• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Энэ зуны туршид монголчууд эдийн засгийн хямралыг утгаар нь эдэлсээр намартай золгох бололтой. Эхлээд махны үнэд балбуулсан. Залгуулаад шатахууны үнийн нэмэгдэлд халаасаа тэмтрүүллээ. Болоогүй ээ, хомсдолд нь унтах цагаа хумслуулан дугаарлан байж жаахан шатахуун олж авч байна. Эдийн засгийн энэхүү таагүй уур амьсгал иргэд, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж уур бухимдал ихтэй байгаа юм. Гэвч үүний шууд нөлөөг нуруундаа үүрдэг Засгийн газар  сандарч мэгдэж буйгаас биш улс төр бол хөшигний ард жамаараа л явж байгаа аж. Угаасаа л зун болгон улс төрийн бүлэг фракцууд агаар салхинд гарч, улс төрийн цаашдын үйлдлүүдээ төлөвлөдөг. Тэр ёсоор энд тэнд цуглаж уулзацгаасан байна.

Сүүлийн үед хэвлэл, олон нийтийн сүлжээ, улс төрийн хүрээнд яригдаж буйгаар МАН-ын 50 настнууд Хөвсгөл далайн тахилгыг далимдуулан тэнд цуглаж уулзацгаажээ. Түүнээс хэд хоногийн дараа 40 настнууд нь Хэнтийн Дадалд цуглаж “хуралдсан” байна. 50 настнууд гэдэг нь улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийн дунд УИХ дахь МАН-ын бүлгийн “38-ын тал”, мөн 70-аад оныхон гэгддэг УИХ-ын гишүүдээс голдуу бүрддэг улстөрчдийг хэлдэг.

Тэдний гол төлөөлөгчид нь УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нар байдаг. Харин 40 настнууд нь УИХ дахь бүлгийнх нь “30-ын талынхан” буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг хэсэг улстөрч юм. Хөвсгөл, Хэнтийн уулзалтуудад дээр нэр дурдсан улстөрчид очжээ. Ер нь бол улстөрчид нэг сонгуулиас нөгөө сонгуулийг харж улс төрөө хийдэг. Тэр л жишгээр энэ зуны улс төрийн онцлох сэдэв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль бөгөөд үүнтэй холбоотойгоор намрын улс төр хэрхэн, хаашаа өрнөх вэ гэдэг анхаарал татаж байна. Учир нь, Хөвсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гол сэдэв нь байжээ. Гэхдээ тэнд уг сонгуулиар хэн нэр дэвших вэ гэдэг талаар ямар нэг шийд гараагүй байна.

Харин 50 настнуудын дийлэнх нь нэр дэвшчих хүсэлтэй байгаагаа үг, үйлдлээрээ нуулгүй илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН хэрхэн оролцож ялах хийгээд түүний өмнөх улс төрийг ямар байлгах талаар ярьцгаасан байна. Уг нь олон нийтийн дунд “МАН-аас Г.Занданшатар л өрсөлдөгчгүйгээр нэр дэвших нь” гэсэн ойлголт байсан. Гэтэл саяхнаас судалгааны байгууллагууд, тухайлбал MDA боловсролын судалгааны байгууллагаас УИХ-ын дарга С.Бямбацогтыг бас “Ерөнхийлөгчид дэвших боломжийн улстөрч” гээд гаргаад ирсэн.

Тус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой анализдаа “2026 оны наймдугаар сарын 2-ны байдлаар загвар МАН-аас нэр дэвших боломжит С.Бямбацогт, Г.Занданшатар болон АН-аас нэр дэвших боломжит Н.Алтанхуяг нарыг хамруулсан нөхцөлт хувилбарыг тооцлоо. Жич: Эдгээр нь албан ёсоор тодорсон нэр дэвшигчид биш юм. Загварын тооцсон нийт саналын дунджаар МАН-ын С.Бямбацогт 44.2 хувь, нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь, АН-ын Н.Алтанхуяг -28.9 хувь, нэгдүгээрт орох магадлал 26.8 хувь, МАН-ын Г.Занданшатар -24.0 хувь, нэгдүгээрт орох магадлал 0 хувь байна.

Энэ дүнгээр С.Бямбацогт дундаж саналын хувиар тэргүүлж байгаа боловч 44.2 хувь нь ялалт гэсэн үг биш. Түүний нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь байгаа нь тэргүүлэгчийн байр суурь баталгаатай бусыг харуулна. Загварын энэ хувилбарт хэн ч нийт саналын 50 хувийг давахгүй байх магадлал 100 хувь гарсан. Тиймээс Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёр дахин санал хураалтад үлдэх нөхцөл үүснэ. Гэхдээ энэ нь 2027 онд заавал ийм үр дүн гарна гэсэн үг биш. Зөвхөн оруулсан гурван нэр, намын дэмжлэгт тавьсан хязгаар болон өнөөгийн өгөгдөлд тулгуурласан нөхцөлт тооцоо” гэжээ.

Хөвсгөл дэх уулзалтын мэдээлэл, зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших горьдлоготой улстөрч зөвхөн Г.Занданшатар, С.Бямбацогт хоёроор тогтохгүй, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэр ч багтах юм байна. Хэнтийд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намрын улс төрийг хэрхэн өрнүүлэх талаар ярьцгаажээ. Мэдээж тэдний тухайд ах нарыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд онцгой анхаарал тавьж байгааг маш сайн мэднэ. Тиймээс, үүнийг дагаж өөрсөд рүү нь чиглэх улс төрийн эрсдэл хийгээд ашигт хувилбарыг тооцож үзсэн байх магадлалтай гэнэ. Товчхондоо, Хөвсгөлд, Хэнтийд уулзаж, “хуралдсан” МАН-ынхан ярьсан тохирсноо COP17 өнгөрөөгөөд, есдүгээр сарын дундуур УИХ-ын намрын чуулганы нээлтээр хэрэгжүүлж эхлэх бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 145 (7887)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Воллейбол эрэгтэйчүүдийн...
Оюу толгойгоос “Рио Тинто”...

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

ГАРЬД 2026-08-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Энэ зуны туршид монголчууд эдийн засгийн хямралыг утгаар нь эдэлсээр намартай золгох бололтой. Эхлээд махны үнэд балбуулсан. Залгуулаад шатахууны үнийн нэмэгдэлд халаасаа тэмтрүүллээ. Болоогүй ээ, хомсдолд нь унтах цагаа хумслуулан дугаарлан байж жаахан шатахуун олж авч байна. Эдийн засгийн энэхүү таагүй уур амьсгал иргэд, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж уур бухимдал ихтэй байгаа юм. Гэвч үүний шууд нөлөөг нуруундаа үүрдэг Засгийн газар  сандарч мэгдэж буйгаас биш улс төр бол хөшигний ард жамаараа л явж байгаа аж. Угаасаа л зун болгон улс төрийн бүлэг фракцууд агаар салхинд гарч, улс төрийн цаашдын үйлдлүүдээ төлөвлөдөг. Тэр ёсоор энд тэнд цуглаж уулзацгаасан байна.

Сүүлийн үед хэвлэл, олон нийтийн сүлжээ, улс төрийн хүрээнд яригдаж буйгаар МАН-ын 50 настнууд Хөвсгөл далайн тахилгыг далимдуулан тэнд цуглаж уулзацгаажээ. Түүнээс хэд хоногийн дараа 40 настнууд нь Хэнтийн Дадалд цуглаж “хуралдсан” байна. 50 настнууд гэдэг нь улс төрийн хүрээнийхэн болоод олон нийтийн дунд УИХ дахь МАН-ын бүлгийн “38-ын тал”, мөн 70-аад оныхон гэгддэг УИХ-ын гишүүдээс голдуу бүрддэг улстөрчдийг хэлдэг.

Тэдний гол төлөөлөгчид нь УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, МАН-ын генсек Я.Содбаатар нар байдаг. Харин 40 настнууд нь УИХ дахь бүлгийнх нь “30-ын талынхан” буюу Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын тэргүүлдэг хэсэг улстөрч юм. Хөвсгөл, Хэнтийн уулзалтуудад дээр нэр дурдсан улстөрчид очжээ. Ер нь бол улстөрчид нэг сонгуулиас нөгөө сонгуулийг харж улс төрөө хийдэг. Тэр л жишгээр энэ зуны улс төрийн онцлох сэдэв нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль бөгөөд үүнтэй холбоотойгоор намрын улс төр хэрхэн, хаашаа өрнөх вэ гэдэг анхаарал татаж байна. Учир нь, Хөвсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль гол сэдэв нь байжээ. Гэхдээ тэнд уг сонгуулиар хэн нэр дэвших вэ гэдэг талаар ямар нэг шийд гараагүй байна.

Харин 50 настнуудын дийлэнх нь нэр дэвшчих хүсэлтэй байгаагаа үг, үйлдлээрээ нуулгүй илэрхийлж байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН хэрхэн оролцож ялах хийгээд түүний өмнөх улс төрийг ямар байлгах талаар ярьцгаасан байна. Уг нь олон нийтийн дунд “МАН-аас Г.Занданшатар л өрсөлдөгчгүйгээр нэр дэвших нь” гэсэн ойлголт байсан. Гэтэл саяхнаас судалгааны байгууллагууд, тухайлбал MDA боловсролын судалгааны байгууллагаас УИХ-ын дарга С.Бямбацогтыг бас “Ерөнхийлөгчид дэвших боломжийн улстөрч” гээд гаргаад ирсэн.

Тус байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбоотой анализдаа “2026 оны наймдугаар сарын 2-ны байдлаар загвар МАН-аас нэр дэвших боломжит С.Бямбацогт, Г.Занданшатар болон АН-аас нэр дэвших боломжит Н.Алтанхуяг нарыг хамруулсан нөхцөлт хувилбарыг тооцлоо. Жич: Эдгээр нь албан ёсоор тодорсон нэр дэвшигчид биш юм. Загварын тооцсон нийт саналын дунджаар МАН-ын С.Бямбацогт 44.2 хувь, нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь, АН-ын Н.Алтанхуяг -28.9 хувь, нэгдүгээрт орох магадлал 26.8 хувь, МАН-ын Г.Занданшатар -24.0 хувь, нэгдүгээрт орох магадлал 0 хувь байна.

Энэ дүнгээр С.Бямбацогт дундаж саналын хувиар тэргүүлж байгаа боловч 44.2 хувь нь ялалт гэсэн үг биш. Түүний нэгдүгээрт орох магадлал 49.6 хувь байгаа нь тэргүүлэгчийн байр суурь баталгаатай бусыг харуулна. Загварын энэ хувилбарт хэн ч нийт саналын 50 хувийг давахгүй байх магадлал 100 хувь гарсан. Тиймээс Н.Алтанхуяг, С.Бямбацогт хоёр дахин санал хураалтад үлдэх нөхцөл үүснэ. Гэхдээ энэ нь 2027 онд заавал ийм үр дүн гарна гэсэн үг биш. Зөвхөн оруулсан гурван нэр, намын дэмжлэгт тавьсан хязгаар болон өнөөгийн өгөгдөлд тулгуурласан нөхцөлт тооцоо” гэжээ.

Хөвсгөл дэх уулзалтын мэдээлэл, зарим эх сурвалжуудын мэдээллээс харахад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших горьдлоготой улстөрч зөвхөн Г.Занданшатар, С.Бямбацогт хоёроор тогтохгүй, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарын нэр ч багтах юм байна. Хэнтийд бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар намрын улс төрийг хэрхэн өрнүүлэх талаар ярьцгаажээ. Мэдээж тэдний тухайд ах нарыгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд онцгой анхаарал тавьж байгааг маш сайн мэднэ. Тиймээс, үүнийг дагаж өөрсөд рүү нь чиглэх улс төрийн эрсдэл хийгээд ашигт хувилбарыг тооцож үзсэн байх магадлалтай гэнэ. Товчхондоо, Хөвсгөлд, Хэнтийд уулзаж, “хуралдсан” МАН-ынхан ярьсан тохирсноо COP17 өнгөрөөгөөд, есдүгээр сарын дундуур УИХ-ын намрын чуулганы нээлтээр хэрэгжүүлж эхлэх бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 145 (7887)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

17 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

18 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

18 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

18 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

18 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах