• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүүлэх журам гаргана. Харин иргэд эрхээ эдлэх цаг болоход учир шалтгаан, шалтаг тайлбар нэмэгдсээр эцэст нь төр “бид арга хэмжээ авсан” гэж харагдахуйц нэг шийдвэр гаргадаг. Боловсролын салбарын багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал үүний нэг тод жишээ болж байна. Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан.

Энэ хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин нийтлэлээ хүргэсэн. Их, дээд сургуулиуд оюутнуудаас “хичээл сонголтоо хий”, “сургалтын төлбөрөө төл” гэж шаардана. Харин багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төрөөс хэзээ, ямар хэлбэрээр шийдэх нь тодорхойгүй. Багш хүн хүүхдээ хичээлгүй суулгаж болохгүй. Хичээл сонголтоо хийлгэхгүй бол хүүхдийнх нь суралцах эрх хөндөгдөнө.

Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг мэдэж байгаа ч аргагүйн эрхэнд олон эцэг, эх өөрийн халааснаас сургалтын төлбөрөө гаргасан. Харин үүний дараа буюу хичээл сонголтын асуудал яригдаж, төлбөрийн дарамт үүссэн хойно Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад “Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх” тухай чиглэл өгчээ. Уг чиглэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Энд л асуудлын гол зангилаа байна. Сайд хичээл сонголтын хугацааг мэддэггүй гэж үү.

Их, дээд сургуулиуд хэзээ хичээл сонголтоо хийдэг, хэзээ сургалтын төлбөрөө нэхдэг, оюутан суралцах эрхээ хадгалахын тулд ямар хугацаанд төлбөрийн асуудлаа шийдэх ёстойг салбарын яам мэдэхгүй байна гэж байх уу. Мэдэж байсан бол яагаад чиглэлээ өмнө нь өгөөгүй юм бэ.  Харин мэдэж байсан атлаа асуудал үүссэний дараа, хичээл сонголтын хугацаа тулсан хойно “чиглэл өгсөн” бол энэ нь асуудлыг шийдсэн хэрэг үү, эсвэл асуудлыг шийдсэн мэт харагдуулах улс төрийн арга уу.  Энд “үнэгэн заль” гэх үг өөрийн эрхгүй орж ирнэ. Үнэг гэдэг амьтан мөрөө баллаж, анчдыг төөрөгдүүлдэг гэдэг.

Харин улс төрд мөрөө баллах бус, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Өнөөдөр сайд “Би чиглэл өгсөн” гэж хэлж болно. Их, дээд сургуулиуд “Чиглэл ирсэн” гэж хэлж болно. Төрийн байгууллага “Хэрэгжилтийг хангаж байна” гэж тайлбарлаж болно. Харин багш яах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн мөнгөөр төлчихсөн багш яах вэ. Энд Боловсролын сайд маш тодорхой хариулт өгөх ёстой. Хуулиа барьж ажиллавал багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төр буцаан олгох уу.

Хэрэв буцааж олгоно гэвэл яагаад эхнээс нь төр өөрөө хугацаанд нь төлөөгүй юм бэ. Хэрэв буцааж олгохгүй гэвэл хуулиар олгосон нийгмийн баталгаа нь яг хэний эрх болж үлдэх вэ.  Энэ бол хэдэн төгрөгийн төлбөрийн тухай жижиг асуудал биш. Төр хууль баталсан бол тэр хуулиа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ урьдчилан тооцож чаддаг эсэх тухай асуудал.

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан журам нь заримдаа хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг хумих явдал бий. Журам бол хууль биш. Журам нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохоос хуулиар олгосон эрхийг шинээр хязгаарлах хэрэгсэл байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын ярьж байсан хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх ажил энд бас хамаатай. Учир нь нэг талаас төр “багш, ажилтныхаа хүүхдэд дэмжлэг үзүүлнэ” гэж хуульчилна.

Нөгөө талаас хэрэгжүүлэх журам, шалгуур, санхүүжилт, хугацаа нь иргэнээ дахин дахин хүлээлгэнэ. Эцэст нь эрхээ эдлэх ёстой хүн өөрийн мөнгөөр төлбөрөө төлчихөөд үлдвэл төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар их ангал байгааг харуулж байгаа хэрэг. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст сайдын “чиглэл” хэвлэлийн мэдээ болж үлдэж байна. Төрийн шийдвэр хэвлэлийн мэдээнд биш, иргэний амьдралд хэрэгжсэнээрээ хэмжигддэг. Боловсролын сайд багш нарынхаа хүүхдийн төлбөрийг шийдсэн үү, эсвэл асуудал үүсэхээс сэргийлж “чиглэл өгсөн” нэр зүүв үү гэдэг нь харагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард...
Бүрэгхангай дахь алтны...

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

БАТСАЙХАН 2026-08-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүүлэх журам гаргана. Харин иргэд эрхээ эдлэх цаг болоход учир шалтгаан, шалтаг тайлбар нэмэгдсээр эцэст нь төр “бид арга хэмжээ авсан” гэж харагдахуйц нэг шийдвэр гаргадаг. Боловсролын салбарын багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал үүний нэг тод жишээ болж байна. Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан.

Энэ хуулийн  хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “Зууны мэдээ” сонин нийтлэлээ хүргэсэн. Их, дээд сургуулиуд оюутнуудаас “хичээл сонголтоо хий”, “сургалтын төлбөрөө төл” гэж шаардана. Харин багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төрөөс хэзээ, ямар хэлбэрээр шийдэх нь тодорхойгүй. Багш хүн хүүхдээ хичээлгүй суулгаж болохгүй. Хичээл сонголтоо хийлгэхгүй бол хүүхдийнх нь суралцах эрх хөндөгдөнө.

Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг мэдэж байгаа ч аргагүйн эрхэнд олон эцэг, эх өөрийн халааснаас сургалтын төлбөрөө гаргасан. Харин үүний дараа буюу хичээл сонголтын асуудал яригдаж, төлбөрийн дарамт үүссэн хойно Боловсролын сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагын ректор, захирлуудад “Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх” тухай чиглэл өгчээ. Уг чиглэл 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гарсан байна. Энд л асуудлын гол зангилаа байна. Сайд хичээл сонголтын хугацааг мэддэггүй гэж үү.

Их, дээд сургуулиуд хэзээ хичээл сонголтоо хийдэг, хэзээ сургалтын төлбөрөө нэхдэг, оюутан суралцах эрхээ хадгалахын тулд ямар хугацаанд төлбөрийн асуудлаа шийдэх ёстойг салбарын яам мэдэхгүй байна гэж байх уу. Мэдэж байсан бол яагаад чиглэлээ өмнө нь өгөөгүй юм бэ.  Харин мэдэж байсан атлаа асуудал үүссэний дараа, хичээл сонголтын хугацаа тулсан хойно “чиглэл өгсөн” бол энэ нь асуудлыг шийдсэн хэрэг үү, эсвэл асуудлыг шийдсэн мэт харагдуулах улс төрийн арга уу.  Энд “үнэгэн заль” гэх үг өөрийн эрхгүй орж ирнэ. Үнэг гэдэг амьтан мөрөө баллаж, анчдыг төөрөгдүүлдэг гэдэг.

Харин улс төрд мөрөө баллах бус, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрэх ёстой. Өнөөдөр сайд “Би чиглэл өгсөн” гэж хэлж болно. Их, дээд сургуулиуд “Чиглэл ирсэн” гэж хэлж болно. Төрийн байгууллага “Хэрэгжилтийг хангаж байна” гэж тайлбарлаж болно. Харин багш яах вэ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрийн мөнгөөр төлчихсөн багш яах вэ. Энд Боловсролын сайд маш тодорхой хариулт өгөх ёстой. Хуулиа барьж ажиллавал багш, ажилтны хүүхдийн төлбөрийг төр буцаан олгох уу.

Хэрэв буцааж олгоно гэвэл яагаад эхнээс нь төр өөрөө хугацаанд нь төлөөгүй юм бэ. Хэрэв буцааж олгохгүй гэвэл хуулиар олгосон нийгмийн баталгаа нь яг хэний эрх болж үлдэх вэ.  Энэ бол хэдэн төгрөгийн төлбөрийн тухай жижиг асуудал биш. Төр хууль баталсан бол тэр хуулиа хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхээ урьдчилан тооцож чаддаг эсэх тухай асуудал.

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор гаргасан журам нь заримдаа хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг хумих явдал бий. Журам бол хууль биш. Журам нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохоос хуулиар олгосон эрхийг шинээр хязгаарлах хэрэгсэл байж болохгүй. Тиймээс Ерөнхий сайд Н.Учралын ярьж байсан хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх ажил энд бас хамаатай. Учир нь нэг талаас төр “багш, ажилтныхаа хүүхдэд дэмжлэг үзүүлнэ” гэж хуульчилна.

Нөгөө талаас хэрэгжүүлэх журам, шалгуур, санхүүжилт, хугацаа нь иргэнээ дахин дахин хүлээлгэнэ. Эцэст нь эрхээ эдлэх ёстой хүн өөрийн мөнгөөр төлбөрөө төлчихөөд үлдвэл төрийн хууль тогтоох, хэрэгжүүлэх хоёрын хооронд ямар их ангал байгааг харуулж байгаа хэрэг. Хамгийн харамсалтай нь энэ бүхний эцэст сайдын “чиглэл” хэвлэлийн мэдээ болж үлдэж байна. Төрийн шийдвэр хэвлэлийн мэдээнд биш, иргэний амьдралд хэрэгжсэнээрээ хэмжигддэг. Боловсролын сайд багш нарынхаа хүүхдийн төлбөрийг шийдсэн үү, эсвэл асуудал үүсэхээс сэргийлж “чиглэл өгсөн” нэр зүүв үү гэдэг нь харагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах