• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Энхбаяр: Хөгжлийн банкныхан санхүүгийн сахилга батгүй дур зоргоороо авирласан байна

УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан гишүүдийн ирц 62.9 хувьд хүрснээр өчигдөр 15:40 цагийн орчимд эхэллээ.

Энэ удаагийн хуралдаанаар сүүлийн үед “хэрүүлийн алим” болоод байгаа Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. Засгийн газраас Хөгжлийн банкны санхүүд шалгалт хийх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулан өнгөрсөн есдүгээр сард байгуулсан юм. Тус ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна. Шалгалт нь 2011-2016 он хүртэлх таван жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас хийсэн санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийг хамруулан хийжээ. Хөгжлийн банк нь энэ хугацаанд 5.5 их наяд төгрөгийн зээлийг гурван бүлэг болгон аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлсэн байна.

Тодруулбал, улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 3.2 их наядыг, Хөгжлийн банкнаас 1.5 их наядыг, арилжааны банкаар дамжуулан 1.2 их наяд төгрөгийг тус бүр гаргажээ. Үүнээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгосон зээлийн нэг их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан байна. Нийт 370 нэгжид энэ төрлөөр зээл олгосноос 93-ынх нь зээлийн хугацааг сунгажээ. Гэрээгээр эдгээр зээлдэгчид 2016 оноос эхлэн зээлийн хүүгийн төлбөрийг хийх ёстой байсан ч төлөөгүй учраас хугацааг нь сунгасан байсан аж.

Ажлын хэсгийн шалгалтын дүнгээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдэл бага байна гэж гарчээ. Энэ нь гэрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эрсдлийг арилжааны банк хариуцна гэж заасантай холбоотой гэнэ. Гэхдээ Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор үүсч болох эрсдэл нь эргэн төлөлт хийгдэхгүй тохиолдолд алдагдалд орох эрсдэл нэмэгдэх аж. Үүнд ам.долларын төгрөгтэй харилцах ханш ч нөлөөлж байгаа аж. Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонссоны дараа мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.  

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тайланг харахад, санхүүгийн сахилга батгүй дур зоргоороо авирласан нь харагдаж байна. Энгийн жишээнүүд хэлье. 300 сая төгрөгөөр хийгдэхээр төлөвлөсөн замын өртгийг дөрөв дахин нэмэгдүүлж 1.3 тэрбум төгрөг болгож, 440 саяын өртөгтэй ажлыг 1.8 тэрбум болгож өөрчлөөд явсан байгаа юм. Тэгээд энэ болгоны ард улстөрчидтэй холбоотой компаниуд байгаа. 440 саяын ажлыг 1.8 тэрбумаар хийсэн компани нь “Мон роуд” компани. Энэ компанийн ард тухайн үеийн АН-ын бүлгийн дарга байсан. Банкны цалинг анх жилдээ 373 сая төгрөг байхаар баталж байсан. Гэтэл энэ хэмжээг 12.4 дахин нэмэгдүүлж 4.7 тэрбум болгосон байгаа юм. Дэндүү үрэлгэн, тансаг.

Арилжааны банкуудад 50 сая ам.доллар байршуулчихаад хадгаламжийн хүүг нь авдаггүй гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ Бид гадна талдаа өр төлнө ш дээ. Энэ мэт жишээнүүд олон байна” гэлээ. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд 5-6 жилийн үйл ажиллагааны өргөн цар хүрээтэй шалгалт хийлээ. Зээлдэгчдээр яривал 2000 орчим зээлдэгч 370 гаруй төсөл дээр нь таван жилийн санхүүгийн, үйл ажиллагааны хүрээнд нэлээд өргөн цар хүрээтэй шалгалт хийсэн учраас мэргэжлийн ажлын дэд хэсгийг бүрдүүлж ажиллуулсан.

Нийтдээ 25 хүний бүрэлдэхүүнтэй төрийн жинхэнэ албан хаагчдаас бүрдсэн баг 21 хоног амралтгүй ажилласан” хэмээн хариулав. Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдөр Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хэт улс төржсөн байдлаар нэг талын байр сууринаас энэ дүгнэлтийг гаргасан нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус ажлын хэсэг ажилласан байна гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байгаа. Ирэх оноос “Чингис”, “Самурай” бондын өр төлөгдөнө.

Гэтэл нийт төлөгдөх өрийн ихэнхийг эдгээр бондын өр эзэлж байгаа мэтээр ард түмний тархийг угааж байгаа энэ үйл ажиллагаа хаанаас гарсан гэдгийг ажлын хэсгээс асуумаар байна. Тэр евробондын зээл болох 580 сая ам.долларын зээл 2017 онд төлөгдөх ёстой. Тэгвэл энэ зээлийн зарцуулалт дээр яг ямар хяналт шалгалт хийв. Энэ зээлийг нэг ч төгрөг үрээгүй. АН-ын Засгийн газарт хүлээлгэн өгсөн гэж барин тавин ярьж байна. Гэтэл биднийг анх ажил авахад Хөгжлийн банк 4.3 их наяд төгрөгийн өр авлагатай байсан. Үүнийг бид та бүхэн шиг улстөржүүлээгүй.

Аж­лын хэсгийн шалгалтын дүнг хэ­лэлцэхдээ тухайн үед ал­ба ха­шиж байсан хүмүүсийг оролцуулж болоогүй юм уу” гэх асуудлыг хөндөж тавьж бай­лаа. Харин ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Евробондын зар­цуу­лал­тын хувьд 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр 580 сая ам.доллар орж ирсэн байна. Энэ эх үүсвэрээс 2012 оны наймдугаар сарын 27-ны өдрөөс УИХ, Засгийн газрын тог­­тоо­луу­даар батлагдсан тө­сөл, хө­­төл­бө­рүү­дийг санхүү­жүүлж эхэл­­сэн бай­­на. Тиймээс Зас­­гийн га­зар шил­жүү­лэх хуга­цаанд дунд хуга­цаа­ны евро­бондыг ямар нэгэн зар­цуу­лалт хий­гээ­­­гүй ши­нэ Зас­гийн газарт хү­лээл­­гэн өгч бай­сан гэсэн үг” гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт “АН-ын бүлэг хууль бус мэргэжлийн хүмүүсээр Хөгжлийн банкинд шалгалт хийлгүүлж, мэргэжлийн бус дүгнэлт гаргуулсан гэлээ. Анх удаа хийсэн шалгалт биш, өмнө нь Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд шалгалт хийж байсан. Энэ удаагийнх зургаа дахь удаагийн шалгалтын дүгнэлт юм. Үүнд мэргэжлийн хүмүүс багтаж ажилласан. Гэтэл харлуулах, гутаахын тулд шалгалт хийлээ гэх. Цөөнх байхдаа бид “Хөгжлийн банкны санхүүг шалгая гээд Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан ажлын хэсэг байгуулан ажилласан.

Ингээд шалгалтын дүнг хэлэлцэх болоход бөөн улстөржилт болгон хувиргаж, Л.Энх-Амгалан нар өөрсдөө зээл авсан гээд шуугиулсан. Зээл авч болно, зүй ёсны дагуу зарцуулсан байна уу, үгүй юу гэдэг л чухал. Тийм учраас ажлын хэсэг энэ бүхнийг ялгаад дүгнэлтээ гаргаж болоогүй юм уу гэдгийг тодруулахыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн нь хэд, зээлээ зөв зүйтэй хуулийн дагуу зарцуулсан нь хэд, хууль бусыг нь хууль бусаар нь ялгаж салгаж болоогүй юм уу” гэдгийг тодруулав.  ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр “Хөгжлийн банкны вэб сайтад хоёр долоо хоногийн өмнө Хөгжлийн банкнаас зээл авсан, мөн улсын төсвөөс санхүүжилт авсан мэдээллийг ил болгосон.

Арилжааны банкуудаар олгосон зээлийн мэдээллийг ил болгоогүй. Арилжааны банкууд дотоод шалгуураа тавиад олгосон зээл учраас бизнесийн нууцлалыг хангах зорилгоор мэдээллийг ил болгоогүй. Үүнд 1600 аж ахуйн нэгж хамрагдана. Бид улс төрийн дүгнэлтгүйгээр мэргэжлийн дүгнэлт гаргасан” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хөгжлийн банкны 28 тэрбум төгрөгөөр байр худалдаж авсан асуудлыг тухайн үеийн Сангийн сайд шийджээ гэж Ж.Батзандан гишүүн мэдээлжээ. Тухайн үед Хөгжлийн банк ямар чиг үүргийн сайдад холбогддог байсан бэ” гэв.

Үүний хариуд Дэд сайд Б.Энхбаяр “Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнх­батад зөвшөөрсүгэй гэсэн шийд­вэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэ­баатар гаргасан байдаг. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөн­хий сайд байсан” хэмээн тайл­барлав.  

Ийнхүү дугаар шилжих мөчид гишүүд асуулт асууж, хариулт авч байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Халуун сэдэв
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Ярилцлага
  • •Тэрбум мод
ХУРААХ
Нийслэлийн 20 иргэнд элэг...
Шинэ жилээр бүх нийтээрээ дөрөв...

Ж.Энхбаяр: Хөгжлийн банкныхан санхүүгийн сахилга батгүй дур зоргоороо авирласан байна

Отгонмягмар 2016-12-15

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

9 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

13 цагийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

13 цагийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

13 цагийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

13 цагийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

13 цагийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

14 цагийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

14 цагийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

14 цагийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

14 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

14 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

1 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

1 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2 өдрийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах