• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Ц.МЯГМАРБАЯР, П.АМГАЛАНБАЯР

Малын бэлчээр, ус, ургамал, соёлын өв, нүүдэлчин ахуйгаа хамгаалан олон жил тэмцсэн Дорноговь аймгийн Айраг сумын малчин Б.Амгаланбаяр дэлхийн том хуралд дуу хоолойгоо хүргэхээр Улаанбаатарт ирээд байв. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад болж, дэлхийн улс орнууд газар, бэлчээр, малчдын ирээдүйн талаар хэлэлцэж буй үе. Гэвч Б.Амгаланбаяр малчдын гол хуралдаа орж, үгээ хэлж ч амжилгүй нутаг руугаа яаран буцжээ. Учир нь хонь, малаа харж үлдсэн нөхөр Г.Баттулга нь уурхайн ухсан нүхэнд мотоциклтойгоо унасан гэсэн мэдээ иржээ. Энэ бол Монголын нүүдэлчин ахуй амьдрал, өв соёлоо хамгаалах гэсэн малчдын өмнө тулгамдсан нийтлэг асуудал юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ Цагаан дэлийн сүүлийн ганц малчны тухай нийтлэлийг хүргэж байна.

“Бэлчээрээ хамгаалах тэмцэл амь насны үнэтэй”

Б.Амгаланбаярыг нутагтаа очиход нөхөр нь азаар хүнд бэртээгүй байлаа. Хонио хариулж явахдаа удаан явж байсан учраас бага зэргийн гэмтэл авчээ. Гэвч гэрийнх нь хаалга эвдэрсэн, уурхайнуудын  гүний усаар угаасан жоншны бохирыг гэрийнх нь ойролцоо шуудуу ухаж урсгасан, мал нь уурхайн шороон овоолгын дунд хавчигдсан дүр зураг түүнийг угтжээ. Энэ бол ганц өдрийн осол, нэг удаагийн зөрчил биш. Цагаан дэл орчмын малчин айлын сүүлийн 20 орчим жилийн амьдралын дүр зураг юм. Энэ нутаг жонш олборлогч 8-9 уурхайн дунд бүслэгдсэн. Уурхай тэлэх тусам малчдын бэлчээр хумигдаж, энд тэндгүй ухсан нүх, шороон овоолго бий болж, айлууд нь нүүсээр Баттулгынх ганцаараа үлдсэн байна. Уурхай ажиллаж эхэлснээс хойш тэд 25 км-ийн зайнаас ус зөөдөг болжээ. Малын жим хаагдаж, бэлчээр хумигдан, уурхайн тээврийн тоосжилт ноолуурын чанарт хүртэл нөлөөлөх болсон байна. Малд нь хүнд металл илэрч, сүү, цагаан идээгээ боловсруулах боломжгүй болсон тухай ч малчид ярьж байв. Өнөөдөр дэлхийн улс орнууд Улаанбаатарт цөлжилт, газрын доройтол, нүүдлийн мал аж ахуйн ирээдүйн талаар хэлэлцэж буй. Харин энэ хурлаас хэдхэн зуун километрийн зайд нэг малчин гэр бүл бэлчээр, ус, нутаг орноо хамгаалахын төлөө өдөр тутам амь насаараа дэнчин тавин тэмцэж  байна.

Нэг айлын цаана нэг нутгийн хувь заяа бий

Цагаан дэл бол байгалийн өв, уул уурхайн ашиглалт, малчдын амьдрах орчин нэг цэгт огтлолцсон нутаг. Гол асуулт “Яагаад ганц айл үлдэв”  гэдэгт оршино. Уул уурхайн үйл ажиллагаа өргөжихдөө тухайн нутгийн малчдын бэлчээр, ус, амьдрах орчин, соёлын өвд ямар өөрчлөлт авчрав, малчдын газар ашиглах эрх, амьдрах орчныг хамгаалах тогтолцоо ажиллаж чадсан уу, байгалийн баялгийг ашигласнаас бий болсон эдийн засгийн үр өгөөжөөс нутгийн иргэд юу хүртэв.

Монголын бэлчээрт зөвхөн малын тооноос гадна уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, усны хомсдол, уул уурхай, дэд бүтэц, газар ашиглалтын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж байна. Тиймээс бэлчээрийн доройтлыг малчдаас салгаж, эсвэл зөвхөн малын тоотой холбон тайлбарлах боломжгүй. Малчин өрхүүд тухайн нутгийн ус, ургамал, хөрс, салхи, улирлын өөрчлөлтийг үе дамжин ажиглаж ирсэн уламжлалт мэдлэгтэй. Хаана хаваржих, зусах, аль бэлчээрийг өнжөөх, хэзээ нүүхийг зөвхөн газрын зураг, тоогоор шийддэггүй. Энэ мэдлэгийг шинжлэх ухааны судалгаа, газрын мониторинг, орчин үеийн технологитой хослуулах нь газрын доройтлыг бууруулах нэг гарц болохыг COP17-ийн үеэр өрнөж буй хэлэлцүүлгүүд ч хөндөж байна.

Ухагдсан шүтээн ба есөн уурхайн бүслэлт

Цагаан дэлийн агуй болон түүнийг хүрээлсэн нутаг Г.Баттулгын гэр бүлийн хувьд өвөг дээдсээс уламжилсан нутаг, шүтээн, амьдралынх нь нэг хэсэг. Б.Амгаланбаяр “Манай гэрээс хойш 500 метр зайд бидний өвөг дээдсээс тахиж шүтэж ирсэн овоо бий. Энэ овоондоо  цай, сүүний дээжээ өргөдөг. Гэтэл энэ овоо, тахилгыг маань компаниуд ухчихсан, хажуу талаас нь аваад хаячихсан. Мөн дэлхийд ганцад тооцогдох Цагаан дэлийн агуй энэ хайрхан овооны зүүн талд 200 метрийн зайд бий. Ерөнхийдөө бүх уурхай манайхыг тойрч байрладаг. Манай хаваржаа, өвөлжөө хоёулаа уурхайн салхин дор байдаг” хэмээн ярьсан юм. Түүний хэлснээр баруун талд нь “Алтан барга”, “MCD”, “Дугуй уул”, “Думпаломо”, зүүн хойд талд “Экилешия”, “Талст бурхан”, “Мөнхболор хүрээ”, “Дугуй уул” зэрэг уурхай ажилладаг бөгөөд нийт есөн уурхайн үйл ажиллагаа энэ нутагт төвлөрчээ.

Айраг сумын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Т.Бямбацогт ч Цагаан дэлийн агуйг тойрон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй есөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийг хэлсэн. Тэдгээрийн тав нь БНХАУ, хоёр нь БНСУ, хоёр нь Монгол Улсын хөрөнгө оруулалттай бөгөөд бүгд жонш олборлодог аж. Ихэнх нь ил уурхайн аргаар ашигласнаас газар их хэмжээгээр эвдэрсэн гэж тэрээр тайлбарлав. Харин “Экилешия” ХХК-ийн ажилтан н.Бүрэнтөгс “Манай уурхай тэсэлгээний материал нэг ч хэрэглэдэггүй” гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэвч малчин Г.Баттулга үүнтэй зөрүүтэй зүйл ярив. Тэрээр “Анх нэг их чанга юм дуугарсан чинь чулуун хороо ард нурж байсан. Саравч, хашаа нурж, гэр чичирсэн. Мал шууд үргээд урд толгойг даваад явчихсан. Компани дээр нь очихоор “манайх тэслээгүй” гэдэг. Сумын төвд мэдэгдэхэд цаг минут нь яг таардаг” гэсэн юм.

“Нүүгээд нутгаа алдах уу, үлдээд амиа алдах уу”

Уурхайн тэсэлгээнд нурсан хашаа хороо.

Б.Амгаланбаяр энэ нутагт төрж өссөн, удам дамжсан малчин эмэгтэй. Аав нь 1993 онд морин тэргээр чулуу зөөж өвөлжөөний хашаагаа барьж, нутагтаа гурван гар худаг гаргаж байжээ. Гэвч Г.Баттулгын ярьснаар 2016 оноос хойш сүү, цагаан идээ боловсруулах боломжгүй болж, уурхайн тээврийн хэрэгсэл мал дайрах, мал шаварт шигдэх зэрэг асуудал нэмэгджээ. Тэдний хүүхдэд ч уурхайн орчин аюул учруулсан тохиолдол бий. Б.Амгаланбаяр “2022 оны зургаадугаар сард 13 настай хүү маань хонинд яваад ирэхдээ хөл, гар нь шавар болчихсон ирсэн. ‘Экилешия’ компанийн ухсан устай нүхэнд ишиг орчихоор нь татаж гаргасан байсан. Би захиргаа руу залгаад “Энийг хашаалахгүй бол хүүхэд эндэх нь ээ” гэж хэлж байж долоо хоногийн дотор хашаажуулсан” гэлээ. Цагаан дэлийн агуй орчимд өмнө нь 20 гаруй малчин өрх нутагладаг байсан бол өнөөдөр Баттулгынх л уурхайн дунд үлджээ.

Тэдэнд “Нүүгээд нутгаа алдах уу, үлдээд амиа алдах уу?” гэсэн асуулт тулгарсаар ирсэн. Шөнө согтуу хүмүүс гэрт нь ирэх, чулуу шидэх, хүнд даацын машин гэрийнх нь ойролцоо тулж ирэх зэрэг дарамт учирч байсан тухай ярьж байв. Нэг удаа түүнийг мотоциклоор явж байхад том оврын автомашин араас нь хөөж, сигналдан, гэрлээ анивчуулж байсан тул цагдаа дуудна гэж хэлж байж  салжээ.

COP17-ын индэрт  Цагаан дэлийн малчны түүх  анхаарлын төвд нь оров

Жонш угаасан бохир усыг шуудуу гаргаж урсгажээ.

2026 оны наймдугаар сарын 24-нд COP17-ийн Ногоон бүсэд Г.Баттулга, Б.Амгаланбаяр нар нүүдэлчин ахуй, бэлчээр, өв соёлоо хамгаалахын төлөө хэрхэн тэмцэж буйг өгүүлсэн “Монголын хамгийн том агуй ба сүүлчийн ганц айл” баримтат нэвтрүүлгийг малчдын төлөөлөлд үзүүлж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нэг малчин айл нутагтаа үлдэнэ гэдэг зөвхөн нэг гэр, хэдэн малын тухай биш. Тэр айлын ард бэлчээр, усны эх үүсвэр, өвөг дээдсээс уламжилсан нутаг, нүүдлийн зам, соёлын өв бий. Эдгээрийн аль нэг тасрахад малчин өрхийн нүүдэлчдийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөнө. Тиймээс малчдыг хамгаална гэдэг зөвхөн халамж, тэтгэмжийн тухай асуудал биш. Мал аж ахуйгаа үргэлжлүүлэн эрхлэхэд шаардлагатай газар, ус, нүүдэл, зах зээл болон шийдвэр гаргалтад оролцох эрхийг нь хамгаалах тухай юм гэж хэлэлцүүлэгт оролцсон малчид хэлцгээж байв.

COP17-ийн танхимд дэлхий нийтээрээ газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын уламжлалт мэдлэг, нүүдлийн соёлыг хамгаалах тухай ярьж байна. Харин Цагаан дэлд энэ бүхэн онол, тунхаглал бус өдөр тутмын амьдрал болон өрнөж байна. Энд нэг гэр бүлийн тэмцлийн цаана уул уурхайн хариуцлага, малчдын газар ашиглах эрх, бэлчээр, усны хамгаалалт, соёлын өв, төрийн хяналт гэсэн олон асуудал давхар хөндөгдөнө. Ингэснээр Цагаан дэлд үлдсэн сүүлчийн малчин айлын тухай асуудал COP17-ийн индрийн анхааралд орсон юм.

Байгалийн баялгаа ашиглахдаа бид тухайн газрын баялгийг л тооцох уу, эсвэл тэр газар дээр амьдарч ирсэн хүний амьдралын үнэ цэнийг хамтад нь тооцох уу гэж “Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа,  “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нар  онцолж байлаа. Мөн тус төрийн бус байгууллагууд  болон говийн бүсийн малчид, орон нутгийн иргэд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн нөлөөллөөс бэлчээр, усны эх үүсвэр, улирлын нүүдлийн зам, уламжлалт амьжиргааг хамгаалах зорилгоор “Тогтвортой бэлчээрийн эрхийн төлөөх Нүүдэлчдийн Улаан шугам” санаачилгыг COP17-д дэвшүүлээд байгаа юм. Тэд хөгжлийг эсэргүүцэх бус, малчдын амьдрах орон зай, газар ус, нүүдлийн эрхийг зөрчихгүй байх “халдашгүй хязгаар”-ыг хөгжлийн бодлого, газар ашиглалтын шийдвэрт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа гэлээ. Мөн энэ асуудалд говийн бүсээс УИХ-д сонгогдсон Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р. Сэддорж болон бусад гишүүдийг  анхаарлаа хандуулахыг тэд хүсэж байна.

Хууль хэрэгжихгүй бол эрх цаасан дээр үлдэнэ

Монголын нүүдлийн мал аж ахуйн үндэс болсон бэлчээрийн асуудал, ялангуяа уул уурхайн бүс нутагт улам хурцадсаар. Бэлчээр, усны эх үүсвэр хумигдаж буй энэ үед малчдын эрхийг хамгаалах зорилготой Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Малчны тухай хууль нь малчны ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийг дэмжих, байгалийн чадамжид нийцсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Гэвч 2026 оны зургаадугаар сарын 23-24-нд болсон Ерөнхий хяналтын сонсголын үеэр хуулийн хэрэгжилт 20 гаруй хувьтай байгааг онцолжээ. Хуулийг дагалдан батлах ёстой 11 журам ч бүрэн батлагдаагүй байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сонсголын үеэр хуулийн хэрэгжилт сул байгааг хэлж, малчны бүтээмжийг хэрхэн хэмжихийг Засгийн газар тодорхой болгох шаардлагатайг онцолсон. Малын тоог өсгөхөөс илүү нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх нь бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуйг хөгжүүлэх нэг гарц. Гэхдээ уул уурхай болон бусад газар ашиглалтаас шалтгаалан бэлчээр өөрөө хумигдаж байгаа үед малчдын газар, ус ашиглах эрхийг бодитоор хамгаалах шаардлага тулгарч байна.

Уул уурхайн орлого бэлчээртээ эргэж очих ёстой

Малчны тухай хуульд Малчны хөгжлийн сангийн эх үүсвэрийн нэг хэсгийг уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлэхээр тусгасан. Ийм хөрөнгийг уул уурхайн нөлөөлөл ихтэй бүс нутгийн усны хангамж, бэлчээрийн нөхөн сэргээлт, худаг, отрын бүсийн хамгаалалтад чиглүүлэх боломжтой. Асуудлыг “уул уурхай эсвэл мал аж ахуй” гэсэн сонголтоор харах бус хоёр салбарын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх шаардлагатай. Уул уурхайн хөгжил нь тухайн нутагт үе дамжин амьдарсан малчдыг бэлчээр, ус, аюулгүй амьдрах орчноос нь шахах ёсгүй. Тиймээс Малчны тухай хуулийн хэрэгжилтийг зөвхөн хэдэн журам батлагдсанаар бус малчин бэлчээрээ ашиглах эрхээ бодитоор эдэлж байна уу, усны эх үүсвэр нь хамгаалагдаж байна уу, уул уурхайн нөлөөлөлд өртөхөд эрхээ хамгаалуулах механизм ажиллаж байна уу гэдгээр хэмжих учиртай.

Малчдын дуу хоолойг COP-ийн шийдвэрт хүргэнэ

COP17-ийн нэг чухал ахиц нь малчид, орон нутгийн болон уугуул иргэдийн дуу хоолойг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын шийдвэр гаргах үйл явцад илүү тогтвортой хүргэх механизм бүрдүүлэх асуудал юм. COP17-ийн хүрээнд Уугуул иргэдийн бүлэг /Indigenous Peoples Caucus/ болон Орон нутгийн иргэдийн бүлэг /Local Communities Caucus/ ажиллаж байна. Уугуул иргэдийн бүлгийг бодлого боловсруулах, хэлэлцээ хийх, хэрэгжилтэд оролцох, хяналт-шинжилгээ хийх зэрэг UNCCD-ийн үйл явцад уугуул иргэдийн үр нөлөөтэй, зохион байгуулалттай оролцоог хангах механизм болгохоор зорьж байгаа юм. Харин Орон нутгийн иргэдийн бүлгийг бэхжүүлэх нь малчид, тариаланчид, уулын, ойн болон эрэг орчмын нутгийн иргэдийн төлөөллийг газрын бодлогын шийдвэр гаргах түвшинд хүргэх ач холбогдолтой. Тухайлбал, малчдын бэлчээр, газар ашиглах эрх, гангийн тэсвэржилт, уламжлалт мэдлэг, газрын нөхөн сэргээлтийн талаарх бодит туршлагыг COP-ийн шийдвэр, цаашдын UNCCD-ийн стратегид тусгах боломжийг нэмэгдүүлнэ. COP17-ийн “Land and People Day” буюу наймдугаар сарын 26-ны “Seats at the table” өндөр түвшний хэлэлцүүлгээр Орон нутгийн иргэдийн бүлгийг байгуулах, бэхжүүлэх улс төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөжээ. Малчид, тариаланчид болон бусад орон нутгийн иргэдийг зөвхөн бодлогын үр шим хүртэгч бус, газрын тогтвортой менежмент, бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэгч гол түнш гэж хүлээн зөвшөөрөх нь уг санаачилгын үндсэн агуулга юм. Ингэснээр малчдын асуудал COP бүрийн үеэр нэг удаа яригдаад өнгөрөх бус, тэдний төлөөлөл цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн бодлогын олон улсын хэлэлцээнд тогтмол дуу хоолойгоо хүргэх сувагтай болох боломж бүрдэнэ.

Газар нутгаа хамгаалагчид эрсдэл дунд байна

“Global Witness” байгууллагын тайланд 2012 оноос хойш дэлхий даяар газар нутаг, байгаль орчноо хамгаалсан 2253 хүн амь үрэгдсэн бөгөөд уул уурхай хүчирхийлэлтэй хамгийн их холбогддог салбаруудын нэг болохыг дурджээ.  Баттулгынхтай хамт нутаглаж байсан 20 гаруй малчин өрх аль хэдийн нүүжээ.Одоо тэднийх нүүвэл энэ нутгийн уул, овоо, бэлчээр, улсын тусгай хамгаалалтад буй агуй эзэнгүй үлдэнэ.

Кейс:

Газар зүйч, профессор О.Сүхбаатар:

  • -Тэр айлд 2012 онд очихдоо их өрөвдсөн. Хонь, малыг нь зүгээр байлгадаггүй. Трактороор үргээгээд, зам байхад наагуур нь давхиж малыг нь үргээдэг байсан

Айраг сумын Засаг дарга С.Ганбаатар:

  • -Цагаан дэлийн агуйг тойруулж олгосон  ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг тухайн газрыг хамгаалалтад авахаас өмнө олгосон байна. Орон нутгаас лиценз цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн ч үр дүн гараагүй”

Оксфордын их сургуулийн багш, доктор Ариел Эхарн:

  • -2018 оноос Монголын судлаачидтай хамтран уул уурхайн нөлөөллийг судалж байна. Тэнд байгаа хүмүүс бараг газаргүй болсон гэж  дүгнэж болно.

Айраг сумын иргэн Ц.Довчиндорж:

  • -Энэ нутгийн өөрчлөлтийг ургамлаар нь жишээлж яримаар байна. Миний  мэдэхээр 1998 онд ургаж байсан “Хазаар” гэх ургамал өнөөдөр үзэгдэхээ больжээ. Мөн бэлчээрийн дарамтыг бууруулахын тулд худаг нэмэх шаардлагатай.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын малчин Н.Гантулга:

  • Манай суманд бэлчээрийн доройтол маш их болсон. Шинээр уул уурхайн үйл ажиллагаа орж ирэх гэж байгаа нь бас нэг асуудал болж байна. Үзэсгэлэнт байгальтай газруудыг уул уурхайн үйл ажиллагаанд өгөх гэж байгаа нь малчдын санааг зовоож байна. Говь, хээрийн бүс нутагт малчдын өмнө тулгамдаж байгаа гол асуудал бол ус, бэлчээрийн асуудал.

Малын тоо толгой нэмэгдсэнээс цөлжилт үүсэж байна гэсэн буруу ойлголт их байна. Цөлжилт гэдэг нь зөвхөн малын тоо толгойтой холбоотой асуудал биш. Зохион байгуулалтгүй дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрээр байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагаа ч үүнд нөлөөлж байна. Зам, тээврийн асуудлаа зөв шийдээгүйгээс тоосжилт ихэсч, зам харгуй эвдэрч, заг, шугуйг дайран өнгөрөх зэрэг асуудал гарч байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Ж.Амгалан:

  • Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан усны хомсдол үүссэн. Өмнө нь 3-4 км яваад усаа авчихдаг байсан бол одоо 30-40 км явж байж ундны усаа залгуулж байна. Мөн тоосжилт ихэсч, ургамлын гарц муудсан. Үүний улмаас малын сааль, сүү багасаж, ноосны гарц ч муудаж байна. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн тоосжилтын улмаас ноос, ноолуур шороотой болдог. Тиймээс үүнийг авдаг газар ч байдаггүй. Уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа малчид хаврын цагт ноос, ноолуурынхаа асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин  н.Алтантуяа:

  • Төрийн  өндөрлөгүүд үйлдвэрлэлээ  дэмжихээсээ өмнө  малчид, орон нутгаа хардаг хамгаалдаг байгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 159 (7901)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулвал жаргал ирнэ
Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Сурвалжлага
  • •Ярилцлага
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Монголын сагсан бөмбөгийн...
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100”...

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АМГАЛАНБАЯР 57 минутын өмнө

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Үс засуулвал жаргал ирнэ
Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
26 минутын өмнө өмнө

"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож боловсролыг нь дэмжиж байна

28 минутын өмнө өмнө

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж байна

48 минутын өмнө өмнө

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

57 минутын өмнө өмнө

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

1 цагийн өмнө өмнө

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

1 цагийн өмнө өмнө

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "COP17" бага хурлын хэлэлцээрүүд бодитоор хэрэгжихэд НҮБ-ын АНДЭЗНК чухал түнш байна

1 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 2 дугаар сургууль анхны "Google" жишиг сургууль болов

1 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал ирнэ

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

1 өдрийн өмнө өмнө

Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

1 өдрийн өмнө өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

1 өдрийн өмнө өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

1 өдрийн өмнө өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

1 өдрийн өмнө өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2 өдрийн өмнө өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-08-19 өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-08-19 өмнө

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

2026-08-19 өмнө

Б.Сэмжидмаа: Иргэд 150150 тусгай дугаарт мессеж илгээхдээ хаяг, байршил, санал, хүсэлтээ тодорхой бичихийг зөвлөж байна

2026-08-19 өмнө

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

2026-08-19 өмнө

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2026-08-19 өмнө

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ

2026-08-19 өмнө

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

2026-08-19 өмнө

Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

2026-08-19 өмнө

Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр

2026-08-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн бороо орно

2026-08-19 өмнө

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү

2026-08-19 өмнө

Г.Жаргалсайхан: Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд нийт 131 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр төсвөөр бүхнийг шийдэхээс татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Төр 1.4 их наядын зардлыг хэмнэх тодотголыг УИХ-д өргөн мэдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Угтаалцайдам-Баянхангайг холбох замын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

17 цагийн өмнө өмнө

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө өмнө

15 автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад оров

2 өдрийн өмнө өмнө

200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Согтуурсан үедээ бусдын хоолойг зүссэн этгээдийг оллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах