• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ 14 цаг 00 минутад гишүүдийн ирц 51.8 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүссээр ирснийг тодотгоод үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17,1 их наяд төгрөгт хүрээд байсан гэлээ.

Засгийн газраас 2024 онд гадаад зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн тусгай зохицуулалтад суурь зарлага, суурь тэнцэл гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусгасан юм. Уг зохицуулалтын үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хаврын чуулганаараа Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталж, ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон санхүүгийн бололцоо бүрдсэн байна. Иймээс цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглахын зэрэгцээ төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ” болон “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн 2 үзүүлэлтийг нэмж тусгахаар болжээ.

Түүнчлэн дээрх өөрчлөлттэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагуудыг “6.1.2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна”, “6.1.3 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ. Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал худалдаа, тарифын зөрчил үргэлжилж байгаа энэ үед төсвийн дунд хугацааны төлөвлөлтөө цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах өргөн мэдүүлэх эрх зүйн бололцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан. Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн төсвийн бодлогын тогтвортой, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах байгалийн баялгийн огцом хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг Тэргүүн шадар сайд онцоллоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг...
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх...

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Kuzmo 2026-09-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.09.16/ 14 цаг 00 минутад гишүүдийн ирц 51.8 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалсан бөгөөд хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, манай улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн жилийн хүрээ, хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй, зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдал үүссээр ирснийг тодотгоод үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн эх үүсвэрийн үлдэгдэл 17,1 их наяд төгрөгт хүрээд байсан гэлээ.

Засгийн газраас 2024 онд гадаад зээлийн эх үүсвэрийн ашиглалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн тусгай зохицуулалтад суурь зарлага, суурь тэнцэл гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусгасан юм. Уг зохицуулалтын үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж, хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх боломж бүрдсэн гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа онцолсон.

Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын хаврын чуулганаараа Гадаад зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталж, ингэснээр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих зэрэг томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон санхүүгийн бололцоо бүрдсэн байна. Иймээс цаашид гадаад зээлийн эх үүсвэрийг үр ашигтай ашиглахын зэрэгцээ төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Хуулийн төсөлд төсвийн хүрээний мэдэгдлийн эдийн засгийн үндсэн 9 үзүүлэлтээс “нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ” болон “нэгдсэн төсвийн суурь тэнцэл” гэсэн хоёр үзүүлэлтийг хасаж, оронд нь “нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн 2 үзүүлэлтийг нэмж тусгахаар болжээ.

Түүнчлэн дээрх өөрчлөлттэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3-т заасан төсвийн тусгай шаардлагуудыг “6.1.2.Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн жилийн ДНБ-ий 2 хувиас илүүгүй алдагдалтай эсвэл ашигтай байна”, “6.1.3 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджаас аль ихээс хэтрэхгүй байна” гэж өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ. Дэлхий дахинд геополитикийн хурцадмал байдал худалдаа, тарифын зөрчил үргэлжилж байгаа энэ үед төсвийн дунд хугацааны төлөвлөлтөө цаг алдахгүй шинэчлэх, түүнд нийцүүлэн тухайн жилийн төсвөө боловсруулах өргөн мэдүүлэх эрх зүйн бололцоог бүрдүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан. Дээрх өөрчлөлтөөр төсвийн алдагдал, зарлагын өсөлт болон байгалийн баялгийн орлогын хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулан дунд хугацааны сахилга бат бий болгож, төсвийн бодлогыг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн төсвийн бодлогын тогтвортой, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах байгалийн баялгийн огцом хэлбэлзлээс үүдэх төсвийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг Тэргүүн шадар сайд онцоллоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэдэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

5 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

6 цагийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

6 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

6 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

22 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

1 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

2 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах