• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН-ыг “шавар”-наас татаж гаргах зангарагтай дарга хэрэгтэй байна

2000 онд цөм ялагдсанаасаа хойш өдийг хүртэл МАН-тэй эн тэнцүү “үзэж” байсан АН энэ жил далаараа цэвэр тавиулсан. Өнгөрсөн дөрвөн жилд засаг барихдаа муугүй ажиллаж, улс оронд бүтээн байгуулалт өрнүүлж, “нүүрийг нь угаасан” ачтай. Тиймдээ ч  өнөө жилийн сонгуулиар ялна гэдэгтээ итгэлтэй байсан байх. Харамсалтай нь ард түмэн арай өөр сонголт хийсэн. Ингэж ялагдсаны шалтгаан нь намын дотоод эв нэгдэл гэж дүгнэх хүмүүс их байгаа.

Ерөнхийдөө энэ дүгнэлт байгаа оносон байх. Харин сонгуулийн дараагаас энэ намыг шинэчилнэ гэж амтай болгон ярьсан. Улмаар АН-ынхан сүүлийн үед хуралдаагүй Их хурлаа хийж, дүрмийн шинэчлэлээ ярилаа. Намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгохоор болов. Бүр намын даргын сонгуулийн хороогоо байгуулж, 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхэлсэн.

Одоогоор намын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүсийг бүртгэж байгаа. Энэ сарын 17-ны өдөр даргын сонгуульд өрсөлдөхөөр болсон хүмүүсийн нэр тодрох учиртай. Одоогоор бол чухам хэн хэн өрсөлдөх нь таамаг төдий л байгаа. Гэхдээ намын даргад өрсөлдөнө гэдгээ Л.Гантөмөр, Л.Болд, Г.Батхүү, С.Эрдэнэ, Ж.Батзандан, М.Чимэддорж, П.Цагаан гэх мэт хүмүүс ямар нэг байдлаар илэрхийлсэн.

Түүний хажуугаар Я.Санжмятав,  Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат зэрэг намын лидерүүд, зангарагтай улстөрчид өрсөлдөх болов уу гэж харж байна. Гэхдээ яг эцсийн дүндээ хэн хэн албан ёсоор өрсөлдөхөөр болж, хэдэн хүний дунд марафон өрнөхийг ирэх долоо хоногт бид мэднэ. Сүүлд авсан мэдээгээр Л.Болд, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар нэрээ албан ёсоор бүртгүүлжээ.

Хамгийн гол нь Монголын улс төрийн хамгийн том намын дарга болох хүн нэр хүндтэй, нийгэмд, улс төрд танигдсан, намдаа хүлээн зөв­шөө­рөгд­сөн, зангарагтай нэгэн байх ёстой. За дээрээс нь шаардлагатай тохиолдолд хэдэн төгрөг халааснаасаа гаргачихдаг байх ёстой шүү дээ. Өнөөдөр АН үнэндээ шороотойгоо хутгалдаад, шавар намагтаа шигдчихсэн байгаа. МАН сонгуулиар ялж гарч ирсэн ч одоо болтол дорвитой ажил хийж чадаагүй нь тэдний нэр хүндийг газар дор булагдахаас аварч байгаа. Тэр нь ч орон нутгийн сонгуулиар харагдсан.

Түүнээс өөрөөр АН-д гялтайх юм юу байна аа. Харин ч бие биенээ янз бүрээр муулж, хэвлэлээр дайтаж, шалгаж шүүж, баривчилж, хорьж байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн хүн л цөөн лидерүүдээ бараадаж, хэсэг бусаг болж яваа. Ийм байхад яаж ард түмэн АН-ыг өнгөтэй өөдтэйгээр ойлгох юм бэ. Ядаж өөрсдөө ярдаг нохой шиг уралцахгүй байж гэмээнэ дараа нь улс орон хөгжүүлнэ.

Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үг бий. Тийм болохоор ядаж л дотроо эвтэй байх хэрэгтэй. Эвтэй байж чаддаггүй юмаа гэхэд тийм харагдах ёстой шүү дээ. Тэгвэл намын дарга зангарагтай хүн байж гэмээнэ үүнийг хийж чадах байх. Түүнээс биш туршлага муутай, хүлээн зөвшөөрөгдөөгүй хүн намын дарга болбол өнөө яриад байгаа шинэчлэлээ хийж чадах уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ.

Одоо бол намын даргад өрсөлдөх болов уу гэсэн таамагт багтсан болоод мэдэгдсэн хүмүүсийн дунд нийгэмд, улс төрд, намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай, зангарагтай хүн хэд байгаа билээ.  Ядаж л намын даргын сонгуулийг явуулахад шаардагдах мөнгөний 10 хувь буюу 250 сая төгрөгийн асуудал босч ирэхэд л намбагүйтэж, хурал хуй хийж давхиж байгаа хүмүүс шалгуурт тэнцэх үү. Ер нь бол энэ мөнгийг яг ч авна гэж хэлсэн юм уу.

Зүгээр л намын даргын сонгууль хийхэд шаардагдах, хөдөө орон нутгаар нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчлахад зарцуулагдах мөнгө болох 2.5 тэрбум төгрөгийг л ямар аргаар шийдэх вэ гэдгээ яриад байгаа бололтой. Гэтэл зарим нэг нь баахан дүрэм, журам ярьж давхиад, шударга ёсоор дулдуйдаж, намынхаа нэр хүндийг одооноос унагаж эхэллээ. Энэ бүхнийг болиулах цаг болсон. Тэгэхгүй бол АН-ын дотоод хэрүүл дуусахгүй нь тодорхой.

Хэн АН-ыг өөд нь татаж чадах вэ

Одоо ийм л асуулт нийгэмд байна. Мэдээж АН бол Монгол Улсын иргэдийн 40 гаруй хувийнх нь итгэлийг хүлээсэн том хүчин. Тиймдээ ч бүх жирийн гишүүд, дэмжигчид нь энэ намыг шинэчлэгдэж, өөдөлж дэвжээсэй гэж хүсч буй нь тодорхой. Гол нь хэн дарга болж, тэр ажлыг хийж чадах вэ. Хэн олон мянган жирийн гишүүдийн хүсээд байгаа жинхэнэ шинэчлэлийг хийж, фракцийн дайнаас салгаж, өөд нь татаж, намаг балчигаас нь гаргаж чадах бол. Шуудхан хэлэхэд, М.Чимэддорж, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Я.Санжмятав гэх мэт хүмүүсийг намын дарга болоход арай л “түүхий” гэж дүгнэх гээд байна.

М.Чимэддорж гэдэг залууг Монголын ард түмэн таних уу. Танихаасаа танихгүй нь их. Ж.Батзандангийн хувьд хангалттай танигдсан, хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа гишүүн. Гэхдээ хувь зан чанарынхаа хувьд тэр яавч эвдэрсэн намыг эвлүүлээд босгоод ирэх хүн биш. Сайд асан Л.Гантөмөр ч гэсэн улс төрд цөөнгүй алба хашсан нэгэн. Гэхдээ л түүний туршлага, нас, зангараг арай л болоогүй байна. Я.Санжмятав гишүүний хувьд ч гэсэн ялгаагүй. Томчууд өрөөнд нь яваад ороход арай л зангараг дутаад байгаа юм.

Нийгэмд ч тэгтлээ хүлээн зөв­шөөрөгдөж чадаагүй гэж дүгнээд байна л даа. Харин С.Эрдэнэ бол Монголын улс төрд цөөнгүй жил хутгалдсан, намын бүхий л шатанд ажиллаж байсан хүн. Нийгмийн даатгалын даргаар ажиллаж, сайн, муугаар хэлүүлсээр өнөөдрийн төвшинд авчирсан. Баянголын АН-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдөр ч гэсэн дүүрэгтээ олны итгэлийг хүлээж, зангарагтай улстөрч гэдгээ харуулсаар яваа хүн. Ядаж л шаардлагатай үед халаасаа уудлаад, ганц хурлын зардал гаргачих чадалтай. Намын дарга болоод суучихад болохгүй юмгүй.

Гэхдээ АН дотор түүнээс харшилтай хүн цөөнгүй байгаа нь нэг том “чөдөр” болчихоод байна. Л.Болдын хувьд нэр төртэй, зангарагтай, чадвартай улстөрч. Түүнд бүх зүйл бий.    Гэхдээ тэр намын дотоод ажилд нэг их оролцоод байдаггүй хүн. “АПУ” тодотголтой Г.Батхүүгийн хувьд юм юмтай л улстөрч. УИХ-д хэд хэдэн удаа суугаад авсан, нийгэм, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм гэж хэлж болно.

Гэхдээ яг намын дарга болоход тэнцэх үү, хагаралдсан гишүүдээ эвлүүлж чадах уу. Цаашлаад намын нэр хүндээ өргөх хэмжээний хүн үү гээд асуулт их байна. Харин П.Цагаан, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат гэсэн улстөрчдийн хувьд нэр хүнд, чадвар чансаа, зангараг, нийгэм, улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа хэн хэнийхээ дор орохооргүй хүмүүс. Н.Алтанхуяг нэг хэсэгтээ намын дарга, Ерөнхий сайдын албыг хашиж байсан. Түүний тэргүүлсэн Засгийн газар хамгийн сайн ажилласан. П.Цагаан гуайн хувьд төрийн бүх шатны байгууллагад туршлагатай хүн.

Гэхдээ намын хүрээнд бол ажил төрөлд нь нэг их оролцож байгаагүй байх. Яах вэ, сонгуулийн штаб энэ тэр удирдаж байсан. Э.Бат-Үүл даргын хувьд нийслэлийг өнгөрсөн дөрвөн жилд маш сайн удирдаж ажилласан. Харин Д.Эрдэнэбат гишүүний хувьд 2012 оны сонгуулийн өмнө намын генсекээр ажиллаж, сонгуульд АН-ыг ялалт байгуулахад том үүрэг гүйцэтгэсэн нэгэн.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргаас авахуулаад УИХ-ын гишүүн, салбарын сайд гээд шат шатанд ажилласан хүн. Энэ дөрвөн хүн л бусдаасаа илүү боломжтой гэж харагдаад байгаа юм. Дээрээс нь одоо УИХ-д сууж байгаа гишүүдээс нэг нь намын дарга болох ёстой гэж үзвэл С.Эрдэнэ, Л.Болд, Д.Эрдэнэбат гурвын хооронд л өрсөлдөөн өрнөх нь. Ер нь бол АН-ыг “шавар”-аас татаж гаргах, өөд нь татах, хагарал хугарлаа арилгах л хүн хэрэгтэй байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Ярилцлага
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
ХУРААХ
NBA-ын өнөөдөр болсон тоглолтын...
Төрийн албаны шалгуурыг...

АН-ыг “шавар”-наас татаж гаргах зангарагтай дарга хэрэгтэй байна

Пунцагболд 2016-12-15

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

5 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

5 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

9 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

9 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

9 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

9 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах