сонирхож дурлах маркетинг хийж байгааг дэлхий дахинд анхааруулсаар байгаа. Тиймээс ажлын хэсэгт хэдийгээр 100 хувь санал нийлээгүй ч гэсэн амт, үнэрийг хорих зохицуулалт орсон.  Ялангуяа электрон тамхинд агуулагдах шоколад, кола, жимс зэрэг амттай бүтээгдэхүүнийг хориглох заалтыг төсөлд тусгаж, байнгын хорооны хурлаар энэ санал дэмжигдсэн. Мөн гааны амтыг бүх төрлийн тамхинаас хасах тухай санал дэмжигдсэн.

Тамхины хэрэглээг бууруулах хоёр дахь гол зохицуулалт нь татварын бодлого. Онцгой албан татварын тухай хуулиар тамхины нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судлаад, ойрын таван жилд тамхины татварын хэмжээг 60 хувьд хүргэх зорилт тавьсан. Никотин агуулсан бүх төрлийн тамхийг агуулга болон өртөгт нь үндэслэн онцгой албан татвар ногдуулах зохицуулалт тусгасан.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Бид эцэг эхчүүд. Үр хүүхдүүдээ тамхи, вэйп татаасай гэж нэг ч хүн бодохгүй байгаа байх. Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна. 4000 гаруй иргэн тамхинаас болж нас барсан байна. Тэгэхээр энэ хорт зуршил ирээдүйг хорлож байгаа. Электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд хорт зуршилд өртөх магадлал хэр байдаг вэ. ОХУ, Тайланд тамхи борлуулахдаа ил зардаггүй, бүх тамхи нь ижил өнгийх байдаг. Тэгэхээр шинэ хэрэглэгч, сурталчилгаанд автах, сонгох боломжгүй байдаг юм билээ. Хуулийн төсөлд шинэ хэрэглэгчдийг нэмэхгүй байх талаар тусгасан уу.Хууль санаачлагч руугаа ямар их дайрдаг юм бэ. Хамрын тамхийг хориглосон мэтээр дайрлаа. Монгол Улсад вейдээр дамжуулж хар тамхины төрлийн бүтээгдэхүүн орж ирсэн үү.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Үнэр, амт бүр хорих саналыг оруулж ирсэн. Ажлын хэсэг, байнгын хороо дэмжсэн. Ямар ч тамхи бүгд никотин агуулж байгаа учраас бага насандаа хэрэглэх нь донтолт үүсгэдэг. Тиймээс өсвөр насандаа тамхи хэрэглэхгүй байх нь никотинд донтохоос сэргийлдэг. Тиймээс худалдааны байгууллагуудад тамхийг ил тавьж зарахыг хориглоно. Мөн татварыг нэмснээр хэрэглээг хязгаарладаг. Задгай систем учраас дотор нь юу ч хийж болно. Тиймээс Монгол Улсад задгай систем буюу цэнэглэдэг тамхийг бүрэн хорьсон.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр:

-Вейпийг хуулийн хүрээнд журамлаж байгаа нь зөв. О.Номинчимэг гишүүн нийслэлийн Засаг даргын орлогч байхдаа худалдааны журамд өөрчлөлт оруулж 21 насанд хүрээгүй хүнд вейп борлуулахгүй байхаар тусгасан.Хуулийн 6.7.14-т сургуулийн 500 метрт тамхи зарахыг хориглосон байдаг. Гэтэл сумын төв дээр энэ хэрэгжих боломжгүй юм билээ.  Сумын төв дээрээ сургууль, цэцэрлэг нь ч байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид тамхийг нууцаар зарах нөхцөл байдал руу түлхэж байна. Тиймээс хуулийг дагаж гаргах УИХ-ын тогтоолыг амьдралд ойртуулж болох уу. 21 насанд хүрээгүй хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн зарахыг хориглох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

-Хууль санаачлагч хөндөөгүй сэдвийг ажлын хэсэг хөндөх боломжгүй. Сургууль, цэцэрлэгийн 500 метрт тамхи зарахгүй гэдгийг хууль санаачлагч хөндөөгүй. Тиймээс гишүүд дахин хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барих боломжтой. Эсвэл УИХ-ын тогтоол гаргаад Засгийн газарт чиглэл өгч болно.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Тамхины хуулийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр маш сайн хэлэлцүүлэг явж байна лээ. Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил болоход анх удаа ийм айхтар хэлэлцүүлэгтэй хуулийн төслийг  анх удаа харлаа. Цаашид бүх хууль дээр ингэж хэлэлцүүлэг хийвэл сайн байна. Хоёр тал болж хуваагдаад бие биеэ яасан их үгүйсгэж, элдвээр хэлдэг юм. Ер нь тамхи л бол тамхи. Электрон тамхи гэхээрээ тамхи биш болчихгүй. Халаадаг тамхи тамхи биш болчихгүй. Импортоор оруулж ирж байгаа согтууруулах ундаан дээр бүгдэд нь онцгой албан татвар тогтоогоод явж байгаа. Үүнтэй л ижил байх ёстой. Ижил тэгш хандах ёстой юм. Нэг нь татвар төлөөд  нөгөө нь татвар төлдөггүй байж болохгүй. Байнгын хороо нь ч, ажлын хэсэг нь ч хоёр хуваагдаад. Одоо УИХ нь хэрхэн хоёр хуваагдахыг санал өгөхөд нь харъя. Анх өргөн барьсан 78 гишүүн хуулийн төсөлдөө үнэнч, ач холбогдол өгөхийг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 121 (7863)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Чуулган
  • •Боловсрол
  • •Сонгууль
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •ММ-ын тодруулга
  • •Шүүхийн танхимаас
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Ш.Энхийн-Од NBА-ийн зуны лигт...
Монголын баялгийг гадныханд...

МАН татвар дээр талцаж, АН цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

БАТСАЙХАН 2026-06-26

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа сургалтын албаны даргаар томилогджээ

11 цагийн өмнө өмнө

Долоон жилийн хөдөлмөр-зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалт

11 цагийн өмнө өмнө

Сургалт, судалгааны 10 лаборатори байгуулжээ

17 цагийн өмнө өмнө

Шатахууны мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч ороод, 4.8 сая төгрөг залилуулжээ

17 цагийн өмнө өмнө

"Нээлтэй парламент" танхимд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ажиллав

17 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр

18 цагийн өмнө өмнө

Оройдоо бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна

1 өдрийн өмнө өмнө

“BLAST Premier Open Ulaanbaatar 2027” тэмцээн манай улсын эдийн засагт ямар үр ашигтай вэ

1 өдрийн өмнө өмнө

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

1 өдрийн өмнө өмнө

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буйд талархал илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Үдээс өмнө бага зэргийн бороо орно

2 өдрийн өмнө өмнө

“Ерөө” голын усыг бохирдуулсан зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 4-5 жил хорих ял оноожээ

2 өдрийн өмнө өмнө

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

2 өдрийн өмнө өмнө

Чимээгүй баатруудын таван минутын стандарт

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 29-31 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-08-31 өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Тайландын багтай тоглоно

2026-09-01 өмнө

Г.Жаргалсайхан: Улаанбаатарт гэрт ойр 21 сургуулийг шинээр байгуулж, 8739 хүүхэд суралцана

2026-08-31 өмнө

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

2026-09-02 өмнө

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

2026-09-02 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

2026-08-31 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2026-09-01 өмнө

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

2026-08-31 өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

2026-08-31 өмнө

Маргааш буюу 9-р сарын 1-нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2026-09-02 өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлнэ

2026-08-31 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-08-31 өмнө

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

2026-09-01 өмнө

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

2026-08-31 өмнө

COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-08-31 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 25-27 хэм дулаан байна

2026-09-02 өмнө

Долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-09-01 өмнө

Өнөөдөр есдүгээр сарын 1

2026-09-01 өмнө

Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ

2026-09-02 өмнө

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

2026-09-01 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

2026-09-01 өмнө

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

2026-09-02 өмнө

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

2026-09-01 өмнө

Замын-Үүдийн гаалийн албаны дарга 88.5 сая төгрөгийн хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

2026-09-01 өмнө

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

2026-09-02 өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ

2026-08-31 өмнө

Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242,742 хүүхэд бүртгүүлэх урьдчилсан төсөөлөл байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах