• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Өмнөговь, Дундговь аймгийг нийслэлтэй холбодог стратегийн ач холбогдолтой автозам дээр жил бүр засварын ажил явуулж байгаа хэдий ч зохион байгуулалт муутайгаас зорчигчид эрсдэлд өртсөөр байна. Замын гадаргуугийн эвдрэл гэмтэл, том оврын ачааны машинуудын дэгдээх тоос шороо зэрэг асуудлууд, нэмээд зам засварын ажлын үеэр хэд хэдэн газарт зам хаасан нь зорчигчдын эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насанд шууд аюул учруулж байна.

Өнгөрсөн амралтын өдөр тус замаар зорчиж, нөхцөл байдлыг сурвалжиллаа. 2-3 газар зам хааж, засварын ажил явуулахдаа зам хаасан тэмдэглэгээг тавиагүйн улмаас хэд хэдэн автомашин овоолгоостой шороо мөргөж, хурдтай явж сандарсандаа замын хажуу руу орсон харамсалтай ослууд гарсан байв.  Үүнд мэдээж жолоочийн хариуцлагын асуудал яригдана. 

Гэхдээ үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнө оройн цагаар зорчиж байхдаа голдуу ийм осолд өртөж байгаа нь тэмдэг тэмдэглээг муу тавьсантай холбоотой.  Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны өгсөн мэдээллээр тус зам засварын ажлыг ЗТХЯ-ны харьяа Авто замын хөгжлийн төв хариуцаж байгаа бөгөөд Төв аймгийн АЗЗА засварын ажилд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Тендерт хоёр компани шалгарсан бөгөөд Дундговийн иргэдийн гомдлоор хяналтаа сайжруулах, түр замынхаа аюулгүй байдлыг хангах саналаа хүргүүлсэн” гэв. 

Стратегийн ач холбогдолтой зам

Улаанбаатар – Мандалговь чиглэлийн авто зам нь нийслэлийг Дундговь, Өмнөговь аймаг, түүнчлэн говийн бүсийн уул уурхай, бүтээн байгуулалт, тээвэр логистикийн гол зангилаатай холбодог онцгой ач холбогдолтой зам юм. Нийт 270 км урттай энэ зам дээр даац, ачаалал үргэлж өндөр байдаг тул эвдрэл, гэмтэл ч байнга дагалддаг.

Тус замын элэгдэл, гэмтлийг сэлбэн засах ажил 2024 оноос эхлээд жил бүр хийгдэж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу 2027 он хүртэл үргэлжлэх юм.Зам тээвэр хөгжлийн салбарын мэдээллээр, замын 8 км хэсгийн засварын ажил 2025 оны долоодугаар сарын 20-ноос эхэлж, замын далан болон ус зайлуулах хоолойг өргөтгөх ажил тухайн үедээ хийгдэж байсан.

Уг ажлыг 2025 оны аравдугаар сарын 1-нд дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан бол зэрэгцээ хийгдэж буй Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн бүтээн байгуулалтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-аас эхэлж, далангийн ажил 98 хувийн гүйцэтгэлтэй байсан тухай Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун газар дээр нь очиж шалгасан байна.

Засвар хийгдэж байгаа ч зохион байгуулалт сул

Замын аюулгүй байдал, урт хугацааны ашиглалтыг хангах үүднээс жил бүр засвар үйлчилгээ хийж байгаа нь өөрөө эерэг алхам. Гэтэл практикт энэ нь шинэ бэрхшээл дагуулсаар байна. Голлох чиглэлийн замыг хааж, засварын ажлыг эхлүүлэхийн зэрэгцээ замын хоёр талд түр зорчих зам гаргасан хэдий ч, энэ түр замуудын хөдөлгөөний зохицуулалт хангалтгүй байгаагаас авто ослын эрсдэл улам нэмэгдэж байна.

Түр замаар зорчих машинууд эгнээгээ баримтлахгүй, эсрэг урсгалтай зорчих тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Түүнчлэн засварын ажил болон зорчиж буй тээврийн хэрэгслээс үүдэлтэй тоос шороо харагдах орчныг байнга муутгаж, ослын эрсдэлийг улам гүнзгийрүүлж байна.

Ийм байдлаар том оврын тээврийн хэрэгслийн улмаас үүсэх аюул зөвхөн онолын түвшний таамаг биш гэдгийг өмнөх жилүүдийн жинхэнэ явдал баталж байна. 2023 оны 7-р сарын сүүлээр замын 80 км-т орших Ногоондовын даваанд чиргүүлтэй том оврын тээврийн хэрэгсэл хүч алдаж, зам хаагдмал зогссоны улмаас түгжрэл үүссэн байна.

Тухайн үед замын зорчих хэсэгт цас тогтсон байсныг "Төв АЗЗА" ТӨХК цаг алдалгүй цэвэрлэсэн ч, олон нийтийн сүлжээгээр байдлын талаар ташаа мэдээлэл түгэн тархсан тухай Зам тээвэр хөгжлийн төв тухайн үед онцолж байсан.   Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн зөрчил ч цөөнгүй хэвээр. Дундговь аймгийн засаг захиргааны мэдээлснээр, тухайн онд орон нутгаас явуулсан гэнэтийн шалгалтуудаар л уул уурхай, ачаа тээврийн 61 хүнд даацын автомашин даац хэтрүүлсэн зөрчилтэй байсан нь тогтоогдсон байна. 

Замын засварын ажил 2027 он хүртэл үргэлжлэх учраас түр хаалт, түр замын зохион байгуулалтыг сайжруулах нь маш чухал. Ялангуяа түр замын хөдөлгөөнийг зохицуулах тэмдэг, тэмдэглэгээ, дохиог сайжруулж олшруулах хэрэгтэй байгаа бөгөөд зорчигчид учрах эрсдэлийг бууруулахын тулд тоос шорооноос сэргийлэх арга хэмжээ буюу услалт, хучилт зэргийг тогтмол авах ёстой. Мөн ослын эрсдэл өндөртэй хэсгүүдэд түр хурдны хязгаарлалт тогтоож, хяналт тавих арга хэмжээг холбогдох байгууллагууд тасралтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Санхүүжилтийн бэрхшээл ч асуудлыг улам хүндрүүлж байна

Замын гэмтэл зөвхөн зохион байгуулалтын асуудал бус, санхүүжилтийн хүрэлцээгүй байдалтай ч холбоотой болох нь орон нутгийн албан ёсны мэдээллээс харагдаж байна.

Дундговь аймгийн удирдлагуудын танилцуулгаар, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км хэсэгт үүссэн эвдрэлийг ердийн засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй болсныг тэмдэглэж, 9.3 тэрбум төгрөгийн тусгай төсвийн хүсэлтийг Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд хүргүүлсэн байна.

Мөн энэ хугацаанд Таван толгой ХХК-иас Улаанбаатар чиглэлд сайжруулсан түлшний нүүрс их хэмжээгээр тээвэрлэгдэх төлөвтэй байгаа тул замыг яаралтай засварлаж, 24 цагийн хяналтын цэг байрлуулах шаардлагатай гэдгийг мөн онцолсон байна.

Энэ бүхэн одоогийн засварын хөтөлбөр зөвхөн төлөвлөгөөт ажлаар хязгаарлагдахгүй, шинээр гарч буй яаралтай эвдрэлүүдийг даван туулахад ч хүндрэлтэй байгааг илтгэж байна. Говийн бүс рүү чиглэсэн тээвэр, логистикийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед замын аюулгүй байдлыг хангах нь зөвхөн замын чанарын асуудал биш, харин хүний амь насны асуудал гэдгийг холбогдох талууд анхааралдаа авч, засварын ажлын явцад зохион байгуулалтаа шуурхай сайжруулах ёстой. Түр замын хөдөлгөөний зохицуулалт, ачааны даацын хяналт, санхүүжилтийн тогтвортой байдал зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол засварын ажил 2027 он хүртэл үргэлжилсэн ч эрсдэл буурахгүй хэвээр байх магадлал өндөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 153 (7895)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Монгол Улс дэлхийн газрын...

Мандалговь чиглэлийн автозамд эрсдэлт нөхцөл байдал үүсчээ

Түшиг 2026-08-18

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

9 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

10 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

13 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

13 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

14 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

14 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах