Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнөөдөр жилийн тайлан хурлаа хийлээ. Хурлын үеэр өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил болон ирсэн санал гомдлын талаар танилцуулсан юм.
Тухайлбал, өнгөрсөн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 323 141 өргөдөл, гомдол хүлээн авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 дахин өсч улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 72.2 хувийг эзэлж байгаа аж. Мөн улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65.9 хувийг шалгаж шийдвэрлэн ажилласан, Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн ажилласан байна.
Нийслэлийн хэмжээнд 16 689 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урд оны мөн үеийнхээс 1.5 хувиар өссөн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 61.5 хувьтай байгаа нь урд оны мөн үеийнхээс гурван хувиар өссөн байгаа аж. 2016 онд болж өнгөрсөн УИХ-ын сонгууль, Ази Европийн дээд хэмжээний уулзалт АСЕМ зэрэг олон томоохон арга хэмжээнүүдэд хэв журмын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан байна.
Хурлын үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Манай хамт олон ирэх 2017 онд хууль ёсыг дээдлэн, нийслэлчүүдээ түшиж, иргэддээ улам ойртон үйлчилж, хүнлэг, энэрэнгүй, чин шударгыг эрхэмлэн ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүрэг, өргөсөн тангараг ёсоор төр түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө бүхий л хүч бололцоогоо дайчлан улсынхаа нийслэлийн хөгжил цэцэглэлтэд бодитойгоор хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно” гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.