• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон олборлолтын үйл ажиллагаатай холбоотой маргаан үүссэн. Тухайн маргаан хуулийн байгууллагад очсон. Түүнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Гэтэл төрийн байгууллагын албан хаагчдын нэр, зураг, албан тушаалыг бизнесийн маргаантай холбон нийтэлж, “Төрийн систем бүхэлдээ нэг хүний талд ажиллаж байна” гэсэн ойлголт төрүүлэхийг олон хоногийн турш оролдож, эцэстээ энэ нь хил хязгаарыг даваад явчих шиг боллоо.

Учир нь, үнэн гэдэг бол олон нийтийг турхирч олон мэдээ сэлт гаргаснаар бус баримтаар нотлогдож тогтоогдох учиртай.

Эхлээд юу болсныг дуулгая. Банкны гүйлгээнүүд, хоёр компани хоорондын гэрээнүүд, Улсын бүртгэлийн хөдөлгөөн, ЦЕГ-ын мэдээлэл, бусад баримт нотолгоонуудаас харахад гурван зүйл тодорхой харагдаж байна. “Вайнд майнд” ХХК-ийн Г.Ариунболд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордод бичил уурхайн журмаар нөхөрлөл байгуулан ажиллаж байжээ. Гэтэл В.Ганзориг “Глиймстар” ХХК-иараа тухайн газрыг нь оруулаад нийт 31.75 га талбайд ашиглалтын MV-021972 дугаартай лиценз авсан байна. Тэрээр Г.Ариунболдод “Энэ бичил уурхайгаар ашиглаж байгаа газраа оруулаад миний лицензийг таван сая ам.доллароор худалдаж ав, үгүй гэвэл би чамайг энд ажиллуулахгүй” гэдэг шаардлага тавьжээ. Г.Ариунболдын тухайд бичил уурхайгаар ашиглаж байсан газарт нь “юм” байгааг мэдэх учраас В.Ганзоригийн саналыг хүлээж авсан байна. Ингээд 2022 оны гуравдугаар сарын 15-нд лицензийг таван сая ам.доллароор худалдан авч, “Вайнд майнд” ХХК-ийнхаа нэр дээр шилжүүлэх гэрээг хийжээ. Гэрээнд зааснаар 2022 оны гуравдугаар сарын 18-нд “Вайнд майнд” компаниасаа дөрвөн сая ам.доллар буюу 11.6 тэрбум төгрөгийг “Лицензийн төлбөр MV-021972” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2022 оны тавдугаар сарын 6-нд гэрээний үлдэгдэл 20 хувь буюу нэг сая ам.доллар болох 3.1 тэрбум төгрөгийг “MV-021972 төлбөр Вайнд майнд-с” утгатайгаар тус тус шилжүүлжээ.

Тэгээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус талбайд долоон сарын хугацаанд долоон сая куб хөрс хуулалт хийж, үүндээ 42 тэрбум орчим төгрөг зарцуулаад байж байтал байдал биш болоод явчихжээ. 2022 оны намар гэнэтхэн л Г.Ариунболдод Экологийн цагдаагийн албанаас “Хууль бусаар алт олборлосон” гэж хэрэг нээгээд, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас Булган аймгийн Бүрэгхангай суман дахь лицензтэй талбайд нь очиж уурхай, түүний техник хэрэгслийг битүүмжилж, үйл ажиллагааг зогсоогоод эхэлжээ. Г.Ариунболд эхэндээ юу болоод ойлголгүй, учир байдлаа цагдаагийнханд тайлбарлаад л байжээ. Учир нь, тэрээр уг лицензийг авсан 14.7 тэрбум төгрөг дээр 42.5 тэрбум төгрөг, нийт 58 орчим тэрбум төгрөгийг гаргачихаад, 2022 оны 7-10 дугаар сарын хугацаанд 142 кг алт олборлож, үүнийгээ Монголбанкинд тушааж АМНАТ зэрэг татвар хураамжаа төлөөд 20 тэрбум орчим төгрөг олсон байдаг. Үндсэндээ 38 гаруй төгрөгийн цэвэр алдагдалтай үлдэхээр нөхцөл байдалд хүрчихсэн байгаа юм. Ингэж дарамтлуулаад, учраа олохгүй байж байтал байтал нь В.Ганзориг “Лицензээ буцааж өг, тэгээд л асуудал дуусна” гэсэн байна. Өөр бас бус зүйлүүдийг тулгасан байдаг. Байдал нэгэнт эвгүйтчихсэн, цагдаа, хуулийн байгууллагын өмнө хүчгүйдсэнээ ойлгосон Г.Ариунболд шахалтыг хүлээж авчээ.

Тэд 2022 оны аравдугаар сарын 25-нд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Вайнд майнд” ХХК-ийн 50 хувийг В.Ганзоригт шилжүүлсэн байна. Гэрээнд нэг хачирхалтай зүйл тусгасан нь, гэрээний 3.1-ийн “гэрээний зүйлийн үнэ” гэдэг дээр “Хувьцааг худалдагч талд 5000 төгрөгөөр худалдахаар тохиролцов” гэж оруулсан байгаа юм. “Таван сая ам.доллароор худалдчихаад 5000 төгрөгөөр буцаагаад авчихсан” гэдэг энэ. Өөрөөр хэлбэл, энэ гэрээгээр нөгөө лиценз В.Ганзоригийн мэдэлд очсон байдаг. Гэсэн ч мөнгөө өгөөгүй хэрнээ В.Ганзориг нь 2025 оны тавдугаар сарын 21-ний өдөр “Вайнд майнд” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр өөрийгөө бүртгүүлчихсэн байжээ. Ингээд асуудал өөрөөр эргэж яригдсан байдаг. Тодруулбал, Г.Ариунболд таван сая ам.доллар ч үгүй, компани ч үгүй, үндсэндээ 38 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд үлдэх нь тэр. Ингэж В.Ганзоригт залилуулснаа мэдсэн Г.Ариунболд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд хандсан байна. Болсон бодит явдал нь товчхондоо энэ аж.

Дээрээс нь, В.Ганзориг нь үе үе иймэрхүү асуудлаар шалгагдаж, шүүхээр хүртэл орж гараад явчихсан догь эр байжээ. Яг одоо ч Г.Ариунболдын Мөрдөн байцаах албанд өгсөн гомдлоос гадна Эрүүгийн цагдаагийн алба, Экологийн цагдаагийн алба зэрэг дээр хэд хэдэн асуудлаар хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа тухай эх сурвалжуудын мэдээлэл байна.

Тухайлбал өмнө нь В.Ганзориг “Хамтын эх булаг” ХХК захирлаар ажиллаж байхдаа 2017 оны долоодугаар сарын 27-ны өдөр нэг сарын хугацаатай 4.2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр Б.А-той “Зээлийн гэрээ”-г байгуулж 40 сая төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогдон, шүүгдэж байжээ. Үүнээс гадна В.Ганзоригийн “Хамтын эх булаг” ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаараа УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголд дуудагдаж байв.

Ерөөсөө В.Ганзориг нь Г.Ариунболдыг залилах байдлаар лицензээ хууль бусаар буцааж авсан нь Булган аймгийн Бүрэгхангай сум дахь алтны шороон ордын лиценз нь нөөц сайтайтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд үнэ нь урьд байгаагүйгээр өсөж, Монголын төр ч удахгүй алтны лиценз, олборлолт дээр уян хатан хандахаар зэхэж буй учир Бүрэгхангай сум дахь алтны шороон ордын лиценз олны, хэн бүхний шуналыг хөдөлгөх нь ойлгомжтой.. Чухамдаа яг энэ санаархлаар буюу Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” сүүлийн үед баримтыг доромжлол, дуулианаар дарах үйл ажиллагаа явагдаж байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Г.Эрдэнэ 

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа
Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна
БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сурвалжлага
  • •Уул уурхай
ХУРААХ
Боловсролын сайдын “үнэгэн...
Оройдоо бага зэргийн бороо орно

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Kuzmo 2026-08-27

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа
Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна
БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
33 минутын өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Б.Мөнхтамир ахална

36 минутын өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

38 минутын өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

41 минутын өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

43 минутын өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-06 өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах