• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, хуралдааны эхэнд зарим томилгоог хийлээ.  Монгол банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох асуудлаар нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 126 гишүүний 107 нь буюу 84.9 хувь дэмжиж, Э.Анарыг Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо. Мөн  УИХ-ын гишүүн М.Мандхайг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар,  УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгосон юм. Үргэлжлүүлэн зарим хуулийн төслийг эцэслэн батлав. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.

Нийгмийн даатгалын хуулиар юу өөрчлөгдөх вэ?

-Нийгмийн даатгалд анх удаа хамрагдаж буй иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлнө. 
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үйл ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор сүүлийн таван  жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн тав  хүртэл ажилтантай ажил олгогчийн гурван ажилтны ажил олгогчийн төлөх тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд чөлөөлнө. 

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран 0.5-2.5 хувьтай байсныг 0.3-2.2 хувь болгон тус тус бууруулсан.

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж, ахмад настныг нийгмийн хамгааллын баталгааг хангах зорилгоор суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн авч байсан цалин хөлсний хэмжээ, шимтгэл төлсөн хугацаатай уялдаатай шударга болох буюу шимтгэл төлж, ажилласан дараалсан 5 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тогтоож байгааг үе шаттай 10 жил хүргэнэ.

-Даатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг сайн дурын үндсэн дээр хуримтлуулах бол улсын төсвөөс тэтгэврийн мөнгөн хуримтлалын 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг 10 жил хүртэлх хугацаанд олгоно гэж заажээ. 

Н.Учрал: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах ёстой

Мөн чуулганаар 2025 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцлээ.  Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал ирэх оны төсвийг батлахдаа ямар зарчим баримтлах талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Төсвийн тусгай шаардлагуудаас суурь тэнцэл ашигтай байхыг хангаж чадаагүй. Бид урьд оны үлдэгдлээ зардлаар санхүүжүүлж байна. Ийм хариуцлагагүй явж ирсэн байна. Манай өнөөдрийн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хуучин стандартаар явж байна. Монгол Улсын төсөв орлого, зарлагын бүртгэл л болсон. Хэдий хэмжээний хөрөнгөтэй байгаа вэ гэдгээ ч бүрэн үнэлж чаддаггүй. УИХ-ын 126 гишүүн жилийн нэг их наядын хөрөнгө оруулалтыг УИХ-ын ажлын хэсэг дээр хуваарилж сууж байхад төрийн өмчит ТУЗ-ийн есөн гишүүнтэй компани 5–6 их наядыг хуваарилаад сууж болох уу гэдгийг ярих болсон. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа эргэж харах ёстой. Алдагдал муу муухай гэдгийг болих хэрэгтэй. Ямар ч алдагдалгүй төсөв оруул гэсэн улс төрийн попролууд  өнөөдрийг хүргэсэн. Худлаа ярьж хэлэхээ болих хэрэгтэй. Ирэх жилийн төсвийг төлөвлөхдөө суурийг нь өөрчлөх хэрэгтэй. Дээрээс нь Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал боломж олгохгүй байна. Төсвийн тодотгол хийхгүй бол урсгал зардал 90 хувьд хүрнэ. Улс төржилт дийлдэхээ болихоор тэтгэвэр, халамж нэмнэ гэсээр байна. Үүнийг өөрчилнө” гэв. 

Тамхины хяналтын тухай хуулийн талаар хэн юу хэлэв?

Улмаар өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийлээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. О.Номинчимэг нарын гишүүд зохицуулалтгүй байсан зүйлүүдийг зохицуулалттай болгохоор оруулж ирсэн. Хэрэв эсэргүүцэж байгаа бол зарим болохгүй байгаа зохицуулалтаа зохицуулаад хуулиа өргөн барь л даа, нэг хуулиар бүх асуудлыг шийдэж чадахгүй. Ийм хортой бодисыг хүүхэд, залуучууд хэрэглэж байна. Бид нар хүүхэд залуусаа хамгаалахгүй юм уу. Ямар ч байсан энэ хуулийн төслийг дэмжээд баталъя. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:  

-Хойч үе, үр хүүхдүүдээ тамхинаас хамгаалах зорилготой хууль санаачилж байхад яагаад УИХ-ын гишүүн О.Номинчимэг рүү ингэж дайраад байгаа юм бэ. Казахстаны нэгэн тамхины компанийн захирал "Монгол Улсын Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, тамхины зах зээлийг хууль бус наймаанд бүү алдаарай" гэсэн агуулгатай мэдэгдэл гаргасан байсан. Энэ арай л хэтэрсэн үйлдэл биш үү. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хойч үеэ тамхинаас хамгаалах, тамхины татварыг нэмэгдүүлэх, жил бүр уушгины хорт хавдрын улмаас амиа алдаж буй олон зуун хүний тоог бууруулах зорилготой хууль санаачлан хэлэлцэж байна. Гэтэл гаднын компанийн төлөөлөл гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д албан бичиг хүргүүлж байгаа нь арай л даварсан үйлдэл биш гэж үү. Зохих байгууллагууд энэ асуудлыг анхаарч байгаа байх.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Арван сарын өмнө 70 гаруй гишүүн хамтран өргөн барьсан хууль хурдан урагшлах болов уу гэж бодож байсан ч бодит байдал дээр олон саад бэрхшээлийг тууллаа.Мөн энэ хуулийг батлуулахгүй байх, буцаахын төлөө ажилласан зарим гишүүдэд ч талархал илэрхийлье. Та бүхэн парламентад хуулийг ийм өрсөлдөөнтэй, идэвхтэй хэлэлцэж болдог гэдгийг харуулсан нэгэн жишиг тогтоолоо. Харин тамхины компаниудын санал болгосон заалт, үг, өгүүлбэрийг бараг үсэг, цэг, таслалын зөрүүгүйгээр хуульд тусгуулахыг оролдсон явдал баримттайгаа үлдэнэ. Энэ нь улс төрийн замналын тань нэг хэсэг, хар толбо болон үлдэх биз. Үүндээ та бүхэн өөрсдөө дүгнэлт хийх байх. Иргэд ч өнөөдөр биш юм аа гэхэд ирээдүйд үнэлэлт, дүгнэлтээ өгнө. Тамхины бизнес эрхлэгчид болон тэдний эрх ашгийг хамгаалдаг хүмүүс намайг "энэ хуулийг батлуулахын төлөө чичирч байна" гэж олонтаа шүүмжилсэн. Тийм ээ, би чичирсэн. Нэг ангийн арван хүүхдийн найм нь уушги, амьсгалын замын өвчтэй байхад би чичрэхгүй гээд яах юм бэ. Утаатай, утаагүй бүтээгдэхүүн гэж ялгалгүй олон төрлийн химийн хорт бодисоор хүүхдүүдийнхээ ирээдүйг хордуулж байхад дуугүй сууж чадахгүй. 

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Сүүлийн хэдэн хоногт тамхи импортлогч компаниудын захирлууд, тэдний төлөөлөл, зарим УИХ-ын гишүүд Төрийн ордонд тамхины лобби хийж явсан нь үнэн. Бид ийм зүйлээс хэзээ татгалзах юм бэ. Монголын парламент тамхи импортлогч компаниудын халаасанд багтаагүй, багтах ч ёсгүй. Нэг Солонгос, нэг Оросын иргэн гарын үсэг зурчхаад Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж шаардлага тавьдаг. Энэ ямар даварсан үйлдэл вэ."Хэрэв энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд өгнө" гэж дарамталдаг. Энэ бас юу гэсэн үг вэ. Мөн "энэ хууль батлагдвал хууль бус тамхины худалдаа нэмэгдэнэ" гэж ярьж байна. Монгол Улс хилтэй, гаальтай, цагдаатай, тагнуулын байгууллагатай улс. Тамхи гэдэг чинь хайрцаг хайрцгаар нь хилээр чөлөөтэй зөөгөөд явчихдаг зүйл биш гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 126 (7868)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Яам, Агентлаг
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Тэрбум мод
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
“Монголд хөрөнгө оруулсан бол...
"Ачит-Ихт" ХХК нь Химийн иж бүрэн...

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

БАТСАЙХАН 2026-07-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

1 цагийн өмнө өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 цагийн өмнө өмнө

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

2 цагийн өмнө өмнө

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

2 цагийн өмнө өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал нас уртасна

2 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

1 өдрийн өмнө өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2 өдрийн өмнө өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-12 өмнө

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

2026-10-12 өмнө

Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

2026-10-11 өмнө

Санзайгаас Багабаян амралтын газар хүртэлх автозамыг шинэчилж байна

2026-10-12 өмнө

Б.Дашпүрэв: Шатахууны нөөцийн агуулах, шилжүүлэн ачих байгууламжийн төслүүдийг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-12 өмнө

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

2026-10-12 өмнө

Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2 өдрийн өмнө өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-12 өмнө

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

2 өдрийн өмнө өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-11 өмнө

Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-12 өмнө

Малын органик тэжээлийн “мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-12 өмнө

2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2 өдрийн өмнө өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

1 өдрийн өмнө өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах