• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх гээд байгаа юм биш биз

Өнгөрсөн намраас авахуулаад давхар иргэшлийн асуудал босч ирсэн. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хавтгайруулахгүйгээр тодорхой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрөх боломжтой” гээд яриад байсан. Мөн Гадаад харилцааны яамныхан “1998 оноос хойш хилийн чанадад төрсөн насанд хүрээгүй 4800 гаруй монгол иргэн байгаа. Түүний 2181-т нь л давхар иргэншил олгох асуудал хамаарна” гээд л байлаа.  Үнэхээр тийм бол өөрийнхөө улсын иргэдийг авалгүй яахав гэж олон хүн бодож, дэмжиж байсан байх.

Гэтэл сүүлийн үед өнөөх Ц.Мөнх-Оргил сайдтан маань арай өөр юм яриад байх боллоо. Тухайлбал, “Давхар иргэншил хэрэгжсэнээр хятадууд болон бусад гадныхан олноороо Монголын иргэншлийг авна гэх аюул байна гэж хүмүүс болгоомжилдог. Энэ чинь санаа зовох зүйл биш шүү дээ. Одоо чинь тухайн улсын иргэн гээд хар, шар, цагаан ямар ч хүн чөлөөтэй байж болдог, тэр нь бас ямар ч улсын давхар иргэнчлэлтэй байж болдог болсон, энэ нь огт гайхах зүйл биш болчихоод байна. Даян дэлхий бүгдээрээ тийм болчихоод байна” хэмээн ярьсан байсан. Өнөөх намар яриад байсан тодорхой тохиолдолд гэдгээ огт өөр яриа байгаа биз дээ.

Давхар иргэншил авах хүсэлтэй гадны иргэн байвал хамаагүй өгөөд өгөөд явчихъя гэж байгаагаас нэг их хол зөрүүтэй сонсогдохгүй байна энэ яриа. Хэрвээ давхар иргэншил хэрэгжээд, хэнд ч хамаагүй өгнө гэвэл хятадууд болоод бусад орныхон олноороо Монголын иргэншлийг авна гэж бидний айгаад, болгоомжлоод байгаа чинь зөв шүү дээ. Энэ чинь хамгийн их санаа зовох зүйл. Манай ямар АНУ биш дээ. Тэнд л тэгж хар, шар, цагаанууд нь хаа хамаагүй холилддог юм байгаа биз. Манай улс чинь тусдаа үндэстэн. Түүхтэй, газар нутагтай, иргэнтэй. Дээрээс нь амьдарч байгаа иргэнийх нь тоо цөөхөн.  Гаднаас, тэр дундаа Хятадаас баахан хүн ороод ирвэл тэгээд л дуусна. Тийм болохоор санаа зовох хэрэгтэй.

Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байдалд байна.  Ядаж байхад эрх баригчид Хятадаас л зуурч амьд үлдэх замыг сонгоод байгаа бололтой. Далай ламыг дахиж авчрахгүй. Уурыг чинь хүргэсэнд уучлаарай гэж гуйгаад л. Хятадын талаас монголчууд сургамж авсан гэдэгт найдаж байна гэж яриад л. Манайх бол үнэхээр “гөлөг” болж байна. Одоо яая гэх вэ дээ, ингээд ч болтугай өрний асуудлыг хэсэг зууртаа ч болов аргалсан дээр байх. Гэхдээ эрхэм сайд гэнэтхэн л давхар иргэншлийн асуудал дээр намар илэрхийлж байсан байр суурь, ярьж байсан ярианаас өөр зүйл хэлээд, давхар иргэншил тараасан ч яадаг юм гэх маягийн юм өгүүлчихээр арай өөр хар төрөөд байна.

Арай зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрдөг болох гээд байгаа юм биш  биз дээ энэ чинь. За тэр уучлал гуйх, Далай лам ирэх, ирэхгүй бол ёстой лөөлөө л байна. Нөхцөл байдал тийм байгаагаас хойно яах билээ. Харин давхар иргэншлийн тал дээр бол арай өөрөөр хандах хэрэгтэй байх шүү. Яахав, эрхэм сайдтан ярилцлага өгөхдөө жаахан задгай л ярьчихаж, арай ч зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх тулгалтад манай улс орчихоогүй байх найдаж байна. Харин тэр үнэхээр ингэж боддог бол, сүртэй биш гэж санадаг, тиймдээ ч энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж байвал арай л биш ээ.

Өнөөдөр манай давхар иргэншил зөвшөөрлөө гэхэд Хятадаас л олон мянгаараа, саяараа хүн ирнэ шүү дээ. Өөр улсаас хүн ирж, манай улсын иргэншлийг давхар авах ч үгүй байх. Хятадууд бол авна. Ингээд л бид хөөрхий болно доо. Гэхдээ арай ч асуудал тийм дээрээ тулчихаагүй байх гэж найдахаас.  

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
Нийслэлд 16689 гэмт хэрэг...
Ц.Ням-Осор: 194 тэрбум төгрөгийн...

Зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх гээд байгаа юм биш биз

Пунцагболд 2016-12-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх гээд байгаа юм биш биз

Өнгөрсөн намраас авахуулаад давхар иргэшлийн асуудал босч ирсэн. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хавтгайруулахгүйгээр тодорхой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрөх боломжтой” гээд яриад байсан. Мөн Гадаад харилцааны яамныхан “1998 оноос хойш хилийн чанадад төрсөн насанд хүрээгүй 4800 гаруй монгол иргэн байгаа. Түүний 2181-т нь л давхар иргэншил олгох асуудал хамаарна” гээд л байлаа.  Үнэхээр тийм бол өөрийнхөө улсын иргэдийг авалгүй яахав гэж олон хүн бодож, дэмжиж байсан байх.

Гэтэл сүүлийн үед өнөөх Ц.Мөнх-Оргил сайдтан маань арай өөр юм яриад байх боллоо. Тухайлбал, “Давхар иргэншил хэрэгжсэнээр хятадууд болон бусад гадныхан олноороо Монголын иргэншлийг авна гэх аюул байна гэж хүмүүс болгоомжилдог. Энэ чинь санаа зовох зүйл биш шүү дээ. Одоо чинь тухайн улсын иргэн гээд хар, шар, цагаан ямар ч хүн чөлөөтэй байж болдог, тэр нь бас ямар ч улсын давхар иргэнчлэлтэй байж болдог болсон, энэ нь огт гайхах зүйл биш болчихоод байна. Даян дэлхий бүгдээрээ тийм болчихоод байна” хэмээн ярьсан байсан. Өнөөх намар яриад байсан тодорхой тохиолдолд гэдгээ огт өөр яриа байгаа биз дээ.

Давхар иргэншил авах хүсэлтэй гадны иргэн байвал хамаагүй өгөөд өгөөд явчихъя гэж байгаагаас нэг их хол зөрүүтэй сонсогдохгүй байна энэ яриа. Хэрвээ давхар иргэншил хэрэгжээд, хэнд ч хамаагүй өгнө гэвэл хятадууд болоод бусад орныхон олноороо Монголын иргэншлийг авна гэж бидний айгаад, болгоомжлоод байгаа чинь зөв шүү дээ. Энэ чинь хамгийн их санаа зовох зүйл. Манай ямар АНУ биш дээ. Тэнд л тэгж хар, шар, цагаанууд нь хаа хамаагүй холилддог юм байгаа биз. Манай улс чинь тусдаа үндэстэн. Түүхтэй, газар нутагтай, иргэнтэй. Дээрээс нь амьдарч байгаа иргэнийх нь тоо цөөхөн.  Гаднаас, тэр дундаа Хятадаас баахан хүн ороод ирвэл тэгээд л дуусна. Тийм болохоор санаа зовох хэрэгтэй.

Өнөөдөр Монголын эдийн засаг хүнд байдалд байна.  Ядаж байхад эрх баригчид Хятадаас л зуурч амьд үлдэх замыг сонгоод байгаа бололтой. Далай ламыг дахиж авчрахгүй. Уурыг чинь хүргэсэнд уучлаарай гэж гуйгаад л. Хятадын талаас монголчууд сургамж авсан гэдэгт найдаж байна гэж яриад л. Манайх бол үнэхээр “гөлөг” болж байна. Одоо яая гэх вэ дээ, ингээд ч болтугай өрний асуудлыг хэсэг зууртаа ч болов аргалсан дээр байх. Гэхдээ эрхэм сайд гэнэтхэн л давхар иргэншлийн асуудал дээр намар илэрхийлж байсан байр суурь, ярьж байсан ярианаас өөр зүйл хэлээд, давхар иргэншил тараасан ч яадаг юм гэх маягийн юм өгүүлчихээр арай өөр хар төрөөд байна.

Арай зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрдөг болох гээд байгаа юм биш  биз дээ энэ чинь. За тэр уучлал гуйх, Далай лам ирэх, ирэхгүй бол ёстой лөөлөө л байна. Нөхцөл байдал тийм байгаагаас хойно яах билээ. Харин давхар иргэншлийн тал дээр бол арай өөрөөр хандах хэрэгтэй байх шүү. Яахав, эрхэм сайдтан ярилцлага өгөхдөө жаахан задгай л ярьчихаж, арай ч зээлийн барьцаанд давхар иргэншил зөвшөөрөх тулгалтад манай улс орчихоогүй байх найдаж байна. Харин тэр үнэхээр ингэж боддог бол, сүртэй биш гэж санадаг, тиймдээ ч энэ бодлогыг хэрэгжүүлэх гэж байвал арай л биш ээ.

Өнөөдөр манай давхар иргэншил зөвшөөрлөө гэхэд Хятадаас л олон мянгаараа, саяараа хүн ирнэ шүү дээ. Өөр улсаас хүн ирж, манай улсын иргэншлийг давхар авах ч үгүй байх. Хятадууд бол авна. Ингээд л бид хөөрхий болно доо. Гэхдээ арай ч асуудал тийм дээрээ тулчихаагүй байх гэж найдахаас.  

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

17 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

17 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

17 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

17 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

17 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах