• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Мэдээллийн харилцааны технологийг багшлах болон сурах үйлд нэвтрүүлэх давлагааг эхлүүлж чадлаа”

Япон Улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Монгол Улсын БСШУСЯ, Японы Токиогийн техноло­гийн сур­гууль, МУБИС хамтран “Хөдөө­гийн бага боловсролын чанарыг ахиула­хад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийг 2012-2017 онд хэрэгжүүлжээ. Энэхүү төслийн гол зорилго нь “Суралцахуйг дэмжих арга зүйг дэмжин хөгжүүлэх нь сургалтын чанарт нөлөөлж улмаар сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх” юм. Хөдөөгийн бага ангийн багш нарын мэдлэг боловсролыг дээш­лүүлэх зорилгоор мэдээл­лийн харилцааны техно­логийг ашиглах, улмаар орон нутгийн дижитал сургалтын материал боловсруулан сургалтдаа ашиг­лах ур чадварыг эзэмшүүлэх зорил­го­той уг төсөл амжилттай хэрэгжиж дууссан байна.

Төслийн талаар Токиогийн технологийн сургуулийн профессор Юмэ Ямагучи “Төсөлд хамтран ажилласан бүх хүнд баяр хүргэхийг хүсч байна. Энэ төсөл анх 2012 онд хэрэгжиж эхлэхэд ЖАИКА-гийн мэргэжилтэн Ивай энэ төсөл Монгол орон даяар шинэ давлагаа бий болгоно хэмээж байсныг би тодхон санаж байна. Өнөөдөр бид, төслийн гишүүд, багш нар, сургуулийн удирдлагууд, мэргэжилтнүүд нар мэдээллийн харилцааны технологийг багшлах болон сурах үйлдээ нэвтрүүлж байгаагаар энэ давлагааг бий болгож чадсан гэдэгт итгэлтэй байна.  Монгол орны боловсролын салбарт 1990-ээд онд бий болсон шилжилтийн үр дүнд сургуулиуд мөн хүндрэлтэй тэр үеийг даван туулж байсан тэр өдрүүдэд багш нар Монгол орны өнцөг булан бүрт өндөр хөгжилтэй технологи ашиглан чанарын өндөр хэмжээнд өөрсдийн сургалтын материалаа бэлтгэх сайхан өдөр ирнэ гэдэгт итгэл дүүрэн байсан юм. Итгэл нь биелэл болоход энэхүү төслийн үйл ажиллагаа, үр дүн багш нарыг улам зоригжуулсан.

Цаашид Монгол орны боловсролын байгууллага, сургуультай үргэлжлүүлэн хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна. Багш хүний хувьд миний сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн түүхийн хамгийн дурсамжтай мөчүүд Монголын багш нартай хамт байсан шүү” хэмээв. Төслийн талаар МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор профессор Х.Тамир “МУБИС маань Токиогийн технологийн сургуультай хамтарч энэхүү төслийг 2012-2017 оны хугацаанд хэрэгжүүлээд өнөөдөр хаалтаа хийж байна. Төслийн хугацаанд нэлээд олон DVD-гээр видео хичээлүүдийг багш нар өөрсдөө боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, эндээс арга зүйн зөвлөмжийг нь өгч чиглүүлээд, багш нар өөрсдөө хичээлээ боловсруулсан. Харин багш нарын боловсруулсан хэрэглэгдэхүүнүүдийг ерөнхий боловсролын сургуулиудад нийтийн хүртээл болгож түгээсэн. Яг орчинд нь ажиллаж байгаа багш нар өөрсдөө боловсруулж байгаа учир бусад багш нарт суралцахад маш дөхөмтэй байснаараа онцгой ач холбогдолтой байлаа. Нөгөө талаасаа төслийн хүрээнд видео бичлэг хийх, тоног төхөөрөмж ашиглах зэргийг сургалтын хөтөлбөртөө ашиглах боломжтой болсон. Энэ мэт олон төсөл МУБИС дээр хэрэгжиж байгаа. Үүний нэг нь энэхүү “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл юм. Цаашид манай сургууль Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банктай хамтарсан төсөл хэрэгжиж байгаа” гэлээ.

Н.Жадамба: Юмэ Ямагучид Монголын мянга мянган багш нарын өмнөөс гүн талархал илэрхийлж байна

Төслийн хүрээнд хийсэн ажлын тухайд МУБИС-ийн төслийн багийн ахлагч, гавьяат багш, профессор Н.Жадамба “МУБИС-ийн багш нар 2012 онд мэргэжлийн багийн сургалт зохион байгуулж, сургалтын цахим хэрэглээний асуулга боловсруулж, сургалтын DVD хийж ашиглах талаар хэлэлцсэн. Улмаар цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад чиглэл болох гарын авлагыг “Сургалт-семинарын зөвлөмж” нэрээр бэлтгэн нийтийн хүртээл болгосон. 2012 оны есдүгээр сард бага боловсролын төвшинд сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах асуудлаар аймаг, орон нутгийн 90 гаруй оролцогч бүхий улсын хэмжээний сургалт–семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү сургалт –семинарын үеэр сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомж боловсруулах уралдааныг улсын хэмжээнд зарлаж, сургууль, багш нарт “Сургалт-семинарын зөвлөмж” номоо түгээсэн.

Энэхүү номд сургалтын цахим хэрэглэгдэхүүн хийх ажлын үе шатлал, тухайлбал тухайн сэдвийн агуулгаа сонгож, түүнээ бусдад хүргэх зохиомжоо боловсруулж, үүнийхээ дагуу зураг авах нарийвчилсан төлөвлөгөө хийж, авсан зургаа эвлүүлэн монтажлах зэрэг алхмуудыг тайлбарлан оруулсан билээ. Уг номын агуулгаар аймаг бүр бага ангийн багш нарт сургалт–семинар зохион байгуулж, зохиомжийн уралдааныг гурван үе шатаар явуулж, эцсийн шалгаруулалтыг 2013 оны тавдугаар сард бүсчилж шалгаруулахад бүсээсээ Ховд, Баянхонгор, Булган, Хэнтий аймгууд, нийслэлээс Сонгинохайрхан дүүрэг тус тус шалгарсан.  Улмаар шалгарсан аймгийн Боловсрол, соёлын газрыг сургалтын цахим хэрэглэгдэхүүн хийхэд зайлшгүй шаардагдах видео камер, гэрэл, дэлгэц, компьютер, проектор, программ хангамж зэрэг хэрэглэгдэхүүнээр хангасан.

Мөн төслийн хүрээнд МУБИС-ийг сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах видео студи байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжөөр ханган улмаар мэргэжлийн мултимедиа студи байгуулагдсан. Түүнчлэн зохиомжийн уралдаанд шалгарсан аймаг (дүүрэг) бүрт төсөл хэрэгжүүлэх орон нутгийн баг нийт 180 багшийн бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажилласан. Төслийн явцын байдалтай танилцаж, орон нутгийн багш нарт мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, хамтран ажиллах зорилго бүхий сургалт–семинарыг МУБИС-ийн мэргэжлийн багийн оролцоотой хэд хэдэн удаа амжилттай зохион байгууллаа.

Тухайлбал, орон нутгийн төслийн багийн зохицуулагч (Боловсрол, соёлын газрын бага боловсролын мэргэжилтэн) зарим багшийн бүрэлдэхүүн бүхий багийг Япон улсад явуулж, Японы багш нартай харилцан туршлага солилцож, хамтран ажиллуулсан. Орон нутгийн багш нар маш идэвх чармайлт гарган ажилласнаар, тэдний шууд оролцоотойгоор бага ангийн найман хичээлээр нийт 30 цахим хичээлийг DVD хэлбэрээр боловсруулж, “Бага ангийн багшийн гарын авлага-2015” ном тус тус нийтийн хүртээл болсон юм.

Эдгээр бүтээгдэхүүнийг эцэслэн боловсруулахад МУБИС-ийн мэргэжлийн багш нар тухай тухайн үед нь байнга туслан зөвлөж байсныг тэмдэглэх нь зүйтэй байх. Төсөлд идэвхитэй оролцсон багш нар өөрсдийн туршлага, бүтээлээ цахим хэлбэрээр, мөн “Бага ангийн багшийн гарын авлага-2015” номд багтаан нийтийн хүртээл болгосноороо ихээхэн хөгжиж, сурангаа хийдэг, хийнгээ сурдаг гэсэн мэргэдийн сургаалийг аргагүй сануулсаныг энд онцлон тэмдэглэх байна.  Энэхүү төслийг санаачлан боловсруулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, төсөл амжилттай хэрэгжиж, төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлэхэд маш их идэвхи чармайлт гарган ажилласан Токиогийн Технологийн Сургуулийн профессор Юмэ Ямагучид Монголын мянга мянган багш нарын өмнөөс гүн талархал илэрхийлмээр байна. 

Төслийн хаалтын үеэр Ховд айгийн боловсролын газрын мэргэжилтэн И.Бат-Эрдэнэ “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл 2012-2017 оны хооронд хэрэгжиж байна. Анх хэрэгжиж байхдаа бүх аймгуудад сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх талаар уралдаан зарлаж байсан. Уралдаанаас шалгарсан аймаг, дүүргүүдэд манай Ховд аймаг шалгарч чадсан. Улмаар нийтдээ зургаан хичээлийн 36 DVD-ийг боловсруулсан. Энэхүү төсөлд хамрагдахдаа манай баг математик, Монголхэл, Хүн байгаль, Хүн нийгэм, Харилцаа, дүрслэх урлаг зэрэг зургаан хичээлийн цахим хэрэглэгдэхүүнийг боловсрууллаа. Мэдээж төсөлд хамрагдах хугацаанд манай багш нарын сүүлийн үеийн мэдээлэл харилцааны технилогийг ашиглах чадвар эрс сайжирсан” гэдгийг дуулгаж байлаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
1900-1234 дугаар таны дотны туслах...
Д.Трампын нууц бичлэгийг ОХУ...

“Мэдээллийн харилцааны технологийг багшлах болон сурах үйлд нэвтрүүлэх давлагааг эхлүүлж чадлаа”

Отгонмягмар 2017-01-13

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна
Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

17 цагийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

17 цагийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

17 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

17 цагийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

17 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

1 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

1 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

1 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-16 өмнө

Цас орно, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах