• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх: ОХУ Монголд хийсэн нууцын зэрэглэлтэй геологийн судалгааны тайлангуудаа өгөхөөр болсон

Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдаан энэ сарын 12,13-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг 2017 оны хоёрдугаар сард ОХУ-д зохион байгуулахаар шийдсэн байна.

Комиссын хуралдааныг Монголын талаас шадар сайд У.Хүрэлсэх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской нар ахалж, хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тохиролцсон байна. Талууд худалдаа эдийн засаг, зам тээвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон асуудлуудаар протокол үйлдэлж гарын үсэг зуржээ. Протоколд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордонд болж, Монголын талыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талыг төлөөлж ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар гарын үсэг зурсан байна.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской ёслолын дараа хуралдааны үр дүнг дүгнэж үг хэлэхдээ “Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын XX хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус хуралдаанаар болон өмнө нь хоёр улсын олон салбарын асуудлыг авч хэлэлцсэн. Үүнээс хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа онцлон тэмдэглэмээр байна. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа хүндрэлтэй нөхцөл байдалд явагдаж байна.

2015 онд нийт худалдааны эргэлт 22 хувиар буурсан, 2016 онд ч сөрөг хандлагатай гарсан. Бид улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоог ажил хэрэг болгоход хамтран ажиллах шаардлагатай байна. Өнөөдөр Орос-Монголын худалдаа, эдийн засгийн салбарын тээвэрлэлт, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбаруудыг авч хэлэлцсэн. Үүнээс гадна хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар хэлэлцлээ. Олон талт хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, Евро-Азийн эдийн засгийн холбоо Монгол Улс хоорондын харилцаа, Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. Түүнчлэн энэ оны хавар байгуулсан хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр болон Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан.

Сэлэнгэ мөрний сав газарт усан цахилгаан станц барих төслийг хэлэлцээд цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр улсын хооронд хамтран ажиллах боломж их бий гэдгийг өнөөдрийн хуралдаан харуулсан. Харин цаашид хэрэгжүүлж, ажил хэрэг болгох нь бид бүгдээс шалтгаалах юм” хэмээлээ.

Харин Монгол Улсын Шадар сайд, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх хуралдааны үр дүнг нэгтгэн танилцуулсан юм. Тэрбээр “Худалдаа эдийн засаг, зам тээвэр, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар харилцан тохиролцож баталгаажууллаа. Тухайлбал, хоёр тал стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулсныг сайшааж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаа илэрхийлсэн. Монгол Улс, Евро-Азийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах зорилгоор тус холбоотой хамтарсан судалгааны баг байгуулах саналыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэхэд ОХУ-ын тал дэмжиж ажиллахаар болоод байна” гэлээ.

Мөн Монгол–Орос хилийн Алтанбулаг-Хиагтын олон улсын автотээврийн шалган нэвтрүүлэх боомтын тогтвортой үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай протоколыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Гаалийн холбооны гаалийн байгууллага хооронд ойрын хугацаанд байгуулахаар тохирчээ.

2017 онд Монгол Улсын Төв банк нь ОХУ-ын Төв банктай хамтран Монгол, Оросын зээл олгогч байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт зохион байгуулахыг дэмжжээ. Хоёр тал УБТЗ хувь нийлүүлсэн компанийн нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, түүний дотор дэд бүтцийг сайжруулах, мөн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Оросын Тээврийн яамны харьяа их дээд сургуулиудад 70 хүртэлх Монгол иргэдийг Оросын талын зардлаар сургахаар болов. Мөн Төмөр замаар ачаа тээвэрлэх нөхцлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн тохирч, 2017 оны эхний улиралд байгуулах, Оросын эрчим хүчний компаниуд Монголын талтай хамтран, компани байгуулах, шинэ төслүүд хэрэгжүүлэх, Монголын эрчим хүчний байгууламжуудыг шинэчлэхэд оролцох сонирхлоо илэрхийлэв.

Түүнчлэн энэ удаагийн хуралдааны үр дүн Росгеологи фондын архивт хадгалж буй 1960-1980 оны хооронд Монголын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны тайлангуудыг Монголын талд хүлээлгэн өгөх ажлыг 2017 оны дөрөвдүгээр сард багтаан шийдвэрлэх, нууцын зэрэглэлд байгаа тайлангуудыг хүлээлгэн өгөх боломжийг судлаж үзэхэд бэлэн буйгаа ОХУ-ын тал илэрхийлсэн байна. Талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлэхээр тохиров. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг харилцан нийлүүлэх асуудыг цогцоор нь авч үзэж, энэ салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудыг дэмжиж, хамтарсан төслүүд хэрэгжүүлэхээр болжээ.  Мөн ойг түймрээс хамгаалах асуудлаар Монгол-Оросын хамтарсан зөвлөлийн уулзалтыг жил бүр хийж байхаар тохирчээ.

ОХУ 2017 оныг “Экологийн жил”, “Дархан цаазтай газар нутгийн жил” болгон зарлаж буйтай холбогдуулан, хоёр орны хүүхдийн уран бүтээлийн уралдаан зохион байгуулахаар болсон. Урлаг соёлын хүрээнд гэвэл хамтран кино бүтээх, кино найруулагчдын уулзалт хийх, олон улсын фестивалд уран бүтээлчдээ харилцан оролцуулах болон кино өдрүүдэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ Талууд аялал жуулчлалын үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад хамтран ажиллах, хоёр улсын бүс нутгийн хооронд хилийн аялал жуулчлалын солилцоог хөхиүлэн дэмжихээр шийдвэрлэсэн байна.

Ж.Өөдлөн

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Гудамж талбайн цэвэрлэгээний...
Аймгуудад тусламж үзүүлэхэд...

У.Хүрэлсүх: ОХУ Монголд хийсэн нууцын зэрэглэлтэй геологийн судалгааны тайлангуудаа өгөхөөр болсон

Отгонмягмар 2016-12-14

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

9 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

14 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

15 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

15 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

16 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

17 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

17 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

17 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах